“UB COMEDY” клубын “48 кг”, “Нарантуул” гэх мэт комедигээрээ олны танил болсон комедиан Бээгий буюу Э.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. Тэрээр дөрөвдүгээр сарын 8-нд “Special show”-гаар үзэгчидтэйгээ уулзах гэж байна.
-Хүмүүс таныг комеди хийдэг, хөгжилтэй залуу гэдгээр чинь сайн мэддэг. Тэгвэл та бусдын мэддэггүй Бээгийгийн талаар бидэнд ярьж өгөөч.
-Би 1994 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн. Айлын бага хүүхэд, хоёр эгч, нэг ахтай. Хотод ирээд Дэнжийн мянгийн 57-р сургуульд сурсан. СУИС-РТВС-ийг найруулагч мэргэжлээр төгсөөд, телевизийн салбарт ажиллаад 7 жил болж байна. Өөрийнхөө дур сонирхолд хөтлөгдөн комеди хийж эхэлсэн байгаа. Одоо эхнэр, охины хамт амьдардаг.
-Та комеди хийгээд хэр удаж байна вэ?
-Би “UB комеди” клубтэй гэрээ хийгээд нэг жил болсон. Өнгөрсөн жилийн нэг сарын 30-нд буюу таван жилийн ойгоор гэрээгээ хийж байсан. Гэрээ хийхээс өмнө “Оpen Мic” хийж, комедигийн тайзан дээр гараад хоёр жил болсон. Ер нь гурван жил болох гэж байна.
“Оpen Mic” гэж юуг хэлэх үү?
- “Оpen Mic” гэдэг нь нээлттэй микрофон гэсэн үг. Чи ч гэсэн орж болно. Хэрвээ очоод үзэхийн бол гадаадын сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс тойрч суугаад юм ярьдаг, яг тэрэн шиг л юм болдог. Тэгээд хүн болгон өөртөө хөгжилтэй гэж бодсон зүйлээ хүмүүсийн толгой руу чихэх гэж оролддог. Харин одоо “Оpen Mic”-т оролцож байгаа залуус тийм байхаа больсон. Яагаад гэвэл гадаад, дотоодын олон комедиан үзэж, судлаад “Joke” яаж бичдэгийг ойлгодог болсон байна лээ.
-Удахгүй болох “special show”-ныхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Энгийн шоуны үеэр нэг хүн 15 минут комеди хийдэг. Харин “Special show”- ны гол онцлог нь тайзан дээр ганцаараа 1-2 цаг комеди хийнэ. Миний шоу хоёр хэсгээс бүтсэн. Үргэлжлэх хугацаа хоёр цаг. Эхний хэсэг нь “Яс янгинасан шөнө ” гэсэн хөнгөн олон нийтэд цацагдаж болохуйц сэдэвтэй ярианууд. Хоёрдугаар хэсэгт зөвхөн тоглолтод ирсэн хүмүүст зориулсан гэнэтийн бэлэгтэй үзүүлбэрүүд багтсан.
-Комеди нь бусдыг хөгжөөхөөс гадна залуучуудад ямар үлгэр дуурайлал үзүүлдэг вэ?
-Комеди нь ямар нэгэн сэдэвт баригдалгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог. Ямар нэгэн чиглэлд баригдахгүй болохоор өөрт тохиолдсон хөгжилтэй зүйлээ бусадтай хуваалцаж болно. Нийгэмд болохгүй байгаа олон асуудлыг шүүмжилж, арай дэндэнэ гэсэн утга санааг бусдад түгээх зорилгоор “Joke” бичдэг. Ер нь ихэнх комедиан шинээр гарч ирэхдээ гэр бүл, өөрийгөө танилцуулж эхэлдэг. Би гэхэд л өөрийгөө туранхай гэх мэтээр бусдад төсөөлөл өгөхийн тулд 48 кг жинтэй тухайгаа ярьдаг. Эсвэл өөрийнхөө дуртай зүйлийг ярина. Урагшлах тусам хүн дандаа өөрийгөө яриад байж болохгүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй комедиан хүн их сониуч болдог л доо. Тийм болохоор нийгэмд үүсээд байгаа замын түгжрэл болон зарим хурцадмал асуудлуудыг сонгодог. Тэгэхдээ замын түгжрэл муухай байна, болохгүй байна гэж орилохоос гадна яаж хошин маягаар хүмүүст хүргэх үү, хүмүүс сонсоод инээж байгаа ч нээрээ л тэгдэг шүү гэж бодогдуулах талаас нь “Joke” бичиж эхэлдэг.
-Зохиолоо цаг үеийн бодит байдалтай уялдуулан бичдэг гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Бодит байдалтайгаа уялдуулахаас гадна инээдтэй байх ёстой гэдэг жанжин шугамаа алдахгүй бичдэг.
-Комеди хийдэг хүмүүс өөр өөрийн онцлог, дүр төрхтэй байдаг. Таны бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Бусдаас ялгарах онцлог гэвэл би ихэвчлэн өөрт тохиолдсон түүхийг ярьдаг. Хамгийн чухал нь энэ яриа хөгжилтэй байх ёстой. Жишээ нь, би нэг сэдэв сонгоод, зөвхөн тэрний тухай л 5-10 минут ярьдаг. Ингэж ярихдаа анхаардаг миний техник гэж байдаг. Тэр нь нэг үйл явдал ярилаа, дараа нь заавал нэг инээдтэй зүйл ярих. Ингэж байж нэг сэдвийг удаан хөгжилтэй ярьж, хүмүүсийг уйдаадаггүй. Энэ нь миний зарчим. Бүх комедиан өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь, өөрийн гэсэн ярианы тэмп, үг хэллэг, биеийн хэллэг, характертай тогтосон байдаг. Би бусдад бүдүүлэг соёлгүй харагддаг байх. Сошиал медиа, утасны цаанаас бүгд муухай, ёс зүйгүй байна гэдэгч хүн бүхэн л “П” гэж хэлдэг. Тэгэхдээ хүмүүс ингэж хэллээ гээд чи тэр хүмүүст таалагдах гэж өөрийгөө “алж” болохгүй. Үнэхээр л нийгэмд хулгай, дээрэм, хүчингийн хэрэг болоод байхад шударгаар “П” шиг бол “П” гэж хэлэх хэрэгтэй. Хэн нэгэнд таалагдахын тулд зөөлрүүлж яриад байвал өөрийн чинь үзэл бодол доошоо унаж, илэрхийлэмжгүй болно гэсэн үг. Тэгэхээр өөрийн өнгө, төрхийг олох хэрэгтэй.
- Та хэт бүдүүлэг байгаа харагддаг. Энэ байдал таны бусдаас ялгарах онцлог гэсэн үг үү. Бусад хүмүүс боловсноор бусдыг хөгжөөж чаддаг шүү дээ?
-Ихэнх хүмүүс буруугаар ойлгодог. Ялангуяа эцэг, эхчүүд миний комеди хийсэн бичлэгийн доор “Насанд хүрээгүй хүүхдүүд үздэг, чи ингэж болохгүй” гэж бичсэн байгаа харагддаг. Тэгэхдээ тэр бол миний хариуцлага биш. Хүүхдээ юу үзэхийг эцэг, эх нь мэддэг байх ёстой. Хүүхэд хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хариуцлага. Яг үнэндээ бидний үеийн залуучууд, миний ярьж байгаа зүйлд амьдарч байгаа. Тэрийг хардаг, мэдэрдэг автобусанд чихэлддэг, нэгнийгээ доромжилдог иймэрхүү нийгмийн харилцаа маш их байна. Энийг нь үнэн биз дээ “П” гээд хэлчихээр үнэн гэдэг үгийн хүлээн зөвшөөрсөн ч “П”-г хүлээн зөвшөөрдөггүй уурладаг. Монголчууд энэ үгийг хэвшмэл болгочихоод олон нийтийн сүлжээн дээр өөрийгөө тийм хүн биш юм шиг л ярьдаг. Суурь хүнийг нь мэдээд байхад л худлаа жүжиглэнэ. Тэгэхдээ би үнэн зөв шүүмжлэлийг үргэлж хүлээж авдаг. Яг тоглолтын үед хүмүүс инээлдээд, сайхан хүлээж авцгаахад тэр үеийн сэтгэл хөдлөлд автаад хамаагүй ярьчихсан үе байдаг л даа. Би дараа нь зарим бичлэгнүүдээ үзээд санаа зовох үе ч байдаг. Тэгэхдээ бид үнэхээр болохгүй юм ярьсан үедээ тэр хэсгүүдийг хасдаг.
- Комеди хийнэ гэдэг дуртай нь чадах амархан ажил биш байх. Та юу гэж боддог вэ?
-Комеди хийх нь тийм хэцүү биш, хүн болгон онигоо ярьж чаддаг шүү дээ. Инээж байгаа хүнд хошин мэдрэмж байгаа л гэсэн үг. Тэгэхдээ комедиан хүнд хошин мэдрэмж, тууштай зан, сэтгэлийн тэнхээ бас гүйлгээ ухаан зайлшгүй байх хэрэгтэй. Комедиан болоход хамгийн хэцүү зүйл бол олон нийтийн өмнө гарах айдас л байдаг.
-Комеди хийхэд багийн ажиллагаа чухал уу, хувийн тоглолт чухал уу?
-Станд апп комеди нь ганцаарчилсан урлагын төрөл. Биднийг нэгтгэдэг зүйл бол тайз. Бид клубыг үзэгчтэй байлгах, хандалтыг өсгөх, чанартай уран бүтээл хэрхэн гаргах вэ гэдэгт үргэлж санаа нийлж ажилладаг. Бид харин тайзан дээр нэгнийгээ хэзээ ч орлож чадахгүй. Жишээ нь, Оляг үзэхээр ирсэн хүмүүсийг бодлыг би хэзээ ч худалдаж авч чадахгүй. Миний бичсэн “Joke”-ыг Оля уншиж тогтоогоод үзэгчдийн өмнө ярих бүр ч хэцүү. Харин “Joke” бичихдээ бие, биендээ санаа өгдөг. Клубээрээ жоке бичиж, багаараа комеди хийх боломжгүй шүү дээ. Үзэгчид өөр өөрийн онцлогтой комедианыг л хүлээж авцгаана.
-Комеди хийхдээ өөрт тохиолдсон зүйлсийг хэдэн мянган хүнд ярьдаг. Найз нөхөд, эцэг эх, эхнэрийнхээ тухай гээд л... Ярианы гол сэдэв болсон хүмүүс дараа нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би ярихаасаа өмнө энэ хүмүүсээс зөвшөөрөл авдаг. “Joke” бичихдээ гол дүрийн хүмүүстэйгээ холбогддог. Тэр хүмүүсийг ярьчихаад, “одоо яана аа” гэж суух нь хэцүү шүү дээ. “Joke” бичихдээ оруулсан хүмүүстэй холбоотой байдаг болохоор тэд өөрсдөө ирж үздэг тохиолдол ч байдаг. Хэрвээ зөвшөөрөл авахгүйгээр хүмүүсийн тухай комедиан хийвэл маш ёс зүйгүй үйлдэл болно гэж боддог.
-Анх комеди хийж эхлэхэд шантрах хүнд үеүүд байсан уу?
-Маш их байсан. Хүмүүс амьдралд маш их шалчигнаж, “яанаа” гэсэн бодол дунд амьдардаг. Би хоёр жилийн турш үзэгч байсан. Тэгээд нэг өдөр үзэгчдийн нээлттэй микрофон дээр 10-хан хүн инээлгэх гэсэн ёстой бараагүй. Би хүмүүсийг инээлгэх учрыг олохгүй маш удсан л даа. Миний хувьд хөгжилтэй явдлыг яаж яривал хүмүүс инээх үү. Яавал хүмүүст хүрэх үү гэсээр 4, 5 удаа тайзан дээр бүтэлгүйтэж байсан. Тэр болгондоо шинэ арга туршиж үзнэ. Олон оролдлогын дараа өөрийгөө олох биш, өөрт амар аргыг хайж эхэлсэн. Тэгэж байж л өөрийнхөө үйл явдал, инээдэм, үйл явдал, инээдэм гэдэг аргыг олсон. Хааяа ямар нэгэн асуудлын арга нь олдохгүй хэцүү байвал хаяахгүйгээр өөрийгөө амрааж, бодох хэрэгтэй. Болохгүй байх тусам болгох гээд дайраад байвал улам гүнзгий нүх рүү унадаг. Улам л төөрөгдөлд ордог. Тиймээс асуудлын гаргалгааг олохын тулд хаяалгүйгээр түр мартах арга байдаг.
-Таныг найруулагч эсвэл комедиан байх хоёрын аль нэгийг сонго гэвэл таны сонголт аль нь вэ?
-Хэрвээ сонголт хийхээр болвол комедиан хэвээрээ үлдэнэ. Би найруулагчаар 7, 8 жил ажилласан, магадгүй залхсан байх. Телевизийн ажил цаг наргүй өдөр, шөнөгүй л гүйж байдаг. Хүмүүс амрах тусам би ажилладаг. Зарим тохиолдолд ажлаа хийж байхдаа маш их бухимддаг. Тэр үед клуб дээрээ ирээд, 15 минут комеди хийгээд үзэгчдийг инээлгээд буухад асар их сайхан энергийг мэдэрдэг. Миний комеди хийж байгаа хамгийн гол шалтгаан нь тэр мэдрэмжийг мэдрэх л байдаг. Хүмүүсийн инээдийг сонсох. Тэндээс аз жаргал авдаг. Тэр газартаа байх дуртай.
Т.Эрдэнэчимэг
16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Yu genee??? Gadaadinn setgetsiin uvchtei yumnuud toirch suugaad yaridag genee.... Chi iim yum yarij bga.... Yana daa mongold surgalriin programmaa uurchilmuur yum da, mongoliin deed surguuli tugssun hun ingej yarij baih gej,,, zaluuchuudaa internet technik hugjsun ued delhii ruu orood/medee medeelel, shinjleh, tanin medeh uhaan/uzwel yasiin, angli helee suraad google hiihed ta nar ih yum medej awna shu de. Ene hun yahu de huurhii mongold sursanaa l yarij bn da kk
I like your plants
Эргүү ацнуудыг харж өөрсдийгөө доош хийх нэг нь байдаг л байх. Зүгээр л нэг амьдрах чадваргүй залхуу хэдэн нусан буунууд ...
Бодит хүн доромжлох тал ружгаа бол гоё ш дээ
Hiih yuma olj yadssan humuus
Жинхэнэ алиа салбадайнууд. Ярьж байгаа юм нь үнэн тэнэг. Үзэж байгаа нь ч бүүр тэнэгүүд. Нэг жаахан бөгс бөөр ярихаар баахан баясна. Аль аль нь тархины тураалд орсон оркууд.
Таалагдсан шүү. Харин ч аливаа сөрөг зүйлийг хошин талаас нь харж хөнгөн байдлаар хүлээн авах, сургамж өгөхөөр санагдсан. Амжилт хүсье.
Тийм шүү. Амжилт.
эдэн дотор авьасаараа СУИСд конкүросдээд тэнцэх хүн Анхаагаас өөр 1Ч байхгүй? царай,бие ч бхгүй матар мэлхийний цуглуулга юм билээ
СУИС чинь тийм лаг сургууль юм уу Войсд лав СУИС.сарын орсон залуус тээцэггүй юм байна лээ караокны дуучид кккк
Анхаа нь ч бас адилхан, ялгараад байх юм еөөр байхгүй.
Таалагдаж байна хүн дуртай ажлаа хийж аз жаргалтай амьдрах ёстой. Хүмүүст таалагдаж амьдрах шиг хэцүү юм байхгүй
Хүмүүст таалагдах албагүй.
Тийм шүү хүүхдийнхээ юу үзэх үзэхгүйг нь мэдэхгүй байж олон юм ярина энэ эцэг эхчүүд амжилт ЗАЛУУ минь
энэ комедиг ерөөсөө ойлгохыг ч хүсдэггүй.Хэтэрхий задгай үг хэллэгтэй.
яасан чалчаа амьтан чи хэнд хэрэгтэй юм