2020 оны 3-р сарын 4
8 цаг 00 минут

Сонгуулийн зардал тэрбумын хадгаламжтай хүнд инээд, төсвийн цалинтай эрдэмтэнд ханиад

УИХ-ын ээлжит сонгууль болоход гурван сар гаруйн хугацаа үлдээд байна. СЕХ сонгуулийн хугацаанаас эхлээд наад захын асуудлыг шийдсэн.  Мөн  Аудитын ерөнхий газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвсэл болон нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Удахгүй намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулах байх. Нэр дэвшигчдээ ч тодруулах биз. За тэр сонгууль ч яахав, болдгоороо болж, сонгогчид саналаа өгдгөөрөө өгөөд, 76 гишүүн гарч ирдгээрээ гарч ирнэ. 

Харин чухам ямар хүн, хэн гишүүн болох вэ гэдэг л сонин байна. Монголчуудын хүсэл аль нэг санг "ухахгүй", орд газар, улсын үйлдвэр "зарахгүй", улс орныг хөгжүүлэх сэтгэлтэй хүнийг л төрд гаргах. Гэвч монголчуудын сонгохыг хүсээд тэр хүн, хүмүүс сонгууль өрсөлдөх боломж байна уу. Өнөө, маргаашийн аргацаасан шийдвэр гаргадаггүй, төсвөө зөв төсөвлөж, эрэмбэлж чаддаг, 10, 20 жилийн цаадах хөгжлийг харсан бодлого гаргадаг өмнөө барихаар эдийн засагчийг сонгох боломж бий юу.  Монголд хамгийн хэрэгтэй хуулийг санаачилж, одоо байгаа хуулиудын дарга нарт л хэрэг болдог цоорхойг нөхөх, ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргах мэргэжлийн хуулчийг төрд гаргах боломж байгаа бил үү. 

Сонгуулийн зардлыг харахад, тийм боломж алга.  Аудитын ерөнхий газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвсэл болон нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг  тогтоохдоо хамгийн багадаа 360.4 сая төгрөг байхаар тооцжээ.  Говь-Алтай аймагт нэр дэвших нэг нэр дэвшигч дээд тал нь 360.4 сая төгрөг зарцуулах эрхтэй гэсэн үг.  Тэгвэл Баянгол дүүрэгт нэр дэвших нэг дэвшигч дээд тал нь 775.5 сая төгрөг зарцуулах нь.   Дээрээс нь, тойргоо олж авахын тулд мөнгө төлнө. Одоо АН-ын ил тод зарлаад байгаа дэнчин буюу хандивын мөнгө нь 100 сая.  МАН нэр дэвшигчдээсээ мөнгө нэхэхгүй гэх маягийн юм ярьсан. Тийм ч юм гэж юу байхав. Тодорхой хэмжээний мөнгө авч л таарна.

АН-ын дэнчингээр жишээ авбал, Баянгол дүүрэгт нэр дэвших хүн хамгийн ихдээ 876 сая төгрөг зарцуулах нь.  Ил тодоор зарцуулах мөнгө нь л энэ. Цаагуураа нууж, хаагаад хэдийг ч цацах юм билээ, хэн мэдлээ.  Ийм байхад бидний хүсээд байгаа, эх орноо гэсэн сэтгэл гаргаж мэдэх, зөв бодлого барих хуульч, эдийн засагч, эрдэмтэн мэргэд нэр дэвших эрх  олж авч чадах уу.  Азаар том намуудын дарга нар эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай хүмүүсийг, залуусыг нэр дэвшүүллээ гэж бодъё.  Баянголд очиж өрсөлдөхөөр болжээ гэж төсөөлье.  775.5 сая төгрөг цацах чадвартай хүнтэй өрсөлдөх боломж бий юу.  

Монголд сонгууль яаж болдог, сонгогчдын боловсрол ямар билээ.  Том том сэтгүүл тарааж, боломжит бүх сувгаар өөрийгөө тултал сурталчилсан. Сонгогчдод мөнгө, халуун сав, гутал хувцас, түмпэн сав, цаг тооны бичиг тараасан хүнийг сонгох магадлал өндөр. Нэг үеэ бодвол сонгогчдын боловсрол нэмэгдсэн. Гэхдээ л мөнгөтэй хүний эсрэг боломж тийм ч өндөр биш. Сонгуульд ажиллуулах баг, сурталчлах чадвар нь мөнгөтэй хүнд л илүү давуу байх нь ойлгомжтой. Тиймээс энэ баталсан сонгуулийн зардал мөнгөтэй хүнд л боломж олгож байна.  20 тэрбумаар тоологдох хадгаламжтай, баян бизнесмэн хүнд энэ зардал үнэндээ инээд. Харин сарын сая гаруйхан төгрөгийн цалинтай, мөнгөгүй эрдэмтэн, доктор, судлаач, хуульч, эдийн засагчдад ханиад л боллоо. 

Уг нь бүх хүнд л сонгох, сонгогдох эрх нь Үндсэн хуулиар олгогдсон. Гэхдээ зардал мөнгө нь энэ эрхийг шууд л нам дэвсэлж байна. Үнэхээр хүн бүр ижил гараанаас эхлэх ёстой бол сонгуулийн зардал нь 50, 100 сая л байх ёстой юм биш үү.  Энэ жилийн сонгууль ахиад л мөнгөнийх болж, тэрбумаар цацсан бизнесмэн, олигархиуд гарч ирнэ. Тэд нь цацсан мөнгөө олохын тулд аль нэг санг хоосолно. Хувийн компанийнхаа ашиг орлогыг нэмэхийн төлөө шийдвэр гаргана. Тодорхой. Хэрвээ тийм зүйл болгохгүй л гэвэл хамгийн их мөнгө цацаж байгааг нь биш хамгийн мэдлэг, чадвартайг нь сонгож л баячуудад, тэрбумын зардлыг инээд болгож байгаа хүмүүст "бэлэг" барих л үлдлээ.  

 

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.214Зочин   • 2020, 4 сарын 21. 13 цаг 55 минут

зардлаа эргүүлж олж авах арга: зүгээр ганц ждү гэхэд сонгуулийн зардлаа нугалаад олчихдог зүйл байна шүүдээ, тэрнээс гадна 20 гаран сан байна. төрийн өмчит компанид бэлгэвч шахах, 1 тэрбумын зардалтай тендерийг 10 тэрбумаар гаргах гээд олон олон боломжууд бий. мөн элдэв яам газар агентлагт өөрийн шантаачлагч дээрэмдэгч жомбогонуудыг тавьж хувь авах, мөн ах дүү нартаа зориулж шинэ хэлтэс газар нээж дарга болгон тансаглуулах гээд асар олон мөнгө олон арга бас байнаа. үүнээс гадна гадныханд зориулсан хууль журам гаргаж монголчуудыг зайлуулах гээд

150.129.142.69Зочин   • 2020, 4 сарын 15. 9 цаг 37 минут

Олон тэрбумтай бизнесмэнүүд болон өмнө нь сонгогдож байсан хүмүүсийг дахиж сонгохоо болих хэрэгтэй бна бас тэдний үр хүүхдүүд , тэдний эрх ашгийг хамгаалах гэж нэр дэвшсэн хүмүүсийг сонгохгүй байх хэрэгтэй бнаа

64.119.24.73Зочин   • 2020, 3 сарын 4. 13 цаг 43 минут

30 ГАРУЙ ЖИЛ ДАРЛУУЛЖ, ДЭЭРЭЛХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, МОНГОЛ ТУМНИЙГ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН МАН, АН ГЭДЭГ 2 БУЗАРУУДААС САЛАХ ЦАГ НЬ БОЛСОН..... МОНГОЛ ТУМЭН МИНЬ СОНГУУЛИАР СОНГОЛТОО МАШ УХААЛАГ ХИЙЦГЭЭЕ....ЭС ТЭГВЭЭС ДАХИАД ОЛОН ЖИЛ ХЭДХЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГЭР БУЛУУДЭД ДОРОМЖЛУУЛЖ, ДЭЭРЭМДУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ДЭЭРЭЛХУУЛЖ АМЬДРАХ БОЛНО ОО......

103.57.92.253ЖДҮ   • 2020, 3 сарын 4. 13 цаг 37 минут

МАН СОНГОХГҮЙ

64.119.24.73Зочин   • 2020, 3 сарын 4. 13 цаг 33 минут

30 ГАРУЙ ЖИЛ ДАРЛУУЛЖ, ДЭЭРЭЛХУУЛЖ,ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, МОНГОЛ ТУМНИЙГ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН МАН, АН ГЭДЭГ 2 БУЗАРУУДААС САЛАХ ЦАГ НЬ БОЛСОН..... МОНГОЛ ТУМЭН МИНЬ СОНГУУЛИАР СОНГОЛТОО МАШ УХААЛАГ ХИЙЦГЭЭЕ....ЭС ТЭГВЭЭС ДАХИАД ОЛОН ЖИЛ ХЭДХЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГЭР БУЛУУДЭД ДОРОМЖЛУУЛЖ, ДЭЭРЭМДУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ДЭЭРЭЛХУУЛЖ АМЬДРАХ БОЛНО ОО......

64.119.19.220иргэн   • 2020, 3 сарын 4. 11 цаг 15 минут

Улсын мөнгийг яаж үрэн таран хийх вэ гэж бодож байгаа төр засгийн эрх мэдэлтэнгүүдийн анхааралд! -4жилд зөвхөн ганц удаа ашиглах сонгуулийн хуудас тоолох төхөөрөмжийг ядуу буурайгаа мэдэхгүй гаднаас их мөнгө төгрөг үрж оруулж ирэх гэсэн үйлдлээ зогсооно уу.30сая тоолох биш 3хан сая ч хүрэхгүйг тоолох гэж байж. Наад хэдэн сонгуулийн хуудсыг нэг ч төгрөг авахгүйгээр үнэнчээр тоолоод өгөх иргэн надаас авахуулаад зөндөө байгаа шүү.

66.181.176.220Зочин   • 2020, 3 сарын 4. 11 цаг 15 минут

Пөөх ямар их мөнгө вэ ? Эд нар тултал нь гаргана л даа . Юуны тулд вэ ? МАНАН 'ГААС ӨӨР НАМ ЭВСЭЛИЙГ СОНГОЦГООЁ !!!! ЭД НАРААС МУУ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ . БИД БАГА Ч ГЭСЭН ӨӨРЧЛӨӨД БАЙВАЛ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ЗАСАГДАНА ШҮҮ ДЭЭ ?

122.201.31.31Зочин   • 2020, 3 сарын 4. 11 цаг 14 минут

МАН нэр дэвшигчээс мөнгө авахгүй гэсэн мөнгөгүйчүүд тийшээ орчих

202.179.26.214Зочин   • 2020, 4 сарын 21. 14 цаг 02 минут

МАН 65 сонгогдсон юу хийв. ждү болон бусад сангийн мөнгийг тэгш хувиарлан хулгайллаа, 9 төрлийн татвар нэмж, нэг гөлгийн орчуулсан зөрчлийн хууль гэгчээр иргэдийг дарамталж торгож, хорилоо, сандал суудал, тэр МАНАН гэдэг бүлгийн толгойлогч болох гэж хэрэлдээд 1 жил, АН МАН МАХН-ы хулгайчдыг хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр ялаас чөлөөллөө, үндсэн хууль гэж шал худлаа юм хийж 1 жил, мөнгө угаалт, хар тамхины хэрэг нь олон улсаас хориг тавиулж европ хар жагсаалт, олон улс сааралд орууллаа, өр дарсан гэж худлаа ярьсан ч өр нэмэгдсэн

150.129.141.40Irgen   • 2020, 3 сарын 4. 11 цаг 01 минут

Hurelsuhiin zasagiin gazar utaag baihgui bolgoloo. Yum hiideg hun bgaa yum bishuu? Bitgii bugdiig harluul

43.242.243.231зочин   • 2020, 3 сарын 4. 10 цаг 17 минут

Хөдөлмөрөөрөө ,баялаг ,бүтээгч ,бол яахав. Дээд , хэмжээг , заасан юм ,биш үү. Өшөө ,бага ,зарж .болох гэж ойлгосон. Ард олон ,ухаарах ,биз ээ. Нэгэнт ,намуудад ,хуваагдсан ,байгаа нь аяндаа ,татна.,зөрчилдөнө.

202.21.115.126Эрка   • 2020, 3 сарын 4. 10 цаг 16 минут

Ойрын 10н жилдээ хэнийг ч сонгоод ялгаа байхгүй.Өнгөрсөн сонголтоо харцгаа хэнийг гаргаад хэн нь юу хийв хэн нь ялагдаад яаж хохирсон юм бэ? Эх орноо боддог нэг ч улс төрч байхгүй бас одоо ч ойрдоо төрөхгүй болуу.Хөгжингүй орнуудаас бид лав 100 н жилээр хоцорч яваа гэдгийг ард түмэн тийм сайн ойлгоогүй хүмүүсийн ухамсарч тэр хавьцаа байгаа тул шинэ,хуучин улс төрчдөөс сайн сайхан зүйл хүлээх хэрэггүй байх.Хамгийн түрүүнд хуулийн чанд хэрэгжилт нэг номерт хэрэгтэй.

103.206.194.6Зочин   • 2020, 3 сарын 4. 10 цаг 04 минут

Сүүлийн 30-д жилийн сонгууль эрх чөлөөт ардчилсан гэсэн нэрийн доор Зарим хэт баяжсан хөрөнгөжсөн улсууд бага буурай эдийн засгийн хувьд ядуу улсуудыг хурдан хөгжиж боловсрохоос болгоомжлон ийм ядуу дорой хэмжээнд нь барьж бүүр улс үндэстэн нь урдаа тавьсан хэтийн зорилгогүй болж, усанд хаясан зомгол адил зөвхөн идэж ууж амьд байх л утга учиртай байлгах гэсэн мэт сонгуулиуд яваад байх шиг болоод байх шиг ...

202.72.245.122Зочин   • 2020, 3 сарын 4. 8 цаг 41 минут

За яахав нэг хоёр тэрбумаар цацаг ээ. Сонгууль өгөхгүй хэд дахиад хийлгээд ирэхээр тэр тэрбумтангуудын мөнгө нь дундраад ирэх байлгүй дээ тэр үед л мөнгөний төлөө биш эх орондоо ирээдүйдээ юм хийе гэснийг нь л сонгочихьё. Би л тэгж бодож байгаа

103.206.194.6Зочин   • 2020, 3 сарын 4. 9 цаг 57 минут

Тэгж чаддаг бол тэр чинь санаа шүү...

64.119.19.157ДД   • 2020, 3 сарын 4. 8 цаг 36 минут

Өндөр албан тушаалд горилогчид ба УИХ-ын гишүүн болохыг хүсэгчид зөвхөн хээл ахуул авах, төрийн сангаас хүртээд хэрэгт холбогдон түүнийг ээаргалан сул орлого болгон завших гэж ордог уу.

66.181.161.38Зочин   • 2020, 3 сарын 4. 8 цаг 33 минут

Монголчууд минь сонголтоо зөв хийцгээe.битондуулж бакалдуулж болохгүй шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.