Дөнгөж сая Нийслэлийн Онцгой комисс хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлж, төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байхыг үүрэгдэв.
Тодруулбал автобус өглөө 06:00-10:00 оройд 17:00-21:00 хооронд үйлчлэхээр болжээ. Нийслэлийн нийтийн тээвэр тусгай хуваарийн дагуу бүх чиглэлд үйлчилнэ.
Мөн амралтын өдрүүдэд хуучин цагийн хуваарийн дагуу цөөн тоогоор үйлчлэхээр болсон байна.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ГУУС, ЭХС-ийн магистр хариуцсан хүмүүс оюутнаа өрөөнд оруулж үйлчлээд суух юмаа. Зэрэгцээд сууж байгаа бидэнд аюултай байна. Энэ магиструуд нь хаагуур яваад хэнтэй контактлаад орж ирсэнийг мэдэхгүй ш дээ. Тэгэхээр ажилтнуудыг гэрийнхээ компьютер дээр сууж цахимаар үйлчил гээд зохицуулаад өгөхгүй юм болов уу. Оюутнаа авчирч байж үйлчлээд байга тэр 2 ажилтан гэртээ оюутнаа оруулаад үйлчилнэ биз. Хажуудахдаа гай болохгүй шиг.
ШУТИС ажилтнуудаа гэрээсээ ажлаа хийхийг зөвшөөрнө гэдэгт найдаж байна. Багш нар интернеттэй газраас буюуу гэрээсээ ажлаа хийж байгаа шүү дээ. ЭХС ГУУС-ийн магистрант, докторантууд бүртгэлийн албанд уван цуван ирж үйлчлүүлээд байх юм аа. Цахимаар харилцаад сонголтоо хийчих чадваргүй юмнууд бас байх юм.ГУУС ЭХС магистрийн ажилтнууд нь бас авч үйлчлүүлээд бусад ажилны эрүүл мэндийг бодохгүй юм аа. Бусад сургуулийн оюутнууд цахимаар үйлчлүүлж болоод байхад.....
Автобусанд хүмүүсийг чихэлдүүлж вирус тараах нь дээ. Төр хариуцдагаа хүлээгээрэй.
Их ойлгомжгүй зүйл бичих юм. .