"Барселона" клубт "Атлетико Мадрид"-аас 120 сая еврогоор ирсэн Антуан Гризманн Каталоны багт нэг улирлыг өнгөрөөгөөд ирэх зун багаасаа явж магадгүй болжээ. "Барса" түүнийг "ПСЖ"-гээс Неймарыг, "Интер"-ээс Лаутаро Мартинесыг авах наймаанд багтаах зорилготой аж. Тэр дундаа Неймарыг авах наймаанд Гризманныг багтаах асуудлыг нухацтай ярилцаж байгаа ажээ.
Испанийн баг Франц эрийг 100 саяар үнэлж байгаа гэнэ. Хэрвээ "ПСЖ" түүнийг Неймарын наймаанд багтаахгүй гэвэл өөр багт бэлэн мөнгөөр зарахад бэлэн байна. "ПСЖ" клубын хувьд Неймарыг 150 саяар үнэлж байгаа юм.
Сэтгэгдэл бичих