2020 оны 3-р сарын 26
10 цаг 50 минут

Төрийн удирдлагыг төвлөрүүлэх Ерөнхийлөгчийн уриалгын талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр уриалга гаргасан. Уг уриалгын утга агуулгын талаарх маргаан мэтгэлцээн өнөөдрийн гол сэдэв болоод байна. Тэгвэл бид мэргэжлийн хуульчид Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын талаар ямар байр суурь илэрхийлж байгааг хүргэж байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-ын сонгуулийг хойшлуулж, удирдлагыг төвлөрүүлэхийг Ерөнхийлөгч уриалжээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулинд харш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үл тоомсорлосон туйлын хариуцлагагүй уриалга болжээ. Үүнийг дэмжиж болохгүй гэж уриалж байна"

Дэд сайд асан Б.Энхбаяр "Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын дэглэмийг Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөх буюу “төвлөрүүлэх” нь төрийн эргэлтэд тооцогддог. ҮАБЗ-ийн хүрээнд онц байдлын журмаар ажиллах, арга хэмжээ авах гарц мухардаагүй. Онц байдлын үед төрөө оролдож хүчгүйдүүлэх нь маш аюултай"

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан "Дөнгөж сая уншив. Ковид 19-г дагаж гарч буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн дагуу сонгогдсон УИХ, түүний байгуулсан Засгийн газар хийнэ, хийж ч байна. Гэтэл хажуугаар нь хуулиас гадуур Онц бүрэн эрхт "комисс" байгуулна. Төрийн удирдлагыг өөртөө төвлөрүүлнэ гэнэ үү? Чоно борооноор"

УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар "Цаашид Улсын Ерөнхийлөгчийн "уриалга" гэх үйлдлийн хууль зүйн хэлбэрийн шинж, үр дагаврыг судалж тодотгох нь зөв. Шаардлагатай асуудлаар УИХ-д болон ард түмэндээ хандаж илгээлт гаргахыг л хуулиар зөвшөөрдөг. Уриалга хэлбэртэй "Илгээлт" үү"

Хуульч Б.Мэргэн "Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирус тархаад дэлхий дахин хэцүүдэж эхэллээ. Манай улс улс төрийн болон эдийн засгийн хямралд орох нь ээ. Тиймээс УОК-ын оронд миний удирддаг ҮАБЗ-ийн дор илүү лаг комисс байгуулаад, сонгуулийг хойшлуулж бүх эрх мэдлийг би авъя аа. Өмнө нь намайг улс төрийн реформ хийж, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж байхад үгүй гээд байсан алдаагаа давтаж тэнэгтэв ээ. Вирусээр далимдуулан айлгаж, дарамтлаад байгаа юм түй ч байхгүй шүү. Уг нь та нартай та наргүй ойрын хугацаанд шийдэх гэж байгаа. Гэхдээ яах вэ ард түмэн ухаантай болохоор чинь хэлчихье. Та бүхний хайртай Ерөнхийлөгч нь" гэснээс хуулиар онц байдал зарладаггүй л юм бол сонгууль хойшлуулах боломжгүй. Одоогоор арай онц байдал зарлах хэмжээнд тулаагүй байлтай" 

Хуульч Ж.Эрхэмбаатар "Ерөнхийлөгч сонгууль хойшлуулж, онцгой нөхцөл байдалд тохируулж ажилламаар байгаа бол УРИАЛЖ нялцганаад байх шаардлагагүй! Онц байдал ЗАРЛААЧ! Эрх нь өөрт нь байхад худлаа уриалж, хэрүүлийн алим шидэж шалчиганах хэрэг байна уу. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй бол ажлаа өг" гэлээ. 

 Б.Аз

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.218.124Зочин   • 2020, 4 сарын 2. 17 цаг 12 минут

АНХААР‼️‼️‼️ ЭХ ОРОНЧ НЭРТЭЙ ДҮР ЭСГЭСЭН ЗАЛЬЖИН ЭТГЭЭДҮҮД 2020 ОНЫ СОНГУУЛИАР ТӨРД ОРОХООР ОЛНООРОО ЗЭХЭЖ БАЙНА. 30 ЖИЛ ДАРЛУУЛЖ, ДЭЭРЭЛХҮҮЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, АРД ТҮМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХҮРГЭСЭН МАН, АН -ЫН ЛУЙВАРЧДААС САЛАХ ЦАГ НЬ БОЛСОН. ИЙМД ХУУРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ. МЭДЛЭГТЭЙ, СЭТГЭЛТЭЙ, БОЛОВСРОЛТОЙ, ШУДАРГА МОНГОЛЧУУДЫГ УИХ-Д СОНГОХ ЁСТОЙ. ХЭНИЙГ СОНГОХОО МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙТАР ТУНГААЖ МНРГЭН СОНШОЛТОО ХИЙЦГЭЭЕ!?!!!!!! ‼️‼️‼️

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.