Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрөвдүгээр сарын 2,3,4-нд гурван удаагийн нислэг хийж, 750 иргэнээ авч ирэхээр болсон. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу, дөрөвдүгээр сарын 3-нд 01.30 цагт Токио руу, дөрөвдүгээр сарын 4-нд дахиад 08.00 цагт БНСУ руу нислэг үйлдэхээр болсон юм.
Энэ удаагийн нислэгээр ирэх иргэдийн тусгаарлагдах хугацааг сунгаж, 21 хоног болгосон талаар УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ. Тэрбээр "Дөрөвдүгээр сарын гурван нислэгээр ирж байгаа иргэдийг хамгийн багад нь 21 хоног тусгаарлана. Ингэхдээ хотоос гадуур амралт, сувилал, тусгаарлах байруудад байрлана. Тэд 21 хоногийн төлбөрөө төлөх зайлшгүй шаардлагатай. Төлбөр төлсөн эсэхийг харгалзан үзэж, онгоцонд суулгана. Мөн тухайн байгаа улсдаа шинжилгээ өгсөн байх зайлшгүй шаардлагатай.
Шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн иргэдийг онгоцонд суулгахгүй. Тухайн улс олон улсын гэрээний дагуу эмчилж эдгээнэ" гэв.
Б.Аз
Сэтгэгдэл бичих