Өнөөдөр болсон ЭМЯ-ны мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр "БНСУ-д сүүлийн гурван хоног тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсад сууж буй ЭСЯ болон Бусан дахь Консулын газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
Солонгос улсад 48,100 гаруй Монгол иргэн амьдарч байгаа. Үүнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй 24,800 орчим иргэн бий. Өвчлөл БНСУ-ын ихэнх мужид тархсан, Монгол иргэдийнхээ холбогдох мэдээллүүдийг Элчин сайдын яамаараа дамжуулан авч дотоодын холбогдох байгууллагуудад өгсөн.
Олон нийтийн сүлжээгээр БНСУ-д байгаа иргэдтэй холбоотой ташаа мэдээлэл их гарч байна. БНСУ-д суугаа иргэдийн ар гэрийнхнийг тайван байхыг хүсье. Тус улсын Засгийн газар хүчээ дайчлан ажиллаж байгаа. БНСУ 2015 онд МЭРС вирусийг дарсан туршлагатай улс тул үр дүнтэй арга хэмжээг авсаар байгаа. Тиймээс иргэд маань аль болох тайван байж хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Солонгосын талын өгч буй мэдээ, мэдээллийг дагаж мөрдөхийг хүсч байна. Баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Түүнчлэн БНСУ-аас гадна Италид халдварын тоо огцом нэмэгдэж 78 болсон. Зөвхөн БНСУ гэлтгүй гаднын улсуудад зорчиж буй манай улсын иргэд сонор сэрэмжтэй байхыг хүсье. БНСУ-аас ирж буй гадна, дотоодын иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж иргэний үүргээ биелүүлэхийг хүсье.
ЭСЯ болон Бусанд байгаа Консулын газар уртасгасан цагаар ажиллаж байна. Гадаад харилцааны сайдын өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар руу явж буй нислэг бүрт давхар хяналт тавьж байгаа. Онгоцонд суухаас өмнө иргэдээс хоёр удаа биеийн халууныг нь шалгаж, асуумж авч байна. Халуурсан иргэдийг БНСУ-аас Монгол Улс руу явах нислэгт суулгахгүй байгаа.
Тэгү хотоос 60 орчим км-ын зайд Бусан дахь Консулын газар ажиллаж байгаа. Бид хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. БНСУ-д жилд дунджаар давхардсан тоогоор 100 мянга орчим иргэн зорчдог. Одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан нэн шаардлагагүй бол БНСУ-д зорчихгүй байхыг зөвлөж байна." гэлээ.
19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
inchonii niseh dr garsan gsn bizdee,tgheerl ayultai daa
Израелиас эхлээд соёлт улсууд Өмнөд Солонгосын нисэх онгоц хүлээн авахаас татгалзчихлаа.Өмхий санааны үр уурхай хүний адаг хангүг нарыг нутагтаа бүү оруул
Virusny khaluun golomtoos irj baigaa tokhioldold gertee quarantaine nd orokh bol Eruul mendiin Yam, Undesnii ayulgui baidalyn zovloloos gereend garynnuseg zuruulakh kheregtei. Neg irgenii khariutslaga niit niigmiin ayulgui baidal bolson iim ued mash sergeg soromjtoi nyambai khandakh estoi shuu. Gertee quarantaine nd orson khun bolgond setgel sanaa bolon, bieiin eruul mendiig khusen erooe!
Иргэдээ татах уу?
Yaj taivan baihin yaj Agaariin hilee hurdan haagaachee yu hgd hudlaa shireenii ard bultreed suugaad bgn amni zorgoor burahguigeer bodit yum hiigeech officen.n bogloosuud ee
АГААРЫН НИСЛЭГУУДЫГ НЬ СОЛОНГОСЫГ ЗОГСООГООЧЭЭ. ХАЛДВАР ОРООД ИРНЭ Ш ДЭЭ
Аль улс орон иргэн ээ л гэнэ Та бүгд талцаж муудалцаад яахав
ХИЛЭЭ ЯАРАЛТТАЙ ХААЖ ОНГОЦОО ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.МАНАЙХ ХЯТАДЫГ БОДВОЛ МАШ ИХ ХҮМҮҮС ЗОРЧДОГ УЧРААС ОНЦ АЯУЛТАЙ ШҮҮ.ЭС ТЭГВЭЭС МОНГОЛЧУУД БИД ХҮНД БАЙДАЛД ОРНО.БУРХАНЫ АВРАЛААР ӨНӨӨДӨР ХҮРТЭЛ АЮУЛ ОРЖ ИРЭЭГҮЙ БАЙНА
Ongotsond suuhdaa haluun buuruulah em uuchihdag geed bnshdee enendee anhaarsiimuu
мнглууд ийм л арчаагүй үхрүүддее ёстой нэг хар амиа хоохойлсон адгийн шаарнууд юмаа . ийм иргэдтэй бхад энэ улс яаж ч ургашлах билээ дээ ...тэр со-д буй иргэдээ бүгдийг ни эх оронд ни ирүүлэх хэрэгтэй .тэндээ үх мүх ч гэх шиг тэгж хэлсэн тэнэгүүдийг тэр вирус идээсэй .. үхэр мнггл оо
дунд нь халдвартай хүн ирчихвэл манайх шиг орон хэцүүдэнэ шд. тэнд үхсэнээс эндээ бөөндөө үхье гээд байгаамуу хаашаа юм.
ТЭР ХҮЧТЭЙ УЛС ОРОНД ЭМЧИЛГЭЭ БАТАЛГААТАЙ, ЭНД ХАШААТАЙ ХОНЬ ШИГ ХЭЦҮҮДЭХЭЭ МЭДЭЖ БНУУ МАЛАА
Өчүүхэн бодолгүи ,шалчигнадгүи хүн болж үр хүүхдээ эрсдэлд оруулах уу горьд зүгээр нэг ханиад болч яахав эмчилэх бололцоо тун бага гээд баихад сонин сонин юм бичих юммҮндсэн хуульд заасан амьд явах ,түүниигээ хамгаалуулах эрхээ эдэлдэг цаг яг одоо
Монгол улс хүүр цуглуулдаг улс биш эх орондоо хайртай юм бол тэндээ үхэж үз
Ус үзээгүй гутал тайлах Уул үзээгүй хормой шуух гэдэг юунд цухалдаж бие биеээ дайрна
Ямар нэгэн эм бэлдмэл хэрэглүүлэхгүи дор хаяж 5 цаг саатуул Тэгвэл жинхэнэ халуунтаи юу гэдэг нь мэдэгдэнэ
ядуу хөгжилгүй гээд эх ороноо хаяж явчихаад одоо л санаж гэнэ
Ямар ч өчүүхэн бодолтой юм бэ дээ. Энэ хүмүүс ядуу хөгжилгүй гэж эх орноо хаяж яваагүй. Бусдын адил сайн сайхан амьдарч, амьдралаа дээшлүүлэх гэж явсан. Дэмий юм шалчигнаж байхаар ухамсраа дээшлүүл.
Xaluunii n uzeed l oruulaad bx uu??