2020 оны 2-р сарын 21
13 цаг 30 минут

Говь-Алтай аймгийн засаг даргыг томилогдтол орлогч Ж.Ганбат бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.02.21/ Говь-Алтай аймгийн Засаг дарга Ванчигийн Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

В.Рэнцэндорж нь сахилга хариуцлага дэг журмыг чангатгах Засгийн газрын албан даалгавар, төрийн албаны тухай хууль,  төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлөх захирамж гаргалаа.

Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д заасны дагуу Говь-Алтай аймгийн засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Жигжидсүрэнгийн Ганбатад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.13Зочин   • 2020, 2 сарын 22. 10 цаг 24 минут

Энэ нохорыг тавьж болохгуй шуу дээ гаднаас тавих хэрэгтэй шуу дээ хамт архи уусан нохорыг тавихаа болих хэрэгтэй шуу дээ ардын нам олон амбицтай ноход бгаа шуу дээ

202.126.89.74Хн   • 2020, 2 сарын 22. 3 цаг 00 минут

Засаг ноёны Баз хүргэнг нь Засаг ноён болгочихож байгаам биз дээ

203.91.119.42Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 15 минут

СҮҮЛИЙН ҮЕД АЙМААР АСУУДАЛ ИХ ГАРАХ БОЛЖЭЭ.

192.82.65.182r.banzragch   • 2020, 2 сарын 21. 15 цаг 45 минут

torson nutag mini dargantsruudin togloom bolj duulaa.jasrai,tsanjid,bazarhuu,ochirhuu,dashdorj,enhbayar,tsogtbaatar...ene humuus altaichuudig mini zovhon ih hurald suuhdaa l ashiglasan.aimgiin dargaar ni oorsdiin daguul,zolbin novshnuudaa avaachij suulgadag.ur dund ni manai aimag hamgiin doroi hogjiltei aimag bolson.harin radnaased gishuun ih ajil hiisen dee.getel avilgalch hulgaichuudad todiilon taalagdahgui baigaa bololtoi.

43.242.242.59зочин   • 2020, 2 сарын 21. 14 цаг 48 минут

Амйаг, дүүргүүдийн засаг дарга нарын нөөцийн санг шалгамаар байгаа юм даа. Энэ санг дарга нар болон ойр дотны хүмүүс нь байнга идэж уудаг гэсэн

202.9.46.116huyag   • 2020, 2 сарын 21. 14 цаг 44 минут

Modon Ganbaa bas l

202.72.245.122р   • 2020, 2 сарын 21. 14 цаг 15 минут

Иргэдийн эрх ашгийг Уландаа гишгэж Эрх баригдад үйлчилдэг Гарууд албан тушал авч Зэс нь цухуйгаад

103.229.120.79Зочин   • 2020, 2 сарын 21. 14 цаг 12 минут

Өрөөндөө архи оруулсан аймгийн Засаг дарга нарын баримтыг гаргаад өгвөл ингээд шийтгэх юм байна гэж ойлголоо

103.229.121.198Зочин   • 2020, 2 сарын 21. 14 цаг 09 минут

Юм үзэж, нүд тайлагдаагүй хор шар нь гарч дуусаагүй ийм сагсуу юмнуудыг том албан тушаалд томилоод байх юм. Залуу хүнийг томилж болноо ,гэхдээ шалгуур нь өндөр байх хэрэгтэй баймаар. Энэ дарга нарын буйрыг сэлгээд байж болдоггүй юм байхдаа.Тахичихсан бурхан шиг нэг газар нь байлгаад, цусан төрөл нь олшроод сүүлдээ бүр хүн алаад болохоо байж байна.

202.179.31.63иргэн   • 2020, 2 сарын 21. 13 цаг 51 минут

Төрийн ажил мэдэхгүй нам дагасан дуракууд төрийн толгойд гарчихаад ингэж завхаруулж байгаа. Уг нь МАН боловсон хүчнээр дутахгүй нам. Харамсалтай нь нөгөө яриад байдаг шатлан дэвших зарчим, боловсон хүчний бодлого нь алга болоод удаж байна. Зүгээр л үлгэр ярих юм.

202.131.247.12Зочин   • 2020, 2 сарын 21. 13 цаг 48 минут

архидан согтуурал хавтгайср хүний амь эрсдэж байхад Хүрэлсүх нь юу ч болоогүй мэт өөрчлөөд л болоо юу Тэнэг хулгайчууд бүгд адилхан

66.181.184.134Прокурор   • 2020, 2 сарын 22. 14 цаг 08 минут

Тэнэг минь, одоо хуулийн байгууллагууд шалгаж тогтоогоод гэм буруутайг нь шийтгэнэ. Тайван хүлээж бай. Чи ч бхс нэг сагсуу тэнэг. Харин шуурхай чөлөөлж, хуулийн байгууллагуудад дарамтгүй ажиллах боломж бүрдүүллээ.

66.181.181.33Зочин   • 2020, 2 сарын 21. 13 цаг 40 минут

төрийн албан хаагчийн үүргээ мэдэхгүй эрхээ эдлэх дуртай мангарууд томилогдоод төрийн ажилд гай болоод байх юмаа ажлаас халсан нь зөв хариуцлага гэдэгийг мэдхээ болиод 20 жил болж байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.