2020 оны 4-р сарын 7
8 цаг 20 минут

Сонгууль 2020: Сүхбаатар дүүрэгт томчууд "тулах" магадлал өндөр байна

2020 оны УИХ-ын сонгуулийн магадгүй хамгийн өрсөлдөөн Сүхбаатар дүүрэгт өрнөх төлөвтэй байна. 4 жилийн өмнө энд МАН, АН өндөр рейтингтэй явсан хүчтэй өрсөлдөгчдөө сойсон нь сонгогчдыг аль нэгийг нь сонгох хэцүү сонголттой үлдээсэн юм. МАН-аас Ерөнхий сайд асан Сү.Батболд, Засгийн газрын гишүүд асан Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа нартай АН-аас мөн л сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин, Л.Гантөмөр болон чадварлаг эмэгтэй гишүүдийн нэг М.Батчимэг,  ХХБ-ны захирал Г.Мэдрээ нар тулсан юм. Үр дүнг бид бүгд мэднэ. Сүхбаатар, Багануурыг хамарсан 4 тойрог улаантаж, МАН үнэмлэхүй амжилт үзүүлсэн юм. Гэвч орон нутгийн түвшинд АН 35 суудлын 19-ыг нь өөрийн болгож, Засаг даргаа 2 дахь удаагаа дараалан томилсон билээ. Тэгвэл энэ 6-р сард Сүхбаатарчууд ямар сонголт хийх бол.

 Гол тоглогчид

Шинэ хуулиар Сүхбаатар дүүрэгт 3 мандат хуваарилагдсан учир МАН-ын одоогийн гишүүдээс дор хаяж нэг нь “тойроггүй” хоцрох болно. Хүрэлсүхийн Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа Д.Цогтбаатарыг найдвартай суудал авчирна гэж намынхан нь найдаж буй. Мэдээж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар олон жил парламентад сууж буй зангарагтай улс төрчид учир тийм ч амар байр сууриа тавихгүй. Ц.Цогзолмаа ч намын эмэгтэйчүүдийн төлөөллийн квот авах магадлалтай. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг энэ сонгуулиар Ховд руу явахаар төлөвлөж буй гэдгийг зарим эх сурвалжууд онцлоод байгаа. Хэрвээ тэр орон нутаг руу явахгүй бол Сүхбаатартаа үзэх болов уу. Тиймээс хангалттай хүчтэй гишүүдтэй тойргуудад МАН-аас шинэ тоглогч орж ирэх шаардлага үгүй мэт харагдаж байна. Гэхдээ эдгээр гишүүд М.Энхболдын талынх хэмээн үнэлэгддэг учир одоогийн намын даргаасаа нэр дэвших эрх авч чадахгүй байж мэдэх ч зураглал байгааг мартаж болохгүй. Сүүлийн үед Сү.Батболдыг Дорноговьд нэр дэвшинэ гэх шуум гараад байгаа. 

Нөгөө талаас АН харин цоо шинэ дүрүүдийг тоглоомонд оролцуулах магадлалтай байна. 2004 онд гэнэтийн ялалтыг авчирч байсан Лу.Гантөмөр “даагаа нэхэх” магадлал өндөр. Нам доторх фракцуудын тохиролцоонд давуу байдалтай оролцох нь түүнд их чухал. Өнгөрсөн жилийн ҮБХ-ны сонгуулиар экс намын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргээс ҮБХ-д сонгогдсон  нь ихээхэн анхаарал татаж буй. Тэрбээр ЕТГ-ын даргын ажлаа өгөхдөө нэр дэвшинэ гэдгээ зарласан ч хаана гэдгээ тодорхой хэлээгүй. Гэхдээ эх сурвалжууд түүнийг Сүхбаатарт нэлээд найдлага тавьж байгаа талаар өгүүлсээр байгааг энд дурдъя. Хэрвээ тэр төвийн дүүрэгт өрсөлдөхөөр шийдвэл гал гарсан өрсөлдөөн өрнөнө. ҮБХ-д суудалтай гишүүдээс өмнө нь НХХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан Д.Нямхүү нэлээн амбицтай байгаа гэх. Тэрбээр өмнө нь Увс аймагт өрсөлдөж ялагдал хүлээж байсан нэгэн. Паралимпийн хорооны Ерөнхийлөгчөөр ажилладаг түүнд иргэд итгэл үзүүлэх магадлалтай .

 Битүү морьд

АН-аас ах нарынхаа урдуур орон цойлох магадлалтай хэд хэдэн залуус бий. Түүний тэргүүн эгнээнд НИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан бичигдэнэ. Тэр 2012-2016 онд дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа чамгүй нэр хүндтэй болсон гэнэ. Мөн Бат-Үүлийн үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан улс төр судлаач Б.Энхболд олон нийтэд их танигдах болсон. 2018 онд “Ухаалаг нүүдэлчид” номоо гаргасан тэрээр Сингапурын Үндэсний Их Сургуулийг дүүргэсэн боловсролтой нэгэн. ҮБХ-д Сүхбаатар дүүргээс сонгогдоод байгаа нь том давуу тал болох учиртай.

МАН-д ч нууц зэвсгүүд чамгүй бий. Дүүргийн засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан А.Амарсайханыг ч тойрогтоо хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг менежер хэмээн намынхан нь үнэлдэг. Төрийн албанд залуугаасаа бэлтгэгдэж, шат дамжлага бүрийг дамжсан түүнийг бусдыгаа бодвол улс төрд гүн орох амбиц багатай гэдэг ч 2016 оны УИХ- ын  сонгуулиар дүүргийн Намын хорооны дарга Д.Цогтбаатарын сонгуулийн штабын менежерээр  амжилттай ажилласнаар чамгүй улстөрч гэдгээ харуулаад авсан гэх. Тэрбээр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай хамт тэртээ 2000-аад онд намын залуучуудын байгууллага болох МАСЗХ түүнчлэн Зүүний хүчний холбоо гэх байгууллагыг үүсгэн байгуулалцсан нэгэн гэдгийг намынх нь зарим нөхдүүд мэдэх юм билээ. Дүүргийн иргэд, намын гишүүд нь ч түүнд ам сайтай байдгийг дурсах нь зүйтэй. НИТХ-д дүүргээс сонгогдсон Х.Хатанбаатар ч амбиц бага гэдэг зэрэглэлд багтана. “Монголын Оюун Ухааны Академи”-ийг үүсгэн байгуулж, мянга мянган шавь нар нь дэлхийн хэмжээний амжилт үзүүлж, арга техник нь олон улсад үнэлэгдэж буй түүнийг залуус дэмжих магадлал өндөр.

 Гэнэтийн зочид

Одоогийн Засаг дарга Х.Болормаа хэдий нэр дэвших амбицтай байвч хангалттай тодорч чадаагүй учир магадлал бага. Дотны хүндээ хутгалуулсан гэхээс өөрөөр хэвлэлийн мэдээнд ч багтсангүй. Дүүргээс нийслэлд тогтмол ялалт байгуулдаг Г.Төмөрбаатарт ч энэ адил үйлчилнэ. АН-ын архаг лидерүүдийн нэг Д.Баттулга нийслэлд гол анхаарлаа хандуулах болов уу.

Гэнэтийн зочид гуравдагч хүчнээс тодрох магадлал өндөр. Боловсролтой, мэдээлэл сайтай хэсэг энэ дүүрэгт харьяалагддаг учир ХҮН-д ялимгүй найдвар төрж буй. Өнгөрсөн сонгуулиар эдийн засагч Б.Мөнхсоёл энд өрсөлдсөн учир дахих магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй болсон Н.Удвал МАХН-ыг тэргүүлэн энэ дүүрэгт өрсөлдөх хувилбар бий. Түүнийг Хэнтийд болох нөхөн сонгуульд өрсөлдөнө гэсэн шуум нэлээн явсан удаатай.

 

38
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.10Зочин   • 2020, 5 сарын 13. 6 цаг 51 минут

Сү.Батболд, Баттулга мэтийн но-той офшорч, хөл муутай, улдсан луйварчид ичмээр юм даа. Та нар идэж цадаагүй юу???

64.119.20.171Зочин   • 2020, 5 сарын 3. 12 цаг 15 минут

БИД ЭНЭ ДҮҮРЭГТ АИЬДАРДАГ . ОЛНООР ОО НЭГДЭЭД Л ШИНЭ ХҮНД САНАЛАА ӨГӨХӨӨР НӨГӨӨХ Л ЛУЙВАРЧИД ГАРГАЧИХДАГ ЮМ ОГТ ОЙЛГОДЛГГҮЙ.

192.82.75.116Зочин   • 2020, 4 сарын 28. 10 цаг 16 минут

Ээ хөөрхий дээ битүү морьд гээд хүнтэй харьцуулаад байхтай яахав дээ. Ийм сэтгэхүйгээр асуудалд хандахыг юу гэж ойлгох вэ Шулуухан үзмэрч гээд л өөрийгөө биччихвэл таарна.

202.9.40.152Зочин   • 2020, 4 сарын 28. 8 цаг 29 минут

Сү Зика Казино 3 бол хэрэггүй дээ

31.165.215.200Зочин   • 2020, 4 сарын 25. 21 цаг 48 минут

eroosoo l mongolchuud toroo luivarchidiin gart aldchihsan um bainaa…nogoo SHINE geed gaihuulaad baigaa nam chin hyrtel bas mongo avch ner devshine geed bodohoor ….ganzhan aldaagaa oilgoj uhamsarlaj baigaa Hyrelshed naidaj ooriin bagaa avch orno mongogui denchingui gesend ni naidah l yldej baigaa um baina….. ochnoon zuun heden sayar hahuuli ogch songuulid orooh um bol naidah um alga...

64.119.27.129Зочин   • 2020, 4 сарын 24. 16 цаг 05 минут

ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ М. ЭНХБОЛД ГЭГЧ ХЯТАД ХАМТРАН УРЖУУЛЖ УЛАМ ОЛОН БОЛГОСОН БАЙНА!!! 30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?! СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛГААР ХИЙЦГЭЭЕ АРД ТУМЭН МИНЬ ЭЭ..???????!!!!???

192.82.67.184Зочин   • 2020, 4 сарын 24. 9 цаг 28 минут

Ер нь эд нарт санал өгдөг хүн байдаг юмуу. илт ийм хог шаарнууд дахин дахин гараад байгаа нь сонгууль шудрага явдаг гэдэгт эргэлзхэд хүргэж байна. АН МАН -д дуртай хүн гэж нэг ч байхгүй байхад л энэ шээснүүд гараад баых юм

31.165.215.200Зочин   • 2020, 4 сарын 23. 3 цаг 22 минут

ta nariig songohgui ee geed baihad ichdeggui um baihdaa ene hymyys zaichihsan

31.165.215.200Зочин   • 2020, 4 сарын 23. 3 цаг 19 минут

ed nari hench songohgui, mongoliin neriig delhiid gutaasan gadaad yamnii said ter gemt heregten diplomatuudtaigaa ajilla

192.82.70.188Зочин   • 2020, 4 сарын 16. 11 цаг 49 минут

Улс орноо дахин олон тэрбумын өрөнд оруулж хэдэн баячуудыг цүдийлгэж улсын сангаа хоослохыг хүсвэл АН тэргүүтэй барууныг бурхан мэт шүтэгч том жижиг намуудынхаа бантанг дэмж дэмж Ард түмээн

202.126.88.68С.Ганчимэг   • 2020, 4 сарын 8. 20 цаг 32 минут

СБД би бна. 9-р хороонд 20 жил амьдарлаа. Одоо биш бол хэзээ нэр дэвших гэж. Надад өрсөлдөгч байхгүй.

103.57.95.183 иргэн   • 2020, 4 сарын 7. 20 цаг 26 минут

энэ хулгайч нараас сонгох гэж бгаа бол сб-чууд хамгийн тэнэгүүд болж амаар шороо үмхэх ни тэрээ ...хөхаха

103.212.118.227Зочин   • 2020, 4 сарын 7. 13 цаг 00 минут

Манай гэрийнхэн алийн ч сонгохгүй.

122.201.31.181Зочин   • 2020, 4 сарын 7. 12 цаг 26 минут

Xeniig chin axij songoxgvi bizdee. Nssaaraa tusviin mungu idsen garuud bna

64.119.26.4Эдгээр ЛУЙВАРЧИД бүгд жангаа   • 2020, 4 сарын 7. 11 цаг 05 минут

Ямар ч утга авцалдаагүй зүйл бичиж. Зүгээр л Хонгилын луйварчид айсан түгшсэндээ гарш сан хэдэн Дэрэмчин сүгнүүдэ бичжэ!!! Эдгэр хүмүсэс алинд нь ч өчүхэн ч шанс байхгүй гэдгийг бүгд мэдэж байга. Бүр алинд нь ч байхгүй. Бүгд нэг бол ял авах, хэг бол сонголд өрсөлдөх боломжгүй ЛУЙВАРЧИД шү дэ. СБД-т шинэ хүн гарч гишүүн болно. Тэр бол тодорхой!!

202.55.188.93Зочин   • 2020, 4 сарын 7. 10 цаг 48 минут

ene jil shal oor humuus garah magadlal ondor shuu tiimees avilgaliin huulia changatgah heregtei

202.21.115.126иргэн   • 2020, 4 сарын 7. 10 цаг 35 минут

З.Энхболдоос өөр өөдтөй хүн алга.МАН н нөхдүүд ямар нүүрээрээ гарах гэж байгаа юм бэ?Оффшорчин,ЖДҮ н өнгөрсөн түүх чинь дандаа хар бараан мөртөй одоо ард түмнээ доромжилж ханаагүй юу?

103.57.94.230Зочин   • 2020, 4 сарын 7. 10 цаг 24 минут

эд нараас нээрээ залхаж байна. одоо болиосой тэтгэвэртээ гараачээ та нар. өөрсдийгөө нэг их мундаг улс төрчид гээд бодцон. улсын мөнгө хулгайлж баяжихдаа л ноймор 1 байх. одоо болсоон арилж үз та нар

64.119.26.4Эдгээр ДЭЭРЭМЧИД бичүүлсэн   • 2020, 4 сарын 7. 11 цаг 06 минут

Ямар ч утга авцалдаагүй зүйл бичиж. Зүгээр л Хонгилын луйварчид айсан түгшсэндээ гарш сан хэдэн Дэрэмчин сүгнүүдэ бичжэ!!! Эдгэр хүмүсэс алинд нь ч өчүхэн ч шанс байхгүй гэдгийг бүгд мэдэж байга. Бүр алинд нь ч байхгүй. Бүгд нэг бол ял авах, хэг бол сонголд өрсөлдөх боломжгүй ЛУЙВАРЧИД шү дэ. СБД-т шинэ хүн гарч гишүүн болно. Тэр бол тодорхой!!

103.26.193.137Зочин   • 2020, 4 сарын 7. 9 цаг 51 минут

battulga avilgaliin hergeer yal edelsen uchir devshihgui baih harin Nyanhuu magadlal undur shuuu

175.223.34.102Зочин   • 2020, 4 сарын 7. 9 цаг 40 минут

Hotod 3 dah huchin undur magadlaltai.

175.223.34.102Зочин   • 2020, 4 сарын 7. 9 цаг 39 минут

Negch hun alga.uur humuus garga

192.82.73.226Za daa huurhiii   • 2020, 4 сарын 7. 9 цаг 39 минут

Ene heden hulgaichuudiig buu songo samarch hayna daaaa bolgoomjtoi Buu Sanal ug

112.72.15.78Зочин   • 2020, 4 сарын 7. 9 цаг 36 минут

За даа манай дүүргээс Цогзолмаа, Цогтбаатар, Мөнх-Оргил, Баттулга 4 байж болох л юм

64.119.26.4Ямар ч утга авцалдаагүй зүйл   • 2020, 4 сарын 7. 11 цаг 05 минут

Ямар ч утга авцалдаагүй зүйл бичиж. Зүгээр л Хонгилын луйварчид айсан түгшсэндээ гарш сан хэдэн Дэрэмчин сүгнүүдэ бичжэ!!! Эдгэр хүмүсэс алинд нь ч өчүхэн ч шанс байхгүй гэдгийг бүгд мэдэж байга. Бүр алинд нь ч байхгүй. Бүгд нэг бол ял авах, хэг бол сонголд өрсөлдөх боломжгүй ЛУЙВАРЧИД шү дэ. СБД-т шинэ хүн гарч гишүүн болно. Тэр бол тодорхой!!

59.153.115.233Зочин   • 2020, 4 сарын 7. 9 цаг 27 минут

ЭЭ БҮҮ ҮЗЭГД

192.82.65.120Зочин   • 2020, 4 сарын 7. 9 цаг 25 минут

МАН аас л лав олигтой хүн алга

49.0.137.16411 r horoololiin IRGEDees   • 2020, 4 сарын 7. 9 цаг 20 минут

Za Su Batbold, Monhkorgil, Gantomor, Zogzolmaa nar bol manai duurgees erthen zailchihaarai bitgii suu dolooson muur shig golon golon geed uudeer ergeldeed baigaarai 11 horoolliig ta nar neg sain haraad orzuudaar ni neg shagaichihaarai tend Zewrelgee, hana tuurga jijuur ni yu ch hiihgui SOX bur ch tag uneheer setgel baihgui ! Idej uuhiin don tussan humuus genet sereed l sanaachlaga gargalaa YU ? NO shuu dee erthen helchey !!!! Zailzgaa

202.21.126.82Зочин   • 2020, 4 сарын 7. 10 цаг 54 минут

Naadah chin shuud IRGEDIIN TULUULUGCHiin hamaarah ajil

220.93.110.204Урнаа   • 2020, 4 сарын 7. 9 цаг 20 минут

Том том хулгайчууд л бна даг.

192.82.76.162Зочин   • 2020, 4 сарын 7. 9 цаг 16 минут

dan hulgaichud l baina shdeKkTomchuud ch gehshig Tom hulgaichuud uym bizdee zail nobshnuudaa

31.10.162.55Зочин   • 2020, 4 сарын 7. 9 цаг 15 минут

Gants З. Энхболдыг л дэмжих юм байна

66.181.181.196Зочин   • 2020, 4 сарын 7. 8 цаг 58 минут

мүүнчин гантөмөр энэ тэрээ болиорой

202.126.89.245Зочин   • 2020, 4 сарын 7. 8 цаг 55 минут

Цогтбаатар арай Covid-19 овчноор гадаадад байгаа иргэдээ авчирсан гэж ярина даа ккк. Ихэнх нь дарга нарын хуухэд гэр бул ирсэн. Гадаадад томилж байгаа дипломатуудынх байж байгаа царай нь дандаа хар тамхитай , хориотой бараа зооворлосон хумуус.

202.55.188.43Зочин   • 2020, 4 сарын 7. 8 цаг 40 минут

Тэр зангаргатай томчууд чинь улс орныг дампууруулж дууслаа. Эрх баригч намаас арай цэвэр амьтас байна уу? Хэрэв аль аль намаас гайгүй амьтам байхгүй бол тэгээд гэнэтийн зочид эсвэл хоноцуудад найдахаас ѳѳр яахав дээ. Цогзолмаа авилгачин, хорчин гэдэг нь тодорхой болсон. Энэ Мѳнх-Оргил гэж амьгүй албат болсон. Амарсайхан ахтайгаа нийлээд нийслэлийн маань тоноод одоо юм үлдэх нь үү? Зиг гаргаж дахиж улсаа хорлоод юүхэвдээ. Манай тѳр иймэрхүү сүнстэй хүүхэлдэйнүүдээр дутсан биш. Цогтбаатар гэж хүн гадаад харилцааны яамыг толгойлоод дипломат албаны

64.119.26.4Ямар ч утга авцалдаагүй зүйл   • 2020, 4 сарын 7. 11 цаг 06 минут

Ямар ч утга авцалдаагүй зүйл бичиж. Зүгээр л Хонгилын луйварчид айсан түгшсэндээ гарш сан хэдэн Дэрэмчин сүгнүүдэ бичжэ!!! Эдгэр хүмүсэс алинд нь ч өчүхэн ч шанс байхгүй гэдгийг бүгд мэдэж байга. Бүр алинд нь ч байхгүй. Бүгд нэг бол ял авах, хэг бол сонголд өрсөлдөх боломжгүй ЛУЙВАРЧИД шү дэ. СБД-т шинэ хүн гарч гишүүн болно. Тэр бол тодорхой!!

202.55.188.43Зочин   • 2020, 4 сарын 7. 8 цаг 43 минут

гэмт хэрэг гаарсаныг бидний мунхагчуул сүүлийн хэдэн жил харахаараа нэг боллоо. Ямар ч байсан сайжирч байгаа юм алга. Монголын дипломатууд хүүхэн хүчиндлээ, янжуур зѳѳлѳѳ, хар тамхийг машин дүүрэн ачиж яваад баригдлаа. Одоо хүн нухсан, аллага дээрэм хийсэн гэж хэзээ дуулдах бол хэмээн яс хавтайж суудаг боллоо.

202.126.89.46Зочин   • 2020, 4 сарын 7. 8 цаг 30 минут

Үхсэнийх нь томчууд байдгийм

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.