2020 оны 4-р сарын 2
8 цаг 30 минут

Б.Мөнхбаяр: Жирэмсэн ээжүүдийн дунд тэмбүүгийн тохиолдол өндөр байна

Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчний тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа. Тэдгээрийн дотор тэмбүүгийн өвчлөл ханиад, томуу шиг хурдацтай тархаж, аюулын харанга дэгдэхэд тун ойрхон байгаад эрүүл мэндийн салбарынхан санаа зовниж байна. Бэлгийн замын халдварт өвчин нь урьдчилан сэргийлэхэд хамгийн хялбар өвчлөлүүдийн нэгт тооцогддог. Харин ард иргэдийн дунд бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдлэг, боловсрол дутмаг байгаагаас болж өвчлөлийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тэмбүүгийн тохиолдол 2018 онд 2802 байсан бол 2019 онд 3629 болж 827 тохиолдолдоор өсжээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн БЗДХӨ-ий кабинетийн зохицуулагч Б.Мөнхбаяртай ярилцлаа.

-Иргэд дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд БЗХӨ-ий урьдчилан сэргийлэх шинжилгээнд хэр хамрагддаг вэ?

-Чингэлтэй дүүргийн БЗДХӨ тасагт онош тодруулах зорилготой хүмүүс их ирдэг. Харин бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэхээр ирдэг нь жирэмсний хяналтад орох гэсэн ээжүүд байдаг. Бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээнүүд ихэвчлэн албадлагын чанартай явагддаг. Иргэд сайн дураараа  урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах  тохиолдол ховор байдаг. Жишээлбэл, цэрэг татлагын үед зарлан авсан бүх залуучуудыг  шинжилгээнд хамруулах, өөр албан байгууллагуудтай хамтарч бэлгийн замын халдварт өвчнөөс  урьдчилан сэргийлэх ажлуудыг хийдэг.  Иргэд үзлэг, шинжилгээнд өөрсдийн санаачилгаар  хамрагддаггүй нь бэлгийн замын халдварт өвчний тухай мэдээлэл дутмаг байгаагаас болдог байх. Зөвхөн өвчний тохиолдол илрэх эсвэл гэр бүл зохиохдоо л шинжилгээ өгөх ёстой гэсэн буруу ойлголттой байдаг.  

-Иргэд албан шаардлагаар л шинжилгээ өгдөг шалтгаан нь юу вэ?

-Эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой. Ямар ч хүн зөв мэдээллийг цаг алдалгүй авбал  эмнэлгээр үйлчлүүлэх  хандлага нь өөрчлөгдөнө. Эсвэл халдвар авсан тохиолдолд урьдчилан сэргийлэх зөв аргыг хэрэглэнэ гэсэн үг. БЗДХӨ-ий тухай мэдээлэл ховор байна. Өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн хичээлийн агуулгад хангалттай оруулж өгөөгүй байдаг. Хэдийгээр эрүүл мэндийн хичээл орсон ч мэргэжлийн эмч заадаггүй учраас хүмүүс  багаасаа л зөв мэдээллийг авдаггүй байх. Тиймээс онош тогтоолгохоор ирдэг залуучуудын ихэнх нь өөрсөддөө дур мэдэн эмчилгээ  хийсэн байдаг. Энэ нь өөрт нь болоод бусдад олон хүндрэл учруулдаг. Залуучууд эмнэлэгт хандахаасаа өмнө найз нөхөд, онлайнаар хэн нэгнээс буруу зөвлөгөө авч өөрсдийгөө эмчлэх тохиолдол их байдаг. Өөрсдийгөө эмчлэх нь бэлгийн замын халдварт өвчнийг хүнд шатанд нь шилжүүлэх  эрсдэлтэй. Эцсийн шатанд шилжиж, зайлшгүй эмнэлгийн байгууллагт хандахаас өөр аргагүй болсон тохиолдолд эмчид ханддаг хүн олон байна.

-БЗХӨ-өөр өвчилсөн хүн өөртөө эмчилгээ хийдэг гэж хэллээ. Жишээлбэл, ямар өвчлөлийг өөрсдөө эмчлэх гэж оролддог вэ?

-Ихэнх тохиолдолд заг хүйтэн өвчнийг өөрсдөө эмчлэх гэж оролдсон байдаг. Заг хүйтний шинж тэмдэг эрэгтэй хүнд  3-5 хоногийн дотор маш хурц хэлбэрээр илэрдэг. Шинж тэмдэг хурц явагдаж эхлэх үед өвдөлтийг  намдаах зорилгоор  дур мэдэж эмчилгээ хийдэг. Гэтэл ганцхан заг хүйтний халдвар аваагүй хавсарсан халдвар байх тохиолдолд  эмчилгээний явцад дэглэм бариагүйгээс болж буруу эмчилгээ болдог. Бэлгийн замын өвчнийг эмчлэхэд дэглэм маш чухал. Зөвхөн антибиотик хэрэглээд эдгэдэг өвчин биш. Эцэст нь заг хүйтэн өвчний хүндрэл эрэгтэй хүнд үргүйдлийг үүсгэдэг. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн нэг шалтгаан нь заг хүйтний хүндрэл юм.

Тэмбүүгийн халдвар цусанд орсон л бол тэр мэдээлэл нь хэзээ ч арилдаггүй 

-Монголчуудын дунд бэлгийн замын ямар өвчлөлүүд хамгийн түгээмэл байгаа вэ?

-Хамгийн түгээмэл дөрвөн халдвар байна. Тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хламид халдварууд байна. Мөн ДОХ-ын халдварыг мартаж болохгүй. Монгол Улсад  жилд ДОХ-ын халдвараар 18-20 хүн өвчилдөг.

-Хүмүүс ханиад, томуу шиг ихээр өвчилж байгаа тэмбүү өвчний тохиолдол танай дүүрэгт хэр их бүртгэгдэж байна вэ?

-Чингэлтэй дүүрэг 157 мянган хүн амтай. Эдгээр иргэдийн дунд жилд 250-300 хүн шинээр халдвар авсан байдаг. Харин хуучин халдвартай хүн хоёр дахин их байдаг.

-Тэмбүүгийн хуучин халдвар гэдэг нь эмчлэгдээгүй тохиолдлыг хэлэх  үү?

-Үгүй ээ. Тэмбүүгийн халдвар цусанд орсон бол тэр мэдээлэл хэзээ ч арилдаггүй.  Эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрсэн ч 60 жилийн дараа тэмбүүгийн мэдээлэл нь тэр хүний цусанд байсаар л байдаг.  Шинэ халдвар гэдэг нь цусан дахь вирусийн хэмжээ өндөр, бусдад халдвар тарааж, өөрөө өвчилж байгаа үеийг хэлдэг.

-Сүүлийн жилүүдэд төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүд олноор төрөх болсон.  Үүний шалтгаан юу вэ?

- Статистик  үзүүлэлтийг харахад,  тэмбүүгээр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь жирэмсэн эхчүүд байдаг. Учир нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамгийн их хамрагдсан хүмүүс нь жирэмсэн эхчүүд юм. Эхчүүд  жирэмсний хугацаанд хоёр удаа шинжилгээнд ордог. Үзлэгт хамрагдаж чадаж байгаа хүмүүс нь жирэмсэн эхчүүд болчихоод байна. Жирэмсэн ээжүүдийн дунд тэмбүүгийн тохиолдол өндөр байгаа нь үнэн. Тэгэхдээ эрт үедээ оношлогдож, эмчилгээнд хамрагдвал эрүүл хүүхэд төрөх боломжтой. Улсын хэмжээнд жилд 40-50 тэмбүүтэй хүүхэд бүртгэгддэг. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байгаа хоёрхон шалтгаан байна. Нэгдүгээрт, ээж эрт жирэмсний хяналтад ороод, тэмбүүгийн эмчилгээг төрөхөөсөө өмнө амжиж хийлгээгүй тохиолдолд. Мөн хавьталаа бүрэн эмчлүүлэхгүй тохиолдолд төрөлхийн  тэмбүүтэй хүүхэд төрдөг. 

Жирэмсэн эхийг төрөхөөс өмнө бүрэн хяналтанд авдаг. Гэтэл аав нь ирдэггүй. Давхар тэмбүүгийн халдвартай хүн шүү дээ. Аав нь хөдөө ажилладаг, завгүй гэх шалтгаанаар эмнэлэгт ирэхээс зайлсхийдэг. Аавууд ингэж  явсаар хүүхэд төрхөөс 14 хоногийн өмнө жирэмсэн ээжтэй бэлгийн хавьталд орчихсон байдаг. Тэгээд хүүхэд төрөхдөө ааваасаа цоо шинээр халдвар авч төрдөг.  Эмч нарыг ямарч эмчилгээний тун авах боломжгүй байдалд оруулдаг. Бид энэ талаарх мэдээллийг жирэмсэн эхчүүдэд сургалтаар дамжуулж заавал хэлдэг. Тэгэхдээ хувь хүний төлөвшил, хариуцлага давхар яригдана. Хүн үнэхээр л хүүхдээ эрүүл, саруул төрүүлэхийг хүсвэл эмчийн заавраар хавьтал болох нөхрөө зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай. Төрөлхийн тэмбүүтэй төрсөн 40-50 тохиолдлын 90-ээд хувь нь хавьтлыг эмчлээгүйгээс болсон байдаг.

-Шинжилгээнд хамрагдаж чадаж байгаа нь жирэмсэн эхчүүд бол шинжилгээнд хамрагдаагүй бэлгийн замын өвчтэй хэчнээн хүн байгааг мэдэхгүй гэсэн үг үү?

-Эмнэлэгт хандсан бэлгийн замын тохиолдлуудыг харахад,  70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. 100 эмэгтэй хандлаа гэхэд цаана нь эмчилгээнд хамрагдах ёстой 100 эрэгтэй заавал байх ёстой. Гэтэл тэдгээр эрэгтэйчүүдийн 40 хувь нь эмчилгээнд хамрагддаг. 100 эрэгтэйгээс 40 нь ирж эмчлэгдсэн гэж бодоход, үлдсэн 60 эрэгтэй нь цаашаагаа  халдвараа тараадаг. Эмчлэгдсэн 60 эмэгтэйд дахиад л халдварыг өгчихдөг. Тэгэхээр халдвар авсан эмэгтэй өөрөө хичээгээд,  эмчилгээ хийлгэж эдгэрлээ гэхэд хавьтагч нь эмчлэгдээгүй учраас ахиад халдвар авдаг. Ямарч үр дүнгүй болдог. Хавьтлыг эмчлэхгүй бол бэлгийн замын өвчин эдгэх ямар ч боломжгүй.

-БЗХӨ-өөр өвчилсөн хүн харьяа дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж, хяналтад бүрэн орох боломжтой юу, ихэнх хүмүүс ямар эмнэлэгт хандахаа мэддэггүй байх?

-Сүрьеэ, бэлгийн замын өвчний нэг давуу тал нь бүх оношлогоо, эмчилгээ нь үнэ төлбөргүй байдаг. Аль ч шатлалд хандсан тэр хүнийг хүлээж авна. Нэгдүгээр шатлалд өрхийн эмнэлэгт хандаж болно. Хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд хандсан ч нээлттэй. Хаяг харьяалал харгалздаггүй. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн иргэн байлаа гэхэд таньдаг хүмүүстэйгээ таарна гэж  санаа зовж байгаа бол Баянгол, Сүхбаатар гэх мэт бусад дүүргүүдийн эмнэлэгт эмчлүүлэхэд ямарч асуудалгүй.

Тэмбүүгийн эмчилгээг улсын эмнэлэг 15 мянгаар хийдэг, хувийн эмнэлэг зөвхөн шинжилгээг 150 мянгаар авдаг 

-Иргэд энэ талаар мэдлэг дутмагаас болж үнэтэй хувийн эмнэлэг, эрэгтэйчүүдийн эмнэлгийг зорих хандлага их байдаг уу?

-Иргэдийг сургалтад хамруулахдаа БЗХӨ туссан бол ямар эмнэлэгт хандах вэ гэсэн асуултад  90 хувь нь хувийн эмнэлэгт гэж хариулдаг. Ихэнх нь харьяа дүүргийн эмнэлэгт таньдаг хүнтэйгээ таарчихна. Шинжилгээ өгвөл сунжирч удна, 2-3 удаа очих шаардлага гарах байх гэж боддог. Энэ нь улсын эмнэлэгт итгэх итгэлцэл муу байдагтай холбоотой.  Улсын эмнэлэг бэлгийн замын бүх өвчнийг үнэ төлбөргүй хийдэг бол хувийн эмнэлгүүд тэмбүүгийн шинжилгээг маш өндөр үнэтэй хийдэг. Өртгийн хувьд тэмбүүгийн эмчилгээг улсын эмнэлэг 15 мянгаар эмчилдэг бол хувийн эмнэлгүүд шинжилгээг 70-150 мянган төгрөгөөр авах жишээтэй. Өвчтөний хувийн эмнэлэгт итгэсэн итгэлцэл дээр нь мөнгөн тоглолт хийгээд байх шиг санагддаг.

-Улаанбаатар хотод маш олон хувийн эмнэлэг үйл ажиллагаа  явуулдаг. Тэр болгонд бүрэн найдаж болох уу?

-Эмнэлгээ буруу сонгосноос болж олон асуудал үүсдэг. Ихэнх хүмүүс эмэгтэйчүүдийн эмнэлэг л байвал БЗХӨ эмчилчих мэт ойлгож очдог. Гэтэл тэнд байгаа эмч нь эх барих эмэгтэйчүүдийн эмч байдаг.  Дүүргийн эмнэлэгт яагаад арьс өнгө, БЗДХӨ-ний эмч гэж байгаа билээ. Мэргэшсэн эмч нар халдварт өвчнөөс таныг  урьдчилан сэргийлэхийн тулд сууж байгаа шүү дээ. Гэтэл эх барих эмэгтэйчүүдийн эмчээр төгссөн эмч БЗХӨ төгс эмчилж чадах уу гэдэг эргэлзээтэй асуудал. Хувийн эмнэлэгт эмчлүүлсэн эмэгтэйчүүдийн хувьд зарим нь хавсарсан өвчнийг дутуу эмчлүүлж ирэх тохиолдол их байдаг.

-БЗХӨ-өө дутуу эмчлүүлбэл ямар сөрөг үр дагавар илэрдэг вэ?

-Дутуу эмчлүүлснээс болж үүсэх хамгийн ноцтой өвчлөл бол үргүйдлийн шалтгаанууд. Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь үргүйдлийн шалтгаан болдог. Эмэгтэй хүнд шээс, бэлгийн замын эрхтэнүүд гэмтэх, эрэгтэй хүнд түрүү булчирхай, бэлэг эрхтэний дайвар эрхтэнүүд гэмтдэг.  Мэргэжлийн эмчид хандахгүйгээр антибиотик хэрэглэж, тэмбүүгийн вирусийг саармагжуулж байсан хүмүүст тэмбүү өвчин  шууд нүдний тэмбүүгээр илэрч, огцом хараа  муудах хүндрэлүүд үүсдэг. Антибиотикийг хяналтгүй зардгаас болж БЗХӨ-үүд хүнд шатандаа шилжих болсон.

- БЗХӨ-ний халдвар авсан хүмүүсийн насыг ангилвал ямар насны хүмүүс ихээр өвчилдөг вэ?

-Чингэлтэй дүүргийн хүн амын дунд 2 жилийн өмнө судалгаа авч байсан. Тэгэхэд халдвар авсан хүмүүсийн 50-аас дээш хувь нь 35-45 насны хооронд байсан. Энэ насны хүмүүсийн ихэнх нь гэр бүлтэй, бэлгийн тогтосон харилцаатай байх ёстой. Тэр хүмүүсийн 70 хувь гэр бүлтэй хүмүүс байгаа юм. Тэгвэл эдгээр хүмүүс халдварыг хаанаас аваад байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр 70-80 хувь хамтрагчаасаа авсан байдаг. Тухайн хоёр хүн анх бэлгийн замын халдваргүй нийлсэн байдаг. Тэгэхээр хаанаас авсан нь гэр бүлээс гадуурх харилцаатай холбоотой болж таардаг. Тохиолдлын бэлгийн харилцаа 30-40 хувийг эзэлдэг.

-Иргэд бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эмчилгээнд 6 сард нэг удаа хамрагдах боломжтой байдаг. Харин бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг 3 сар тутамд өгөх боломжтой байдаг. Хэрвээ тохиолдлын харилцаанд орсон тохиолдол байдаг бол мэргэжлийн эмчид хандаж, үзлэг шинжилгээндээ хамрагдаарай. Эмийн санч, хэн нэгний зөвлөгөөгөөр дур мэдэн эмчилгээ бүү хийгээрэй. Өвчний хүндрэлүүд хүнд шатаж шилждэг гэдгийг ойлгоорой. Тохиолдлоор гэр бүлээс гадуурх харилцаанд орохоор бол бэлгэвчийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Бэлгийн замын ямарч халдварт өвчнөөс бэлгэвч бүрэн хамгаална. Бэлгэвчний хамгаалалтын хувь нь 97 хувь байдаг. Үлдсэн гурван хувь яагаад БЗХӨ хамгаалдаггүй вэ гэвэл, бэлгийн харилцааны үед цоорох эрсдэл, арьс  арьсаараа шүргэлцэх халдварыг бэлгэвч хамгаалж чадахгүй. Тэр нь бэлгийн үү, умдагны бөөс зэрэг бэлгийн замын халдвараас бэлгэвч хамгаалж чадахгүй.

Бусад шингэнээр дамжиж байгаа халдваруудаас 100 хувь хамгаална. Тэгэхээр иргэд бэлгэвчийг соёлтой хэрэглэж, өөрийгөө  болон гэр бүлээ хамгаалах чухал хэрэгцээг сайн ойлгохгүй байна. Коронавирусын  энэ үед маскгүй хүн халдвар авна гэхээр бүх хүн маскаа зүүж хэвшиж байна. Гэтэл бэлгийн замын өвчин маш өндөр байна. Тэмбүүгийн халдвар ханиад томууны араас бичигдэж байна. Ханиад шиг тарж байгаа энэ үед бид бэлгэвчийг байнга биедээ авч явж хэрэглэж болохгүй байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр хүмүүсийн мэдээлэл маш муу байгаатай холбоотой. Тэмбүү Коронавирус шиг томоохон асуудал болж гарж ирсний дараа бэлгэвчний хэрэглээ Монголд өсөх шинжтэй байна. Саяхан “Тэмбүүг  устгая” аяны хүрээнд олон асуудлыг нээж, тоо баримтуудыг дэлгэе, асуудлуудыг нуухгүйгээр ярья гэж байсан боловч коронавирусийн дэгдэлтэд дарагдчихаад л байна.

-Тэмбүүг устгая үйл ажиллагааг эхлүүлсэн байсан энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байсан бэ?

-Нийт хүн амынхаа 15-54 насны иргэдийн 40-50 хувийг нь БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх үзлэг  шинжилгээнд хамруулахаар зорьж байсан. Коронавирусийн халдвар гээд бүх үйл ажиллагаа зогссон байна. Чингэлтэй дүүргийн хувьд 15-54 насны 90 мянган хүн байдаг. Тэдний 50 хувь нь гэхээр 45 мянган хүнийг үзлэг шинжилгээнд хамруулах шаардлагатай болж байгаа юм. Тэгэхдээ энэ нь дандаа идэвхтэй илрүүлэг. Хэн эмнэлэгт ирэх бол гээд хүлээгээд суух биш. Чингэлтэй дүүргийн харьяа албан байгууллагуудаар явах, өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтраад эмзэг бүлгийн иргэдийг цуглуулж,  шинжилгээнд хамруулахад улс даяар урьдчилан сэргийлэх ийм ажлууд төлөвлөсөн байсан.

Иргэдийг мэдээллээр маш сайн хангая. Бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн амархан. Тийм болохоор хэрхэн урьдчилан сэргийлбэл өөрсдийгөө хамгаалах вэ,  хэрхэн үр дүнтэй эмчилгээ хийлгэх вэ гэдгийг мэдээллээр хангахаар цаасан гарын авлагаас татгалзаж видео хэлбэрээр дамжуулах гэж байсан.  Мөн залуучуудын хөл хөдөлгөөн ихтэй газарт бэлгэвчний АТМ байрлуулаад, бэлгэвч тарааж байрлуулбал нэг ч гэсэн хүн халдвар авахаас сэргийлнэ шүү дээ. Үйлдвэр үйлчилгээний газруудтай ярилцаад, буудлуудын өрөөнүүдэд гурван бэлгэвч байрлуулж хэрэглүүлэх тал дээр сургалт сурталчилгааны ажлыг хийнэ. Нийслэлийн дэн буудлууд энэ талын мэдээллээ авчихсан байгаа. Эдгээр үйл ажиллагаануудыг коронавирусийн хөл хорио цуцлагдсаны дараа хийж эхлэх байх.

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.140.45Зочин   • 2020, 4 сарын 2. 11 цаг 06 минут

Манайд бэлгийн замын халдвар ковидоос өндөр тархалттай байгаа байх оо дэлхийд тэргүүлж байж мэднэ шүү

43.250.126.130Зочин   • 2020, 4 сарын 2. 10 цаг 47 минут

Яана даа. Эргээд хувьсгалаас өмнө үе рүү гээ орлоо. Энэ замбараагүй явж ирсэн 30 жилийн гай.

64.119.21.97Зочин   • 2020, 4 сарын 2. 10 цаг 41 минут

Төр бодлогын арга хэмжээ аваачээ ЭМЯ сайдаа... чадах чадахгүй бэлгийн замын халдварт өвчинг эмчилдэг гэх, хувийн эмнэлгүүдийг бүгдийг нь хаа, дүүргүүдийн эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээг эрчимжүүлж эрэгтэйчүүдийн тасаг нээ, гадаад ажиллах хүч гэх нэрээр орж ирж байгаа хятад иргэдийн эрүүл мэндийн хяналтыг сайжруул , биеэ үнэлэгч нарыг хяналтанд оруул, ЕБС уудад эрүүл мэндийн хичээлийн агууллагыг сайжруул, хадварт өвчинөө эмчлүүлэхээс зайлсхийж нйигэмд өвчин тараагаад байгаа нөхдүүдийг зөрчил болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгээч

202.9.46.231Зочин   • 2020, 4 сарын 2. 10 цаг 33 минут

монголчууд хэт завхай эр эм гэлтгүй . Одоо 21-р зуун яр тэмбүү яримааргүй байх юм.Яр тэмбүүг устгах гэж хичнээн хүч хөдөлмөр зарж байж дарж авсан юм. Одоо ийм задгай байхад ларагдахгүй ээ. Харин мэдээлэхээ блимоор юм .

66.181.176.210Зочин   • 2020, 4 сарын 2. 10 цаг 16 минут

эхнэр жирэмсэн болонгуут нөхөр нь завхайрах гол шалтгаан болдог өмхий амаа угааж чадахгүй бж бөгс бөөр эргүүлээд явна тэгээд гэмгүй гэр бүлийн хүндээ авчираад халдаана яс юман дээрээ эмэгтэйчүүдийн өвчин биш юм шүү эрчүүд янханаас авсан зөөвөр өвчин юм шүү жирэмсэн эх тэмбүүтэй бна гэдэг нь эмэгнэл тийм болохоор эр нөхрөө сайн судалж сонгож суу хамт амьдрахаас өмнө хоёулаа шинжилгээ өгч сур тэгж бж эрүүл хүүхэд төрнө

203.91.115.50Зочин   • 2020, 4 сарын 2. 10 цаг 14 минут

ХӨДӨӨНИЙХӨНИЙГ САЙН ЭМЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

103.212.116.100Зочин   • 2020, 4 сарын 2. 10 цаг 04 минут

НӨХӨР НЬ ТЭМБҮҮТЭЙ , ЭСВЭЛ ... ГЭСЭН ҮГ ҮҮ?

202.55.188.33Зочин   • 2020, 4 сарын 2. 9 цаг 49 минут

Манайхны бодит тѳрх. Бид ёс суртахуун, хувь хүний хѳгжлѳѳрѳѳ ямархуу түвшинд байна даа?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.