2020 оны 4-р сарын 3
8 цаг 00 минут

Д.Бат-Эрдэнэ: СЕХ-нд бүртгүүлээгүй цахим хуудсаар сурталчилгаа явуулбал шууд хаана

СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй сонгуулийн үеэр цахим орчинд хяналт хэрхэн тавьж ажиллах талаар ярилцлаа.

-Сонгуулийн үеэр цахим орчинд яаж хяналт тавьж ажиллах вэ?

-Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор эхлэх ёстой. Энэ хугацаа зургадугаар сарын 02-ноос эхлээд 21-нийг дуустал 21 хоногийн үргэлжлэх ёстой юм. Энэ хугацаанд сурталчилгаа явуулах арга хэлбэрийг Сонгуулийн тухай хуульд тодорхой хуульчилсан. Найман төрлийн арга хэлбэр байгаа. Түүний нэг нь сонгууийн сурталчилгаанд цахим орчин ашиглахтай холбоотой зохицуулалт байгаа юм.

2012, 2016 оны Сонгуулийн тухай хуулиудад цахим орчин ашиглахтай холбоотой зохицуулалтууд байсан. Гэхдээ олон нийтийн сүлжээнд цахим хуудсуудыг хэрхэн ашиглах юм бэ гэдэг талаар наривчилсан зохицуулалт байгаагүй. Энэ хуулийн нэг онцлог бол цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хуудсуудыг яаж ашиглах юм бэ гэдэг талаар зохицуулалтууд оруулж өгсөн.

-Тодруулбал?

-Хуульд заасны дагуу нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанд цахим хуудас ашиглаж болно. Гурван төрлийн цахим хуудас байна. Нэгдүгээрт,  нэр дэвшигчийн өөрийх нь болон нам эвслийнх нь цахим хуудас. Хоёрдугаарт,  цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсууд. Үүнд тоо заагаагүй. Гуравдугаарт,  бусад цахим хуудсууд гэж байгаа. Үүнд мэдээллийн вэб сайтууд багтана.

Энэ гурван төрлийн аль ч цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах гэж байгаа тохиолдолд бүртгүүлэх ёстой. Нэр дэвшигч өөрийнхөө сурталчилгаа явуулах цахим хуудсууд, инстаграм, твиттер хуудсуудаа  аймаг, нийслэлийнхээ Сонгуулийн хороонд бүртгүүлэх ёстой. Ингэж бүртгэж байгаа гол шалтгаан нь бүртгүүлснээс бусад цахим хуудсаар тухайн хүний сонгуулийн сурталчилгаа явах юм бол шууд хаана.

-Өмнөх сонгуулиудын үеэр бусдыг гүтгэж, доромжилсон ямарваа нэг мэдээлэл явуулж буй цахим хуудсыг шууд хаах техникийн боломжгүй байсан уу?

-2012, 2016 онд нарийвчилсан зохицуулалт байгаагүй гэж дээр би хэлсэн. Тухайн үед техникийн шийдэл нь Монголд байхгүй байсан. Өөрөөр хэлбэл, хуурамч, бүртгэлгүй фэйсбүүк хуудсыг тэр дор нь хаах  боломж байгаагүй. Энэ жилээс олон нийтийн сүлжээний хуудаснуудаас илүү фэйсбүүк компанитай уулзлаа. Энэ уулзалтаар үндсэндээ Монгол Улс сонгуулийн үеэр хоёр GREENLINE тавихаар болсон. Нэг нь цагдаагийн байгууллагад. Нөгөөх нь Харилцаа холбооны зохицуулах хороонд. Энэ нь бүртгүүлээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулж байх, эсвэл хүний нэрийн өмнөөс хуурамч фэйж үүсгээд сурталчилгаа явуулах юм бол богино хугацаанд шуурхай хаах ач холбогдолтой. Цахим орчин ашиглаж,  сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан журам гарах ёстой. Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ-ын саналыг үндэслэн СЕХ-ноос журам гаргана. Одоо Харилцаа холбооны зохицуулах хороонд Хууль тогтоомжийн тухай хууль заасны дагуу санал авах ажиллагаа явагдаж байгаа.

-Пэйж хуудас устгахаас гадна хуулийн хариуцлага хүлээлгэх үү?

-Цагдаагийн байгууллагад нэг GREENLINE байрлуулна гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага үүнийг ашиглаж, бусдыг гүтгэсэн, доромжилсон, худал мэдээлэл тараасан агуулгатай хаягуудыг шалгаад, хаалгах арга хэмжээ авна. Зөвхөн хаагаад зогсохгүй цаашид шалгана. Харилцаа холбооны газар зөвхөн бүртгэлгүй цахим хаягуудыг хааж ажиллах юм. Цахим хуудсыг хаахаас гадна Сонгуулийн хуульд орсон нэг онцлог бол Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг тус тусад нь нэмэлтээр оруулж өгсөн. Зөрчлийн тухай хуульд сонгуультай холбоотой нийт 36 зөрчлийг хуульчилсан. Тодруулбал,  нэр дэвшигчийг гүтгэсэн, доромжилсон, худал мэдээлэл тараасан байвал хариуцлага оногдуулах зохицуулалт байгаа.

-Мэдээллийн вэбсайтуудад ямар нэг шалгуур тавьж байгаа юу. Тухайлбал, байгуулагдсан он сараас нь хамаарч сонгуулийн сурталчилгаа хийх эсэхийг нь тогтооно гэж сонссон?

-Байгуулагдсан хугацаагаар нь хязгаар тогтоохгүй. Харин сонгуулийн үеэр төлбөртэй мэдээ сэлт авах үнийн хувьд дундаж үнээ баримтлах ёстой гэж байгаа. Мэдээллийн вэбсайтууд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх талаарх мэдээллээ Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх ёстой. Сонгуулийн тухай хуулиар ямар мэдээллийг нвэтрүүлж болох, болохгүй вэ гэдгийг бас зааж өсгөн. Тухайлбал нэр дэвшигчийн уриа, өөрийнх нь цахим хуудасны мэдээлэл байх ёстой. Түүнээс биш мэдээ хэлбэртэйгээр сурталчилгаа явуулахгүй. Баннерын түвшинд л сурталчилна гэж ойлгож болно.

-Иргэд өөрсдийн сошиал хаягаар дамжуулж сонгуультай холбоотой янз бүрийн мэдээлэл цацдаг. Хариуцлага хүлээлгэх үү?

-Цагдаагийн байгууллага бусдыг гүтгэж, доромжилсон, худал мэдээлэл тараасан байвал иргэнийг шалгаж, хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, цахим хуудсыг нь хаах, мөн тухайн контентийг нь устгах, харагдахгүй болгох техникийн арга хэмжээнүүд авах юм билээ.  Фэйсбүүк компаниас сонгуулийн үеэр техникийн төлөөлөл ирж ажиллах юм.

-Бусад улс орнууд сонгуулиа явуулахдаа мөн л фэйсбүүк компанитай хамтардаг болсон уу?

-Фэйсбүүк компанийн төлөөллүүд ирж уулзахад, энэ талаар мэдээлэл авсан. Цахим орчинд олон нийтийн хэрэглээ маш өндөр болчихсон. Тэр утгаараа сонгууль, ард нийтийн санал асуулга гэх мэт массыг хамарсан зүйл дээр нөлөөлөх байдал нь их байгаа учраас Фэйсбүүк компани улс орнуудын төрийн болоод сонгуулийн байгууллагуудтай техникийн хувьд хамтарч ажиллах чиглэлтэй байгаа юм билээ. Энэ хүрээнд Ази хариуцсан захирал нь бидэнтэй ирж уулзсан. Бусад орнуудын хувьд ч гэсэн цахим орчин ашиглахтай холбоотой зохицуулалтыг хуульдаа оруулж өгөх, хамтарч ажиллах санал санаачлага гаргаад ажиллаж байгаа юм билээ.

-Хуурамч, бусдын нэр төрд халдсан мэдээ мэдээлэл цахим орчинд тараасан нэр дэвшигчид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Зургаан төрлийн зөрчил гаргасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах зохицуулалт бий. Тухайлбал,  нэр дэвшигч нь нөгөө нэр дэвшигчээ гүтгэсэн, доромжилсон, хуурамч мэдээллийг цахим орчинд явуулсан нь тогтоогдох юм бол нэрийн жагсаалтаас хасах боломжтой. Мөн бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авахаас  өмнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэр дэвшигчийг бүртгэх хүртэл мөн бусдыг гүтгэн доромжилж, хуурамч мэдээлэл тараасан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол тухайн хүнийг бүртгэхгүй байх арга хэмжээ авах зохицуулалттай болсон.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.129Зочин   • 2020, 4 сарын 24. 16 цаг 06 минут

ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ М. ЭНХБОЛД ГЭГЧ ХЯТАД ХАМТРАН УРЖУУЛЖ УЛАМ ОЛОН БОЛГОСОН БАЙНА!!! 30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?! СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛГААР ХИЙЦГЭЭЕ АРД ТУМЭН МИНЬ ЭЭ..???????!!!!???

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.