2020 оны 4-р сарын 7
15 цаг 20 минут

М.Оюунчимэг: УИХ цаг алдалгүй энэ цогц арга хэмжээг шийдээд явах ёстой

Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдлаа. Хуралдаанаар коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ. 

Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг үг хэлж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асуулаа.

Тэрбээр “Иргэдийнхээ эрүүл мэндийг, орлогыг хамгаалах, эдийн засгийг идэвхижүүлэх, бизнесийг тэлэх тал дээр Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам шуурхай арга хэмжээ авч байна. Бусад улс орон үлгэр дуурайлал болгон ярьж байгааг зориуд тэмдэглэх нь зүйтэй байх. Төсөвт зайлшгүй тодотгол хийхгүйгээр дотроо зохицуулалт хийгээд цогц арга хэмжээг шийдэх бүрэн боломжтой гэж сангийн сайд ярьж байгаа болохоор бүрэн шийдэх боломжтой гэж ойлголоо. Тиймээс УИХ цаг алдалгүй энэ цогц арга хэмжээг шийдээд явах ёстой” гэв.

Ингээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асуулаа.

-Ихэнх аж ахуй нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ гээд бололцоотой бүх татварын зохицуулалтаар дэмжих, зургаан сараар тэглэх арга хэмжээнүүд цогцоор орж ирж байна. Гэтэл том аж ахуй нэгжүүд, өөрийнхөө орон байр оффисоо түрээслүүлдэг аж ахуй нэгжүүд түрээсийн төлбөрөө бүтэн аваад байгаа асуудал байна. Сангийн яам энэ асуудалд анхаарч, түрээсийг хөнгөлөх тал дээр аж ахуй нэгжүүд хөнгөлөлт эдлүүлж байгаа эсэхийг хянадаг, хяналт тавих систем ажиллаж байгаа юу?

-Засгийн газар шийдвэрээ гаргасан. Түрээсийн төлбөрөө хөнгөлсөн аж ахуй нэгжүүдийг төлөх татвараас нь түрээсээ буулгасан хэмжээгээр нь бууруулж хохиролгүй болгох арга хэмжээ авна.. Нарантуул худалдааны төвийнхөн түрээсийн төлбөрөө 30 хувь бууруулсан. “Кей Бридж”, “Хүчит шонхор” захууд түрээсийн төлбөрөө 50-100 хувь чөлөөлсөн. Мөн “Ньюком пропертис” мөн тодорхой хэмжээгээр чөлөөлж байгаагаа мэдэгдсэн. Коронавирусын Монгол Улсад учруулж байгаа хохирлыг ихэнхийг нь төр өөр дээрээ зааж авч байна. Үүнээс гадна аж ахуй нэгж, иргэд ч гэсэн санаачлагатай дэмжиж явж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.

-МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад аж ахуй нэгжүүдээ ялгаварлалгүйгээр, улсын тендер авсан аваагүй гэж ялгахгүйгээр  бүгдийг нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тал дээр нэгдсэн байр суурьт хүрсэн. Тухайлбал улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаар бараа ажил үйлчилгээ гүйцэтгэсэний төлбөрөөс цалин авч байгаа бол НДШ-ийн хөнгөлөлтөд орохгүй гэж байсныг хөнгөлөлтөд оруулахаар ярьсан. Энэ асуудлаар нэг мөр шийдвэрээ гаргамаар байна. Сангийн сайд хариулт өгнө үү?

Нийтдээ 910 мянган хүн нийгмийн даатаглын шимтгэл төлөөд явж байгаа. Үүнээс 187 мянга нь төрийн албан хаагч. Дахиад 80 мянга нь төрийн, орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдэд ажиллаж байгаа. Тэднийг хасчихаар цаана нь 640 мянган хүн НДШ-ийг тэглэх хөтөлбөрт хамрагдах юм. Тендерт оролцдог аж ахуй нэгжүүдийг НДШ-ээ төлөх ёстой гэж байсныг  төлөхгүй байх шийдвэр өчигдөр МАН-ын бүлэг гаргасан. Төрөл бүрийн улс төржилт явагдаад байх магадлалтай учраас бүгдийг нь адилхан болгоё гэсэн шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа.  

-Эрдэнэс тавантолгойн хувьцааны ногдол ашиг хүртээх асуудал яригдаж байгаа. Брокерын компаниуд данс нээх шимтгэлээ өсгөсөн байна гэсэн гомдол өргөдлийн байнгын ороонд ирсэн. Тиймээс үүнд хяналт тавих нь зүйтэй болов уу?

-Нэлээд хэсэг иргэд данс нээлгүүлсэн юм билээ. Тэрүүгээрээ дамжуулаад ногдол ашгаа авна. 300 гаруй мянган хүн байна гэж ойлгосон. Үлдсэн хүмүүст нь и баримтынхаа дансаар дамжуулаад шууд мөнгийг нь өгөхөөр бүх зохицуулалтыг хийхээр болсон. Тэгэхээр данс нээх шаардлагагүй болсон байгаа гэдгийг хэлье.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.