2020 оны 4-р сарын 9
12 цаг 55 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны гишүүдэд чиглэл өгчээ

     СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдийг дуудаж уулзан, үүрэг даалгавар өглөө. УИХ-аас сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр хийхээр болсон. Үүнтэй холбогдуулж, СЕХ-ноос сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Ер нь цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Түүнчлэн УОК-оос өгсөн чиглэлийн дагуу намуудын мөрийн хөтөлбөр, хэлэлцүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх зөвлөмжийг СЕХ-ноос намуудад өгсөн. Үүний дагуу намууд мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцүүлээд Үндэсний аудитын газар өгсөн байгаа. 

Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны гишүүдэд хандаж, "Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Мөн эрх бүхий байгууллагуудад саналаа хүргүүл. Эрсдэлтэй үед яаж ажиллах, юу шаардлагатай, санал яаж авах, санал авах байрыг нэмэгдүүлэх боломжтой эсэх, сурталчилгаа хэрхэн яаж явуулах, иргэдийг олноор цуглуулахгүй байх" зэргийг судлахыг үүрэгдсэн. Мөн зардал төсөв нэмэгдэхээр байна уу, тооцоо чиглэлээ гарга гэсэн. СЕХ-ны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзалтад оролцсон. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгууль хойшлох уу, үгүй юу гэсэн мэдээлэл их явж байна. СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Хуулиар зохион байгуулах үүрэг хүлээсэн. Тиймээс бид эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл хийх ажлаа хуулийнхаа хүрээнд хийгээд явна. 

Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуульд хойшлохтой холбоотой зохицуулалтууд байдаг. Энэ байгууллагууд эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийг хойшлуулах, зогсоох шийдвэр гаргавал шийдвэрийн хэрэгжилтийг бид хангаж ажиллана. Тэр болтол бид хуулийн дагуу ажиллах болно" гэв. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

-Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө хэзээ батлах вэ? 

-Ирэх долоо хоногт СЕХ хуралдаж батална. Тэгээд Засгийн газар, Онцгой комисс, ЭМЯ-нд хандах асуудлаараа хандана. Хороодод зөвлөмж хүргүүлнэ. Мөн намуудад ч зөвлөмж хүргүүлнэ. 

-Сонгуулийн төсвийг нэмэх үү? 

-Үгүй, нэмэгдэхгүй. Харин болзошгүй ажлын төсөв нэмэгдэнэ. Жишээ нь, ариутгал халдваргүйжүүлэлт, амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэл гээд төсөв нэмэгдэнэ. 

-Нөхцөл байдал хүндэрвэл сонгуулийг цахимаар явуулах боломжтой юу? 

-Цахимаар санал авах асуудлыг 2012 оноос хойш судалж байна. Бусад улс орнууд ч үүнийг судалж байгаа юм билээ. УИХ-д саналаа хэлж байсан. Цахимаар явуулахын тулд хууль хэрэгтэй. Цахим сонгуулийн хороо байгуулна. Мөн аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй болно. 

-Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийг хойшлуулах санал гаргаж байгаа. СЕХ ямар байр суурьтай байгаа вэ? 

-Хууль тогтоогч байгууллагаас сонгуулийг хойшлуулах санал гаргавал бид дагаж мөрдөнө. Үндсэн хуулиараа УИХ-д бүрэн эрх нь байгаа. 

-Ирц хүрэхгүй байх магадлал бий юү?

-УИХ-ын сонгууль түүхэндээ ирц хүрээгүй тохиолдол байгаагүй. 2016 оны сонгууль 70 хувийн ирцтэй байсан. Хэрвээ Их хурал сонгууль хойшлуулах шийдвэр гаргахгүй бол ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлаа сайтар хийгээд сонгуулийг зохион байгуулна.

Б.Аз

 

 

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

76.107.165.63ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ   • 2020, 4 сарын 10. 1 цаг 43 минут

Монголд коронагийн халдвар байхгүй байгаа. 0. Гаднаас халдвартай орж ирсэн 16 хүнийг тусгаарлан эмчилж байгаа. Коронагаар айлгаж байгаад агаа нь намаа сонгуульд ялуулчихмаар байна.

192.82.76.205Зочин   • 2020, 4 сарын 10. 14 цаг 30 минут

ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БАЙНА!!!30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?!

66.181.186.54Зочин   • 2020, 4 сарын 9. 22 цаг 06 минут

Үндэстэнд аюул учирвал аюулгүй байдлын үүднээс ерөнхийлөгчид эрх байна ЗГ ч ажлаа хийх ёстой биз дээ Монголд дор хаяж 300 лидер хэрэгтэй Гарч ирсэн ганц хоёроо өрсөлдүүлээд алалцуулаад яс хаяад байхаа болих хэрэгтэй

192.82.76.205Зочин   • 2020, 4 сарын 10. 16 цаг 02 минут

ЖЕНКО 3 ЖИЛ БОЛСОН БАЙХАД НЭГ Ч АВЛИГАЧ, НЭГ Ч ОФФШОРЧИН ШОРОНД ОРЖ ЯЛ АВСАНГҮЙ. ЛУЙВАРЧИД АЙЖ ИЧИХ ЗҮЙЛГҮЙ БОЛЖ ДАВАРЦГААН ДАРХЛАГДАЖС.БАЯР МЭТ ШАЛГАЖ БАЙГАА ЛУЙВАРЧИД АТГ-ГЭЭ ЦУГ ТӨРИЙН ОРДОНД ОРЖ УИХ-ЫН ДАРГАД МОНГОЛ УЛСЫГ "ХӨГЖҮҮЛЭХИЙГ" ТЕЛЕВИЗЭЭР ГАРЧ ЗӨВЛӨЖ СУУНА!!!ЭНЭ БОЛ БАЙЖ БОЛОМГҮЙ ДОРОМЖЛОЛ!!!

66.181.186.54Зочин   • 2020, 4 сарын 9. 22 цаг 02 минут

Хүрэлсүх Оюун- Эрдэнэ хоёр ингэж улайран сонгууль зохион байгуулах дайрч давшилж байгаа нь буруу Өвчнийг хохирол багатай давбал ЗГ ын нэр хүнд л өснө биз дээ Энд ерөнхийлөгч эрх авах гэж байгаа гэж буруу ойлгоод байх юм Энд ерөөсөө үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөнө Өвчний тархааж алдахгүй байх гэж монгол хүмүүс илүүтэй хичээж байхад ЗГ нь өвчний тархалтыг нэмэгдүүлье гээд байгаа юм шиг л ойлгогдох нь Улсын ерөнхийлөгч аюулгүй байдлаа бодоод хэллээ

66.181.186.54Зочин   • 2020, 4 сарын 9. 21 цаг 52 минут

Нэг жилээр хойшлуулах нь зөв шүү Үндэсний аюулгүй байдлаа авч үзвэл яах ч аргагүй зөв санал Эрх мэдэл рүү нүдээ улайлгаад шүлсээ гоожуулаад дайрчих юм аа Айдас хүйдэсгүй бүгдээрээ ирэх жилд сонгуулиа өгмөөр байна

66.181.186.54Зочин   • 2020, 4 сарын 9. 21 цаг 45 минут

Бага зай шүү Өвчин нэмэгдэх хандлагатай л байна тархааж алдах вий Үнэнч шударга явагдаж байгаа эсэхийг ажигладаг гадаадын сэтгүүлч ажиглагчид гэж бий Иргэдийн ийм байдалтай байгааг далимдуулан луйвардах маягаар засгийн эрхийг авах арга гэж үзэж байна

66.181.184.76zochin   • 2020, 4 сарын 9. 19 цаг 31 минут

zugeer l hiigeechee, zalhmaar yum, 6 sariin 22 hurtel zai ch bna

64.119.20.124Зочин   • 2020, 4 сарын 9. 18 цаг 53 минут

Ерөнхийлөгч хуулиар заасан үүрэггүй ажил руу орохоо болимоор юм. БУсад хийх ажил их байна ш дээ. Гэмт хэргүүдээ яаралтай шийдүүлээ чээ. Оффшор яасан бэ?.

66.181.186.54Зочин   • 2020, 4 сарын 9. 21 цаг 46 минут

Үүрэгтэй

66.181.191.76монгол   • 2020, 4 сарын 9. 19 цаг 41 минут

Хуулийн биелэлтийг хангахыг Үндсэн хуулиар Засгийн газарт хариуцуулсан байдаг. Үндсэн хууль уншиж үзээч.

66.181.186.54Зочин   • 2020, 4 сарын 9. 21 цаг 47 минут

Үндэсний аюулгүй байдлын үүднээс

66.181.191.76монгол   • 2020, 4 сарын 9. 19 цаг 39 минут

Гэмт хэрэгтнийг шийтгүүлэхийг ерөнхийлөгчид ямар хуулиар эрх олгосон гэж та үзэж байна вэ? Хуулийнхаа заалтыг хэлээч! !!!

66.181.186.54Зочин   • 2020, 4 сарын 9. 21 цаг 47 минут

Үндэсний аюулгүй байдлын үүднээс

83.20.245.122Corona   • 2020, 4 сарын 9. 18 цаг 31 минут

Mashinaar bish garaar tooloh ene hulgaich uureg daalgavar erhgui shuu de yahlaar dandaa hondlongoos orolcdog mal vee araas ni hohrood bdgiim gedgiig hardaggui durak bn

66.181.186.54Зочин   • 2020, 4 сарын 9. 21 цаг 49 минут

Үндэсний аюулгүй байдлын үүднээс

182.160.40.121Зочин   • 2020, 4 сарын 9. 18 цаг 30 минут

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хүмүүс олноороо бөөгнөрсөн газар руу явах сонирхол төрөхгүй, цахим сонгууль явуулна гэвэл луйвар болох магадлал ихтэй. Энэ жилийн хувьд сонгуулийн ирц хүрэхгүй болох, улмаар дахин сонгууль явагдаж, хөрөнгө мөнгө үргүй зарцуулагдах байдал бий болох шинжтэй байгаа. Иймд эдийн засгийн хувьд ч их эрсдэл бий болж магадгүй дээ. Тэгэхээр коронавирус дэлхий даяар намжтал манай улсын сонгууль 1 жилээр хойшилсон нь дээр байх даа.

66.181.191.76Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 4 сарын 9. 19 цаг 46 минут

Жилээр хойшлуулбал Үндсэн хууль зөрчинө. 6 жилд нь багтааж энэ жилийн намар хийх нь зөв. Намар боол хоруу халдвар эрхбиш намдах байх. Эм вакцин ч гарч магадгүй.

31.10.171.222Зочин   • 2020, 4 сарын 9. 15 цаг 36 минут

Hurelsuhtei niilj 5 tolgoig avch idem geed tsag davchdaad bna uu.baliar jonhuu

183.177.101.230Ойлгохгүй л байна.   • 2020, 4 сарын 9. 15 цаг 11 минут

Сонгуулийн асуудал УИХ-ын бүрэн эрхийн, зохион байгуулах нь Сонгуулийн ерөнхий хорооны асуудал шиг санагдахын. Ерөнхийлөгчид ямар хамаатай юм бол мэдэхгүй.

202.126.88.142Зочин   • 2020, 4 сарын 9. 15 цаг 03 минут

хар машин хэрэглэвэл манангийнхан малийгаал гараад ирнэ саналыг гараар тоолох хэрэгтэй

49.0.137.164Olziitei buizaa   • 2020, 4 сарын 9. 14 цаг 51 минут

hoishluulchihwal Mongold olziitei bui zaa !

202.126.89.236Зочин   • 2020, 4 сарын 9. 14 цаг 42 минут

Сонгуульд санаа зовсон хүн нэг байна аа.ирц хүрэхгүй л гэнэ,хөгшчүүл өвчнөөс шалтгаалж өгөхгүй л гэнэ,үймээн самуун гарж магадгүй л гэнэ.Хилийн хөл хориогоор дотооддоо алдсан юм алга.СЕХний тэнэгүүд нь ерөнхийлөгч гэж хуцаад байх юм.5 сарын дундуур шийдэж боно.

103.26.194.226Зочин   • 2020, 4 сарын 9. 14 цаг 31 минут

songuuli boldgooroo l bolog hun bur maskaa zuugeed hoorondo zaitai orood songuulia ugch bolno shdee.buugnuurluu l geh yum zah hudaldaani tuv gudamj talbaigaaraa l belchij bna hariutslagatai l uguh heregtei

66.181.185.209Зочин   • 2020, 4 сарын 9. 13 цаг 37 минут

СОНГУУЛИА БОЛЬЧИХООЧ. ШАЛ ИНЭЭДТЭЙ ЮМ БЭ. АРД ИРГЭДДЭЭ МАСК ТАРААЖ ӨГМӨӨР БАЙНА ТӨР ЗАСАГ ОЛИГАРХУУДАА

150.129.142.170 Үочин   • 2020, 4 сарын 9. 21 цаг 32 минут

Сонгуулиа 6-24 нд өгнөө !!!!

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 4 сарын 9. 13 цаг 09 минут

ЦАХИМААР САНАЛ АВНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ??? БӨӨН ЛУЙВАР БОЛООД ДУУСАХ ЮМ БАЙНА Л ДАА, СОНГУУЛИА ХОЙШЛУУЛААЧЭЭ???ГАНЦ ХАКЕРДААД Л МӨНГӨТЭЙ НАМ НЬ ГАРААД ИРЧИХНЭ Ш ТЭЭ??? ЛУЙВАРЧИДАА, САНАЛАА ТЭГЖ ЛУЙВАРДУУЛМААРГҮЙ БАЙНАА???

150.129.142.170 Зочин   • 2020, 4 сарын 9. 21 цаг 34 минут

Яадаг ч бсан сонгуулиа хугацаанд нь явуулж луйварчидтай тэмцье!!!!

66.181.185.209Зочин   • 2020, 4 сарын 9. 13 цаг 38 минут

МОНГОЛЧУУДАА СОНГУУЛЬ ӨГӨХӨӨ БОЛЬЦГООЕ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.