2020 оны 4-р сарын 7
11 цаг 30 минут

"Moodle" систем ашиглаж, хөл хорионы үед сургалтаа тасралтгүй явуулж буй 23 дугаар сургуулийнхан

 “Коронавирусийн үед хөл хорио тогтоосон байхад 23 дугаар сургууль хичээллэсээр байна” гэсэн мэдээлэл цахим хуудсуудаар явж, зарим хүнийг бухимдуулсан байх.  Тэд үнэхээр хичээл, сургалтынхаа үйл ажиллагааг тасралтгүй явуулж, шилдэг сургууль гэдгээ баталж байгаа.  Тэр нууц нь "Moodle" систем нэвтрүүлсэнтэй холбоотой. Зарим уншигчид аль хэдийнэ энэхүү системийн давуу тал болоод 23 дугаар сургуулийн сурагчид хорио цээрийн дэглэмийн үед хичээлээ төвөггүйхэн судлаад, суралцаад явж байгаа талаар мэдээлэл авсан байх. Гэхдээ энэхүү системийг хэрэглэн хичээлээ зааж байгаа багш, суралцаж буй сурагчид юу гэж дүгнэхийг илүүтэй сонирхохоор өчигдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийг зорилоо.

Биднийг тус сургуульд очиход, үүдний жижүүр угтаж авч, гар ариутгаж, халуун хэмжив. Мөн хэд хэдэн асуулт бүхий хуудас бөглүүлж авна билээ.  Ойрын 15 хоногт хаана байсан, манай сургуульд ирэхээсээ өмнө ямар газраар орсон зэргийг тэмдэглэж авав.  Хөл хорионы үед хэрэгтэй л арга юм гэж бодогдсон.  Хуудсаа бөглөж дуусаад нэгдүгээр давхарт байрлах Ц.Цолмонбаатар захирлын өрөөнд орлоо. Бид цаг товлосон байсан учир тэрбээр бэлтгээд хүлээж байсан юм. Юуны өмнө түүнээс коронавирусийн улмаас боловсролын салбар тэр чигээрээ хөл хорионд орж, зайны сургалтад шилжээд байгаа үед жишиг тогтоогоод буй "Moodle" системийн талаар ойлголт, мэдээлэл авсан юм.

Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн захирал Ц.Цолмонбаатар “Дэлхийн 238 орны дунд сургуульд хэрэгжүүлж байгаа мэдээлэл, технологийн "Moodle" системийг манай сургууль 2018 оноос эхлэн ашиглаж эхэлсэн. Хоёр дахь жилдээ энэ системийг амжилттай  хэрэгжүүлээд ажиллаж байна. "Moodle" бол сургалтын үйл ажиллагааг зайнаас зохион байгуулах, багш, сурагч, эцэг, эх, сургуулийн хамтын ажиллагааг нэгтгэж, багаараа хамтарч ажиллаж байж үр дүнгээ үздэг систем. Монголын дунд сургуулиудаас 23 дугаар сургууль энэ системийг анх удаа оруулж ирсэн.  Энэ систем олон давуу талтай. Түүний нэг нь багш нарын ачааллыг багасгадаг. Багш нар хуучин шалгалтаа авах, засах, үр дүнгээ гаргах ажлыг 8 цагийн турш хийдэг байсан. "Moodle" системийг ашигласнаар энэ бүх ажлыг цагийн дотор л хийдэг болсон. Энэ утгаараа багш нарын бичиг цаасны ачаалал багассан. Ачаалал багасахаар ээлжит хичээлдээ маш сайн бэлтгэж, илүү сонирхолтойгоор заах боломж бүрдсэн” хэмээлээ. 

Сурах бичиг сурагчдын үндсэн хэрэглээ. Одоо ч тийм л байгаа. Манай боловсролын системийн уламжлалт арга юм даа. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, цахимаар суралцах боломжийг "Moodle" систем олгож байна.  Шалгалт авах арга барилыг нь ч орвонгоор өөрчилсөн. Системд шалгалтын болон даалгаврын сангуудыг байрлуулчихсан. Нэг зэрэг 500 хүүхэд онлайнаар шалгалтаа өгчих боломжтой. Шалгалтын хариу системээр дамжаад мэргэжлийн багш нарт автоматаар очно. Багш шалгалтын материалыг засах гэж хамаг цаг заваа бараад байхгүй гэсэн үг. Харин хэмнэсэн цагаа сургалтын хөтөлбөрөө яаж илүү сайжруулах вэ гэдэгт л зарцуулна. Шалгалт авлаа, хүүхдүүд ямар сэдэв дээр илүү алдсан байна гэдгээ тодотгоно. Улмаар тэр сэдвээ заахдаа илүү сайжруулж, хүүхдүүдэд ойлгомжтой болгохын төлөө зорино гэсэн үг.  Сургууль болгоны багш нар ийм заах арга барилыг хэрэглэвэл хүүхдүүд  хичээлээ ойлгохгүй, хоцрогдох гэсэн ойлголт багасмаар л санагдаж байлаа.

Коронавирусийн улмаас боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогсож, хүүхдүүд теле хичээл үзэж, бага сага мэдлэг олж авч байгаа. Үүнийг дахиад дурьдаж байгаагийн шалтгаан нь 23 дугаар сургуулийн сурагчид теле хичээлээ үзэж, мэдлэг боловсрол олохын хажуугаар "Moodle" системээр нэмэлт хичээл судалж, даалгавар авч байна.  Өнөөдөр 12 дугаар ангийн хүүхдүүдэд математикийн теле хичээл орсон гэж бодъё. Тэгвэл тухайн өдрийн сэдэвтэй уялдуулаад мэргэжлийн багш нар нь нэмэлтээр хичээл зааж, даалгавар өгч, шалгаж байна гэсэн үг. Теле хичээлээ цаг хугацаандаа үзэж чадаагүй хүүхдүүдэд зориулаад холбоосоор нь татаж авч,  "Moodle" системдээ байрлуулж, дахин дахин үзэх боломжийг нээж өгч.

 Түүгээр ч зогсохгүй "Moodle" системд оруулсан хичээлийг сурагчид орж үзсэн байна уу, үгүй гэдгийг нь хянана.  "Moodle" систем өөрөө хянаад, тоог нь гаргачихдаг гэсэн үг. Тухайлбал, 8Б ангийн 50 хүүхэд байлаа гэхэд тэдэнд өгсөн даалгавар, хичээлийг систем рүү орж үзсэн үү гэдгийг гаргачихна. 5 хүүхэд хичээл, даалгавраа системд орж үзээгүй байвал тэдэн рүү анги удирдсан багш нь утсаар ярихаас авахуулаад холбогдож, сануулж, шахаж ажиллах боломжийг ч бүрдүүлж. Ёстой л нэг ухаалаг систем, ур чадвартай багш нарын нэгдэл гэж энэ. Ийм байхад хүүхэд суралцаж, биеэ дайчлахгүй гээд яах билээ.  Энэ системд 23 дугаар сургуулийн 3500 сурагч, мөн тооны эцэг, эх, 164 багш, ажилчид холбогдсон. Сурагчдын эцэг, эх ч өөрийнхөө ID хаягаар систем рүү нэвтэрч, хүүхэд нь хичээлээ хийсэн байна уу, даалгавраа хийж үү, шалгалтаа ямар өгч гээд бүгдийг хянаж болно.  Тэд "Moodle" системдээ 400 хичээл, 10 мянган төрлийн контент оруулсан гэсэн. Ийм л цогц, Монголын бүх сургуульд нэвтрүүлээсэй гэж хүсмээр системийг 23-т ашиглаж байна. 

"Moodle" системийн давуу талыг тайлбарлуулж, ойлголт авсны дараа 23 дугаар сургуулийн, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Энэхүү системийг ашиглаж хичээлээ зааж байгаа багш, суралцаж буй сурагчдын төлөөлөл "Moodle"-ийн давуу талыг ийн онцолж байна. 

Т.Мөнхбаясгалан: "Moodle" систем ашигласнаар сурагч, эцэг, эх, багшийн гурвалсан харилцаа эрс сайжирсан 

23 дугаар сургуулийн багш 

 -Би 7Б ангийн анги удирдсан багш. Энэ онцгой нөхцөл байдлын үед анги удирдсан багш болоод эцэг, эхчүүдийн гурвалсан харилцаа "Moodle" систем ашигласнаар эрс сайжирч, үр дүнд хүрч байгаа. Жирийн үед анги удирдсан багш эцэг, эхчүүдтэй сард нэг удаа хурал хийх, эсвэл ганцаарчилсан байдлаар уулзалт хийх маягаар хамтарч ажилладаг байсан. Тэгвэл "Moodle" систем ашигласнаар анги удирдсан багш эцэг, эхтэй, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ, хүүхдүүд анги удирдсан багштайгаа илүү их харилцаатай ажиллаж байна.  Хүүхэд хэдэн цагаас хэдэн цагийн хооронд, ямар хугацаанд нэвтэрч, аль хичээлийнхээ агуулгыг давтаж өөрийн болгож авч байна вэ. Үүнд эцэг, эхчүүд хэр хяналт тавьж байгаа вэ гэдгийг хүүхэд тус бүрээр хянах боломжийг энэ систем бий болгож байгаа юм.

Манай анги 60 сурагчтай. Бүгд интернэтэд холбогдох боломжтой. Өдөрт хэдэн удаа систем рүү нэвтэрч, хичээлээ давтаж байгааг өдөр болгон, сараар нь, цаг, минутаар гаргах боломжтой. Анги удирдсан багш өөрийнхөө ангийг нэгтгэж гаргадаг. Харин мэдээллийн технологийн багийнхан бол 67 бүлгээр нь нэгтгэж гаргах боломжтой байдаг. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт манай ангийн 60 хүүхдээс хоёр нь систем рүү нэвтрээгүй байлаа гэж бодъё. Тэр хүүхдүүд рүү  "Moodle" системээр чатаар холбогдож болно. Хэрвээ тэр сурагч онлайнд байхгүй бол утсаар холбогдоод, хичээлээ хийхийг сануулаад явах боломжтой.  

Н.Хатанцэцэг: Мэргэжлийн багш нар  хичээлийг янз бүрийн хэлбэрээр боловсруулж, сурагчиддаа системээр дамжуулж хүргэдэг

23 дугаар сургуулийн багш 

 -Хөл хорио тогтоосноос хойш "Moodle" систем ашиглаж, сурагчдаасаа шалгалт авах, мэргэжлийн хичээлүүдийн агуулгуудыг боловсруулж, хоцрогдол үүсгэхгүйн төлөө ажиллаж байна. Мэргэжлийн багш нар улирлын хичээлийн агуулгыг зургаар, видеогоор, текстээр гээд янз бүрийн хэлбэрээр боловсруулж, сурагчиддаа системээр дамжуулж хүргэнэ. Жишээлбэл, гуравдугаар улирлын долдугаар бүлэг хичээлийг үзэх байлаа гэж бодъё. Тэр хичээлийг нь "Moodle" системд оруулахаар сурагчид үзэж, судална. Дараа нь мэдлэгийг нь бататгах үүднээс шалгалт авдаг. Бас л системээрээ дамжуулаад авчихна. Сурагчид хичээлээ судалж чадсан уу, ойлгож уу гэдгийг бататгах зорилготой. Мэргэжлийн багш нар анги удирдсан багш нартай хамтарч ажиллаж, тэдэн рүү оруулах хичээлээ явуулна. "Ийм хичээл оруулсан байгаа шүү, сурагчиддаа дамжуулж өгөөрэй" гэх мэтээр харилцаад явчихна. Ангийн багш нар нь систем рүү ороод, сурагчдаа хичээлээ хийж байгаа эсэхийг тандах боломжтой. Мэргэжлийн багш нар сурагчид руугаа "Moodle" систем ашиглаж мессеж бичиж болно. Энэ хаягаар ороод, даалгавраа хийгээд, шалгуулаарай гээд л харилцчихна.  

А.Номинболор:  Нэмэлт хичээл, даалгавар авдаг нь илүү давуу талтай 

23 дугаар сургуулийн 5А ангийн сурагч 

-Хөл хорио тогтоосон үед бусад сургуулийн хүүхдүүд зөвхөн теле хичээлээ судалж байгаа. Бид болохоор "Moodle" системээрээ нэмэлт хичээл, даалгавар авч, сурч боловсрохдоо илүү их цаг зарцуулж байна. Теле хичээл болгоны дараа багш нар маань тэр агуулгад нь тохирсон даалгавар өгдөг.  Энэ нь хичээлээс хоцрогдохгүй байх давуу талтай. Төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан судлахыг хүссэн хичээлийг нь оруулсан цэстэй. Тэндээс хичээлээ үзээд, давтаж болно. Теле хичээлээ үзэж амжаагүй бол "Moodle" системийн "ТВ хичээл" цэсэнд орж байдаг болохоор амар байдаг.  Бидэнд хичээлийн танхимд сууж суралцаж байгаагаас нэг их ялгаагүй байгаа. Тэр ч битгий хэл нэмэлт хичээл, даалгавар авдаг нь давуу талтай. Шалгалт өгөхд амар болсон.  Заавал хүүхдүүдтэй хамт суугаад хийнэ гэсэн юм байхгүй. Өөрөө хүссэн газраа суугаад, анхаарал сарниулах хүнгүй орчинд шалгалтаа өгөхөд амар байдаг. 

М.Энхсарнай: Долоо хоногт нэг удаа шалгалт өгөөд, мэдлэгээ бататгаж байгаа учраас бусад сургуулиас давуу талтай 

23 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч:

-12 дугаар ангийнхан энэ жил сургуулиа төгсөх учраас маш хариуцлагатай байх ёстой. Гэтэл коронавирустэй холбоотойгоор хөл хорио тогтож, нөхцөл байдал хэцүү болсон. Анх яана даа л гэж бодож байсан. Харин "Moodle" систем, теле хичээлийн ачаар хичээлээс хоцрогдох зүйл гарахгүй байна. 12 дугаар ангийхны хувьд долоо хоног бүр сонгосон хичээлүүдийн шалгалтыг өгч байгаа. Бид судлах ёстой хичээлээ теле хичээлээр үздэг. Дээрээс нь "Moodle" системд оруулсан нэмэлт хичээлүүдийг үзээд, давтаад явж байна.  Дээрээс нь долоо хоногт нэг удаа шалгалт өгөөд, мэдлэгээ бататгаж байгаа учраас бүр ч давуу талтай. 

Мөн "Moodle" системд тодорхой цэсүүд бий. ЭЕШ-д бэлтгэж байгаа хүүхдүүдэд зориулсан хичээл. Бидний заавал судлах хичээлийн хөтөлбөрүүд ч гэдэг юм уу. Тэр цэсүүд рүү нь ороод л хичээлээ үзээд, шалгалтдаа бэлтгэдэг.  Хүүхдүүд заримдаа шалгалт авах өдрөө мартах тохиолдол гарна. Мартахгүйн тулд "Moodle" системдээ сануулчихдаг. Хэзээ, ямар шалгалттай, хэдэн цагаас гэдгийг нь сануулчихдаг. Зарим шалгалт өгч дууссаны дараа шууд хариу нь гардаг. Миний хувьд нийгмийн ухаан, математикийн хичээлийг сонгож, ЭЕШ өгөх бодолтой байгаа. Нийгмийн ухааны хичээлд илүү сонирхолтой. Манай нийгмийн ухааны багш бидэнтэй холбогдоод, хичээлээ явуулчихдаг. Бид хичээлээ аваад, файл дээр ажиллах, бие даалтаа хийгээд багш руугаа явуулах боломжтой байдаг. 

М.Цогзолмаа: "Moodle" системийг бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх зорилготой байгаа 

23 дугаар сургуулийн Сургалтын менежер 

-Манай сургууль өнгөрсөн хичээлийн жилээс эхэлж "Moodle" цахим сургалтын системийг туршаад, одоо сургалтдаа хэрэглэж байгаа. Шинэ төрлийн коронавирусийн үед энэ систем цагаа олж, бидэнд илүү их давуу тал олгож байна. 119 багш, 3572 сурагч, мөн тооны эцэг, эх энэ системд нэвтэрч орж байгаа.  Сургалтын цахим  удирдлагын системийг хэрэгжүүлэхийн тулд захирлын баталсан удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ердийн үед ямар ажлын төлөвлөгөөгөөр ажиллаж байсан, яг л тэр хэлбэрээр ажилладаг. "Moodle" системд анги удирдсан болон мэргэжлийн багш, Заах аргын нэгдлийн ахлагч, сургалтын алба, нийгмийн ажилтан, номын санч, эрүүл ахуйч нэгдэж, өдөр тутмын үйл ажиллагаагаа мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллаж байна. 

Мөн "Moodle" системээр багш нарын мэргэжил дээшлүүлэлтийг хийж байгаа. Бид энэ системийг анх хэрэгжүүлж байгаа ч амиа бодолгүйгээр бусад сургуульд түгээн дэлгэрүүлэх бодолтой байгаа юм. Тиймээс сургагч багш нарыг бэлтгэж байна. Үндэсний хэмжээний сургагч багшийг бэлтгэхийн тулд IST багаараа дамжуулаад сургалтын маш олон контентуудыг системдээ тавьж байгаа. Багш нар судлах зүйлсээ судлаад, дөрвөн шалгуураар шалгалт өгч, сертификат авдаг. Мэргэжлийн багш нар маань одоогоор өөрсдөө 8000 гаруй контентыг бүтээгээд байна.  Энд контент, нэгж хичээл, курс бий. Бүлэг сэдэв үзсэний дараа шалгалтуудыг авч байгаа. Өнгөрсөн гуравдугаар сар шалгалтын сар байсан. Шалгалтын хуваарийг Сургалтын алба гаргаж өгнө. Яагаад гэвэл 67 бүлгийн 3500 гаруй сурагч хамрагдаж байгаа учраас. "Moodle" систем хүн бүрийн үүрэг, хариуцлагыг заагаад өгчихсөн. Хариуцлага алдаж болохгүй. Яагаад гэвэл бидний үйл ажиллагаа цаг, минутаар хэмжигдэж байгаа учраас.  

М.Хулан: "Moodle" системээр дамжуулж хичээлээ хангалттай үзэж, судалж байна 

23 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч 

-Энэ жил есдүгээр анги төгсөж, 10 дугаар ангид орох учраас маш хариуцлагатай жил. Гэвч хөл хорио тогтоосон байгаа учраас хүндрэл үүссэн. Гэвч манай сургууль "Moodle" системээр дамжуулан хичээлийн агуулгыг сурагчдад цаг тухайд нь хүргэж, зааж чадаж байгаа. Төгсөх ангийн сурагчдад зориулсан булантай, шалгалтаа ч цаг тухайд нь өгдөг. Гурав, дөрөвдүгээр сард мэдлэг чадварын сорилын хагас жилийн шалгалтуудыг авсан. Одоо тав, зургадугаар сард бүтэн жилийн шалгалтыг авна. Энэ бүхнийг зохион байгуулж байгаа мэргэжлийн багш нартаа баярлаж байгаагаа хэлье. 

23 дугаар сургуулийн номын сан.

Сурагчид энд цахимаар ном унших боломжтой

Газарзүйн 3D танхим.

23 дугаар сургуулийн урлагийн заал

23 дугаар сургуулийн спорт заал.

Бага ангийн сурагчдын ном, дэвтэр, эд зүйлээ хийх шүүгээ. Сургуульд нь ийм шүүгээ тавьж өгснөөр бага ангийн хүүхдүүд хүнд цүнх үүрэхгүй байх давуу талтай.

23 дугаар сургуулийн бага сургуулийн сурагчдын үдийн хоол идэх танхим. Энэ танхимд 250 хүүхэд нэг дор хоол идэх боломжтой.

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.5zochin   • 2020, 4 сарын 8. 0 цаг 47 минут

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 23 ДУГААР СУРГУУЛЬ БҮХ ЦАГ ҮЕД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ҮРГЭЛЖ Л ТЭРГҮҮНИЙ ЧАДВАРЛАГ АЖИЛЛАГААТАЙ СУРГУУЛЬ ШҮҮ ОРОС АНГЛИ ХЯТАД СОЛОНГОС ЯПОН ГЁРМАНЫ ХЭЛ ЗААДАГ ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬ ТӨГССӨН СУРАГЧИД НЬ ИХ Л ЧАДВАРЛАГ БАГШ НАР НЬ Ч ХӨДӨЛМӨРЧ САЙХАН ХАМТ ОЛОН ЮМ БИЛЭЭ УДИРДАЖ БАЙГАА ЗАХИРАЛ Ц.ЦОЛМОНБААТАР СУРГАЛТЫН АЛБА Ш.ОЮУНСҮРЭН М.ЦОГЗОЛМАА З ТУНГАЛАГ ГЭЭД ЧАДВАРЛАГ УДИРДЛАГЫН БАГТАЙ ШҮҮ

202.9.46.5 바나나♡☆   • 2020, 4 сарын 7. 18 цаг 14 минут

한국 어 선생님 감사합니다 한국 어 선생님 여ㅣ 뻐요

202.9.46.5Зочин   • 2020, 4 сарын 7. 18 цаг 09 минут

Гоё сургууль шүү мундаг багш нартаа баярлаж бна. Манай хүүхэд сурдаг

202.21.108.10Зочин   • 2020, 4 сарын 7. 17 цаг 54 минут

Энэ хүүхдүүдэд, багш нарт маск зүүлгэсэн бол бүүр л бодит реклам болох байлаа

103.57.93.96Зочин   • 2020, 4 сарын 8. 22 цаг 54 минут

Тиймшүү маск зүүхээ мартсан нь харамсалтай

122.201.22.182Зочин   • 2020, 4 сарын 7. 17 цаг 26 минут

Bayrlalaa surah orchin nuhtsul saitai mundag shkoltoi surguuli, moodleer etseg eh n hvhdihe hichel surlagiig shuud medeh n bas mash davuu taltai sanagdaj bga

202.179.27.29Зочин   • 2020, 4 сарын 7. 15 цаг 28 минут

Kkk

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.