Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраалаа.
Галд 8 айлын зуны байшин өртөж, 2 байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Busdiin buruutai uildliin ulmaas tani ed herenge ustaj ta hohirloo, hen ene hohirliig uchruulsan yum ezen holbogdogch baina uu, baihgui l biz dee, togtoogood hohirliig chin teleh yum uu , tegvel eeriinhee ed heregiig hamgaalj ,unelj sur, gadnii bolzoshgui ersdelees daatgaj surah heregtei baina.
хүн бүр чи би гэхгүйгээр чиний миний бусдын өөрийн гэхгүйгээр хүн бүр анхааралтай бие биенээ муулж байхын оронд бие биенээ хүндлэн хайрлаж сонсож ярилцаж анхааралтай сэтгэлтэй хариуцлагатай байхад л болно ш дээ үр хүүхэд хүн байсан сонор сэрэмжтэй амьдарч сурцгаая ард түмэн минь
Энэ балай хөгжил аж үйлдвэрлэлээс чинь болж байгаль орчин уур амьсгалд өөрчлөлт орж байна.
Цаахан талд нь хуурай мухрын аманд гал сөнөөгчид байдаг шдээ . Энэ бол цэвэр хариуцлагагүй нь шинж .
Нар салхинд олон жил болсон хуурай модон байшин хэдэн минутанд шатдагийг мэддэг их мэдэгч нар байна уу, Байвал хэлээд өгөөч
ОНЦГОЙ БАЙДЛЫГ ДАНДАА МАГТАЖ БИЧДЭГ ХЭРЭГ ДЭЭРЭЭ ХӨШИН ХОЙРОГ. НОМИН ИХ ДЭЛГҮҮР,ОРОСЫН ЭЛЧИН САЙДЫН БАЙР ШАТАХАД МАШИН НЬ ХӨӨСГҮЙ ИРЭЭД ШАТААГҮЙ хУРЦЫН ЦАГААН БАЙШИН ДЭЭ ХӨӨСӨӨР АСГАЖ УРЬДЧИЛЖ ХАМГААЛЧИХААД НӨГӨӨ ШАТАЖ БАЙСАН БАЙШИНГАА УНТРААХГҮЙ ДАХИН УС АВАХААР ЯВААД ИРЭЭД 80 ТОНН УС СГАЖ АЙЛУУДЫГ УСАНД АВАХУУЛААД ИРСЭН ЗАРИМ МАШИН НЬ ОГТ УСГҮЙ ИРЭЭД ҮНЭХЭЭР МУУ АЖИЛДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ
Дундаж галын машинд ачсан 4 тонн усыг галын машин хэдэн минутанд шахаж дуудагийг мэддэг их мэдэгч байна уу. Байвал хэлээд өгөөч
Мөрөөрөө тэнэгт чам шиг тэнэгийн гайнаас болж ямар их хүтүүсийн хохирч баигааг мэддэггүй юмуу.ИЙМ малнуудыг амтны идшинд ямуулбал таарна
Энэ арай дэндэж байна. 8 айлын байшин, хашаа шатсан гэж юу гэсэн үг вэ. Онцгой байдлынхан өдөр шөнөгүй унтаж байсан гэсэн үг үү. Гал унтраах анги яваад очиход 8 байшин, хашааны хамт шатаж, 2 айлын байшин, хашаа хайрагдсан гэдгийг юу гэж ойлгох вэ. Онцгой байдлынхан ажлаа хийхгүй байна уу. Ард иргэд мэдээлэл өгөхгүй байна уу. Дуудлага аваад очиход сайн л болж 1-2 байшин, хашаа шатаж хайрагдсан баймаар юм. 8 байшин, хашаа шатах чинь 2-3 цагийн хугацаанд л баймаар юм. 2-3 цагийн хугацаанд Онцгой байдлынхан очоогүй гэсэн үг үү. Шалгах, хариуцлага..