Коронавирусийн халдвар БНСУ-д хурдтай тархаж байна. Өнөөдөр өглөөний байдлаар 346 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна. Мөн уг халдвараар хоёр хүн нас бараад байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар тус улсад манай улсын 48185 иргэн амьдардаг гэсэн тоо баримт байдаг аж.
Ингээд БНСУ-д амьдарч буй иргэдээс цөөн зүйлийг тодрууллаа.
Сувон хотод амьдардаг иргэн Б.Мөнгөнтуяа "Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг маш сайн явагдаж байна. Автобус, метро, метроны буудал, үйлчилгээний газрууд гээд бүх л газарт сэрэмжлүүлэг бий. Мөн утсанд өдөрт хоёр удаа мессеж ирдэг. Түүнчлэн автобус, метронд ариутгалын бодис, нэг удаагийн маск байрлуулсан байгаа. Маскгүй хүмүүс тэндээс аваад л хэрэглэчихдэг. Харин эмийн сангуудад N94 ховордчихсон. N94 маскийг нэг хүнд 5 ширхэгээс илүүг зардаггүй. Учир нь бусдадаа үлдээх ёстой гэж үздэг юм билээ. Энд коронавирусийн халдвар авсан, сэжигтэй иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, эмчилгээ хийж байгаа. Сургуулиуд гуравдугаар сарын 17 хүртэл карентилчихсан. Нөхцөл байдлыг харж байгаад сунгах эсэхээ шийднэ гэсэн.
Хамгийн гол нь, Солонгосчууд коронавирустай холбоотой мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яам болон телевизээсээ л хүлээн авдаг. Зөвхөн энэ сувгаас л үнэн бодит мэдээллээ авч, итгэж, энэхүү мэдээллээ бусаддаа түгээдэг нь их сайхан санагдсан.
Харин монголчуудын хувьд дор бүрнээ сэрэмжтэй байж, маскаа зүүгээд л ажиллаж байна даа" гэлээ.
Сөүл хотод амьдардаг иргэн Б.Тайван /тэрбээр зургаа нийтлүүлэхийг хүссэнгүй/
"Коронавирусийн тархалт жаахан эвгүй болчихлоо. Солонгосчууд их тайван, хэр баргийн зүйлд сандраад байдаггүй. Харин өчигдөр, уржигдраас жаахан сандралтай байгаа нь ажиглагдсан. Гэхдээ тархалт хурдацтай байгаа ч манайх шиг хоол хүнсээ нөөцлөөд зохиомол хомсдол үүсгээд байгаа асуудал байхгүй. Яг л албаны мэдээллээрээ хөгждөг хүмүүс. Элдэв хуурамч мэдээлэл энд гараад байдаггүй. Одоогоор нөхцөл байдал гайгүй л байна. Гэхдээ Тэгү хот бол Ухань хот шиг болчихлоо. Тэгүд хөл хорио тогтоох эсэхийг ярилцаж байгаа гэсэн. Хуулиндаа иргэнээс дураараа шинжилгээ авч болохгүй гэж заасан учраас Тэгүд халдвар тараасан эмээгээс шинжилгээ авч чадаагүй нь өнөөдөр ийм нөхцөл байдалд оруулсан. Тиймээс цаашдаа халуурч бүлээрсэн бүх хүнээс өөрсдөө зөвшөөрөөгүй байсан ч шинжилгээ авах юм шиг байна лээ. Монголчуудын хувьд эргэн тойрны хүмүүс болон телевизээс л мэдээлэл авч байна.
Солонгос дахь Монголын Элчин сайдын яам таг чиг байна. Иргэдээ харж хандаж, мэдээлэл сэрэмжлүүлэг өгч байгаа ч юм байхгүй. Бараг коронагийн сургаар Монгол явчихаагүй байгаа гэж хардмаар. Солонгос дахь Монголчууд яг л элчингүй юм шиг л байдалтай байдаг. Монгол хоолны газраар хэссэн, костюмтай ярвагнасан хэдэн хүмүүс л байдаг гэж сонссон. Маш хөдөлмөрч, нөлөөтэй, монголчуудаа харж ханддаг сэтгэлтэй хүнийг Элчингээр томилмоор байна" гэсэн юм.
Гунжү хотод амьдардаг Ү.Нямдулам "БНХАУ-д Коронавирусийн халдвар тархахад энд нэг их сүйд болоогүй ээ. Маск зүүгээд сэрэмжлүүлэг мэдээллээ үзээд явж байсан. Харин хэд хоногийн өмнө коронавирусийн халдвараар нэг хүн нас барж, нэг өдрийн дотор 50, 100-гаар халдварын тохиолдол нэмэгдээд ирэнгүүт хүмүүс жаахан сандарч байна. Гэхдээ телевизээр сэрэмжлүүлэг мэдээлэл, коронавирустай холбоотой мэдээлэл цаг тутам гарч байна.
Миний амьдарч байгаа Гунжү хотод коронавирусийн халдвар бүртгэгдээгүй учраас харьцангүй тайван байгаа. Ариутгалыг үнэхээр сайн түвшинд хийдэг юм шиг байна. Байсхийгээд л үйлчилгээний газар, гудамж талбай, нийтийн тээврээ ариутгаж байгаагаа мэдээний цагуудаараа гаргадаг.
Мөн эмнэлгүүд шинжилгээ, оношлогоо, эмчилгээгээ үнэгүй болгосон. Хүсвэл гадаад иргэн ч шинжилгээ үнэгүй өгч болно гэсэн. Өнөөдрийн байдлаар хоёр хүн нас бараад байгаа нь жаахан айдас дагуулж байгаа. Гэхдээ хоол хүнс, үйлчилгээний байгууллагууд бүгд хэвийн байна. Манай энүүгээр маск ховордож эхэлж байна. Бас сүм хийдүүдийн үйл ажиллагааг бүгдийг нь түр зогсоосон гэж сонссон" гэлээ.
Б.Аз
27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
солонгосчууд хүний эрх мэрх яриад өвчнөө тараагаад байгаа юм биш үү. тэнд байгаа монголчууд монголд ирж өвчнөө тараах гээд байна уу
Бүх элчингийн газруудын ажилтнууд иймэрхүү л дүр төрхтэй ажилладаг үгүй ажилладаг чгэж дээ байдаг гэдгийг Герман, Амеркийн элчингийн газраар жишээ авмаар байгаа юм даа. Тэд нар бол монголын нэрийг шавартай хутгаж байгаа хулгайч нар
Ухаантай хүмүүс улс орноо удирдана гэдэг ямар их аз завшаан бэ
наад элчин нэртэй хулгайчидаа татаа ч наадлуулч энд монголчудынхаа төлөө нойргүй хоолгүй зүтгэнэ гээд андгайлаад явдаг
solongosiin shuud nislegiig zogsoo HURELSUHEE "yu" huleegeed baigaan!
Сөүл дэх МУ-н ЭСЯ ямар ч ажил хийхгүй байгам уу ГХЯ анхаараач ямба эдэлбэл ялыг үүрэх хэрэгтэй л юмсан хөгийн дипломатууд
elchin saidiin yam konsuliin gazart avilgaar ochson yumnuud ajil hiidguishd har tamhi huviin naimaagaa l hoodog bizdee
Солонгосоос ирэх агаарын хилээ хаахгзй юм байхдаа
та бүхэн хүний нутагт биеэ сайн бодоорой эрүүл энхийг хүсье
Naaduuliigaa bitgi mongold oruul hilee haa
oilgoloo ta nar min solongosoos sain yumii n surch eh orondoo newtruuleerei biee bodooroi !
Халдвар аваад эмчилгээ хийлгэсэн хүнд улсаас нөхөн олговор олгохоор болсон.
Сайхан давгүй байгаа бол ирээд хэрэггүй биз. Маск үнэд орсон байна гэж солонгосд амьдардаг найз хэлж байсан
20 жилийн өмнө МУ.н ЭСЯ гэж хамартаа баас түрхсэн язгууртанууд сууж билээ.Канон ч байхгүй онигоотой
УБ хотод маань ариутгал хийж байгаа нөхдүүд лав харагдахгүй л байна.Хог новшиндоо дарагдсан хэвээрээ.Хогоо цэвэрлээд ариутгалаа сайн хиймээр байна даа
МАНАЙ ЭЛЧИНГИЙНХЭН ИРГЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛДАГГҮЙ ЮМ ШИВДЭЭ!
Манайхан ч яахав хэнэггүй хүмүүс Зах дэлгүүр банкаар дүүрэн хүмүүс цагаан сардаа л бэлдээд байгаа бололтой дог
Elchingiinhen gej yamarch ajilgui garuud yumaa haa ch adil haramcaltai ....
Manaih shig surjignej bgaa uls baihgui ee.Dor doroo ariun tsevreesahiad bie ee hicheegeed ajlaa hiigeed l yavaj bna.
uneheer mundag uls shuu manai mergejiliin hyalalt bas mundag ajilaj baigaad talarhaj bna ondotsn hooloin deeree zogssonguurt shuud hamgaalaltiin huvtsatstai orj ireed buh humuusiin haluuniig uzej bna humuus aruin tseveree sain sahij maskaa sain zuuj irgen bur uhamsartai baitsgaaya
Yamar ergyy novsh solongost elchingeer suudag um be????? Delhii dayar byh l oron arag hemjee avch baihad baraa suragch ugui ….ter novshoo tataj ajlaa hiih hyniig elchind suulgaach !!!!!
Solongoschuud unnneeen duff humuus shuu. lhiid ontsgoi baidal zarlaj bhd ter erguu mulguu solongos tolgoinoos garsan huulia uurchiluh uhaan lav baigaaguidee iim baidald hurlee
Udahgui namdaad, zugeer boloh bhaa
delhii tsereverlegee hiij bna. darhlaagui, biyendee anhaardaggui, coffee uuj gamburged iddeg humuus uhej duusna.
Тэрэндээ тулвал цагаан хоолтон энэтхэгүүд л их өртмөөр. Гэтэл хятад шиг элдэв халдварт өвчин гарах нь гайгүй улс. Энэ бол муу үйлийн үрийн хариу өвчин биз
chi l yxex baixdaa xamgiin tyryynd
nogoo iddeguud ni ukheed baigaa sh dee,nogoo,jims baga idea ,ukher khoninii makhaa sain id