Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Шинэ Делид хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр эмэгтэй таван тамирчин хүч үзсэнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл хоёр дахь өдөр манай таван тамирчин зодоглосноос 57 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг алтан медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Рисако Кавайтай барилдана.
Тэгвэл 62 кг-д өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ П.Номин-Эрдэнэ, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ З.Болортунгалаг, 72 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Э.Цэвэгмэд нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Сэтгэгдэл бичих