Яг одоо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Онцгой нөхцөлд УИХ хуралдаж байгаа бол цагаа барих хэрэгтэй. Өнөөдөр ичих ч үгүй 20-30 минут хоцорч байж чуулган эхэлж байна шүү дээ. Ингэж болохгүй. Онцгой нөхцөлд дээр дооргүй хичээж ажиллаж байхад УИХ-ын гишүүд бидний оруулах хувь нэмэр бол хариуцлагатай байж, яг цагаараа ажил асуудалд хандах хэрэгтэй. Хуралдаа цагаа барихгүй байгаа нөхдүүдэд ямар хариуцлага тооцох юм бэ. Тодорхой арга хэмжээ авмаар байна. Би өнөөдөр чуулган эхлэх ёстой цагаас таван минутын өмнө орж ирэхэд ганцаараа байж байна” гэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Б.Бат-Эрдэнэ гишүүний санал санаачлагыг дэмжиж хурал чуулганаас хоцорсон, тасалсан гишүүдийг УИХ-ын Ёсзүйн хорооны дарга судалж гаргаад олон нийтэд мэдээлж, хариуцлага тооцож байхыг үүргийг өгч байна. УИХ-ын тамгын газар чуулганы хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан гишүүдэд хатуу хариуцлага тооцох журмыг мөрдүүлж, Ёсзүйн хорооны даргыг мэдээллээр хангаж ажиллана уу. Дэгийн тухай хуулиндаа энэ тухай оруулахыг Д.Лүндээжанцан гишүүн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгож байна” гэв.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
zul buhuhiin umnu badamlanaa gej
Иддэгээ идээд , мэддэгээ шавхчихсан. Шахаад шахаад шүүс гарахгүй,.
Өдөр алдаж шөнө гэгчээр УИХ тарах дөхөхөөр дарга нь гэнэт сэрж гэнэ. Ийм л хог шаарнууд биднийг удирдаж байна
4 jil ni duusaj baihaduu
Зөв дээрээ цаг яс баримтлах хэрэгтэй:
tiim shuu Uursduu es zyitei baij busdaas es zui uureg haruitslaga shaard l daa