2020 оны 4-р сарын 8
14 цаг 00 минут

Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэг сарын настай Засгийн газар байна гэж огт тусгаагүй

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 5 дугаар сарын 25-нд хүчин төгөлдөр болохтой холбогдуулан Засгийн газрыг огцруулах ёстой гэж зарим хуульчид ярьж байгаа юм. Энэ талаар хуульч, доктор Б. Гүнбилэгтэй ярилцлаа.

-Зарим хуульчид 5 дугаар сарын 25-нд ҮХНӨ хүчин төгөлдөр болсноор Засгийн газар огцрох ёстой гэж ярьж байгаа. Энэ талаарх таны бодол?

-Үндсэн хууль байх үндсэн зорилго нь тухайн улсын бодлогын тогтвортой байдлыг хангах явдал юм. Өнгөрсөн жилийн 11 сард баталсан ҮХНӨ-өөр 5 дугаар сарын 25-нд УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн үед Засгийн газраа огцруулна гэсэн нэг ч үг байхгүй, утга санаа байхгүй байгаа.

-Гэхдээ У. Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулсан ч Ерөнхий сайд болон өөр 4 сайд нь ажилдаа үлдээд бусад нь давхар дээлгүй ажиллах боломжтой гэж үзэж байгаа юм билээ?

-Үндсэн хуулиа тайлбарлах гэж байгаа бол У. Хүрэлсүхийн засгийн газар огцорсон ч, У. Хүрэлсүх нь өөрөө дөрвөн сайдтайгаа үлдэнэ гэж тайлбарлаж болохгүй. У. Хүрэлсүх байна уу, өөр хэн байна вэ, хувь хүнтэй болон тухайн тохиолдолтой нь холбож тайлбарлавал Үндсэн хуулийн тайлбар биш болно. У. Хүрэлсүх, дөрвөн сайдтайгаа байж байна гэж хэн УИХ-ын өмнөөс шийдээд байгаа юм, тийм амар зүйл биш. Үндсэн хууль өөрөө тогтвортой байх ёстойтой адил, тайлбар нь тогтвортой, ганц нэгхэн тохиолдолтой холбосон байж болохгүй.

-Тэгвэл таныхаар бол ямар байх ёстой вэ? Засгийн газрыг огцруулах нь буруу хэрэг үү? 

-Засгийн газрыг огцруулна гэж энэ хуулийн хаана нь ч ямар нэг утга санаа байхгүй. Үүнийг дэс дараатай тайлбарлая. ҮХНӨ нь 5 дугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно гэж байгаа. Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд ”Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” гэсэн байгаа. Энэ хуулийн нэр нь дагаж мөрдөхөд шилжих журмын тухай гэж байгаа. Зүгээр дагаж мөрдөх биш, шилжих гэж үг байгааг анхаарах ёстой. Тийм учраас “хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан. Мөн Үндсэн хууль нь өөрөө улсын үндсийг тодорхойлдог тул шууд нэг өдөр үсрээд орчихож болдоггүй онцлогтой. Тиймээс УИХ өөртөө хуваарь баталж, хуулиудаа батлах, шинэ болон өөрчлөгдсөн зохицуулалтуудыг батлах боломжийг өөртөө болон бусдад үүсгэсэн ба хаврын чуулганаар Засгийн газрын хуулийг батлахаар төлөвлөжээ.

-Засгийн газрын тухай хуулийг хаврын чуулганаар баталсан ч Үндсэн хуульд заасан 5 сарын 25-наасаа хүчин төгөлдөр болж, Засгийн газраа огцруулах ёстой гэж үзэж байгаа шүү дээ, зарим хуульчид.

-Харин би тэгээд л ойлгуулах гээд хэлээд байна. Хэрэв тийм юм бол Дагаж мөрдөхөд шилжих журмын хууль гэж яагаад нэрлэх вэ? Шилжих шүү. Тэр хуулин дотроо 1-р зүйл дээрээ яах гэж УИХ өөртөө боломж гаргаж, тийм өгүүлбэр хийсэн бэ? Тэр өгүүлбэрийг байхгүй юм шиг яаж уншаад байгаа юм бэ? Мөн дагаж мөрдөхөд шилжих журмын хууль гэдэг чинь өөрөө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй гэдгийг анхаарах. 

-Давхар дээлийн хэрэгжилт ирэх сараас хэрэгжинэ. Тийм учраас Засгийн газар огцрох ёстой л гээд байгаа.

-Би харин түрүүн тайлбарлаад хэлчихлээ шүү дээ. УИХ-ын нэг ч гишүүн, ҮХНӨ-ийг хийхэд оролцсон нэг ч хүн нэг сарын настай засгийн газар байгуулна гэдэг байдлаар бичээгүй. Ямар ч протоколоос олдохгүй. Тиймээс тийм утга санаа байхгүй, нөгөө талаас цагаан дээр хараар хуулин дээр УИХ-д шилжүүлэх боломжийг заасан байна. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэйгээ ижил хүчинтэй. Утга санааны болон үг зүйн аль ч талаас нь тайлбар хийсэн энэ Үндсэн хуулиар нэг сарын настай Засгийн газар байгуулах тухай үг, өгүүлбэр байхгүй. Нөгөө талаас яагаад ганцхан засгийн газар гэдэг үг дээр анхаараад байгааг ойлгохгүй байна. Дагаж мөрдөхөд шилжих журмын хууль хамаагүй, 5 сарын 25-наас бүгдийг хийж болно гэж байгаа бол бүгдийг нь өөрчлөх тухай ярих ёстой. ШЕЗ-ийн гишүүдээ 5 сарын 25-ны өдөр бүгдийг чөлөөлж томилох, Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх гэдгийн дагуу томилогдсон бүх албан тушаалтнуудыг чөлөөлж, шинээр томилох, зарлигаар батлагдсан журмуудыг хүчингүй болгож өөрчлөх, нутгийн удирдлага, шүүхээ, шүүгчээ өөрчлөх, уул, уурхайн асуудлуудаа шийдэх гээд энэ улсад нэг өдрийн дотор маш том доргилт үүснэ. Тийм боломж угаасаа байхгүй. Тэгж ч нэг өдөр, бүгдийг хийдэггүй юм. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт.

-5 сарын 25 гэдэг хугацааг яах гэж тавьсан юм бэ? Тэр хугацаандаа бүгдийг нь багтаах ёстой, органик хуулиар Үндсэн хуулийн зарим зүйл заалт хүчин төгөлдөр болох хугацааг хойшлуулж болохгүй гэж бичиж, ярьж байна.

-Техник талаасаа уг санааг журмын хуулийн 1-р зүйл байхгүй бол ярих нь зөв. Гэтэл байна. Дахиад хэлье, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө, нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана гээд тухайн хугацааг ердийн хуулийн үйлчлэлтэй холбож өгсөн байна. Энийг л хэлээд байгаа юм. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн хүчин чадалтай заалт. Харин маргах гээд байгаа бол ҮХНӨ болон дагаж мөрдөхөд шилжих журмын хуулиа батлахаас өмнө маргах ёстой байсан. Одоо хууль батлагдсан, всё, 1 сарын настай засгийн газар байх нь тогтвортой байдлыг хангахгүй.

-Тэдгээр хуульчид Цэцэд хандана л гэж байсан.

-Тэдний л асуудал. 1 сарын дотор Цэц дээр маргаан үүсгээд, дунд суудлаар ороод, түүнийг нь чуулганаар авч хэлэлцэнэ гэж бодохгүй байна. Тэгээд ч Цэц дээр УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал байна гэж шийдэж таарах байх.

-Тэгвэл Засгийн газрын тухай хэсгийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа хүчин төгөлдөр болно гэж бичиж болоогүй юу?

-Агуулга нь угаасаа тийм шүү дээ.

-Сонгууль болохгүй болж, 1 сарын дараа Засгийн газар байгуулагдахгүй бол яах вэ? Энэ Засгийн газар давхар дээлтэйгээ л байгаад байх уу?

-Зөв асуулт байна. Харин онц болон дайны байдлын улмаас сонгууль болохгүй нөхцөл гарлаа гэж үзвэл Үндсэн хуулийн дагуу өөр зохион байгуулалтанд шилжих хуультай. Энэ тохиолдолд журмын хуулийн 1-р зүйлд заасны дагуу УИХ онцгой бүрэн эрхээ Үндсэн хуульдаа нийцүүлж эдэлнэ. Үүнийгээ бодоод ганц давхар дээл гэхгүйгээр, батлахаар төлөвлөсөн хуулиудын жагсаалтанд өөрчлөлт гарч таарна. Явж явж тэр ҮХНӨ-тэй холбогдон өөрчлөх, шинээр батлах хуулиудын хуваарь дээр л хууль зүйн маргаан явах ёстой юм. ҮХНӨ-ийг дагаж мөрдөхөд шилжих журмын хуулийн дагуу батлагдсан гэх тэр тогтоолдоо л анхаарал хандуулвал эрх зүйн хувьд зөв маргаан болно. Эрэмбэ, харилцаа нь тусдаа гэдгийг анхаараарай. Харин тэрнийгээ ялгахгүйгээр дагаж мөрдөхөд шилжих журмын хуулийн 1-р зүйлийг байхгүй мэтээр маргаад байх шиг байгаа юм. Байгаа.   

-Таныг магадгүй эрх баригчдын хүсэлтэд нийцүүлэн хууль тайлбарлалаа гэх байхдаа.

-Харин ч би ҮХНӨ оруулах явцад болон түүнээс өмнөх ажлын хэсгүүдэд хэтэрхий их шүүмжиллээ гэж их ад үзэгдсэн хуульч шүү, эрх баригчдад. Харин зочин шиг байснаа батласан хойно нь үймүүлээд, Үндсэн хуулийг далимдуулж, төрийн тогтворгүй байдлыг үүсгэх гээд хүмүүсийн толгой эргүүлээд байхыг бол дэмжихгүй. Танин мэдээгүй юмаа, мэддэг юм шиг олон нийтэд ярьж, бичихээ болих хэрэгтэй. Мэддэг, мэддэг юмаараа ярьмаар байна, хүний толгой эргүүлэхгүйгээр. Үндсэн хуулийг тайлбарлахад үр дагавараа хардаг, утга санаагаа хардаг гээд онолын олон юм бий.                

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.4.158зочин   • 2020, 4 сарын 8. 15 цаг 36 минут

Ийм хэдэн Гүнбилэгийг УИХ-д суулгамаар байгаа юмдаа даанч тэгэхгүй поп гарууд гараад ирэх юм байгаа биздээ Өнөрбаяр гэж нэг горгүй нөхөр байна Монгол төрөөс холуур байгаасай билээ бас санаа бий байхшүү

103.80.210.106зочин   • 2020, 4 сарын 8. 15 цаг 12 минут

ойлгомжтой тайлбарлаад байхад яасан хөлдүү сэтгүүлч вэ?

49.0.171.112Зочин   • 2020, 4 сарын 8. 14 цаг 56 минут

Монгол улсын үндсэн хууль. Жаран есдүгээр зүйл. 4.Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна. Ингээд Үндсэн хуульд өөрт нь заасан байна. Өөр олон тайлбар хэрэггүй. 5 сарын 25-аас хэрэгжээд явах ёстой.

185.253.121.7Зочин   • 2020, 4 сарын 8. 14 цаг 22 минут

Гүнбилэг , Мэддэг мэддэг юмаа ярьцгаая гэж туйлын үнэн.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.