2020 оны 4-р сарын 27
8 цаг 10 минут

Н.Ариунболд: МАН улс төрийн соёл гаргаж АН-д бүлэг байгуулах боломжийг олгох нь зүйтэй

2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Улмаар 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөж эхлэхээр тогтсон билээ. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр улс төрд ямар өөрчлөлтүүд гарч эхлэх талаар  хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ гээд байгаа. Хэрэгжиж эхэлснээр улс төрийн хүрээнд ямар өөрчлөлтүүд гарч эхлэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2019 оны  сарын 14-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхэлж хүчин төгөлдөр болж, улс орон даяар дагаж мөрдөгдөнө. Үндсэн хууль бол эцэг хууль. Үндсэн хуулийг Ерөнхийлөгчөөс авахуулаад УИХ, бүх иргэд дагаж мөрдөх ёстой эрхзүйн акт.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой онцлох заалтууд бий. Хамгийн чухал нь өнөөдрийн байгаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүн хавсран гүйцэтгэдэг харилцааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хязгаарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тодорхой тооны гишүүд УИХ-ын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй гэсэн үг. Мөн Засгийн газрын гишүүдийг УИХ-аас томилдог байсныг болиулж, Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлдөг хуулийн зохицуулалт орж ирсэн.

-Одоо манай Засгийн газрын бүрэлдэхүүний Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй байгаа шүү дээ?

-Өнөөдрийн манай Засгийн газрын бүрэлдэхүүний Ерөнхий сайд нь буюу нэг гишүүн нь УИХ-ын гишүүн биш. Бусад нь бүгд "давхар дээл"-тэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүнийг хавсран гүйцэтгэж болно гэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн Засгийн газрын бүрэлдэхүүний дөрвөн гишүүн нь л тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас хойш ажлаа үргэлжлүүлж хийх боломжтой.

Хэрвээ Үндсэн хуулийг зөрчөөд,  Засгийн газар дураараа шийдвэр гаргаад явбал тэр нь эрхзүйн хүчин чадалгүй, Үндсэн хуулийн бус эрхзүйн акт болж хувирна. Энэ асуудалд хуульчид болон Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн УИХ-ын гишүүд янз бүрээр тайлбар хийсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулаагүй учраас 2020 ондоо багтааж шийдвэрлэнэ гэж яриад байгаа. Засгийн газрыг байгуулдаг эрхзүйн акт бол ердийн биш Үндсэн хууль байдаг. Органик хуулиар үүнийг зохицуулж, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хойшлуулна гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ШЕЗ-ийн үйл ажиллагааг өөрчилсөн.

Үүний дагуу Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд хууль өргөн бариад, УИХ-аар хэлэлцээд явж байгаа юм байна. Үүнтэй адил бусад бүх хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу маш өндөр ачаалалтай ажиллаад өнөөдөр баталчихсан байх ёстой.  Гэтэл дөнгөж өргөн бариад хэлэлцэх шатандаа явж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл гэж хуульч хүний хувьд харж байна.

-Шүүх засаглалтай холбоотой ямар ямар онцлог өөрчлөлтүүд орсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байх үед ШЕЗ-ийн гишүүдийг заримыг нь шүүгчдээс, заримыг нь УИХ-аас буюу улстөрийн байгуулагаас томилох хуулийн зохицуулалт явж байсан. Үүнийг судлаачид их эсэргүүцсэний үр дүнд тэр заалтыг хассан. Гэтэл харамсалтай нь Шүүхийн тухай хууль дээр орж ирж байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуульд ШЕЗ-ийн хэд хэдэн гишүүнийг улс төрийн байгууллага болох УИХ-ын Хуульзүйн байнгын хороо санал болгоод, УИХ-аас томилдог болох хуулийн төсөл явж байгаа нь туйлын буруу.

Улс төрийн байгууллагууд ШЕЗ-өөр дамжаад өөрийн шүүгчтэй болох үүд хаалгыг нээх гэж байна. Энэ бол туйлын хортой, буруу. Улс төрийн байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, ашиг сонирхлоор нэгдсэн хүмүүс. Тэндээс туйлын үнэн, зөв шударга  шийдэл гарах нь эргэлзээтэй.

-Үндсэн хуулийн хэрэгжих хугацаатай холбоотойгоор Засгийн газрыг огцруулна гээд байгаа. Таны хувьд огцрох биш дөрвөн гишүүн нь л давхар дээлтэй үлдэж болно гэж үзэж байна уу?

-Засгийн газар огцрох асуудал биш. Өөрчлөх юм. Тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг аль нэг хуулиар зохицуулж явдаг. Тэгэхээр Засгийн газрын гишүүнээр ажиллах хүмүүсийн хууль зүйн шаардлагыг Үндсэн хуулиар заагаад өгчихсөн. Танай бүрэлдэхүүний дөрөв нь л УИХ-ын гишүүн байж болно. Бусад нь байж болохгүй гэж. Тиймээс Үндсэн хуулиа биелүүлээд, дөрвөн гишүүнээс бусад нь нэг бол УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, Засгийн газрын гишүүнээ хийх ёстой. Эсвэл Засгийн газрын гишүүнээсээ татгалзаад, УИХ-ын гишүүнээ хийх гэсэн ийм хоёр сонголтод тулж очно. Өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харж байхад МАН давхар дээлгүй кабинет байгуулна гэж амласан.  Дөрвөн жилийн эцэст л энэ амлалтаа хэрэгжүүлэх гэж байгаа юм болов уу гэж харж байна. Шийдвэрлэх эсэхийг нь тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас хойш Монгол Улс даяар анхааралтай ажиглаж, шийдлийг хүлээж байх хэрэгтэй.

-Хэрвээ үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй, тавдугаар сарын 25-наас хойш Засгийн газрын бүрэлдэхүүн хэвээрээ байсаар байвал Ерөнхий сайд огцрох үндэслэл болох уу?

-Тавдугаар сарын 25-наас хойш зөвхөн Ерөнхий сайд огцорсон тохиолдолд кабинет огцордог зохицуулалттай болно. Ерөнхий сайд огцроогүй тохиолдолд Засгийн газар огцрох тухай ойлголт байхгүй. Хэрвээ Үндсэн хуулиа биелүүлэхгүй, Засгийн газрын гишүүддээ өөрчлөлт хийхгүй, үндсэн хууль зөрчсөн бүрэлдэхүүнтэй яваад байх юм бол Ерөнхий сайд өөрөө огцрох ноцтой үндэслэл болно. Тиймээс гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын тэргүүн нь Үндсэн хуульдаа хүндэтгэлтэй хандаад, энэ асуудлаа шийдвэрлээд явна гэж найдаж байна.

 -Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны асуудал бас Үндсэн хуулиар өөрчлөгдсөн. Нэг удаа зургаан жилээр сонгогддог болж өөрчилсөн. Энэ нь мөн л тавдугаар сарын 25-наас эхлээд хэрэгжээд эхлэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно гэж яригдаад байгаа. Энэ үндэслэлтэй юу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдох хуулийн зохицуулалт орж ирж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд сонгогдсон. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр тохиолдолд нэр дэвшүүлэх эрхтэй улс төрийн намууд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшсэн процесст нь намууд хяналтаа тавина. Магадгүй нэр дэвшээд, СЕХ шийдвэрлэсний дараа Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг ҮХЦ хянан шийдвэрлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг ҮХЦ хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

-Цар тахлын эсрэг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Хүний эрхийг зөрчсөн заалтууд байна гэж зарим гишүүд шүүмжлээд байгаа. Хуульч хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Коронавирустэй холбоотойгоор Цар тахлын эсрэг хууль санаачилж, хэлэлцэж байна. Энэ хуулийн талаар хэдэн зүйл хэлэхгүй бол болохгүй нь. Хүний эрхийг хязгаарласан, хориглосон шинжтэй хуулийн зохицуулалтыг хэлэлцэж байна. Манай Үндсэн хуульд зөвхөн онц байдал зарласан тохиолдолд хүний эрхийг хязгаарлаж болно гэж заасан. Гэтэл онц байдлын тухай хуулиар зохицуулаагүй атлаа хүний эрхийг шууд хязгаарлах заалтууд орж ирж байгаа нь туйлын харамсалтай. Цар тахал дэлхий нийтээр тарсан байгаа энэ үед үнэхээр ийм хууль санаачлах ёстой бол Онц байдлын тухай хууль тогтоомжоор шийдвэрлэх ёстой. Одоо бол Гамшгийн хуулиар зохицуулж байгаа нь буруу. Үүнээс гадна, хууль тогтоох эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлэх гэж байгаа нөхцөл байдал энэ хуулийн төсөлд харагдаж байна.

-Ямар нөхцөл байдал?

-Улсын төсвийг Төсвийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл төсвийн тодотгол хийхгүйгээр төсөвт өөрчлөлт оруулах эрх мэдлийг Засгийн газарт олгох заалтыг энэ хуулийн төсөлд тусгачихсан байгаа. Энэ нь УИХ хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлэхээр завдаж байгаа ноцтой үйлдэл. Үндсэн хуулийн бус хуулийн зохицуулалт болох гэж байна.

Тодруулбал, Цар тахлын тухай хуулийн төслийн 7.1.2 дээр “цар тахлын ....... үйл ажиллагаа явуулах зорилгоор батлагдсан төсвийг ерөнхийлөн захирагч хооронд болон хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгоно” гэсэн байна. Жишээ нь, Хөдөө аж ахуйн сайдын ерөнхийлөн захирах төсвийг шууд Барилгын салбар эрхэлсэн сайдын төсөв рүү хольж хэрэглэх  эрхийг Засгийн газарт олгох гэж байна. Төсвийн тухай хууль бол тодотгол хийж явдаг хууль. Дээрээс нь хөрөнгө оруулалтын зардал, урсгал зардал гэж ялгаатай. Холилдож болдоггүй. Гэтэл энэ хоёрыг хооронд нь хольж, барилга барихаар төлөвлөсөн мөнгийг шууд урсгал зардал руу шилжүүлэх байдлаар Төсвийн хуулийг зөрчсөн зохицуулалт орж ирсэн байна. Энэ нь ноцтой үр дагавар авчрах магадлалтай.Үүнийг өөрчлөхийн тулд заавал төсөвт тодотгол хийх ёстой.

-АН бүлэг байгуулахаар болчихлоо гээд байгаа. О.Баасанхүү гишүүн гишүүнчлэлээ сэргээж, элссэн. Яг хууль эрх зүйн хувьд энэ боломжтой юу?

-УИХ-ын тухай хуулиар бүлэг 8 гишүүнтэй байх ёстой. АН-ын хувьд 9 гишүүнтэй бүлэг байгуулсан байхад хоёр гишүүн нь гарсан учраас бүлэггүй болсон. Одоо нэг гишүүн нэмэгдэж 8 болсон. Тухайн улс төрийн хүчнийг бүлэг байгуулж, байр сууриа илэрхийлэх боломжийг манай эрх баригч МАН-ынхан олгох байх. Уулс төрийн соёл гаргаж, хүндэтгэн үзэж, асуудалд хандах байх гэж найдаж байна.

-Хууль эрх зүйн хувьд боломжгүй юм биш үү. УИХ-ын тухай хуулийн 26.2-т “Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэж заасан байсан?

-УИХ-ын тухай хуульд хэд хэдэн зохицуулалт байна. Нэгдүгээрт, бие дааж нэр дэвшиж сонгогдсон гишүүд өөр нам эвсэлтэй нийлж бүлэг байгуулахыг хориглож байна. Мөн гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэж орох боловч бүлгээс гарсан гишүүд нэгдэж бүлэг байгуулахыг хориглоно. Жишээ нь, МАН-ын таван хүн, АН-ын таван хүн бүлгээсээ гараад нийлж бүлэг байгуулахыг хориглох юм байна. Харин гишүүн аль нэг бүлгээс гарсан нөгөө бүлэгт нэгдсэн орсон бол бүлгийн дарга УИХ-ын даргад албан ёсоор танилцуулна гэж байгаа юм. Тэгэхээр ийм боломжтой. Яагаад гэвэл нэг бүлгээс гараад нөгөө бүлэгт орохыг зөвшөөрсөн байна. Тиймээс АН бүлэг байгууллахад нээлттэй гэж харж байна.

Сонгуулийн дараа тав хоногийн дотор бүлэг байгуулагдсан тухайгаа УИХ-ын даргад мэдэгддэг хуультай. Миний санаж байгаагаар 2012 онд МАН бүлэг байгуулах мэдүүлгээ тав хоногийн дотор өгөхгүй байснаар бүлгээ байгуулж чадалгүй тодорхой хугацаа болж байсан. Энэ үед нь тухайн үед олонх байсан АН улс төрийн соёл гаргаад хүсэлтийг нь хүлээж аваад, хуулиндаа өөрчлөлт оруулаад, бүлэг байгуулах эрхзүйн боломжийг нээж өгсөн. УИХ-ын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал хуулиар зохицуулагдаг хэдий ч энэ нь тухайн парламент дотор байгаа улс төрийн байгууллагуудын бие биенийгээ хүлээн зөвшөөрөх улс төрийн соёлын асуудал. Тиймээс МАН-ын бүлэг цөөнх болсон улс төрийн хүчиндээ бүлэг байгуулах боломжийг олгох нь зүйд нийцэх байх гэж харж байна.

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.68.5Зочин   • 2020, 4 сарын 28. 11 цаг 59 минут

Бүлэг байгуулах хэмжээнд ч очиж чадахгүй харин хасагдах гээд байхад элэнцэгний чинь боломж вэ. Наранхүү, Мурат гээд аль хэдийн гишүүнээс татгалзах бүрэн болзолоо хангачисан улсууд зөндөөн байхад чинь.

103.229.123.171Зочин   • 2020, 4 сарын 27. 20 цаг 31 минут

ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ М. ЭНХБОЛД ГЭГЧ ХЯТАД ХАМТРАН УРЖУУЛЖ УЛАМ ОЛОН БОЛГОСОН БАЙНА!!!30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?! СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛГААР ХИЙЦГЭЭЕ АРД ТУМЭН МИНЬ ЭЭ..???????!!!!???

202.9.40.120Зочин   • 2020, 4 сарын 27. 15 цаг 07 минут

Хүнгүй газар хол очиж хуц

66.181.176.188б   • 2020, 4 сарын 27. 11 цаг 23 минут

За битгий сүр болоод байгаачээ. Одоо ганцхан сар АН бүлэгтэй ч бай, бүлэггүй ч бай сүртэй ялгаа байхгүй ш дээ. Сонгууль гээд 6 сараас наад УИХ чинь угаасаа хуралдаж чадахгүй болно шүү дээ

66.181.180.218Зочин   • 2020, 4 сарын 27. 10 цаг 48 минут

Тэнэг шаар вэ хуулиас дээгүүр улс төрийн зориг гэж юу гэж солиороод байна вэ

43.242.243.185Зочин   • 2020, 4 сарын 27. 10 цаг 36 минут

Хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал болхоос биш эр зоригийн асуудал арай биш байхаа одоохон бүрэн эрх нь дуусвар болох их хуралд бүлэгтэй бүлэггүй нь чухал биш байхаадаа

103.57.93.224dabaa   • 2020, 4 сарын 27. 10 цаг 32 минут

Hoorhii doo , iimerhuu humuus uls toriin soel gargaj gesen goe ug l heleh um, ene ulsad huuli uilcnleh estoi biz dee, huuliar bolomjgui umiig hudal ner tomieo ogood ingeed uarli bgaa huniig haraad daancn dee l gesen bodol torloo,zailuul

66.181.161.59Бат   • 2020, 4 сарын 27. 10 цаг 15 минут

Бүү тэнэглэ.Бүлэг байгуулах эрх зүйн ойлголт байхгүй.Ариунболд оо

176.63.23.42Зочин   • 2020, 4 сарын 27. 9 цаг 42 минут

Авгай нь Сарангэрэл гэж шүүгч хүүхэн Эбэгийн үeд томилогдсон доо

192.82.75.16Зочин   • 2020, 4 сарын 27. 9 цаг 38 минут

Дураараа я....н бэ

163.172.209.22зочин   • 2020, 4 сарын 27. 9 цаг 18 минут

Ийм балай амьтнаас юунд нь ярилцлага авдаг байна аа. Бурмаагийн цүнхийг барьж яваад ХАА-н яамны төрийн нарийн болж ирээд баахан самарсан л нөхөр ш дээ...

202.9.47.9Зочин   • 2020, 4 сарын 27. 9 цаг 14 минут

юу ярьж байгаа мэдэхгүй хоосон шоу хийж тэнэгтэж байхын оронд гадаа гарч гудамжаа цэвэрлэдээ, сонгууль ойртхоор жил бүр хацар дахь нусаа сайн арчиж чадахгүй юу хийх яаж хийхээ мэдэхгүй хоосон аманцарнууд их гарч ирэх нь ээ

202.126.88.171Zochin   • 2020, 4 сарын 27. 9 цаг 14 минут

Zugeer bai chi ardchilsan namiin novsh bizdee huuliin meregjiltei olon hereg irolzoj hvni muu vzsen amisagaa

103.111.68.3зочин   • 2020, 4 сарын 27. 8 цаг 54 минут

Хуцана биз наад хуулиа уншиж байж хуцаарай,Ер нь тэгээд өөрсдөө л тараацгаасан юүн улс төрийн соёл гээд хуцаад байгаа юм бэ,

202.9.46.6Зочин   • 2020, 4 сарын 27. 8 цаг 40 минут

Хуулиа зөрчиж бүлэг байгуулж өг гээд байгаа юмуу..тэгвэл хуулийн хэрэг гэж юу байна дагаж мөрдөх шаардлага ч алга

207.228.78.16Зочин   • 2020, 4 сарын 27. 8 цаг 35 минут

AN ch gej dee. Dandaa uy ch uzeegui gudamjnii luivarchid 90 eed onoos uls orniig samarch guitslee shed. Bolimoor um

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.