Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлуудыг шийдэх ажээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг энэ хэвээр улирал дуустал үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Ерөнхий сайдын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэр улирал дуустал үргэлжлүүлж, ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах чиглэлийг өгсөн аж. Энэ дагуу өчигдөр УОК-ын шуурхай штаб хуралдаж, ярилцсан.
Түүнээс гадна, гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах. Тэдгээр иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэх, тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг чиглэлийг ч Засгийн газраас өгсөн байна. Энэ асуудлуудын дагуу УОК хуралдаж, шийдвэр гаргана.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Togsoh angiin oyutnuud htsvv bna ene asuudlaa shiidj ogoochee online hichl oilgomjgvi vr dundee hvrhgvi bn
зөвөө дэмжиж байна 9-р сарын 1ныг хүртэл цэцэрлэг сургуулийн хөл хориог сунгах нь зүйтэй
Тиймээ анхнаасаа хөл хорио тогтоохоос өмөнө эрүүл хүмүүсээ яаралтай татан авалгүй ийм байдалд оруулчихлаа одоо яаралтай ав европоос өндөр настай хүмүүс хүлээж цөхөрлөө
Гаднаас коронавирусийн халдвартай хүн онгоцоор зөөвөрлөн авчрахыг эсэргүүцэж байна.
Өвчин хяналтанд байгаа юм бол хий сүржигнэхгүй байвал яасан юм бэ. Эсвэл гадагш алдчихаад нуугаад байгаа юмуу . Анх хөл хорио тогтоохдоо гадаадаас эрүүл байсан хүмүүсээ яаралтай татан авалгүй өвчний голомтонд орхисноос болж одоо ийм эрсдэл үүсээд байгаа биз дээ
Хорио цээр тогтоосон байхад тэнэж явж өвчин тээж ирж байгаа тэнэмэлүүдээс болж олон мянган хүүхэд хохирч байна.
9 sarin 1 hurtel huuhduudee amraasan ni zov. Harin zalhaad uzehee negent bolison tul TV hicheel gedeg uitgartai, uchir utga bagatai zuilee bas hamtad ni zogsoogooroi.
-Энэ удаа ЕБ-ийн сургууль, цэцэрлэгийг 9 сарын 1 хүртэл хөл хориог сунгах нь зүйтэй. Дотоодын их дээд сургуульд элсэх хүүхдүүийн элсэлтийн шалгалтын материалд сүүлийн 2 улиралд үзэх хичээлээс сэдэв оруулахгүй л элсэлтийн шалгалт авч элсүүлэх шийдвэр гаргах нь зүйтэй. -Харин их дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дипломыг нь бичүүлээд цахимаар хамгаалуулаад төгсгөх хэрэгтэй. -МБСҮТ-ийн суралцагчдын хувьд үйл ажиллагаа нь явагдаж буй үйлдвэр аж ахуйн газруудад үйлдвэрлэлийн дадлага хийлгэсэн тайлан нотолгоог үндэслэн төгссөн барим олгох,
Сургууль цэцэрлэг яахав өвчин тараагч орчин болох баар караокены асуудлаа хэлэлц
Гаднаас онгоцоор зөөвөрлөн ирж байгаа хүмүүс чинь жинхэнэ өвчин тараагч