Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт "Реал Мадрид" клуб талбайдаа Английн "Манчестер Сити"-г хүлээж авч, эхний тоглолтоо хийсэн юм. Энэ тоглолтод талбайн эзэд илүүрхэж, Эзэн хааны багийг талбайд нь 1:2-оор буулгаж авлаа.
Тоглолтын 60 дахь минутад "Реал"-аас Иско гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч Габриэл Жесүс 78 дахь минутад тэнцүүлж дөнгөсөн юм. Улмаар Кевин Де Брюйне 83 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмж, багтаа хожил авчирсан. Тэгвэл 86 дахь минутад "Реал"-аас Сержио Рамос улаан хуудас авч, хөөгдсөнөөр Эзэн хааны баг хожигдоод зогсохгүй гол хамгаалагчаа алдлаа.
Хариу тоглолтод Рамос оролцохгүй, дээрээс нь "Манчестер Сити"-гийн талбайд тоглох учраас "Реал"-д тийм ч амар байхгүй нь ойлгомжтой. Ерөнхийдөө шөвгийн найм руу орох бүхий л давуу тал "Сити"-д үлдлээ. Хариу тоглолт гуравдугаар сарын 17-ны өдөр болно.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
энэ худлаа үнэн юм бичдэг гарууд юу бичиж байгаагаа ухаж ойлгодог юм уу? Энд эзэн хааны баг МЮ-г хүлээж авлаа. Энэ тоглолтод талбайн эзэд илүүрхэж, эзэн хааны багийг хожлоо гэжээ. Ёётой П...дец гэдэг шиг.