2020 оны 3-р сарын 13
8 цаг 35 минут

Монголчууд аа, санаа амрах биш илүү сэрэмжтэй байх цаг ирлээ

Монгол саяхныг болтол коронавирус илрээгүй орны тоонд багтаж байлаа.  Харин манай улсад энэ сарын 2-ы өдөр ирсэн Франц иргэнээс коронавирусийн халдвар илэрч, түргэн авахуулав.  Төр засгийнхан ч яаралтай шийдвэр гаргаж, хойд хөршөөс чиглэлтэй хөдөлгөөний урсгалыг хэсэгтээ хязгаарлалаа.  Гэхдээ л оройтсон шийдвэр.  Бид Азиас биш Европоос чиглэсэн урсгалд өртчих шахлаа.  Сайтар сэрэмжлэхгүй бол Франц эр халдварыг ямар амархан тараах боломжтой гэдгийг харууллаа. Хоёр гуравхан өдөр л Улаанбаатар хотод хэдэн газраар орж, хоол унд эргүүлэхэд ойрын хавьтагч нь маш хурдтай нэмэгдэж байх жишээтэй. 

Азаар нэгдүгээр хавьтагч болох 150-иад хүний шинжилгээний хариу сөрөг гарч, сэтгэл уужраад байна.  Гэхдээ бид сэтгэл амрах арай болоогүй байна. Эрсдэл өндөртэй байж магадгүй гэж байгаа хүмүүсийн шинжилгээ эхний ээлжинд сөрөг гарсан байж болно. Тэглээ гээд яаран дүгнэж, "Монгол хүнд халдахгүй юм байна. Монголчууд мах иддэг нь нөлөөлж байгаа байх" гэх мэт хэт өөдрөг хувийн дүгнэлт гаргах хэрэггүй.  Тэнгэрлэг заяа, төрөлхийн дархлааны талаар ч ярих цаг нь биш.  Аюул одоо ч байсаар байгаа. Байх байхдаа бүр ч илүү аюултай болсон. Монголд вирус илрээгүй байхад аюул бага байсан. Илэрчихсэн учраас аюулын "даралт"-ын түвшин нэмэгдчихсэн. 

Хэзээ ч дэлбэрч мэдэхээр "бөмбөг" бидний дунд булаастай байж болзошгүй.  Шинжилгээний хариу сөрөг гарна гэдэг эхний л үр дүн. Цаашлаад 14 хоног харна, хянана. Юу ч болоо билээ. Ийм эгзэгтэй үед тэнгэрлэг заяандаа найдаад, "Монгол хүнд вирус тусахгүй" гэж хэнэггүйтээд, зарим байгууллага бүр ажлаа цуглаж хийхээр болж байгаа гэнэ.  Гадуур ч гэсэн амны хаалтаа тайлж шидэх нь холгүй сэтгэл хөөрсөн хүмүүс цөөнгүй л явна.  Тэгж болохгүй ээ. Вирус тэнгэр заяа энэ тэрийг харах нүдгүй. 

Италийн албаныхан уйлах нь холгүй сэрэмжлүүлж байна. Бидний алдааг битгий давтаарай гэж гуйсан байсан.  Тэд хэнэггүйтэж, хөл хорио тогтоохгүй, иргэд нь тоохгүй байж байгаад алдчихсан. Италийн Засгийн газрын Эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жиакомо Грасселли "Урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж буй бусад орнууд маш болгоомжтой, нямбай, хариуцлагатай, хүн бүр ухамсартай хандах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол нүдээ цавчих хооронд л хяналтаас гарч эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь үгүй хийнэ. Тэр цагт танай улсын эрүүл мэндийн систем ямар орчин үеийн, хэр үр дүнтэй ажилладаг байх эсэх нь огт хамааралгүй болж эцэст нь над шиг аль өвчтөнийг түрүүлж эмчлэх ёстой вэ гэх хүнд шийдвэрийг гаргахад хүрнэ" хэмээн ярьж байна.  

Яг л энэ.  Санаа амраад, амны хаалтаа аваад явах зуур чинь нүд цавчихын зуур л өвчлөл гарах магадлалтай.  Ядаж хэдүүлээ Франц иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон хүмүүсийнхээ 14 хоногийн тусгаарлалт дууссаны дараа бага зэрэг сэтгэл амаръя. Тэгээд Хятадын зарим эрдэмтэд зургадугаар сар хүртэл коронвирусийн халдварын тархалт намдахгүй гэсэн мэдээлэл өгөөд байна. Мөн +8-аас дээш градуст энэ вирус идэвхтэй болдог гэсэн мэдээлэл ч гараад байгаа. Тиймээс гуравдугаар сарыг дуустал хөл хорио тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ өндөр хэмжээнд авсаар байх нь зөв байна. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.