2020 оны 3-р сарын 31
8 цаг 00 минут

"Н.Энхбаярыг эвслийн тэргүүн болгочихоод би өөрчлөлт, шинэчлэлтийн тухай ярих юм уу"

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.

-Танай “ШИНЭ”эвсэл байгуулагдахдаа ямар нэг тохироо хийсэн үү. Жишээ нь,  ялалт байгууллаа гэхэд Ерөнхий сайдын албан тушаалаа тохирдог ч юм уу?

-Монголчууд алаагүй баавгайн арьсыг юу гэдэг билээ. Бид хоорондоо албан тушаал ярьсан нэг ч яриа байхгүй. Эхний ээлжинд Сонгуулийн тухай хуулиар 76 квотоо яаж хуваарилах, аль нам нь хэдийг авах талаараа тохирч, ойлголцсон. Бидний нэн тэргүүнд ярьж байгаа зүйл бол олон түмний хүслийг биелүүлэх. Хүчирхэг монгол хүнийг бий болгоно гэдгээс эхэлж байна. Хүмүүс фэйсбүүктээ “Намуудын мөрийн хөтөлбөрт гэр хорооллын дэд бүтцийн асуудал тусгаагүй байна” гээд бичиж байна. Аль ч намын мөрийн хөтөлбөрийг уншаагүй байж шүү дээ. Манайх жишээ нь мөрийн хөтөлбөртөө оруулсан. Намууд авлигын асуудлыг тусгаагүй байна гээд л бичиж байна. Огт уншихгүй байна. Юм шүүмжилж болно. Гэхдээ унш л даа. Харъя л даа.

-Намуудын мөрийн хөтөлбөр эцэслэн гарч ирээгүй байгаа биз дээ?

-Харин тийм. Гарч ирээгүй. Аудитад л очсон байгаа шүү дээ. Гэтэл яаж тусгаагүйг нь мэдээд байна вэ. Нам гэж их муухай юм байна гэдэг. Надад АН-ыг, МАН-ыг, МАХН-ыг аваад ир гэвэл  С.Эрдэнэ, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр ирнэ биз дээ. Нам гэдэг хий хоосон зүйл. Үзэл санааны нэгдэл. Харин намыг харъя гэвэл тухайн цаг үед авч явж байгаа хүнээр нь хар. Тухайн цаг үед авч явж байгаа хүнийх нь ёс зүйн төлөвшлөөс нь тухайн намуудын төлөвшлийг харж болно.

-“Хөгжлийн хөтөлбөр нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр гэх залуу манай сайтад ярилцлага өгсөн.  Тэгэхдээ та бүхэнтэй эвсэх гэсэн боловч мөнгөний ярианууд гарсан учраас ороогүй гэх зүйл хэлсэн. Та бүхэн ямар мөнгөний тохироо хийсэн юм бэ?

-Удирдах зөвлөлийн хурлаа хийхээс өмнө квотын асуудлаа ярих байсан. Лидер дагасан тойргоо ярьсан юм. Өвөрхангай аймагт “Хөгжлийн хөтөлбөр нам”-ын Д.Хишигдэлгэр гэдэг залуу нэр дэвшинэ гэсэн. Би намын дарга хүний хувьд "Таван намын дарга нар эхлээд давуу эрхээрээ тойргоо сонгоё"  гэсэн. Мөн Өвөрхангай аймагт би нэр дэвшинэ гэдгээ ч хэлсэн. Дагуулж явах хоёр  хүнээ би сонгоно гэхэд Д.Хишигдэлгэр гэх тэр залуу “Тийм юм байдаггүй юм муу бацаан минь. Чи хэн бэ. Би дэвшинэ" гээд хэл амаар доромжилсон. Тэгээд чамайг хэвлэлээр булай болгоно гээд л гараад явсан. Хэн л "Намайг Өвөрхангайгаас дэвшүүлэхгүй гэсэн учраас би эвсэлд ороогүй" гэж ярих вэ дээ. Мөнгө төгрөгийн яриа гарсан гэж санаанаасаа зохиогоод ярьж байгаа юм.

-Хэн нь үнэн, хэн нь худал хэлж байгаад итгэх арга алга?

-Өнөөдөр Монголын улс төрд эх орноо гэж ярьж яваа хүмүүсийн ихэнх нь шантаажчид. Үнэн шүү дээ. Эх орон гэж ярьдаг адгийн хулгайчийн сүүлийн орогнох байр нь улс төр. Энэ тогоонд нь ороод явж байгаа би бүх үнэнийг харж байна. Анх бид АН, МАН-аас бусад бүх нам эвсээд эвсэл байгуулъя гэж ярьсан. Тэгээд МАХН-тай уулзахад өөдөөс юу ярьсан гэж санана. Хэрвээ эвсвэл Н.Энхбаяр эвслийн тэргүүн болно гэнэ. Н.Энхбаяраар эвслийн тэргүүн хийчихээд би өөрчлөлт шинэчлэлтийн тухай ярих юм уу.  За хамаа алга. Болдог юм байж. Гэтэл МАХН-ынхан 10 нам эвсэх тухай ярьж байхад 45 тойргийг нь авна гэсэн.  Үлдсэн намууд нь 31-ийг нь авах юм байна л даа. За тэгвэл танай намаас 45 тойрогт ард иргэдийг төлөөлөөд нэр дэвших хүн байна уу гэсэн чинь “Байхгүй. С.Ганбаатараас өөр хүн байхгүй” гэж байгаа юм. Ард түмний өмнө гарч ярихаараа улс орны эрх ашиг гээд л ярьцгаадаг. Гэтэл бодит байдал ийм л байна. Улстөрчдийн бичлэг задраад байгаа нь маш сайн. Яг хөшигний ард ямар хөгийн юм ярьдаг гэдгийг нь мэдэж авах ёстой.

-Танай намыг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу анх байгуулсан гэдэг. Та энэ хүнтэй яаж холбогдоод, яагаад намын дарга болов?

-Би сургуулиа төгсөөд ХААИС-д Оюутны хөгжлийн албаны дарга хийж байгаад хэсэг нөхөдтэйгээ улс эх орноо өөрчилмөөр байна гээд ажлаа хаяад гарсан. ХААИС-д 1.2 сая төгрөгийн цалинтай байлаа. Сургуульдаа урилгаар орчихсон, гайгүй л явсан юм. Тэгээд бид хэд гарчихаад нам байгуулна гээд Иргэний хөдөлгөөнийхөнтэй уулзсан ч тэр үедээ нам байгуулж чадаагүй. Тэндээс л бидний хүсэл мөрөөдөл эхэлсэн.  Тэр үед  "Бид уучлахгүй" ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг “Ш.Сайхансамбуу гэдэг хүнтэй уулзъя. Энэ хүн намаасаа гарчихсан. Маш зөв хүн байж магадгүй” гээд уулзалт товлосон. Тэгээд бид  яваад очтол намайг таньдаг байж таарсан. Тэгж бид танилцаад, 2013 онд Ш.Сайхансамбуу гуайтай  уулзаж,  нөхөрлөсөн. Тэр цагаас хойш өдий хүртэл явж байна. 2016 онд Ш.Сайхансамбуу гуай Завханд, би Өвөрхангайд очиж өрсөлдөөд унасан. Би үнэхээр Ш.Сайхансамбуу гуайн долоогч, цүнх баригч байсан бол 2016 онд сонгуульд нь менежерээр явах байсан шүү дээ. Ингээд бид явсаар байгаад “Үнэн ба зөв” намыг байгуулах саналыг Ш.Сайхансамбуу гуай надад анх тавьсан. Тэгээд нийлээд л энэ намыг үүсгэн байгуулсан.

Тухайн үед Ш.Сайхансамбуу гуайг намын дарга болно л гэж бодож байсан. Гэтэл хурал дээр түүнийг даргад нэр дэвшүүлтэл тэр хүн өөрөө босч ирээд “Би намын дарга болдог С.Ганбаатар шиг хүн биш. Надад нас, ирээдүй юу билээ. Залуучууд та нар юмаа аваад, сураад яв” гэж хэлсэн. Тэгээд тэр заалнаас миний нэр дэвшээд л би намын дарга болсон түүхтэй. Ш.Сайхансамбуу гуай эхнээс нь одоо хүртэл хамт явж байгаа. Бидний дунд байгаа. Би үүнийг нэг ч газар нууж яриагүй. Ш.Сайхансамбуу гуай тийм муу хүн үү. Төрөөс төрсөн тэрбумтан уу. Уул уурхайг чинь ухчихсан юм уу. Оффшорт мөнгө нуучихсан хүн үү. Би энэ хүнийг муу хүн гэж хардаггүй. Харин ч мужик, эр хүн шиг эр хүн байсныхаа төлөө, хуйвалдаанд ороогүйнхээ төлөө "хэрчигдээд" явж байгаа.

-Та оюутан байхдаа хэн нэгний цүнх баригч хийж байв уу. Одоо өөрөө цүнх баригчтай болчихож гээд сошиалаар нэг зураг гарсан. Үнэн үү?

-Манай намын ерөнхий нарийн бичгийн дарга байхгүй юу. Тэр хүн өөрийнхөө цүнхийг бариад явж байгаа юм. “Чи яах гэж цүнх барьж явсан юм” гээд би сүүлд нь тоглоом, шоглоом хийж байсан. Төрийн ордонд байнга  зураг дараад явдаг ах тэр зургийг дарсан юм. “Та хоёр наашаа алх. Дараад өгье” гэхээр нь алхаж байгаад л даруулсан зураг. Оюутан байхдаа Өвөрхангай аймгийн оюутны холбоог тэргүүлээд, илтгэх урлаг, мэтгэлцээн гээд явдаг байсан. Гайгүй сурдаг байлаа. "Голомт" банкны, Ерөнхий сайдын,  аймгийн Засаг даргын тэтгэлэг авч байсан. Цүнх барьж сураагүй учраас ингээд явж байгаа. Цүнх барих, хүн долоох чинь урлаг байхгүй юу. Би чадахгүй байна. Хүн болгонд хувь тавилан, төөрөг гэж байдаг.

А.Отгонбаатар муу байж болно. Би харахад гоё биш байгаа биз дээ. Улаан хацартай. Хөдөөний хөөсөн мантуу. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг. Надад сайхан зүйл ховор. Надаас илүү гэдгээ нэг залуу мэдээд байгаа байхгүй юу. Одоо надаас илүү оролцоотой яв. Надаас илүү тэмц. Тэмцээд ирэхээр хэнд дарамтлуулаад, юу болдгийг чи зовлон үүрээд ирэхээрээ мэдэрнэ. Миний өөдөөс чи юм хэлэхгүй. Би энэ намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхийн тулд тав, зургаан сар хөөцөлдсөн. Тэгэхэд зуун айлын иргэний бүртгэлд очоод төрийн бус байгууллага байгуулж чадахгүй нөхөр миний өрөөнд орж ирээд томорчихоод гараад явчихаж байгаа юм.

-Танай эвсэл сонгуульд ялаад, эрх барилаа гэж бодъё. Тэгээд хэлсэн амласандаа хүрэхгүй байвал хариуцлагаа хүлээж огцорч чадах уу?

-Бид энэ  асуултад хариулахын тулд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Бид чадахгүй зүйлээ амлаагүй. Чадах зүйлээ амласан. Бид цалинг 10 сая болгоно гэж амлаж болно шүү дээ. Гараад тэр цалинг өгч чадахгүй юм чинь яах юм бэ. 2021 онд самурай бондын 800 сая ам.доллар төлнө шүү дээ. 2020 онд Чингис бондын нэг сая ам.доллар төлнө. 2023 онд самурай бондын 1.3 тэрбум ам.доллар төлнө. Хаанаасаа тэгж их цалин тавих гээд байгаа юм бэ. Худлаа ярьж болохгүй шүү дээ. Гарч ирээд худалчаараа дуудуулах юм уу. Манай улс төрчид чадахгүй зүйлээ амласнаасаа болоод өнөөдөр өөрсдийгөө муулуулаад байгаа байхгүй юу. Сайн улс төрч чадах зүйлээ амладаг.

-УИХ-ын гишүүний ажлыг гоё ажил уу, та юу гэж хардаг вэ?

-УИХ-ын гишүүн гэдэг гоё ажил шүү дээ. Ерөнхий сайд ч гоё, төрийн тэргүүн ч гоё. Муу хүмүүс оччихоод муухай харагдуулаад байгаа болохоос. УИХ-ын гишүүн гэдэг улсаа төлөөлж байгаа том ажил шүү дээ. Хүн нь муугаас болоод л муухай ажил болчихоод байна. Уг нь цалинг таван сая болгоно гэж АН, МАХН биш манай эвсэл амламаар байгаа биз дээ. Гэтэл бид тийм юм хэлсэнгүй. Бид харин 30 жилийн хугацаанд 30 гэр бүл болон тэдний хамаатан садны тавьсан 30 тэрбум ам.долларын өрийг өөрсдөөр нь төлүүлэх арга хэмжээ авна. Хэрвээ энэ хоёр нам ахиад гарах юм бол улсыг зардаг юм уу, уул уурхайг зардаг юм уу, татвар хураамж нэмдэг юм уу ямар ч аргаар хамаагүй та биднээс л гаргуулна. Тиймээс энэ сонгуулиар хар машин гэж шаагилдахаасаа өмнө бүх хүн нь очоод сонгуулиа өгчих. Тэгэхэд яг өөрчлөлт гарна. АН, МАН нөгөө талд сонгуулиа битгий өг. Сонголтгүй боллоо гэдэг PR хийгээд байгаа юм.

-Та нууц биш бол ямар машин унаж, ямар утас, дугаар хэрэглэж байна. УИХ-ын гишүүд, дарга нар 9911-тэй дугаар л барьдаг болсон шүү дээ?

-Би 2004 оны 3300 мотортой саарал Harrier унадаг. Huawei P30 гар утас барьдаг. Энэ бол миний нөхөр. Байнга лайв хийдэг, хамгийн сайн нягтаршилтай, цэнэг нь дуусдаггүй утас. 8810-тай дугаар барьдаг. Нуух юм ерөөсөө байхгүй. Хүмүүсээ хөдөлмөрлөөд үзээч. Тэгэхээр хүний зовлонг ойлгодог болно. Нутаг сумаа өөрчилнө гээд хөдлөөд үз. Тэгж гэмээнэ намайг хайрлана. Тэрнээс наана намайг ойлгохгүй. Надад итгэхгүй.

37
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

37 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.24.209Зочин   • 2020, 4 сарын 13. 20 цаг 12 минут

ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ М. ЭНХБОЛД ГЭГЧ ХЯТАД ХАМТРАН УРЖУУЛЖ УЛАМ ОЛОН БОЛГОСОН БАЙНА!!!30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?! СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛГААР ХИЙЦГЭЭЕ АРД ТУМЭН МИНЬ ЭЭ..???????!!!!???

103.80.210.106ах   • 2020, 4 сарын 13. 8 цаг 25 минут

нийгмийг шүүмжлэгч, чалчигч болгон улс төрч биш шүүдээ. Телевизороор болсон, болоогүй буруу зөрүү юм баахан бурсанаа том улс төрч гээд бодчихсон юм уу.

49.0.218.33Эгч   • 2020, 4 сарын 6. 12 цаг 02 минут

Хvн эхлээд биеэ засаад гэрээ зас. Гэрээ засчихаад .............. гэдэг биз дээ. Намын дарга гэчихжээ бас. Негее бандааш Гантулгатай адил харагдаад байх юм. Ичиж амьдар еереесее юуг хэлэх гээд байгааг ухаж ойлгоно гэж найдаж бна.

103.57.93.205Ах лам   • 2020, 4 сарын 3. 18 цаг 25 минут

Дүү хүү эхний сонгуулиар цүнх барь. Дараагийн сонгуульд хэн нэгний туслах хий. Гуравдахь сонгуулиар аль нэг намын албан тушаал дээр оч. Дөрөв дэх сонгуулиас өрсөлдөх талаар ярь. Одоо бол хоншоор чинь дутна.

66.181.183.243ХУЦ   • 2020, 4 сарын 3. 17 цаг 40 минут

Энэ наманцарын дарга борвиндоо чацгатай гөлөг чинь яасан том дуугардаг юм бэ. Энхбаяр, Сайхансамбуу нарын дэргэд ичээчээ чи. Чиний наад нам нэртэй цуглуулганаас чинь ГАНЦ САЙХАНСАМБУУ -г дэмжиж болох юм тэхдээ хүнтэй таардаггүй панзчин шүү дээ.

202.179.25.6Хандмаа   • 2020, 4 сарын 2. 16 цаг 06 минут

Хүүшээ? Чи ичээч ээ. Юуны чинь Энхбаяр ерөнхийлэгчтэй зэрэгцэх. Адаглаад Батзандан энэ тэр гээд эргүү галзуу юмнуудтай ижилсэж яриач ээ Ичиг ичиг???...

202.179.25.6Оуюнаа   • 2020, 4 сарын 2. 16 цаг 02 минут

Чи улс төрч болох гэж хичээж байгаад чинь баяр хүргэе. Гэхдээ жинхэнэ улс төрч болно гэвэл одоо дахиад 20 жил өөрийнхээ мэдлэг чадварыг дээшлүүл. За юу. Чи төрийн ерөнхийлэгч байсан, тэд нар дотроо хамгийн толгой сайтай боловсролтой нь гэгддэг ерөнхйийлэгч асан Н. Энхбаяртай өөрийгээ адил түвшинд тавихдаа ичихгүй байна уу. Эрүүл мэндээ бас сайн үзүүл. Мэдрэл чинь эрүүл биз дээ. Ер нь өөрийгээ дотроосоо сайн хяна. Телевизээр нэг балай юм яриад л. Чи тэгдээ бас хүн чанар муутай чинь Сайхан самбууг сайн хүн гэж хэлж чадахгүй байгаагаас чинь хара

202.126.89.45Загдаа   • 2020, 4 сарын 1. 15 цаг 35 минут

Иймэрхүү зүүдэнд манарсан бацаанууд улам их болж байгаа нь монгол төрийн ялзрал дээд цэгтээ хүрснийг харуулж бна

73.176.171.37Zochin   • 2020, 4 сарын 1. 8 цаг 12 минут

Amaa hudulguj baihaar garaa hudulguu

88.130.155.24Зочин   • 2020, 4 сарын 1. 0 цаг 00 минут

tanai evseliin möriin hötölböriig unshij taniltsmaar baih jm...

64.119.27.152Зочин   • 2020, 3 сарын 31. 22 цаг 25 минут

Ажил хийж улс эх орондоо хөдөлмөрлөж үз. Юу ч хийхгүй зүгээр нэг эх орон ч дүр үзүүлж биеийн амрыг харж амьдрах санаатай энэ мэтийн этгээдүүдийг иргэд бид мэддэг болсон. Бас нэг худалч элбэгбаас гарч байнадаа

103.10.22.164Зочин   • 2020, 3 сарын 31. 20 цаг 50 минут

za bolnoo dvv chi namiin darga hiigeed bi injener hiigeed

103.57.92.236Momgol   • 2020, 3 сарын 31. 20 цаг 50 минут

Bogsoo sain arch bandaashindaa baastai haltar *****

77.248.124.240Zochin   • 2020, 3 сарын 31. 19 цаг 20 минут

Yanaa ulaan hatsartai namhan ork bas namiin darga kkkk uls turd oroh yum genee

182.160.36.188зочин   • 2020, 3 сарын 31. 19 цаг 17 минут

Энхбаяр хэлтэй гээд бүх албан тушаалд байхдаа юу хийсэн бэ? Энэ 2 хоёулаа хэрэггүй. Гэхдээ Энхбаярын шунал арай арай.

66.181.183.243гөлөг   • 2020, 4 сарын 3. 17 цаг 44 минут

Түүний хийж бүтээж чамд өгсөн бүхний хүчинд чи өнөөдөр байгаа юм. мэдэв үү?

202.9.46.99Зочин   • 2020, 3 сарын 31. 18 цаг 52 минут

Энэ нусаа бүрэн арчиж чадахгүй амьтан бас төр барих санаатай, иймэрхүү хийтэй хүмүүс олширох нь . Эдний нам гээд байгаа юм нь “ үнэн ба худал” гэдэг нэртэй бил үү. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эвсэлийг юу гэж сонгох в дээ улсаа сүйрүүлэе л гэж бодоогүй бол.

202.9.40.78Зочин   • 2020, 3 сарын 31. 18 цаг 31 минут

Энхбаяр гуай одоо болно.Ямар ханаж цаддаггүй шунал бэ? Харин миний дүү ариа болоогүй байна.Эхлээд ээжийнхээ мөөмнөөс гарчих

66.181.178.169Зочин   • 2020, 3 сарын 31. 17 цаг 44 минут

За энэ боривондоо баастай нохор одоо хачин юм ярих нь дээ чамайг бодвол тэр хун чинь ард тумний хун шуу дээ арай л байна шуу чи та нарт ард тумэн итгэхгуй шуу дээ зайлаа

202.9.46.94ЗОЧИН   • 2020, 3 сарын 31. 17 цаг 19 минут

Н.Энхбаяртай эвссэн бол дэмжих байлаа.

203.91.119.42Зочин   • 2020, 3 сарын 31. 17 цаг 02 минут

Яагаад гэв гэнэт сэтгэгдэл аваад эхлэв ээ. Уг нь корона гээд танай сайт авахгүй байсан биз дээ. Царай харж байх шив дээ

66.181.161.58ЗОЧИН   • 2020, 3 сарын 31. 16 цаг 44 минут

Харах царайны архичин. Энэ архичин пацаанд итгэх болж байна уу

150.129.141.171зочин   • 2020, 3 сарын 31. 16 цаг 35 минут

А Отгонбаатар ,Н Энхбаяр хоёр сонгуульд нэг тойрогт үзвэл, Отгонбаатар О %, Н Энхбаяр 1ОО% ийн санал авах байх даа, Тэгээд өөрийнхөө нэрийг нэг бодоод үздээ отгон --- баатар аа

202.9.47.9иргэн   • 2020, 3 сарын 31. 15 цаг 55 минут

Энэ муу банди наманцарын дарга гэнээ ээ чааваас нусгай банди минь Энхбаяр чинь нусыг бодвол дэлхийн хэмжээний хүн шүү,хэмжээгээ мэд чи гарч харагдаач нусгай жаалаа.

66.181.169.70Зочин   • 2020, 3 сарын 31. 15 цаг 51 минут

Долдой Боролдой хоёр. Хүзүүгүй мал яаг чам шиг царайлж байгаад нам алсан даа

66.181.167.48irgen   • 2020, 3 сарын 31. 15 цаг 49 минут

Энэ нэг эргүү пиздаа байна аа, Иймэрхүү эргүү дагзнуудыг сонгочоод юу бодож суухуу, Өөрсдийгөө юу гэж боддог лаларууд вэ Хол очиж хуц л гэж хэлийдаа, Материал чинь дутах байлгүй дэ Харьж гурилаа зуур банди минь

192.82.68.126Zochin   • 2020, 3 сарын 31. 15 цаг 47 минут

N.Enkhbayrin ehner tsolmon korona birus teej irsen huni neg gesen shuu ene 2 haaguur tenej irdeg bnaa

66.181.184.237Зочин   • 2020, 3 сарын 31. 14 цаг 45 минут

Enkhbayrtai duitsehuu ene booronhii

202.126.88.175Зочин   • 2020, 3 сарын 31. 14 цаг 36 минут

Bayschihsan baasnii har be...adgiin elbegtei uuriiguu jisheed...kkk...bolobsrolgui amar hylbar argaar amidrah geed bgaa chin taalagdahgui bna za

66.181.167.254ИМЫ   • 2020, 3 сарын 31. 14 цаг 32 минут

ХҮЧИРХЭГ МОНГОЛ ХҮН ГЭЖ ЯМАР МОНГОЛЫГ ХЭЛЭХ ВЭ? ОЙЛГОЛТ ӨГӨӨЧ

202.179.27.234Zochin   • 2020, 3 сарын 31. 14 цаг 26 минут

Busdig muulah evgui.Dunguj huneer bol gedesend bureldej bgaa ehes.Unendee N.Enkhbayar guaig guitseh uls tur ch bhgui shuudee.Uuriiguu bitgi doosh hii.Busdiig n muulah n uuriiguu uhaan muutai gej bodogduulj bna shuu.

49.0.212.40зочин   • 2020, 3 сарын 31. 13 цаг 56 минут

энэ одоо хэн гэж балай бэ, энхбаярын юунд ч хүрэхгүй шүү дээ

103.57.92.161Зочин   • 2020, 3 сарын 31. 14 цаг 08 минут

ОЮУТОЛГОЙГООС 5 ДАХИН "ЖИЖИГ" ОРД БОЛОХ ЭРДЭНЭТИЙГ ОРОСУУД 100.000 ХҮН АМЬДАРДАГ ХОТ БОЛГОСОН БАЙХАД РИОТИНТО ГЭРЭЭ ХИЙСНЭЭС ХОЙШ 20 ЖИЛИЙН ДАРАА Ч ОТ-ООС СЭНДВИЧЭН ХЭЛБЭРЭЭР БАЯЛГИЙГ ЗӨӨЖ ДУУСАХ БОДЛОГТОЙ БАЙНА. #РИОТИНТО 2009 ОНД ТӨРД БАЙСАН С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ ӨГЧ 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАЯЛГИЙГ НЬ ДЭЭРЭМДЭЭД ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД БАЙЛГАЖ ОЛОН ТЭРБУМ ДОЛЛАРЫГ ХҮҮЛЭХ САНХҮҮГИЙН ЛУЙВРЫН СХЕМЫГ -ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ- ГЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛАН "ХУУЛЬ ЁСНЫ" БОЛГОСОН ЮМ.

192.82.72.138бат   • 2020, 3 сарын 31. 13 цаг 42 минут

энэ одоо юу ч мэдэхгүй нусан жор ард түмний амьдралыг өөд нь татах юм уу? ядаж энхбаяр шиг хэдэн хэлтэй бол.

165.225.116.110Зочин   • 2020, 3 сарын 31. 13 цаг 08 минут

Shaadag ***** RX harrier hoyoroo yalgahguim daa. Uuruu avaagui sambuu ah ni ugsun. suganii us gedgee medeed bolih heregtei

192.82.66.151Зочин   • 2020, 3 сарын 31. 13 цаг 04 минут

elbegeegees ayultai olsgolon baigaaa hahha

202.179.27.234zochin   • 2020, 3 сарын 31. 14 цаг 28 минут

Tiim shuu.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.