Английн премьер лигийн 27 дугаар тойргийн хүрээнд "Ливерпүүл"клуб талбайдаа "Вест Хэм"-тэй тулж, 3:2-оор буулгаж авлаа. Энэ тоглолтод Вейналдум, Салах, Мане нар гоолдсон.
Ингэснээр аравдугаар сард "Манчестер Юнайтед"-тай 0:0-ээр тэнцсэнээс хойш 18 дахь дараалсан хожлоо байгууллаа. Мөн 27 тойргийн 26-д нь хожиж байгаа юм. Ийнхүү "Ливерпүүл" 79 оноотой болсноор араасаа нэхэж буй "Манчестер Сити"-гээс 22 онооны илүүтэй хүснэгтийг тэргүүлж байна.
Түүнээс гадна, "Ливерпүүл" 44 тоглолт ялагдалгүй байж, хожигдоогүй цувралынхаа тоог ахиуллаа. Английн премьер лигт "Арсенал" 49 тоглолтод хожигдолгүй байж, рекорд тогтоосон. Энэ амжилтад хүрэхэд 5 тоглолт дутуу байна.
Сэтгэгдэл бичих