Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй.
Дараах зүйлсэд хүрсний дараа гараа сайтар угаахыг зөвлөж байна.
Бохирдол ихтэй зүйлс:
• Хаалганы бариул
• Шат, урсдаг шатны бариул
• Автобусны бариул
• Лифтний товчлуур
• Зурагтын удирдлага
• Компьютерийн гар, хулгана
• Гар утас
• Мөнгөн дэвсгэрт
• Дэлгүүрийн сагс, тэрэг
• Суултуур
Гараа хэзээ угаах вэ?
• Гаднаас орж ирээд
• Хоол хийхийн өмнө
• Хоол идэхийн өмнө
• Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
• Хүүхдээ хуурайлсны дараа
• Бие зассаны дараа
• Амьтанд хүрсний дараа
• Нусаа нийсний дараа
• Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
• Бохирдох бүрт
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
selem shig humtai huuhnuud yandaa mongoloor duuren s te
Gar barij bolohgui, unseltsej, ozoltsoj bolohgui, tevreldej bolohgui, zagas naaduulj bolohgui, bugd tus tusdaa untaad, maskaa sain zuugeed, garaa sain ugaa, huviin ariun tsevree saitar sahi pizda!!!!!.....
Эд юу ч хийхгүй байгаа . Бид утсаар л мэдээлэл авч өөрсдийгөө сэргийлж байна . Хилээ харахгүй байсны уршгаар монголд орж ирсэн байвал ХУРДАН зайлаасай!
Одоо ухаан орж багаа юм шиг "ГАР БАРЬЖ БОЛОХГҮЙ " гэж аль эрт хэлж анхааруулах ёстой байсан юм....Энэ эрүүл мэндийн хэдэн дарга нар гэж ...