Францын Хөлбөмбөгийн холбооноос ойрын үед Лиг-1 лигийн тоглолтуудыг зогсоож магадгүй байна. Маргаашнаас эхлэн тэмцээнийг зогсоох болсон талаар Мали улсын тоглогч асан, beIN SPORTS-ын мэргэжилтэн Брахим Тиам өөрийн твиттер хуудсаар дамжуулж мэдэгджээ.
Лигийн 29 дүгээр тойргийн хүрээнд өнөөдөр "Лион" болон "Реймс" клубын тоглолт болох учиртай. Коронвирусийн улмаас дөрөвдүгээр сарын 15-ыг хүртэл дээд хоёр лигийн тоглолт үзэгчгүй болох шийдвэр гарсан билээ. Тэгвэл нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотойгоор лигийн тоглолтуудыг хэсэг хугацаанд зогсоож магадгүй байна.
Сэтгэгдэл бичих