Монгол Улсад шинэкоронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн.
Харин энэ өдрүүдэд эх орондоо ирэхээр төлөвлөж, билет захиалсан, авсан, визийн хугацаа дуусч буй болон Истанбул хотоор дамжин өнгөрч байсан Монгол Улсын иргэдийг Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт холбогдохыг Истанбулын Ерөнхий консулын газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл бичих