Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж, дэлхий нийтээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс олон нийтээр цуглах боломжтой бүхий л үйл ажиллагааг хориглосон билээ. Тэр дунд сүм, хийдийг ч олныг хамруулсан шашин номын цуглаан зохион байгуулахыг хориглосон. Тиймээс шашны байгууллагууд, сүм хийдүүд орчин үеийн технологийн ашиглаж, цахимаар ном хурж байгаа юм.
"Эрдэнэ зуу" хийд ч гэсэн энэ цаг үед бусад байгууллагуудын жишгийг дагаж, цахимаар ном хурах юм байна. Мөн нөхцөл байдалтай холбогдуулан ямар байдлаар ажиллах талаараа мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэл
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай” А/55 тоот захирамж, Сумын засаг даргын А/30 тоот захирамжаар томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар, “... шашны байгууллага нь олныг хамруулсан шашин номын цуглаан, зан үйл зохион байгуулахыг хориглосон...” хэмээх шийдвэр захирамж гарсны дагуу ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД НЬ:
1.Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хурдаг өдөр тутмын мөнхийн хурлаа бид тасралтгүй хурж байгаагийн дээр цаг үеийн халдварт өвчин илааршихын тухайд бид тусгайлан хурал ном хурж байна.
2.Ийм эгзэгтэй, аюултай цаг үед төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн сүсэгтэн олон та бүхэн өөрийн биеэр ирэлгүйгээр гэр орноосоо хийдэд хурах засал ном, буянд чин сэтгэлээсээ даган баясаарай.
3.Сар шинийн Битүүний өдөр болон Шинийн 15-ныг дуустал Мөнхийн хурал, Арван хангал сахиусны тахилгууд, Цэдор лхамын тахилга, Их ерөөл, засал номуудыг хурах бөгөөд сүсэгтэн та сэтгэлийн хандив өргөх бол Эрдэнэ зуу хийдийн ХААН банк дахь 5556005964 тоот дансанд Гүйлгээний утга дээр нь өөрийн овог нэр, ам бүлийн тоогоо бичиж оруулна уу.
4.Хорио цээр цуцлагдсаны хойно Эрдэнэ зуу хийд ард иргэдийн Жилийн заслыг тусгайлан зохион байгуулж хийх болно. 5.Харин, хуралд бодитоор оролцож, Шинийн 15-ны дотор жилийн засал номоо уншуулах хүсэлтэй байдгийг харгалзан үзэж айлтгалаа онлайнаар дараах аргаар өгч болно.
Монголын хамгийн анхны цогц ЦАХИМ АЙЛТГАЛ-ын системд манай хийд хамтраад 6 жил болж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд, бусад аймаг хотуудаас онлайнаар өдөр бүр айлтгал хүлээн авч хурдаг.
Цахим айлтгал өгөх заавар:
" www.mongolcalendar.com вэб сайтаар дамжуулан айлтгал өгөх. Эсвэл, гар утасныхаа AppStore / PlayStore руу орж Mongol calendar гэж хайгаад суулгана. "Энэ жилд" хэсэгт орж Хулгана жилийн төөрөг, жилийн турш анхаарах зүйлсээ харж, уншуулах засал номоо хийд рүү шууд айлтгана. Эсвэл, Цахим айлтгал хэсэг рүү орж дурын номоо сонгон захиалж болно.
Харилцах утас: 95097711, 99291037, 99046515
ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДИЙН ЗАХИРГАА
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. БАЯРЛАЛАА ЭРДЭНЭЗУУ ХИЙД МАШ САЙХАН ГАЗАР ШҮҮ. ХӨЛ ХОРИОТОЙ ҮЕД ЗАСАЛ НОМОО ХИЙЛГЭХ БОЛОМЖ ГАРГАЖ БАЙГААД ЛАМ НАРТАА БАЯРЛАЛАА.
Ёстой л солиорол гээч нь энэ байх даа. лам нар юу чадна гэж....баларч өгөх юм даа хөөрхий төөрсөн монголчууд минь....
Manjiin tsag üe.Mederlteh ym daa
Монгогуй болсон уу ха ха, шар хувалзнууд....
Mongol hun munhk tengeriig oilgoj serekh boltugai.
зөв шүү. Бурхан ЭЗЭНий Хүүг хайх түн...
элдэв түвд шүлэг нтр гэж байхаар ажилгүй наад залуучуудаараа хар хорины гудамнуудыг цэвэрлүүл тэр чинь та нартаа л "буян" болно
Монголчуудыг мунхруулдаг шашин хэвээрээ л байх шив дээ. Хүмүүсээ өөрсдөдөө л итгэ. Наад шашнаа түүх гэж бод.