"Оюутолгой" компани татварын маргаантай холбоотой асуудлаар Арбитрын шүүхэд хандсан асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр "УИХ-ын тогтоол гарсан. Улмаар "Рио Тинто" компани үндсэн гэрээний заалтуудыг биелүүлж байна уу гэдгийг шалгуулахаар Германы байгууллагыг оруулахаар болж байгаа. Үүнийг Засгийн газар зайлшгүй шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Татвартай холбоотой асуудлаар Засгийн газар Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу л явна. Ямар нэгэн байдлаар зөвшилцөл хийх боломжгүй гэдгээ илэрхийлсэн.
Хэрвээ татвартай холбоотой маргааныг бид ямар нэгэн байдлаар зөвшилцлөөр шийдээд явбал цаашид Монгол Улсын хууль, тогтоомж хэрэгжихгүй нөхцөл байдал үүснэ. Тиймээс арбитрын шүүхэд хандах асуудлыг Засгийн газар ч хийсэн. Арбитын шүүхийн шийдвэрийг бас харахыг хүсэж байна. Дубайн гэрээнд татвартай холбоотой зардал өсөх заалтуудыг үндсэндээ эрх мэдлээ хэтрүүлж хийсэн. Засгийн газрын тогтоол гаргахгүй, өөрөө захирамж гаргаад томилсон асуудал Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад байгаа. Гадна, дотны ямар нөлөө орсныг хэлэхэд хэцүү ч гэсэн Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцээгүй зүйл болсон.
Харамсалтай нь энэ нь Монгол Улсын Засгийн газар гэсэн субъект учраас Арбитрын шүүх дээр ямар байдлаар авч хэлэлцэхийг урьдчилан таамаглаж хэлэхэд хэцүү байна. Эрчим хүчтэй холбоотой асуудал бас бий. "Рио Тинто" эхлээд өөрсдөө эрчим хүчний станц барих санал гаргаж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, зардал өснө. Зардал өсөөд байх тусам ногдол ашиг авах хугацаа хойшилно. 2048 онд авах ёстой ногдол ашиг 2060 он хүртэл хойшилно гэсэн үг л дээ. Тийм учраас дахиж зардал өсгөхтэй холбоотой асуудлыг Засгийн газраас дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гэх мэт олон байр суурийн зөрүүнүүд гарч байгаа. Тиймээс явдаг газраараа яваад, бизнесийнхээ зарчмаар шийдэгдэх нь бас буруу биш гэж үзэж байгаа юм.
Харин бид нийгэмд хэрэгтэй төслүүдийг "Оюутолгой" зайлшгүй хариуцах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өмнөговь аймагт ажилчдын хот барих ёстой. Энэ ордыг ашиглаж дууссаны дараа Монгол Улсад нэг ч болов зүйл үлдэх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байна. Ногдол ашиг Дубайн гэрээтэй холбоотойгоор хойшлох нөхцөл байдал үүсчихсэн. Тиймээс зардал өсгөх аливаа зүйлээс Засгийн газар аль болох зайлсхийж байна" хэмээлээ.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Элбэгдоржийн оймс өмсгглэгч энэ хулгайчийг шуудайн хийж Хурцаар авчруулаад Хурцаар эрүү шиилт тулгуул.
Ямар даварсан муу хулгайч вэ хурдан чирж авчирч залхаан цээрлүүл
Шунал ихэдвэл шулам болно, Нэр хугарахаар яс хугар,Нэг сайдын алдаа нь намын алдаа болно. ГУТЛАА ТОСЛООД, ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД ТӨРИЙН АЖИЛДАА СААД ХИЙЛГҮЙ ШАЛАВХАН ОЧООД ШАЛГУУЛ. ц.элбэгдорж
МУУ ҮХЭРТ ХУДАГ БҮҮ ТАНИУЛ МУУ ХҮНД ХУТГА БҮҮ ХАРУУЛ ГЭЖ -------МУУ ХҮНД АЛБАН ТУШААЛ ӨГӨХӨӨР УЛС ОРНООР ТОГЛООД ОРГОН ЗУГТААДАГ ЮМ БАИНА
20-30 жилийн дараа үйлдвэр нь хаагдахад тэнд барьсан хотын иргэд зах зээлгүй болж хийх ажилгүй яах болж байна аа? Тэгсэнээс цахилгаан станц барьвал арай дээр байх биш үү? Ядаж Сайншанд, Замын-Үүд бол бас ч яая гэхсэн. Өөрсдөө маш бүдүүн шаардлага анхнаасаа тавиад түүндээ ороогдож байгаагаа манай төрийнхөн ерөөсөө мэдрэхгүй байна. Эсвэл мэдэрсэн ч өөрсдийн буруутай байдлыг иргэдэд дэлгэхээс, оноо алдахаас айж байна. Энэ нь угтаа эрх баригчид улсаа хохироож байгаатай адил. 34 хувь гэдэг нь анхнаасаа буруу болох нь батлагдлаа. Өөрсдийн эзэмшилд тэ
гэж мөнгө зарлагадан өр тавих хэрэггүй байсан. Өөрсдийн эзэмшил гээд 34 эсвэл 51 хувийг үнэгүй эзэмшинэ гэсэн нөхцөл ч үндэсгүй. Зүгээр л роялтын 5 хувь, тэгээд бүх татвар татааса, хураамжаа аваад явахад л болох байж гэдгийг бараг хүн болгон ойлгож байгаа байх. Төр буруу шийдвэр гаргаад дараа нь буруу гэдэг нь батлагдмагц үүндээ бантан бүр цаашилж, буруу зам руу зүтгэдэг энэ нь хэдхэн түшээд эрх баригчдын бөгсийг хамгаалахын тулд байдаг зүй тогтол харагдаж байна. Монголын иргэд хэзээ болтол луйварчин түшээдийн золиос болж явах вэ?
Гөлөг минь.чиний зөв шийдсэн,зөв ярьсан ганц юм алга.Сонгуулийн жил женко зээл тэглэж,хүүк хувьцааны мөнгө тараах,сайханбилэг оюутолгойг хөдөлгөх энэнд огт хамаагүй.
МЭДРЭЛИЙН ЭМЧИД ХАНДААРАЙ
saihanbilegee hurdan barij irj hurdan hariutslga tootsoochee naad nobsh chni ouy tolgoin gadaadiin zahiraluudtai uulzaj hor nairuulj mongol ulsiig garah gartsgui bolgoh geed ybj bna shuu de adgiin muu nobshiig hurdan barij ireech
Рио тинто татварын талд алдах компани бишээ. Та оюутолгойгоор гарч ирсэн, монголыг өрөнд унагалаа