АНУ-ын Калифорниа мужид шинэ төрлийн коронвирусийн халдвараар хүн нас барсны дараа онц байдал зарлахаар боллоо. Туж мужид халдвар авсан хүний тоо дор хаяж 53-т хүрээд байгаа аж. Лхагва гарагийн өглөө эрт Калифорнийн орон нутгийн эрүүл мэндийн ажилтнууд Плацер Каунтид шинэ төрлийн коронавирусээр хүн нас барсныг мэдэгджээ. Улмаар онц байдал тогтоохоор болсон байна.
Онц байдал тогтоох хэвлэлийн хурлын үеэр "Калифорниа мужийн захиргаа вирусийн тохиодлыг хурдан шуурхай илрүүлэх, тархалтыг удаашруулахад анхаарч ажиллаж байна" хэмээн захирагч Гэвин Ньюсом мэдэгдсэн байна. Онцгой байдал тогтоох талаар мэдэгдэлд иргэдэд үнэ хөөрөгдөхгүй байхыг сануулж, ялангуяа эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэгдэхээс сэргийлсэн заалтуудыг оруулж өгчээ. Өчигдрийн байдлаар тус мужийн эрүүл мэндийн ажилтнууд 9400 хүнийг хяналтад байлгаж байгаа ажээ.
Сэтгэгдэл бичих