Оскарын шагналт 63 настай жүжигчин Том Хэнксийг үзэгчид "Форест Гамп", "Цэрэг Райныг аварсан нь", "Ногоон бүс" зэрэг олон арван кино дүрээр нь сайн мэдэх холливудын нэрт жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нар коронавирусийн халдвар авсан талаараа өчигдөр мэдэгджээ.
Тэд Австрали улсад Элвис Преслигийн тухай киноны зураг авалтанд оролцохоор ирээд байхдаа бие нь эвгүйрхэн халуурч, ханиах шинж тэмдэг илэрсэн учир шинжилгээнд хамрагдахад хариу нь эерэг гарчээ.
Тиймээс өвчнөө бусдад тараахгүй байх үүднээс гэр бүлийн хамтаар өөрсдийгөө тусгаарлалтанд авсан талаараа цахим орчинд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл бичих