2020 оны 4-р сарын 22
8 цаг 00 минут

“ЖИНХЭНЭ ЖДҮ”: Хүүхдүүддээ хувцас оёж эхлүүлсэн “ГОГО” брэнд

Энэ удаагийн “Жинхэнэ ЖДҮ” буландаа дөрвөн хүүхэд төрүүлж өсгөж, хажуугаар нь өөрийн бизнесээ цэцэглүүлж яваа Монголын мянга мянган ээжүүдийн төлөөлөл болсон Н.Ууганцэцэг бүсгүйг урилаа.

Өнөө цагт хүүхдийн хувцас ямар үнэтэй болсныг та бид бүгд мэднэ. Олон нялх нойтон хүүхэдтэй, гэртээ сууж байгаа ээжид үнэтэй хувцас авах тийм их мөнгө хаанаас байхав. Тиймээс Н.Ууганцэцэг бүсгүй ээжээс өвлөсөн багахан гарын ур дүйгээ ашиглаж, "Ер нь яагаад заавал худалдаж авах ёстой юм бэ" хэмээн өөртөө зориг нэмж, 2017 онд гурав дахь хүүхдээ гаргачихаад гэртээ сууж байхдаа хүүхдийн хувцас оёх бизнесээ 20 мянган төгрөгөөр эхлүүлж байжээ.

Энэхүү фэйж хуудсаар түүнтэй холбогдох боломжтой. https://www.facebook.com/%D0%93%D0%9E-%D0%93%D0%9E-%D2%AF%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%BB-463692173992162/

Түүний ээж хүүхдүүдээ жаахан байхад куртка оёж, "Нарантуул" зах дээр зардаг байсан аж. Тиймээс ээжийгээ дагаж оёж, эсгэж, тусалж байсан бүсгүй оёдлын машинтай ажиллах ур дүйтэй байсан учраас анх хүүхдүүддээ хувцас урлаж эхэлжээ. Ингээд  ойр хавийнхандаа ч танигдаж, ээжүүдийн амнаас ам дамжин түүний чанартай хувцасны талаарх яриа түгэн дэлгэрсэн байна.

Өдгөө тэрээр “Гого” брэндийн хүүхдийн хувцас үйлдвэрлэж, өөрийн гэсэн фэйж хуудас, хэрэглэгчидтэй болжээ. Мэдээж түүний бизнес өдийг хүртэл цэцэглэх болсонд сошиал орчин маш их нөлөө үзүүлсэн байна.

Тэрбээр “Анх хүүхдийн өмд л хийдэг байлаа. Одоо бол 10 гаруй нэр төрлийн хувцас оёдог болсон. Үнийн хувьд 3000-10000 төгрөгийн хооронд байдаг. Түүхий эдийг хэдий чинээ хямдхан авч чадна төдий чинээгээр хямдхан зардаг. Хямд гаргаж байна гээд чанаргүй бүтээгдэхүүн хийхгүй гэж боддог. Өөрөө оёдлын хүн биш эрүүл ахуйч мэргэжилтэй ч өөрийнхөө эхлүүлсэн энэ жижиг бизнестээ одоо  эргэлт буцалтгүй орсон.

Монгол хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ их дэмжиж, сонирхдог болсон байна. Өөрийнхөө хүүхдүүдэд  хятад хувцас авч өгөхөөсөө илүү эх орондоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс худалдаж аваад хэдэн айлын амьдралд хувь нэмэр оруулна гэдэг маш том тус. Өнгөрсөн намар хичээл эхлэхээс өмнө би зарна гэж төлөвлөж оёсон хувцас маань бүгд дуусчихсан. Тэр үед л би өөрийгөө хүмүүст танигдаж, надад зах зээл, боломж байна гэдгийг ойлгож, хурцлагдаж, эрч хүчийг олж авсан.

Одоогоор нялх хүүхэдтэй байгаа учраас өөрийн бололцоондоо тааруулаад ажиллаж байна. Ирээдүйд илүү их зах зээлийн төлөө томоор сэтгэж ажиллахыг мэдээж хүсч байгаа. Материалыг би болж өгвөл хүүхдийн бие эвтэйхэн, даавуулаг чанарын, нелонгүй байлгахыг хичээдэг. Бүтээгдэхүүнийг маань аваад хүүхдүүддээ өмсгөж байгаа ээжүүдийн 80-90 хувь нь сэтгэл ханамжтай байдаг. Мэдээж  ганц нэг алдаа гаргаж, чанар муутай даавуугаар хувцас хийх үе гарна. Гэхдээ муу даавууг дахиж авчрахгүй байхыг боддог. Манайд материал муу байна гэж гомдол ирдэггүй. Фэйж хуудас дээр хүмүүсийн сэтгэгдэл маш эерэг байдаг. Энэ бүхнээс л эрч хүч авдаг. 20, 30 мянгаар ганц цамц авч байхаар энэ бүсгүйгээс хүүхэддээ хувцас аваарай гээд ээжүүд бусад ээжүүддээ уриалаад бичсэн байдаг. Одоогоор БНСУ-аас даавуу нийлүүлж байгаа. Илүү л сайжруулахыг бодож явна даа” хэмээн ярьсан юм.

Түүний гэрээсээ эхлүүлсэн үйлдвэрлэл өдгөө хоёр өрөө түрээсэлж цехийн хэмжээнд очжээ. Ээжтэйгээ хамт оёдлын ажлаа хийдэг ч сүүлийн үед ачааллаа даахаа больж байгаа учраас цаашид ажилчидтай болохыг зорьж байгаа гэнэ. Н.Ууганцэцэг хүний нөөцөөр ажиллаж үзсэн болохоор залуу хүмүүс гэхээсээ илүү ээжийнхээ насны 45-аас дээш насны хүмүүсийг ажиллах хүчээ болгож авна гэж бодож, зорьж яваа гэсэн. Энэ насны хүмүүс үнэнч, тууштай ажилладагаас гадна гадуур ажилд орох гэж явахад нас заачихдаг болохоор нийгмээс шахагдаж эхэлдэг талаар тэрбээр зовнин ярьсан юм.

Ингээд та бүхэнд үндэсний үйлдвэрлэгч, “ГОГО” брэндийг үүсгэн байгуулагч Н.Ууганцэцэгийн яриаг хүргэж байна.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.165.215.200zochin   • 2020, 4 сарын 23. 2 цаг 15 минут

ooroo hudaldaj avah esgui busad ni hudaldaj avah estoi um baina. ingeed hyamd saihan hoorhon umnuudiig hymyys hudaldaj avnaa amjilt hysie

66.181.168.131Зочин   • 2020, 4 сарын 22. 11 цаг 02 минут

Oros daavuu yumuu

66.181.180.221Зочин   • 2020, 4 сарын 23. 9 цаг 05 минут

Амжилт. Хөөрхөн юмаа.

202.21.110.186Зочин   • 2020, 4 сарын 22. 10 цаг 42 минут

Сайн байна. амжилт

202.9.40.26зочин   • 2020, 4 сарын 22. 8 цаг 52 минут

хөөрхөн юмаа.хямд бөгөөд өнгөний сонголт сайтай.Дэлгүүр нь хаана байдаг вэ.13-14 насны охидууд зориулж хувцас оёоорой Амжилт

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.