Дэлхийн 37 орны 80 гаруй мянган хүнд халдварлагдаад байгаа шинэ коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, салбарын яамд, Улсын Онцгой комисс, Нийслэлийн ЗДТГ, НОК-өөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа билээ.
Мөн Засгийн газар, салбарын яам, НОК-оос Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотруу орох, хотоос гарах автомашин болон зорчигчийн хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх товчоодод 2 сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийн /шинийн дөрвөн/ өглөөний 08:00 цаг хүртэл хязгаарласан.
Иргэд ч аюулт өвчих тархахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч байгаа төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа гэдгийг шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд хэлж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны 6,000 орчим албан хаагч тус тусын үүрэгт ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ гудамж талбайд эргүүлээр ажиллаж, Covid19-ийн халдвараас урьдчилсан сэргийлэх зориглгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг ханган анхаарч байгаа.
Тэгвэл өчигдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын А танхимд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын холбогдох албан тушаалтнууд НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол дах Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нарын албаны хүмүүстэй уулзаж, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн дата үүсгэх зорилгоор 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч байгаа автомашинтай зорчигчдоос асууж хэрэгжүүлэх төслийн талаар ярилцан санал солилцлоо.
Улмаар эдгээр мэргэжилтнүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдлийг бууруулахад ашиглах зорилготой.
Уг асуумж-аргачлал нь иргэдийн болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой тул зорчигч та бүхэн цааргалгүйгээр, бусдад төвөг учруулахгүйгээр тухайн асуумжийн асуултанд идэвхтэй, үнэн зөв хариулахыг холбогдох газруудаас газруудаас уламжилж байна.
Онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг 2020 оны 3 дугаар сарын 8-ныг хүртэл хэрэгжүүлэхээр НЗДТГ-аас НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд коронавирусийн тархалтын нөхцөл байдлаас хамааран цаашид үргэлжлүүлэн сунгагдах магадлалтай юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ямар боловч долоогоос 30 хоног хорио цээрээ сунгаж, дотоодын ханиад томуу хэрхэн ямар байгаа,, гадны корона вирусын хүрээ ямар байгаа, цаг агаар ямар байгаа зэргээ харзнах хэрэгтэй
Dotood hudulguunu sain hyanaad neehed bolno, harin gadnas oroh hudulguunu haaj negent orj irsniig ni sn tusgaarlah heregtei
Хот хооронд тээврээ зогсоосон хэвээр байлга. Хориогоо сунга. Хэнэггүй монголчууд нэг тарвал том аюул болно шүү.
3 сарын 2 болговол яасан юм бэ
Нэг хэсэгдээ энэ хэвээрээ байсан нь дээр байхаа.... Дэлхий нийтээрээ айгаад байхад бид хэнэггүйтэж болохгүй байх шүү... Нэг алдвал бид цөөхөн шүү дээ... Хөдөөгүүр сэжигтэй тохиолдол байгаад байхад хэсэгтээ анзаарсан нь дээр байх шүү... УМ ДААРИЙ ДУДААРИЙ ДҮҮРИЙ СУУХАА...
асуумж авахдаа аюулгүйн ажиллагааг дээд зэргээр хангах хэрэгтэй.цагдаа нар бичиг баримт гараараа барьж шалгаж байна.бээлийтэй ч гэсэн хүмүүсийн хооронд дамжуулалт хийж байна.асуулга авахдаа хавьтахгүй,дамжуулалт хийхгүй байх арга ххмжээг хангасан байх ёстой.манайх бүдүүлэг байна шүү
ХАЛУУНЫГ НЬ ҮЗЭЭД Л ШУУД ТҮРГЭН НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
дараагийн 1 дэх өдөр хүртэл замаа хаасан дээр,манайхан чинь их хэцүү хүмүүс шүү дээ.