2020 оны 3-р сарын 9
8 цаг 10 минут

Ж.Ариунболд:  Боловсролын зээлийн сангийн  зээлээ төлөхгүй асуудал үүсгэж байгаа 130 гаруй хүн байна

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Энэ үйл явдлын дараа Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн зээлийг тэглэх нь гэсэн ойлголт нийгэмд тарсан. Энэ асуудлаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдоос тодрууллаа.

-Гадаадад их дээд сургууль төгсөгчдийн зээлийн үлдэгдэл хэр байгаа вэ?

-1997 оноос эхлээд Гэгээрлийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа  оюутнуудад зээл олгох журмыг баталсан. 1997 оноос хойш энэ зээлийг олгосон. Үүнээс хойш 2019 оныг хүртэл нийт 2300 хүнд гадаадын зээл олгосон. Гадаадын зээл нь 3 үндсэн хэсгээс бүрддэг.  Эхний хэсэгт дэлхийн шилдэг сургуулиудад сурдаг бакалаврын зэргийн оюутнуудад, хоёрдугаарт,  өндөр хөгжилтэй орнуудын магистер, докторын зэрэг эзэмшиж байгаа хүмүүст зээл олгодог. Гуравдугаарт,  Засгийн газар хоорондын гэрээгээр суралцдаг  оюутнуудад зээл олгодог. Тиймээс энэ зээлийг хавтгайруулж ойлгож болохгүй.

2300 хүнд олгосон зээлээс нийгмийн хариуцлагаа хүлээгээд,  Монголдоо 5 жил тасралтгүй нийгмийн даатгал төлсөн эсвэл нас барсан, тахир дутуу болсон хүмүүсийн зээлийг чөлөөлдөг. Ингээд 1997-2019 оны хооронд 700 гаруй хүмүүс зээлээ төлсөн байна. Одоо 1800 гаруй хүн зээлээ гэрээнийхээ  үүргийн дагуу төлж явдаг. Дэлхийн шилдэг 100 сургуульд 400 орчим оюутан сурдаг. Энэ 400 гаруй оюутанд тулгарч байгаа нэг асуудал байгаа. 2014 оны есдүгээр сараас хойш энэ зээлээр суралцсан гэж бодоход 2019 онд эхний төгсөгчид сургуулиа төгсөнө гэсэн үг. Ингээд төгссөнөөс хойш 5 жил нийгмийн даатгал  төлж тасралтгүй  ажиллах ёстой. Тэгэхээр энэ хүүхдүүд 2023 оноос зээлээ буцааж төлөх эрх нь нээгдэнэ гэсэн үг.

-Зээлээ төлөөгүй 179 хүн зугтсан гэх мэдээлэл байгаа,  энэ үнэн үү?

-Өмнөх жилийн статистик үзүүлэлтийг харахад,  зээлээ төлөөгүй, зугтсан 170 гаруй хүн байсан. Энэ хүмүүсээс  зээлээ төлсөн 30 гаруй хүн байна. Одоо зээлээ төлөхгүй асуудал үүсгэж байгаа 130 гаруй хүн үлдсэн. Зээлээ төлөөгүй хүмүүсийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж,   нэрийг нь олон нийтэд зарлах, шүүх, хуулийн байгууллагад хандах процесс явагддаг.

-Нийт төлөгдөөгүй хэдэн төгрөгийн зээл байгаа вэ?

-Одоогоор дэлхийн шилдэг сургуулиудын бакалаврын зээл дууссан. Нийт 110 гаруй тэрбум төгрөгийн асуудал байна.

-Гадаадын зээлд хэр их оюутан хамрагддаг вэ?

-Энэ зээлд маш бага оюутан хамрагддаг. Сүүлийн 3 жилийн статистикаас харахад,  2017-2019 онд 40-50 оюутан л гадаадын зээлд хамрагдсан байдаг. Харин дотоодын зээлийн хувьд 1993-2019 оны хооронд 169 мянган оюутан зээл авсан байна.

Т.Эрдэнэчимэг 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.112Зочин   • 2020, 3 сарын 9. 13 цаг 17 минут

Хэрэв зээлийг хөнгөлөх ,чөлөөлөх. тэглэх асуудал гаргавал ард иргэдийн маш том эсэргүүцэлтэй тулна Яагаад гэвэл ихэс дээдэс татварыг минь өөрсдөө иднэ дээр нь хүүхдүүд нь идэж байгаад л учир нь байна Үнэхээр дургүй хүрч бна шүү Баатарбилэг ээ

202.179.24.116Зочин   • 2020, 3 сарын 9. 12 цаг 05 минут

жирийн төрийн албан хаагчдын хүүхдэд энэ зээл мянга хүсээдч олддоггүй юм. бас зээл авчаад төлөхгүй байгаа хүмүүсээс хэд нугалж төлүүл

66.181.183.240ёхуо   • 2020, 3 сарын 9. 11 цаг 33 минут

сүржин мэдээлэл хийнэ дарга нартай холбоотой болохоор дандаа нууна тэгээд олон түмэндээ тохно яагаад төлүүлж чадахгүй байна тэдний хамсаатан болохоор илэрчихнэ гэхээс үхтлээ айж байгаа

66.181.182.196Irgen   • 2020, 3 сарын 9. 11 цаг 10 минут

Dotoodiin zeeliig sayhan huchingui bolgoson shdee.Odoo luivarchid bolon tednii ur huuhduud gadaadad sursan zeelee tuluuleh gej ulairch bna.

66.181.165.89Зочин   • 2020, 3 сарын 9. 11 цаг 02 минут

Санал нэг байна.Дарга нарын хүүхдүүд учраас тэглүүлэх гэж байгаа юм. Хулгай хийх нэг хэлбэр. Овог нэртэй нь зарла. Ардын хүүхдүүдэд ийм зээл хэзээч өгөхгүй.Заавал зарла?? Юунд нуух гээд байгаа юм. Наадуул чинь мөнгө ихтэй.Зарлаж байж төлүүлэх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгө шүү дээ??

192.82.64.153Зочин   • 2020, 3 сарын 9. 10 цаг 05 минут

наад зээлийг чинь дандаа дарга нарын хүүхдүүд авдаг шүү дээ нэр устай нь зарла

103.240.241.110НАМСРАЙ   • 2020, 3 сарын 9. 10 цаг 05 минут

130ХҮНИЙХЭЭ НЭР ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ НААД САЙТДАА ӨГӨӨЧ БУСАД НЬ ТОТЬ ШИГ ДАВТААД , ШАР ХАДНЫ ӨВЧТӨН ФСБҮҮКЧИД ЧАРЛСААР БАЙГААД ТӨЛҮҮЛЧИХНЭ Ш ТЭЭ ХУРДЛААЧ

103.212.117.201Зочин   • 2020, 3 сарын 9. 10 цаг 05 минут

Та нар чадахгүй бол тбб - аар шийдүүлчихээ. Цалингаасаа тэднийгээ санхүүжүүл.

192.82.75.41balbar   • 2020, 3 сарын 9. 10 цаг 00 минут

teglekh kheregtei sshuu dee bolovsroliin zeel sh dee

103.10.23.8Дорнод   • 2020, 3 сарын 9. 9 цаг 35 минут

Дотоодын сургуулийнхаа дипломыг олговол сайн л бна

103.14.37.4өролорлдордлддп   • 2020, 3 сарын 9. 9 цаг 18 минут

хуучин захирал нь хэцүү дээ олон жил ажилласан даа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.