2020 оны 2-р сарын 28
10 цаг 30 минут

Коронавирусийн халдвар авсан "Корейн эйр"-н үйлчлэгчтэй Лос-Анжелес руу зорчсон иргэд санаа зовж байна

 Энэ сарын 25-ны өдөр Өвчний хяналтын төв газар "Корейн эйр" компанийн үйлчлэгч коронавирусийн халдвар авсныг зарласан. Гэхдээ хаанаас, хэнээс халдвар авсан замыг тодорхой мэдээлээгүй юм. Тэгвэл уг үйлчлэгчтэй шинэ мэдээлэл "Жунан Илбу" сонинд гарсныг Күүкминий Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяагийн орчуулсанаар та бүхэнд хүргэж байна.

"Корейн эйр"-ийн үйлчлэгч нь коронавирусийн халдварыг Израиль руу мөргөл хийхээр явсан багийнхны сууж явсан онгоцноос авсан нь тодорхой боллоо. Гэвч тэрхүү үйлчлэгч нь Израилийн Тель Авив хот руу нислэг хийснээс 4 хоногийн дараа АНУ-ын Лос-Анжелес хот руу ниссэн тухай тодорхой мэдээллийг ил гаргахгүй байгаа нь Корейн эйрийн дотор болон үйлчлүүлэгч иргэдийн сэтгэлийг зовоосон асуудал болж байна.

Израиль улс руу мөргөл хийхээр явсан мөргөлийн багийнхны тал орчим хувь нь вирусийн халдвар авсан байгаа дээр тус үйлчлэгчийг нэмэх юм бол нийт 31 хүн Израилийн аялалаас халдвар авсан болж байна гэж Халдварт өвчин зохицуулалтын төв газраас мэдээлсэн байна. Энэхүү нислэг нь өнгөрсөн 15-ны өдөр 21 цаг 55 минутад Израилиас хөдөлж 16-ны 15 цаг 10 минутад Инчоны нисэх буудалд газардсан KE958 дугаар нислэг юм.

Тус газраас энэ халдварын замын тухай "Гёнгбук мужийнхны Израиль явсан мөргөлийн баг, Сөүл хотод оршин суух онгоцны үйлчлэгч, Инчоны нисэх онгоцны буудал гэсэн 3 хэсэгт хуваан тэдгээрийн мэдээллийг цуглуулан хянан шалгах ажлыг хийж байна" гээд "Инчоны нисэх буудлын Хорио цээрийн албанаас онгоцонд зорчиж явсан зорчигчдын нэрс, тэдгээрийн харилцсан хүмүүс гэх зэргээр ангилан ажиллаж байна" гэсэн тайлбарыг өглөө.

Халдвар авсан зам нь яг тодорхой мэдэгдээгүй боловч энэ үйлчлэгч нь онгоцны заалнаас авсан байх магадлал маш өндөр байна.

Онгоцон дотроос халдвар авсан нь тодорхой болвол "онгоцон доторхи вирус нь аюулгүй" гэж нислэгийн компанийнхны нотолдог батлагдсан онол нь худлаа болох юм.

Нисэх онгоцууд нь өндөр хэмээр халааж ариутгасан агаарыг HEPA шүүлтүүрээр шүүж зорчигчдын заал руу дотогш нь нийлүүлдэг. Нисэх онгоцны хөдөлгүүрээр онгоцны заал руу орж буй гаднах агаар нь хөдөлгүүрийн шахагчаар дамжигдан шахагдаж ариутгагддаг.

Нисэхийн салбарын нэгэн ажилтан хэлэхдээ "нисэх онгоцонд 2-3 минут тутамд гаднах агаар нэвтрэн орж, доторхи агаар гадагшилдаг агааржуулалтын процесс явагддаг" гэсэн юм.

Халдвар авсан замаас илүү чухал нэг асуудал нь энэ үйлчлэгч нь Тель Авивийн аялалыхаа дараа 19-20-ны өдрүүдийн Лос-Анжелес чиглэлийн аялалд ажилласан байна. Тэрээр Лос-Анжелесаас буцаж ирэхдээ ханиалгах зэрэг коронавирусийн шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгдсэн байна. Аялалаас буцаж ирсний дараа 22-ны өдөр Эрүүл мэндийн төвд мэдэгдэж 25-ны өдөр вирус авсан нь батлагдсан юм.

Үүнтэй зэрэгцээд маш их санааг зовоосон зүйл байгаа нь тус онгоцоор зорчиж Лос-Анжелесд газардсан зорчигчид юм.

Нэгэн зорчигч "Жунан Илбу" сонины редакц руу холбогдож "Би уг нь тэр нислэгээр ирсэн. Тэр үйлчлэгчтэй харилцсан гэсэн үг. Гэтэл энэ тухай тодорхой мэдээлэл гарахгүй байгаад маш их бухимдаж байна" гэж АНУ-аас ярьсан юм.

Энэ талаар Корейн эйр нь "Тухайн үйлчлэгчийн байрлаж байсан зочид буудал, харилцсан хүмүүсийн тухай Өвчин зохицуулалтын төв газартай зөвлөлдөж байна" гэсэн юм.

Корейн эйр нь өөрийн бүх онгоцоо 142 төрлийн вирусийг устгах хүчин чадал бүхий өндөр хүчин чадлын ариутгалын бодисоор ариутгаж байгаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа юм." гэжээ. 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.203Зочин   • 2020, 3 сарын 3. 8 цаг 16 минут

Азиуд муухай хүмүүс. Халдвар авсан ази хүмүүс гудамж талбайд нус цэр шүлсээ хаяж бусаддаа халдаахыг санаархдаг муухай хүмүүс

43.242.243.218Зочин   • 2020, 3 сарын 1. 13 цаг 21 минут

Koreon air nislegee hoishluulsan odoo mongoo avay gesen ogohgui ym pizda 85gollor hasna geed baihiin

61.156.116.222Zochin   • 2020, 2 сарын 28. 13 цаг 59 минут

Ene balai morgoloo has bsan izrailruu yavj hiidgiinmuu estoi soliotoinmaa

202.21.109.120Зочин   • 2020, 2 сарын 28. 12 цаг 01 минут

тэр муу янтайсан шаар мөн байгаад, шалихгүй юманд сэхэлзэж байдгаа больж сайн хашраасай, хэ хэ

103.14.38.10Зочин   • 2020, 2 сарын 28. 10 цаг 58 минут

chi yaj medevee ,mun gesen shu kkk

66.181.160.105Зочин   • 2020, 2 сарын 28. 10 цаг 53 минут

Одын өгзөгдөөд байсан хүүхэн мөнүү

182.160.38.148Зочин   • 2020, 2 сарын 28. 10 цаг 24 минут

Энэ муу сүмийнхэн их гай болохнээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.