2020 оны 4-р сарын 2
14 цаг 54 минут

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Чингис хаан"-ы музей монголын ард түмний шүтээн музей болно

       “Чингис хаан” музейн барилгын нээлтийн ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ өдөр эзэн Чингис хааныхаа музейн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхэлж байна. Энэ музейг хоёр жилийн хугацаанд барина. Дээшээ 9 давхар, газар доороо нэг давхартай байна. Модун Шаньюугаас авахуулаад VIII Богд Жавзандамба хаан хүртэлх бүх хаадын түүхэн үйл явдлыг харуулах юм. Энэ бол монголын ард түмний шүтээн музей болох болно. Монголчууд, жуулчид бүгд Эзэн Чингис хааны музейг үзэж, Эзэн Чингис хаан зөвхөн монголын хаан байгаагүй, дэлхийн хаан байжээ гэдгийг эзэн музейгээс таньж мэдэх байх. Төсөвт 53 тэрбум төгрөг суусан. Музей барихад санхүүжилтэд гацах зүйл үгүй.

Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээж, соён гэгээрүүлэх ёстой. Их дээд сургууль болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүгдээрээ Эзэн хааныхаа музейд ирж, түүхийн хичээлийг сургадаг байгаасай гэж бодож байна. Музейд сургалтын танхим, номын сан зэргийг байгуулж байгаа. Эзэн хаантай холбоотой бүх ном, түүхийг үүнд байршуулна. Иргэд үзэж, харж, сурч боловсрох боломжтой. Гадаадад байгаа Элчин сайдуудад тухайн оронд нь байгаа Их Эзэн хааны түүхтэй холбоотой үзмэр, дурсгалыг авч ирэх, эсвэл хуулбарыг авч ирэх үүрэг өгсөн" гэлээ. 

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр "Олон улсын эрдэмтэн судлаачид цуглан хурал зөвлөгөөн хийх боломжтой. Зөвхөн бодит үзмэрийг шилэн хоргоос үзээд гарах биш виртуаль байдлаар тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэж байна. Мөн НҮБ-ын зургаан хэлээр орчуулгыг чихэвчээрээ сонсоно. 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ.

Энэхүү музейдээ дэлхийгээр тарсан түүхэн дурсгал, үзмэрүүдийг авах, хуулбар авах талаар 36 улстай холбогдсон" гэв.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргасан байдаг. Тодруулбал, 

Дарга 

-  Д.Рэгдэл  ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор

Гишүүд

-  А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор

-  Л.Дашням МУСГЗ, доктор профессор

-  Г.Мэнд-Ооёо Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт

-  Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түхх угсаатны зүйн  хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор

-  Б.Цогтбаатар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор

-  Б.Баатархүү Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор

-  Н.Ням-Осор ИЗИС-ын захирал, доктор, профессор

-  Н.Наранбаатар УДЭТ-ын ерөнхий  найруулагч, Төрийн соёрхолт

-  Г.Пүрэвбат Бурханч лам, доктор 

 

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.71Зочин   • 2020, 4 сарын 3. 14 цаг 26 минут

Маш чухал ач холбогдолтой цаг үеэ олсон ажил бна.

192.82.65.120Цөөхөн үлдсэн монголчууд   • 2020, 4 сарын 3. 8 цаг 14 минут

Эхний ээлжинд иргэд ард түмний эрүүл мэнд ковид-19 монголд болон дэлхийд устаж байхгүй болсны дараа улс,дэлхийн эдийн засаг сэргэж хуримтлал бий болсны дараа яригдах юмыг яасан эрт шоудан попордоцгоож байна болих хэрэгтэй улс эх орон,ард иргэд чинь тайван амгалан хангалуун амьдарцгааж байгаа юм уу? Улсад яг өнөөдөр юу хэрэгтэй байгаа юуг хоошлуулах ажлаа мэддэг мэдэрдэг хүмүүс төрд ажиллах нь чухал юм.Энэ музей суварга барихын оронд халдвартын,болон хүүхдийн ,оношилгоо тусламжийн эмнэлэгүүд, ЕБСургууль,цэцэрлэг,ясли,хотын түгжрэлийг багасгаач

202.9.46.140Зочин   • 2020, 4 сарын 3. 0 цаг 23 минут

Монголчуудын бахархал

176.63.23.107Зочин   • 2020, 4 сарын 2. 23 цаг 21 минут

Музейг шүтээд байх нь ч юу юмб. Харин Монголоо алдаад байгаа үед өв уламжлал, ёс заншил, соёл, түүхийн мэдлэг өгдөг, таниулдаг талд нь анхаарвал.

203.91.115.52Зочин   • 2020, 4 сарын 2. 19 цаг 49 минут

Үнэн хийх юм алгаа Дарханы замаа засал даа

202.9.40.29Зочин   • 2020, 4 сарын 2. 19 цаг 19 минут

хуцдаг халтар явж тэр сахалтай ахыхаа бөгсийг долоо 30 жил долоосон юм амтыг нь мэдэх байлгүй

202.179.26.149иргэн   • 2020, 4 сарын 2. 18 цаг 22 минут

Ерөнхий сайдаа одоо Гаднаас өвчин Зөөвөрлөх өө Зогсоох болоогүй юу, тэгээд ч энэ ирж байгаа Нислэгт чинь Жирийн иргэд, Тамирчид багтаж ирж чадахгүй өчнөөн хонож байна ш дээ,

192.82.76.117Зочин   • 2020, 4 сарын 2. 18 цаг 03 минут

Хурдхан бариад дуусгаарай. Ард түмэн өөрийг чинь үнэхээр дэмжиж байгаа шүү.

192.82.76.117Zochin   • 2020, 4 сарын 2. 17 цаг 47 минут

Hurelsuh uneheer alsiig harj bn. Aylal mash chuhal salbar.

182.160.37.223zochin   • 2020, 4 сарын 2. 17 цаг 04 минут

Chingis haanii muzei baiguulah ni ih chuhal ajil shuu, Manai uls delhiin busad uls ornuudiin neg adil aylal juulchlaliig hugjuulne gej yaridag ch juulchind uzuulj haruulah ium ih hovor bdag. Chingisiin mongol gedeg ch chingistei ni holbootoi juulchind haruulah iumgui bdag tul chingisiin muzei baiguulah ni mash chuhal6 ajil hereg boloosoi doo.

192.82.76.117Zochin   • 2020, 4 сарын 2. 16 цаг 30 минут

Uneheer saihan bn. Tuuh gedeg uls ornii baharhal.

59.153.87.170Sanaxgui   • 2020, 4 сарын 2. 16 цаг 03 минут

Muzein barilga ondor baisnaas orgon uudam zaitai tom baisan n deer bus uu ? Televiziin tsamxag bish dee ! Xaanaxiin yamar muzei tiim ondor baidag yum bol ?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.