Монгол сайхан эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт Монголчууд та бүгддээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн бэлэгшээдэгчлэн олон түмний буян заяа тэгширсэн сайхан жил гарч байна. Цагаан сар бол Монголчууд бидний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлааг илтгэсэн уламжлалт сайхан баяр.
Энэ жил хөрш БНХАУ болон дэлхийн олон оронд Шинэ коронавирусийн өвчин дэгдэж, мянга мянган хүний амь нас, эрүүл мэнд хохирч, нийгэм, эдийн засагт асар их дарамт учруулж байна. Манай улсад энэ өвчний халдвар тархах өндөр эрсдэлтэй учир төр, засгаас болзошгүй аюулаас сэргийлэн боломжтой бүх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Гэхдээ бид тайвширч болохгүй. Аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо хамгийн чухал байна.
Та бүхэн сар шинийн баяраараа ёс заншлаа гүйцэтгэн, азай буурлуудынхаа амар мэндийг эрж, цахимаар золголт хийхийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин уриалж байна. Бид ямар их хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая.
Ингээд ирж буй төмөр хулгана жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
БНСУ ,талаас ,нээлттэй ,эвгүй ,байна ,даа. Ямар ,их ,хөдөлгөөн,байна ,аа
ene novsh maniusiigaa bugdiig alah gej oroldson b aij uhsenee hiij tsagaan sariin mend ntr.ter 30 honog vizgui hujaag oruulj ireh gej uhen hatan zutgej hujaagiin bugs dolooj baigaag ni harsan biz deemanaihaan.iim buzar hun turiin tolgoid baih gej
sar shine yahav ee hilee nislegee haagaach Hurelsuhee
hilee haagaachee selemt baataraa
Ene neg ergvv yum delhii tahal taraad bn chi said uhaantain bol miat n nislegiig zogsoogooch hilee haagaach
Hurelsuh ch Mongolchuudaa hair nairgui allaa daa ene 2 jild
Ene Hurelsuh neeree reklamnii pauz um aa ..hotolgoo moritoi haa hureh gej yavaa yum boloo ..zam teever haasan tul morio unaad shinekeerei geed urialiaad bn uu
Та нар ч гэсэн төрийн золголт хийж битгий шоудаарай гэж уриалъя. Ард иргэддээ золгохыг хорьчихоод өөрсдөө золгоод байж болохгүй. Хууль гаргачихаад өөрсдөө хуулиа зөрчиж ждүдэж болдоггүй шиг. Хөл хорио тогтоочихоод төр засаг нь удирдан олныг хамарсан ажил зохион байгуулж байж болохгүй шиг.
Yag vnen.
попоо солонгосын нислэгээ хаа
Zuv
Solongosiin nislegiig yaraltai zogsoogoochee Erinxii Said aa!!!
yun tsagaan sar be erunhiilugchiin zarlig garaa bizdee naad zahuudaa haagaachee
shouchin
Solongosiin shuud nislegiig yax ve Xurelsuxee!!!