2020 оны 2-р сарын 21
15 цаг 44 минут

Тэтгэврийн зээлээ даруй зогсоо, ахмадууд шавааралдах нь вирус тархах аюултай

Шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадаас халиад, Азийн томоохон орнуудыг нөмөрч эхэллээ. БНСУ-д халдвар авсан хүний тоо аль хэдийнэ 100 давчихлаа. ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяагийн  өнөөдөр өглөөхөн өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагийн дотор 105 шинэ төрлийн коронавирусээр өвчилж, нэг хүн нас барчихаад байна.  Вирус тархах гол нөхцөл нь олноороо нэг дор бөөгнөрч, удаан хамт байснаас болж байгааг ч ЭМЯ анхааруулав. Иранд энэ вирусээр 2 хүн нас барчихлаа.  Япон ч гэсэн тэвдэж эхэлсэн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж эхэллээ. 

Манайд одоохондоо энэ вирусээс өвчилсөн хүн байхгүй гэсэн мэдээллийг ЭМЯ өгч байгаа.  Сэжигтэй тохиолдлууд гарсан ч шинжилгээний хариу сөрөг гарч буй. Азаар эртхэн сэргийлэх арга хэмжээ авч, олон нийтээрээ цуглах бүхий л боломжийг хааж, хорьж чадсан нь өнөөдрийг хүртэл өвчлөл бүртгэгдэхгүй байгаагийн гавьяа ч биз. Тэр ч битгий хэл цагаан сарыг тэмдэглэхгүй, бөх барилдуулахгүй байхаар шийдсэн. Хот хоорондын замын хөдөлгөөнийг цагаан сарын өдрүүдэд хаахаар боллоо.   Энэ мэтээр маш нарийн зохион байгуулалттай ажиллаж байна. 

Гэхдээ "магтсан хүүхэн хуримандаа унгав" гэгчээр эрсдэл улам л нэмэгдэж байгаа энэ үед банкууд тэтгэврийн зээл олгох шийдвэр гаргаж, олон хүнийг бужигнуулж эхэллээ. Өнөөдөр өглөө УИХ-ын дарга арилжааны банкуудын удирдлагатай уулзаж, тэтгэврийн зээл тэглэх гэрээнд гарын үсэг зуруулав. Өчигдрөөс Төрийн банк, өнөөдрөөс ХААН банк тэтгэврийн зээлийг 6 сараар олгож эхэллээ. Үүнтэй зэрэгцэн ахмадууд хар өглөөнөөс авахуулаад банкны гадаа бөөн бөөнөөр шавааралдан зогсож байна. 

Яасан бэ нөгөө бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон Улсын онцгой комиссын шийдвэр. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Бүхий л байгууллагууд Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаж, бүр зарим нь ажилчдаа хүртэл амрааж, гэрээсээ ажиллах нөхцөл байдлыг нь хангаж өгч байна.  ЭМЯ -ынхан сар гаруй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, гэртээ харих завгүй байгаа.  Гэтэл энэ бүх хичээл зүтгэл, урьдчилан сэргийлэх ажлын утга учрыг алдагдуулаад байгаа юм биш үү. 

ЭМЯ-аас аль болох бөөнөөрөө нэг дор цуглахаас сэргийл.  Өвчлөл тархсан гол шалтгаан нь энэ шүү. Хятадад ч, Солонгост ч гэсэн бөөнөөрөө нэг дор цугласнаас болж өвчний тархалт дэгдсэн гээд анхааруулаад байхад л иргэд, ахмадууд нохой хуцахын чинээ тоосонгүй. Арилжааны банкны удирдлагууд ч бодолцож үзсэнгүй.  Дахиад хэлье, нөхцөл байдал эрсдэлтэй, хүнд байна. Тиймээс тэтгэврийн зээлээ вирусийн тархалт намдсаны дараа олгож эхэлбэл яасан юм бэ. Цагаан сар тэмдэглэхгүй байх зарлиг, шийдвэр гаргаад, уриалаад байна. Тийм байтал цагаан сардаа бэлд гэж байгаа юм шиг тэтгэврийн зээл олгодог нь яаж байгаа юм.  4, 5 сараас өгч эхлэхэд болохгүй юм юу байна аа.  Хэрвээ ингэж бие султай, дархлаа муутай, өндөр настай хүмүүсийг цуглуулж байгаад вирус тарах аюулд хүрвэл, бүр тарвал хэн хариуцлага хүлээх вэ.

Орчин цагт технологийн дэвшил ямар хэмжээнд хүрсэн билээ. Онлайнаар тэтгэврийн зээл авах боломж нөхцлийг бүрдүүлэх арга байхгүй юм уу. Ахмадуудад зээл авах хэрэгцээ шаардлага байгааг ойлгож байна. Гол нь нэг дор ингэж олноор нь шавааралдуулах нь өндөр эрсдэлтэй.  Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа, Улсын онцгой комиссын гишүүд ээ, анхаараач.   Ядаж л ойрын хоёр сардаа арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохыг зогсоосон нь дээр биш үү.  

58
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

58 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.130Зочин   • 2020, 2 сарын 22. 11 цаг 10 минут

Мангарууд улс орныг орвонгоор нь эргүүлүүх юмаа.Шаардлагагүй байхад зээл тэглээд хорио цээртэй байхад зээл өгч хүмүүсийг бужигнуулаад.

202.131.254.242Зочин   • 2020, 2 сарын 22. 11 цаг 05 минут

БИД ИЙМ Л СОНГОЛТ ХИЙСЭН. АЖИЛ ХИЙГҮЙ МОНГОЛ БАЙВАЛ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

124.158.95.139Иргэн   • 2020, 2 сарын 22. 10 цаг 49 минут

Өнөө өглөө гэхэд л автобус дүүрэн хүн, бас хүүхдээ тэвэрчихсэн хүүхэдтэй хүнд суудал тавиарай гэж орлиод л, яг л энгийн үеийн хичээл сургууль цэцэрлэгтээ явж байгаа юм шиг дүр төрхтэй байсан. Юун нөгөө каринтин, арай бишээ,нөгөө эргүүлүүд нь хаагуур яваад байгаан, маск зүүсэн хүн тун ч ховор байна лээ. Автобусны урд хаалганы ард суусан карт шалгагч бүсгүй бохь зажилчихсан, маскгүй тэгээл картаа дараарай гэж орилоол, жинхэнэ дүр төрх ийм л байлаа. 29 Сэлбэ-Вокзал чиглэлийн автобусанд

202.70.34.98Зочин   • 2020, 2 сарын 22. 9 цаг 28 минут

Цагаан сар хийхийг хориглочихоод эсрэгээрээ хий гэж байгаа юм шиг зээл олгохоо болимоор юм. Ер нь энэ тэтгэвэрийн зээл гэдэг юмаа болимоор юм ард нь байгаа ажилгүй хэдэн эцэг эхээрээ тэжээлгэсэн хэдэн залуучууд л авдаг ш дээ.

66.181.176.58Зочин   • 2020, 2 сарын 22. 9 цаг 17 минут

Үхэр монголчууд гэж малнууд байх юмаа амь нас хамаагүй юм байна л да цагаан сар хийх гэж л тэтгвэрийн зээл авч байгаа ш дэ хэрэггүй тэтгвэрийн зээл тэглэсэн юм .

66.181.161.54Зочин   • 2020, 2 сарын 22. 9 цаг 34 минут

chi bas neg uher ni bizde.mongol bish bol endees yavaach de

66.181.178.49ДОКТОР   • 2020, 2 сарын 22. 8 цаг 07 минут

ЯГ ҮНЭН ОДООХОН ЗОГСОО, ВИРҮС ТАРААЖ ГҮЙЦЛЭЭ, ОЛНООРОО ЦУГЛАРЧ БОЛХГҮЙ ГЭЧИХЭЭД ЯАЖ МАГАРТАХАРАА ИЙМ ШИЙЛДВЭР ГАРГАДАГ БАЙНАА.ЦАГААН САР БИТГИ Й ХИ ГЭЭ БИЗДЭЭ ТЭГВЭЛ ЭН ЗЭЭЛ ТИЙМ ЯАРАЛТАЙ ЮМ УУ????

122.201.31.150Зочин   • 2020, 2 сарын 22. 7 цаг 55 минут

bayar bolon surguuli ehlehiin omno iim balai yumnuudaa zogsooj bai.urdashgui tor setgeshgui tolgoi uls ornig dampuurlana

202.9.40.131Зочин   • 2020, 2 сарын 22. 7 цаг 44 минут

тэтгэвэрээ зээлж аваад л дараа дараагийн саруудад идэх хоол зарах зардал байгаа л гэсэн үг дээ

202.9.40.41baagii   • 2020, 2 сарын 22. 6 цаг 42 минут

tetgeveriin zeeliig tegelchiheed dahiad zeel ogdog ni yamar uchirtai ve

66.181.184.246Зочин   • 2020, 2 сарын 21. 23 цаг 27 минут

Урагшгуй тuriin aldaatai bodlogo.Ene hugshchuuleer songuuliin shou hiichih umaa. Songuuliar bas zeeliig tegleh baih gej l bodoj bgaa daa.

64.119.21.151zochin   • 2020, 2 сарын 21. 22 цаг 24 минут

Yynii hariytslagiig ene zacag yyreh yoctoi

150.129.141.246Зочин   • 2020, 2 сарын 21. 22 цаг 08 минут

Цагаан сараа хийцгээ гээд зориуд зээл өгөөд байгаа юм шиг зээл өгөхөө зогссогоочээ дараа нь болоо

139.5.217.58суманхорол   • 2020, 2 сарын 21. 21 цаг 14 минут

Баттулга Занданшатар нар нь зээл тэглэлээ гээд асуудал шийдэгдэхгүй гэдгийг одоо ойлгов уу. Түр зуурын эдийн засгийн алуурчин шийдвэр гаргасанаа одоо ухаарч уучлал гуйвал зохино.

202.9.40.68Зочин   • 2020, 2 сарын 21. 21 цаг 03 минут

сонгуулиар дахиад тэглэх байлгүй дээ

202.179.26.67Иргэн   • 2020, 2 сарын 21. 21 цаг 02 минут

Нөгөө айхавтар сүрхий Батзандан Болд мэтийн юмнууд хаачсан вэ.

202.179.26.67Иргэн   • 2020, 2 сарын 21. 20 цаг 58 минут

Алдаатай бодолгынхаа х ариуд төрийн гурвыг шүүхэд өгөх хэрэгтэй.

122.201.22.159Зочин   • 2020, 2 сарын 21. 20 цаг 56 минут

ялангуяа хөгшчүүд энэ коронавируст өртөмтгий гэсэн биз дээ

202.21.109.120ОНГОД   • 2020, 2 сарын 21. 20 цаг 24 минут

ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ Л БОЛ ҮХЛЭЭ ЮУ, ҮХЭЭ ҮХ, УЛС ОРОНД ЯМАР ГАРЗТАЙ ЮМ БИШ

150.129.140.164Зочин   • 2020, 2 сарын 21. 20 цаг 18 минут

***** jenko harlaa biz,,, zugeer tetgever nemeed ugsun bol boloh bsan biz.... avaad hanahgui sh ded

203.91.115.37ман сенетугэй   • 2020, 2 сарын 21. 20 цаг 16 минут

хурэлсух баттулга чинзориг занданшатар бугдээрээ толгой нь хамуурсан амьтад дараагийн сонгуулиар гарч ирэхгуй бол ухлээ юу шоронд орно гэхээс ухтэлээ айгаад хэдэн зенесен евгед эмгэдийг очерлуулаад авсан зээлийг нь ур ач нь архи хар тамхинаас егеед женког баяжуулна

43.242.243.104з   • 2020, 2 сарын 21. 20 цаг 04 минут

банкны олигархуудад ашигтай

139.5.217.250Зочин   • 2020, 2 сарын 21. 19 цаг 47 минут

Банкны бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой байтал төрийн банк ажилчидийнхаа эрүүл мэндийг ч бодохгүй цагаан сарыг дор бүрнээ хязгаарлая гэж байхад, баахан эрсдэлтэй хөгшчүүлийг хөөрөгдөж зээл аваад үрээд цагаан сар хий гэж байгаа юм шиг л өчигдрөөс буюу 2 сарын 20-ноос 16 цагт гүйлгээ хааж байснаа цагаа сунгаж ажлаад битүү зээл өгөөд эхлэх юм. Хөл толгой гэж байна уу? энэ Монгол улсад

202.179.24.165Монгол хүн   • 2020, 2 сарын 21. 19 цаг 27 минут

Одоо баахан зээл авчихаад хэнийг тэглэдэг хэнийг тэглэдэггүй юм гээ:д ҮХ-ийн цэцэд хандчихвал яах юм бэ???? Тэтвэвэр чинь банкны барьцаа угаасаа биш, тэтгэврийн урьдчилгаа гээд хуцаад байсан яасан бэ?????????

202.179.24.165Зочин   • 2020, 2 сарын 21. 19 цаг 24 минут

Сонгуульд ялах нь вирусын халдвараас илүү чухал гэнээ.

202.179.24.165Зочин   • 2020, 2 сарын 21. 19 цаг 23 минут

Төрийн банкны салбарууд халдвар гарвал дор нь түмэнд түгээх цэг болон хувирсан байна шүү. Нөгөө өндөржүүлсэн бэлэн байдал хаачиваа????????????????

139.5.218.65Зочин   • 2020, 2 сарын 21. 19 цаг 15 минут

Нээрээ одоо болимоор юм аа яах гэж ахмадуудыг цуглуулаад вирусны аюул үүсгэх гээд байна даа. Зогсоогооч ээ

122.201.21.74М   • 2020, 2 сарын 21. 19 цаг 10 минут

Би төрийн албан хаагч МХГ ын байцаагч. Асуудал гарвал МХГ аас хилийн боомтод дайчлагдан ажиллах 1500 байцаагчийн нэг. Солонгост халдвар тархсан. Монголчуудын хамгийн их зорчдог улс. Иргэн та бусаддаа эрсдэл үүсгэхгүйн тулд өвчтэй бүсрүү явахгүй байхыг хүсье.

182.160.1.250Зочин   • 2020, 2 сарын 21. 18 цаг 43 минут

Энэ бол сонгууль угтаж ядарсан ахмадуудын саналыг худалдаж авах гэсэн арчаагүй арга.Ард түмнээ байнгын ядуу байлгаж байгаад сонгуулийн өмнөхөн чихэр долоолгодог үгширсэн арга барилаасаа хэзээ салах вэ.УИХ-ын дарга Занданшатар гэж нэг шалгарсан хөлдүү нөхөр Зорилтот бүлгийнхний зээлийг тэглэлээ гээд попороод байсан чинь тэдний нилээд хэсэг нь нь 800 мянгаас дээш тэтгэвэртэй 10-20 саяын зээлтэй хүмүүс байсан.Жинхэнэ зорилтот бүлгийн 310 мянган төгрөгийн зээлтэй ядуусаа хаячихаад сандрахдаа баучер гэж эрээн цаасаар хуурах гэж эргүүтэв. Онигоо

202.21.108.198bi   • 2020, 2 сарын 22. 1 цаг 51 минут

onigoo onigoo

182.160.35.39MALNUUD HOHI N   • 2020, 2 сарын 21. 18 цаг 31 минут

SHUNALTAI ORKUUD, DUNGUJ TEGLUULCHEED L AHIAD L ZEEL ABJ BN, TER MUNGUUR BUH NASTANGUUDAD HISHIG MAYAGAAR UGUH BAISIIN, ORKUUD BOLON 3 UNDURLUGIIN HAMAATNUUD ZEELEE DARUULAAD, JIJIGHEEN ASHIG SHAATSAN, ODOO AHIAD L ZEEELEE AVSAAAR ORKUUD

192.82.72.243Зочин   • 2020, 2 сарын 21. 18 цаг 04 минут

БАГА ШИГ ДАВАР

192.82.72.243Зочин   • 2020, 2 сарын 21. 18 цаг 03 минут

ЯМАР ШУНАЛТАЙ НОВШНУУД БЭ ТА НАРЫН ЗЭЭЛИИГ ЧИНЬ ТЭГЛЭЭ БИЗДЭЭ

202.70.37.34буруу хэмнэлт   • 2020, 2 сарын 21. 17 цаг 51 минут

тэтгэвэрийнхнийг бөөнд нь өвчлүүлж тэтгэвэрийн сан хэмнэгдэх аюултай бусуу

64.119.26.141Зочин   • 2020, 2 сарын 21. 17 цаг 48 минут

Манай гурвын саналыг дэмжсэн УИХ- ын солиорол ард иргэдэд халдварлаж тахал мэт тарж байна даа.

103.229.120.63Zochin   • 2020, 2 сарын 21. 17 цаг 48 минут

Bankuud hun chanaraa geej bolohgui dee. Hun olon tsugluulahgui baih talaar sanuulsaar baital ingeh gej

64.119.17.202зээлгуй эмээ   • 2020, 2 сарын 21. 17 цаг 48 минут

тэнэг баттулга харж байгаа биздээ тэтгэврийг тэглэж байхаар тэтгэврийг нь олигтой нэмж хууг нь багасгах байсан юм зарим нь амташчихсан дахин тэглэнэ биз гэж бодож байгаа

192.82.78.191irgen   • 2020, 2 сарын 21. 17 цаг 29 минут

Er ni uls eh orondoo hiisen uymtai niigmiin daatgalaa nasaaraa tolson hymyys heden haltar mongoo uridchilj avhad yadag uym. Ulsad gants odorch ajillaj yzeegyi ooriinhoo toloo l shoroo hodolgoj yavaa guilgachinguudad hamaagyi asuudal shyy

202.9.40.184mgl   • 2020, 2 сарын 21. 17 цаг 29 минут

Uher mongol gedeg chini ene dee. Zeel ugch l baidag,

202.55.188.33Зочин   • 2020, 2 сарын 21. 17 цаг 27 минут

Yah gj zeel teglesen yum. Tegeegui bol zeel haahgui bsn biz de

192.82.71.95Э   • 2020, 2 сарын 21. 17 цаг 22 минут

Онц байдал заралчихаад ийм байдал үүсгээд байхдаа яахавдээ наад зээлээ болиочээ ахмадуудыг тахалаас сэргийл

202.126.89.115Zzz   • 2020, 2 сарын 21. 17 цаг 11 минут

Orj ireegui virusiig hen hendee haldaah geed bna. Puntsag boldoo.

66.181.176.201Зочин   • 2020, 2 сарын 21. 17 цаг 07 минут

Songuuliar unelgee avah gesen mulguu turiin terguunuudiin bodlogo iim archaagui turtei bn shuudee songuuliin onoo avchil bval ard.tumen uvduud uheh tedend ogt padlii alga

202.131.225.34Иргэн   • 2020, 2 сарын 21. 17 цаг 00 минут

Хаан, Төрийн банкуудын чанаргүй зээлийг л цэгцлээд дууссан юм биш үү? УИХ, Монгол банк ажлаа хийх хэрэгтэй байх аа.

66.181.176.22Баадай   • 2020, 2 сарын 21. 16 цаг 58 минут

Одоо энэ зээлийг зогсоох арга нэгэнт байхгүй. Иймд яаралтайгаар онлайнаар олгох журамд шилжүүлэх хэрэгтэй. Энэ бөөгнөрөл нь цагаан сар хийснээс ч дор юм болж мэдэхээр байна

103.80.210.117Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 46 минут

тэтгэвэрийн зээл нэрээр хэдэн ахмадуудын халаасыг сэгсэрдэг энэ хэдэн арилжааны банкуудын л хийж байгаа аргаа барсан арчаагүй амьдралын нэг хэсэг

43.228.131.113Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 45 минут

сонгуульд ялахынтулд хүн алахаас ч буцахаа байж ээ...арга ч үгүй биз... ялагдвал бүгд шорондоо орно...Женкогоосоо эхлээд...иргэд нь ч ялгаагүй боловсрол мэдлэггүй харанхуй бүдүүлгүүд...

66.181.161.28Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 41 минут

Хөөрхийдөө.хөгшчүүл минь ямар ч хэцүү хорвоо вэ

66.181.161.37Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 23 минут

тэнэгүүд

202.179.25.156иргэн   • 2020, 2 сарын 21. 16 цаг 20 минут

Юмыг дандаа гуйвуулж байх юм. Төрөөс зээл ав гэж шахаагүй биз дээ. Иргэд өөрсдөө хэрэгтэй болоод л авч байгаа шүү дээ.Зээл хэрэггүй та нар олон юм битгий хуцаад бай.Үүнийг улс төржүүлэхээ больж үз.

202.21.96.212Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 13 минут

хаан банк төрийн банк 2 угаасаа монголын ахмадуудыг доромжилж тэднээр тэжээлгэдэг банкууд шүү дээ, угтаа гадаад эзэд нь мөнгө угаагаастай

66.181.179.217зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 03 минут

Зээлийг нь тэглээд нэмэргүй ,дахиад зээл өгүүлж ,дарамтад оруулах нь ямар зорилготой бэ.Банк дэмжсэн ойрын заль байжээ.Ханиад томуу дэгдвэл үүрэг өгсөн Занданшаөтар хариуцах уу. Дахиад тэглэнэ гэсэн итгэлээр байнга зээлтэй байхыг тэд хүсч байна. Ингэж өдөөх ямар зорилго байна аа. Таацгаа. Хэнд ашигтай байв.

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 02 минут

Монгол улсад ард түмнээ жолоодон залах төр засаг байхгүй болсон тод жишээ,вирус,өвчин үхэл бол юу ч биш харин мөнгө бол улаан болсон ард нийтийн амьдрал,ядуурал доод туйлдаа хүрч дордсоны илэрэл энэ очер дугаар бөөгнөрөл мөнөөс мөн байна төрийн эрх бариад байгаа юмуу шоу хийгээд байгаа МАН-АН

202.70.34.89ц   • 2020, 2 сарын 21. 16 цаг 01 минут

хожуу шийдвэр гаргасан нь буруу ш тээ 1 сард шийдвэр гарсан бол аль хэдийн асуудлаа шийдэх байсан ,өмнө нь олон сар зээлтэй байгаад мөнгөний бараа харалгүй удсан хүмүүс заавал цагаан сар ч биш ойр зуур хэрэглэлгүй яахав дээ хүнс хүчээ аваг л дээ

103.229.121.69Зочин   • 2020, 2 сарын 21. 15 цаг 56 минут

Банкууд зөвхөн цахимаар зээлээ өгөх арга хэмжээг авчихвал болох бишүү. Ахмадууд маань үр хүүхэд ахан дүүсдээ баяр тэмдэглэхгүй гээд утсаар хэлчихвэл амар байнаа. Хэн хэндээ амар. Ахмадууд маань ухаан гаргаад уриалмаар байна. Цаг дулаарахаар биечлэн золгоно биз. Дэмжээрэй. Түгээгээрэй

89.238.186.46Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 18 минут

Монголын АХМАДЫН ХОЛБОО гэж хэдэн нөхөд ТВ-р донгосоод байсан .Одоо ийм юман дээр бүр таг шүү. УРИАЛГА гаргаж болно доо. мБүр дүлий шүү.

109.183.244.156Зочин   • 2020, 2 сарын 21. 15 цаг 51 минут

mongoliin huuli 3 honog zeeliig bolino gesen ahin hiih boloo yu bank jduuchuudiig deeremdez bajzdag uchir bolophgui boloo ymuudaa

103.212.119.121Зочин   • 2020, 2 сарын 21. 15 цаг 50 минут

Хорио цээр тогтоочихоод тэтгэвэрийн зээл мээл гэж түмэн амьтан бужигнуулсан нөхдөд хариуцлага тооц. Хорио цээртэй хөдөлгөөн хязгаарлагдсан үед мөнгөнд нүдээ ухахнээ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.