2020 оны 3-р сарын 5
12 цаг 00 минут

Б.Шүүдэрцэцэг: Луу бол тэнгэрийн могой юм

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан могой” хэмээх шинэ роман хэвлэгдээд удаагүй байна. Өмнө нь “Хотол цагаан гүнж”, “Хагацашгүй” зэрэг романууд нь бестселлерт шалгарсан, зохиол бүр нь уншигчдаа байлдан дагуулдаг  энэ зохиолчийн шинэ бүтээлийн тухай ярилцлаа.

-Мартын 8-ны босгон дээр та шинэ номоо өлгийдөн авлаа. Тэнд баяр хүргэе. “Улаан могой” нэр нь их сонин санагдсан юуны тухай роман бэ.Түүхэн зохиол уу?

-Баярлалаа. Энэ удаа уран сэтгэмжит, адал явдлын роман бичлээ. Түүхэн роман бишээ. Уран сайхны зохиол. “Улаан могой” гэдэг нэрийнх нь тайлал зохиолоо уншиж байж л тайлагдана. 15-р зуун, Боди Алаг хааны үед үйл явдал нь өрнөдөг ч, орчин үетэй ч бас холбогддог. Номундара, Чойжиндара гэдэг ихэр хоёр бүсгүйн амьдрал, 21 дүгээр зуунд амьдарч буй Дуулим бүсгүйтэй холбогдоно. Дундад зууны үеийн монгол хатны булшнаас Kate Spade брэндийн хавтага гарч ирнэ гэх мэт.

-Үнэхээр сонирхолтой юм. Япон манга шиг санагдлаа. Зохиолынхоо сэдвийг та яаж олдог вэ?

-“Улаан могой”-н сэдвийг их удаан бодсон. Энэ удаа түүхэн хатан, хааны тухай бичихгүй. Ялангуяа хатны сэдвээс зайлсхийх юм сан гэсэндээ уран сэтгэмжит, адал явдалт төрлөөр бичсэн юм. Бас, Ану хатан, Хотулун гүнж шиг байлдаж тулалддаг биш, оюун ухааны чадвартай эмэгтэйн тухай бичмээр санагдсан учраас Номундара гэж зурхайч бүсгүйн дүрийг бодож олсон юмаа. Цаг үе нь манай уран зохиолд төлийлөн хөнддөггүй, бага хаадын үе юм. Гэхдээ миний роман бодит түүхэн зохиол биш боловч, Батмөнх даян хааны үр удам, Төрөлт гэгээ гүнж, Баасан тавнан, Ибэрэй тайштай хийсэн тулаан зэрэг бодит үйл явдал, түүхэн хүмүүс ч бас гардаг. Түүхэнд, Батмөнх даян хаан, Мандхай цэцэн хатан хоёрын охин Төрөлт гэгээ гүнж гэж байжээ. “Мандхай цэцэн хатан” кинонд Улсболд жононг Ибэрэй тайш, Ордосын Мандулай ахлах хоёр хамсран хөнөөдөг. Яг энэ явдлаас үүдэн Батмөнх даян хаан Мин улсын цэрэгтэй нийлсэн Ибэрээй тайшийг дарсан тулаанд ойрадын Чэгчэ, жаруудын Баасан нарын баатрууд оройлон тулалдаж гавьяа байгуулжээ. Чэгчэ баатар тулаанд бие барж, шалгарсан баатар Баасанд Даян хаан гүнжээ шагнан тавнан болтой болсон нь бодит түүх юм. “Улаан могой” романы гол баатар Номундара бүсгүй Баасан тавнангийн ач хүү Ашидмөнхөд богтлогдон ургийн газар явж байгаад эртний өст Ибэрэй тайшийнхны довтолгоонд өртсөнөөр адал явдал өрнөдөг. Бодит түүх уран сэтгэмж адал явдал хосолсон зохиол юм. Цаг хугацааны шилжилт ч гарна. Япон манга гэснээс япон зохиолууд үнэхээр сонирхолтой байдаг.

-“Улаан могой”-н хавтас нь лууны зурагтай харагдсан?

-Лууг тэнгэрийн могой гэдэг. Миний зохиолын баатар Номундара луу, Чойжиндара нь могой юм. Хавтасны зураг нь эвэртэй, үлгэрийн могой юм л даа. Хавтасны зургийг кино зураач Л.Батбилиг зурсан. Монгол бичвэрийг нь уран бичээс Б.Оюунсайхан бичиж, мэргэжлийн редактор Ч.Наранцэцэг хянасан. Та нартаа баярлалаа.

-Зарим зохиолчийн бичсэн зохиол  бодит үйл явдлыг зөгнөсөн байдаг гэж уншсан юм. Жишээ нь “Титаник” хөлгийн сүйрлийг зөгнөсөн ном байдаг гэсэн?

-Тэр их сонирхолтой. Бүр үхлийн вирусыг зөгнөж бичсэн нь өнөөдрийн аймшигт корона цар тахлын голомт Уханьтай холбогдчихсон тийм зохиол байна шүү дээ. 1982 онд Америкт бестселлер болж олон хэлээр орчуулагдсан “Харанхуйн нүдээр” гэдэг зөгнөлт романд Хятадын эрдэмтэд  Ухань-400 гэж аюулт вирус бүтээсэн тухай гардаг юм байна. Зохиолч Dean Koontz  өнөөдрийн цар тахлыг голомттой нь зөгнөн бичсэн юм шиг үнэхээр сонин шүү. Ер нь зохиолчид бичиж байх үедээ транс байдалд ордог гэж үздэг. Надад ч сонин явдлууд олон тохиолдож байсан. “Ану хатан” романаа эхлэхдээ, “Мянган жилийн цаг тооны бичиг” олдоогүй байсан учраас 1653 оны жил, цол өнгийг зурхайч ламаас асуугаад хэлж өгөхөөс нь өмнө Хөх усан могой жил гэж яг зөв таасан байдаг. Дараа нь Тийн ялагч хэмээх хөх усан могой жил байна шүү гэж зурхайчийг хэлэхэд их гайхаж билээ. Мөн, Ану хатан Оросын худалдаачинтай уулзсан, Галдангийн ач Цэвээнравданг хөөгөөд гүйцэлгүй дүү Сономравданд “Төрд тэрслэгчдэд тэнгэрийн цээрлэл ирдэг юм!” гээд харваж алж байгаа хэсэг зэргийг зохиосон нь бодит баримттай яг таарсан байдаг. Сүүлд нь Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун Москва дахь эртний түүхийн архиваас Оросын нэгэн худалдаачин Ховог сайрын ордонд Ану хатантай уулзсан тухай тэмдэглэл олж уншсан юм билээ. Тэр нь судалгаанд ороогүй байсан. Мөн, ойрад судлаач дозтор На.Сүхбаатарын ярьснаар, Манжийн эх сурвалжид Ану хатан Улаан даваа гэдэг газар Сономравданг хөөж хөнөөсөн гэж тэмдэглэсэн байдаг юм билээ. Энэ эх сурвалжууд нэгтгэгдэн тэмдэглэгдээгүй байх үед би роман, кинондоо биччихсэн байдаг.

-Танд зохиол бичихээс өөр ямар нууц авьяас байдаг вэ?

-За ёстой нэг их айхтар авьяас байхгүй юм байна. Багадаа шатар тоглодог байлаа. “Хоршоолол” спорт клубт ОУХ мастер Хулганаа, Хүүхдийн ордонд ОУХ мастер Бүжинлхам багшийн шавь байсан. “Хүч” нийгэмлэгийн 4 удаагийн аварга, “Оюун түлхүүр” сэтгүүлийн нэрэмжит тэмцээний мөнгөн медаль хүртэж байлаа. Тэгээд конкурсэндээ бэлтгэх гэсээр шатраа орхисон. Миний найз, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг бол харин том шатарчин ш дээ.  Би ч одоо сайн нүүдэг хүнээс айгаад тоглодоггүй юмаа. Щр нь шатар цэгцтэй сэтгэхэд сургадаг.

-Та эмэгтэйчүүдийн эрхийн талаар томоохон дуу хоолой болдог. Одоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болох гэж байна. Монголд эмэгтэйчүүдийн эрх хэр их зөрчигддөг вэ?

-Ил далд олон хэлбэрээр эмэгтэй хүний эрх зөрчигдсөөр байна. Монголчуудын уламжлалд эхийн эрхт ёсны үлдэгдэл их байдаг. Түүхэндээ хүчирхэг хатад тодорч байсан. Их хуралдайд хатдын үгийн сонсдог байсан. Нүүдэлчин уламжлалын онцлог нь эмэгтэй хүн ислам шашинтнууд шиг нүүр амаа гивлүүрээр нууж, гэртээ хоригдох шаардлагагүй, эмэгтэй хүн харьцангуй эрх чөлөөтэй байдаг гэх мэт онцлог бий л дээ. Гэхдээ энэ нь Монголд эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөггүй гэсэн үг биш.

Монголд стеоротайп буюу эмэгтэй хүнийг хүйсээр нь дорд үзсэн хэвшмэл ойлголт ихтэй. Түүнийгээ ил тод хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд хэрэглэдэг. Нас, хүйсээр нь хүнийг их доромжилдог хэвээрээ л байна. Жишээ нь хүмүүс муудалцахдаа эмэгтэй хүнийг “авгай”, “эмээ” “Их хуралд байж байхаар үр ачаа тойруулаад гэртээ суувал таарна” гэх мэтээр дорд үздэг. Туханй хүний алдаа, оноог шүүмжлэхэд тэр хүн “авгай” байх, “эмээ болсон” эсэх нь огт хамаагүй шүү дээ.

Далд ялгаварлал байна. Манайд залуу эмэгтэйг үл ойшоож “годгор охин” гэж үздэг атлаа, дөнгөж ажил амьдралын туршлага хуримтлагдаж эхлэх 40-50 насанд нь “авгай”, “эмээ” гэж адалж эхэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаанд монгол эмэгтэйчүүд асар их өртөж байна. Нийгмийн эрх мэдэл, материаллаг баялгийн хуваарилалт тэгш биш байна гэх мэт эмэгтэйчүүдийн эрх их зөрчигдөж байна даа.

-Та улстөрд орох бодол байдаг уу? Эмэгтэйчүүдийн дуу хоолой болсон хүний хувьд?

-Залуудаа их амбицтай байлаа. Тиймээс АН-д элсч явлаа. Ер нь ч, багаасаа нийгмийн идэвхтэй охин байлаа л даа. Харин, олонд танигдахын хэрээр улстөрд огт сонирхолгүй болсон. Хэд хэдэн удаагийн УИХ-ын сонгуульд АН, МАН-аас  УИХ-д нэр дэвших санал авч байсан. Надад ном бичээд, кино бүтээгээд явах нь илүү жаргалтай, бас бүтээл нь үлдэцтэй санагддаг. Би бичиж байхдаа үнэхээр аз жаргалтай байдаг. Зохиолч гэж хэнээс ч санал гуйхгүй, бас огцрохгүй мөнхийн албан тушаал юм даа. Зохиолынхоо ертөнцөд амьдарч, цаг хугацааны аялал хийж, номоо хэвлүүлчихээд тэндээсээ аз жаргалыг мэдэрдэг.

Хоёрхон хоногийн өмнө Интерномд хүргэж өгсөн “Улаан могой” дуусчихсан гээд нэмж захиалах нь надад хамгийн сайхан мэдээ юм.

-Сүүлийн зургийг тань үзэхэд та үсээ Украины ерөнхийлөгч асан Юлия Тимошенко шиг янзалсан байсан. Гоё харагдаж байна лээ. Яагаад тийм засалт сонгов?

-Тимошенко  гоо үзэсгэлэнтэй эмэгтэй шүү дээ. “Би улстөрд гоо үзэсгэлэнг оруулж ирнэ” гэж хэлсэн байдаг.  Улстөрчийн хувьд гэхээсээ, эмэгтэй хүнийх нь хувьд би Тимошенкод дуртай.  Миний дунд охин үсээ тэгж янзлуулах санаа өгсөн юм. Хүмүүс их гоё байна гэсэн нь урамтай санагдаад үе үе үсээ Тимошенко шиг сүлжиж байна. Миний нүүр будагч Зулаа гэж охин үсийг минь  бас янзалж өгдөг юм. Түүний бүтээл л дээ. Би Vidal салонд үйлчлүүлдэг. Энэ коронагаас болоод амны хаалт зүүж, ажил, гэртээ суусаар гоо сайханд ч оролгүй удчихаж. Номоо бичиж дуусаад үс, нүүрээ гоёсон чинь сайхан байна. Амьдрал их богинохон. Аз жаргалаа өөрсдөө л бүтээж байх хэрэгтэй юм даа.

-Хамгийн сүүлд уншсан ном?

-3Улаан могой”-гоо бичих гэж баахан түүхийн ном уншлаа. Уран злхиолын ном гэвэл Ишигурогийн “Намайг бүү явуулаач”. Энэ номноос болж сэтгэл санаа эмтэрч гүйцээд Батрэгзэдмаагийн “Хайр” номыг уншиж жаал эдгээлээ дээ. “Намайг бүү явуулаач” романд эд эрхтэний донор болгох зорилгоор эс хувилах аргаар төрүүлсэн хүүхдүүдийн тухай гардаг. Хүн төрөлхтөн улам харгис болж байгааг хөнджээ. Эд эрхтэнийг нь тонож алахын тулд колонацийн аргаар хүүхдүүд бий болгож өсч том болонгуут нь 3-4 удаа хагалгаанд оруулж эрхтэнийг нь авсаар байгаад үхүүлж байгаа нь зүрх өвтгөм сэдэв.

-Таны дараагийн номын сэдэв?

-“Улаан могой”-г үргэлжлүүлж бичиж магадгүй. Коронагаас болоод номын баяраа хийж чадаагүй юм. Хоёрдугаар ботийн баяраа л хийхээс. Мөн, “Хотулун гүнж” кино төслөө хэрэгуүүлэх бодолтой. Түүний дараа ямар ном бичихийг Бурхан л мэдэх байх даа.

Монголжингоо уншигчдадаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэнд хүргэе!

-Баярлалаа.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.165.88Зочин   • 2020, 4 сарын 7. 13 цаг 50 минут

huneer ajil hiilgeheereee shuniin 3 hurtel ajiluuldag dotroo yg l chuluu shig hatuuu huiten setgetei huuhen bn leee deee harhad neeh goe l huuhen ...

66.181.165.88Зочин   • 2020, 4 сарын 7. 13 цаг 49 минут

uuruuu neeh goe ariuhan hun yg har amia l bodson awgai huniii huuhdiig l law hun gej bododgui awgai bn lee

43.242.243.217Зочин   • 2020, 3 сарын 5. 18 цаг 40 минут

ойрд ийм галзуу солиотой авгай нар хэвлэлээр их харагдах боллоо. зөн билэгтэн болчихоод цаг хугацаагаар аялаад номондоо бичсэн үйл явдал нь түүхчид хожим хойно нотлоод батлаад байгаа гэнэ үү, бурхан минь ийм гажигтай сэтгэцийн өвчтэй юмнуудыг монголоос минь зайлуулж, ирээдүй хойчийг минь ийм шушмаанууд тархийг нь хордуулахаас сэргийлж, цэвэрлэж өгч хайрла.

208.54.40.177Зочин   • 2020, 3 сарын 5. 15 цаг 49 минут

mongol hvn bna daa arai oor ner ogch bolsongvi yu elentsegnii chine ulaan mogoi tengeriin mogoi

103.14.36.18Зочин   • 2020, 3 сарын 5. 15 цаг 30 минут

мундаг шүү.

202.9.46.173зочин   • 2020, 3 сарын 5. 14 цаг 39 минут

баяр хүргье. улам их амжилт хүсье

66.181.161.84Зочин   • 2020, 3 сарын 5. 14 цаг 07 минут

Urid mogoi shiitgel huleej tengeriin ornoos buuj lusiin amitan blsn gdg

66.181.161.84Зочин   • 2020, 3 сарын 5. 14 цаг 06 минут

Luu mogoi 2 chin egch dvvs

202.126.89.110Зочин   • 2020, 3 сарын 5. 13 цаг 28 минут

Энэ хүүхэн хятад цустай юу үгүй юу. Их л урагшаа толгойтой хүн шиг бгаа юм да

202.72.245.122б   • 2020, 3 сарын 5. 13 цаг 13 минут

Луу бол далайн давалгаанаас дээш эрчлэн хуйларч Сүйдэлдэг Хар салхи г Эртний хүмүүс Амьтаны хэлбэрт оруулсан Билэгдэл

66.181.161.84Зочин   • 2020, 3 сарын 5. 12 цаг 55 минут

Луу л бол луу. Тэнгэрийн могой ч гэх шиг. Үлгэр хууль домог жаахан ч гэсэн унш судал.

202.9.46.63zochin   • 2020, 3 сарын 5. 12 цаг 47 минут

Etseg ehees zayasan ner haachib Shvvdertsetseg gedeggvi bz de hudla mayag chamirhal um da

202.9.46.252Ц.Баасан   • 2020, 3 сарын 5. 12 цаг 38 минут

Их бүтээлч,өвөрмөц сэтгэлгээтэй,дайчин бадрангуй бүсгүй байна. Танд уран бүтээлийн төгөлдөршлийг ерөөе.Бүсгүй хүний хувьд гоо сайхан,амар амгалан,инээд баяслыг хүсье.

104.34.79.53Зочин   • 2020, 3 сарын 5. 12 цаг 30 минут

Yee ene uuriinguu zohiolch geed buur itgechihsen neg huuhen bnaa Zohiolch gehed hezuu l yum bilee. Zaluu ye iim l yadruuhan nomonzor unshij bna geheer unen gunigtai yaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.