2020 оны 3-р сарын 13
11 цаг 55 минут

391.6 сая төгрөгийн хандив цугласныг Хятадын Элчин сайдад гардуулж өглөө

Монгол Улсын Засгийн газраас "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хандивын аяныг хоёрдугаар сарын 18-ны өдөр зарлаж, хандивын данс нээснийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдэгдэж байсан билээ.  Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийтдээ  391.6 сая төгрөгийн хандив цугларсныг өнөөдөр Гадаад харилцааны яаманд Хятадын Элчин сайд Цай Вэньруйд гардуулж өглөө.  

Хандив гардуулах ёслолын эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Хятадын Засгийн газар, ард түмэн коронавирусийн халдварын эсрэг далайцтай, нөр их тэмцэл өрнүүлсний үр дүнд шинээр өвчилж байгаа болон нас барсан хүний тоо эрс буурсан.  Өвчлөлийн байдлыг богино хугацаанд хяналтад авч, ялж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулж байна. Хятад улсын хүнд үед Монгол Улс, Монголын ард түмэн үргэлж хамт байсныг энд бас дурьдая. 

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, Монголын ард түмнийг төлөөлж мөнхийн хөрш Хятадын ард түмэнд хүндэтгэл үзүүлсэн.  Нөгөөтэйгүүр манай хоёр орны харилцаа дэлхий дахинд үлгэр жишээ болсныг харуулсан гэж үзэж байгаа.  Монголд короанвирусийн халдварын анхны тохиолдол илэрсэнд харамсалтай байна. Гэвч бид энэ өвчлөлийг хамгийн бага гарз хохиролтойгоор даван туулахын төлөө тэмцэж байгаа. 

Өвчний байдлаас шалтгаалж хоёр талын хамтын ажиллагааны төслүүд зогсч, экспортын орлого мэдэгдэхүйц буурч, улсын төсвийн орлогын буурах магадлал ажиглагдаад байна.  Гэвч өвчний байдал намжсаны дараа худалдаа, эдийн засгийн алдагдлыг Хятадын талтай хамтын хүчээр шийдвэрлэх боломж бий гэж найдаж байгаа.  Бид БНХАУ-д дэгдээд байгаа коронавирусийн халдвартай тэмцэж буйд дэмжлэг болох зорилгоор "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хандивын аяныг зохион байгууллаа. Энэхүү аянд Монголын ард түмэн, иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дураараа нэгдсэн. Аянаас цугларсан мөнгийг өнөөдөр гардуулж өгч байна. Далайд дусал нэмэр болох болтугай" хэмээлээ.  

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хандив өргөсөн бүх иргэддээ баярласнаа илэрхийлсэн юм.  188 иргэн, 43 аж ахуйн нэгж 391 сая төгрөгийн хандив өгснийг гардуулж өглөө. "Эрдэнэт" үйлдвэр банкны гүйлгээ хааснаас хойш хандив өргөсөн учраас түүнээс өмнө цугларсан мөнгийг гардуулж байгаагаа тэрбээр хэллээ. 

Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" аяны мөнгийг гардуулж байгаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголын ард түмэн маш сайхан сэтгэл гаргаж, харамгүй хандив өргөсөнд баярлалаа. Монгол Засгийн газар Хятад улстай хамтын ажиллагаагаа маш их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Манай хоёр орны найрсаг харилцаа хөрш орнуудын үлгэр жишээ харилцааг харуулж байгаа.  Бид цаашид бүгдээрээ нийлж, энэ өвчинтэй бүх анхаарлаа төвлөрүүлэн тэмцэх болно. Энэ бол зөвхөн Хятадын ард түмэнд тохиолдож байгаа зүйл биш дэлхий нийтэд тохиолдсон сорил юм.  Монголчуудын хэлдгээр айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Цаашид Хятадын Засгийн газрын зүгээс энэ өвчинтэй тэмцэх олон улсын харилцаагаа улам сайжруулахын төлөө ажиллах болно. Та бүхэндээ дахин дахин баярлаж байгаагаа илэрхийлье" хэмээлээ.  

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.