2020 оны 3-р сарын 13
8 цаг 00 минут

"Emart" махны үнээ үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогдвол 20 саяар торгуулж, тусгай зөвшөөрлөө цуцлуулах уу

Энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Франц иргэнээс коронавирусийн халдвар илэрч, монголчуудыг айдаст автуулав. Халдвар илэрсэн өдөр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гэдэг шиг хүн бүхэн зах гарч, дэлгүүр хоршоонд бөөгнөрч, шатахуун түгээх станцид очерлоод амжив. Тэглээ гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ гэж дуулдсангүй. Гэтэл Монголдоо томоохондоо тооцогддог Имарт сүлжээ дэлгүүр 24-хөн цагийн дотор махны үнээ нэмсэн тухай нэгэн иргэн өөрийн фэйсбүүктэй постолжээ. 

Түүний хэлж байгаагаар "Гуравдугаар сарын 8-нд Имартын Чингис салбараас үхрийн татсан мах авахад кг нь 16600, хонины нуруу 10600 байсан. 10-ны өдрийн 15.00 цагт мах авах гээд иртэл үнэ нь хэвээрээ ч мах нь дуусчихсан байсан.  Ингээд 11-ний өдөр мах авах гэтэл хонины нуруу 12100, үхрийн мах 18100 болчихсон байсан. Тиймээс өргөдөл гомдол гаргаж, ханддаг газар нь хандаж хариуцлага тооцуулна" гэв. 

Emart: Бид махны үнээ ЖААХАН нэмсэн / 1500төгрөг/

Харин Имарт худалдааны төвийнхөн "Бид Баяндэлгэр хүнс компанийн фирмийн махыг худалдаалдаг. Энэ компани маань махаа бэлтгэж, тээвэрлэхдээ, чанарын шаардлага тавиад явдаг газар. Мөн коронавирусийн энэ үед махны нийлүүлэлт ганц манай дээр ч гэлтгүй бусад захуудад ч гэсэн хэцүү байгаа. Манайд мах нийлүүлдэг Баяндэлгэр хүнс компани нөхцөл байдалтайгаа нийлүүлээд манайх махны үнээ нэмэх шаардлага тулгараад байна гэсэн хүсэлт өгсөн. Үүнийх нь дагуу бид махаа тасалдуулахгүйн тулд хүлээж аваад махны үнээ жаахан нэмсэн. Огцом айхтар нэмээгүй. Бага зэрэг нэмсэн" гэх тайлбарыг өгcөн байх юм.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ихэнх газрыг хааж, эдийн засаг хүнд байхад хэцүү үеийг далимдуулж Имартынхан махны үнээ ийнхүү нэмж байгаа нь ямар учиртай вэ. Үүнийхээ бурууг мах нийлүүлдэг компани руу чихэж, нэмсэн 1500 төгрөгөө бага зэрэг нэмсэн гэж монголчуудыг басамжлаад амжив.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Зохиомол хөөрөгдөл үүсгэж, үнэ өсгөж байгаа мэдээллийг хүлээж авна

Тэрбээр "ХХААХҮЯ-д 109 малчин лавлах ажиллаж байгаа. Энэ лавлахаар дамжуулж зохиомол хөөрөгдөл үүсгэж, үнэ өсгөж байгаа мэдээллийг хүлээж авна. Засгийн газар 8 нэрийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авч байна.  Хүнсний гол хангамжийн 3-4 сарын нөөцийг бүрдүүлж чадсан. Цаашид улирлын хэрэгцээг хангахуйц хүнсний нөөцийг бий болгох чиглэл бариад ажиллаж байна.  Бий болсон амаргүй нөхцөл байдлын үед зохимолоор хүндрэл үүсгэх, үнэ ханш хөөрөгдөх, ард иргэдийг бухимдуулсан үйлдэл гаргахгүй байхыг бүх шатандаа анхаарах хэрэгтэй байна" гэсэн тайлбарыг өгөөд байгаа.

Махны үнийг нэмэх шалтгаан өнөөдрийн байдлаар Монголд гаргаад ирье гэсэн ч үнэндээ алга.  Махны нөөц хангалттай юу гэвэл хангалтай. Шатахууны үнэ өсөх нь байтугай "буурна" гэж салбарын сайд Д.Сумъяабазар хэлээд байна. Үнэндээ өөр шалтаг алга.

Ер нь бол хүнд хэцүү цаг үед үнээ нэмэх бодлого барьж байгаа аж ахуйн нэгжүүдийг л буруутгахаас өөр арга алга. Ерөнхий сайд хүртэл энэ чиглэлд анхаарч ажиллахыг өнгөрсөн өдрүүдэд олонтаа сануулсан. Түүгээр ч барахгүй үндэслэлгүйгээр үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдийг Зөрчлийн тухай хуулиар таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болоод байгаа.

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр өвчин зовлон тархаж магадгүй энэ хүнд хэцүү цаг үед стратегийн өндөр ач холбогдолтой махны үнийг ийнхүү үндэслэлгүйгээр нэмж буй аж ахуйн нэгжүүдийн "толгойг" илээд сууж болохгүй байх. Тиймээс ШӨХТГ-аас энэ мэт үйлдлүүдэд анхаарлаа нэн яаралтай хандуулж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Магадгүй бусад аж ахуйн нэгжүүд махны үнээ нэмж буй энэ мэт үйлдлийг даган дуурайж стратегийн өндөр ач холбогдол махны үнээ нэмээд хэлвэл коронавирусийн асуудлаас болж цалингүй, түрээсгүй, орлогогүй болчихоод гэртээ сууж буй иргэд юугаараа махаа худалдаж авах вэ. 

Имарт худалдааны төвийн махны үнэ нэмсэн асуудалд хариуцлага нэхэж, шаардлага тавих нь зүйтэй болов уу.

Ч.Ган

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.