Жүдо бөхийн "Их дуулга" ангиллын ээлжит тэмцээн Германы Дюссельдорф хотноо болж байгаа билээ. Өчигдөр дунд жингийнхэн барилдаж, манай 6 бөхөөс хоёр нь хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Шведийн жүдоч Макиас Томмиг хутгах мэхээр цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд Азербайжаны алдарт бөх Рустам Оружавт харамсалтайгаар торгуулиар ялагдсан. Гэвч торгуулийн тойрогт Молдавын бөх Виктор Стерпу, медалийн барилдаанд Шведийн Макис Томми нарыг адилхан хутгах мэхээр цэвэр ялж, хүрэл медаль хүртэж чадлаа. Ийнхүү Ц.Цогтбаатар Парис болон Дюссельдорфын "Их дуулга"-аас дараалан хүрэл медаль хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч Францын залуу жүдоч Манон Декетертэй хүрэл медалийн төлөө барилдсан. Энэхүү барилдаанд манай бөх өрсөлдөгчөө 3 торгуулиар цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай жүдочид эхний хоёр өдрийн дараах байдлаар 4 хүрэл медаль хүртээд байна.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
дажгуй шуу чамлахаас чанга атга сайн бна
Моллайг оростой барилдахад яагаад 3 дахь торгууль өгснийг мэддэг хүн тайлбарлаад өгнө үү оросоос илэрхий илүү байсан