2020 оны 5-р сарын 4
8 цаг 00 минут

Б.Сайнбаяр: Үндэсний бөх бол үнэт өв, хэн нэгэн хүн хувьдаа ашиглах эрхгүй

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа  Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал, Улсын заан Б.Сайнбаярыг урьж, ярилцлаа.

Бэлтгэлээ маш сайн хийснийхээ ачаар улсын цолонд хүрсэн 

-Монгол Улсын заан цолтой бөхтэй уулзаж байгаагийнх баяр наадмын болон бөхтэй холбогдсон дурсамжаас ярилцлагаа эхэлье. Та 2001 онд Улсын начин цол хүртсэн байдаг юм билээ. Өмнөх жил нь аймгийн арслан цол хүртсэн байсан. Жил дараалан аймаг, улсын цолонд хүрч байж. Тэр үеийн дурсамжаасаа эргээд нэг дурсвал?

-Би Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрж, өссөн. Өвөө маань цэргийн начин цолтой хүн. Өвөөгийнхөө зааж сургаснаар хүүхэд байхдаа барилдана.  Хүүхдийн барилдаануудад оролцож, үеийнхэнтэй барилдаж явлаа. Оюутан болж ирээд, Үндэсний биеийн тамирын дээд сургуульд орсон. Тухайн үед Анагаахын дээд сургуулийн зааланд болдог аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд барилдаж, шөвгийн зургаад үлдэж байлаа. Заалыг хайж байгаад олж очоод барилдсан. Залуу бөх байлаа. Дорноговь аймгийн Н.Алдарсайхан бид хоёр цолгүй, залуу бөхчүүд. Хоёулаа шөвгийн зургаад үлдсэн. Бөхөд ийм л их дуртай залуу байлаа. Үндэсний биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш заал танхимын барилдаанд гайгүй үздэг, тогтмол 3-4 давдаг байсан. Аав, ээж маань “Бөх” сонин захиалж уншдаг. 1997 оны үед утсаар ярина гэдэг амар биш. 

Тийм болохоор аав, ээж хоёр “Бөх” сонин захиалаад, миний нэр гарсан эсэхийг хардаг байсан. Залуу бөх Б.Сайнбаяр гээд биччихсэн байвал миний хүү барилджээ гэж мэддэг. Тэр үед “Бөх” сонин одоогийн мессежийн үүрэг гүйцэтгэж байсан юм уу даа. Хөдөө байдаг найзууд маань хүртэл “Бөх” сонин захиална. Тэгээд л Сайнаа тэр барилдаанд барилдаж гэж мэддэг байсан даа. Хүмүүс надаас асууна аа, “Чи сум, аймгийн цолтой юу” гээд. Би чинь ямар ч цолгүй, залуу бөх байсан юм чинь. Уг нь хоёр ч жил сумын заан авчих боломж байсан юм. Гэхдээ сумынхаа заануудыг давж чаддаггүй юм байна. Манай суманд Дэндэвийн Баяраа тэргүүтэй олон сайхан сумын заанууд бий. Д.Баяраа ахыг давж чадалгүй хоёр жил унаж байсан юм.  Харин хотод Анагаахын дээд сургуулийн зааланд болдог барилдаанд нэлээд сайн барилдчихаар хүмүүс гайхдаг байсан. Тэгээд л “Чи сумын заан цолгүй юм уу” гээд гайхаж асуудаг байлаа.

Би олон мундаг багш нараар бөхийн эрдэм заалгасан. Анх Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан болоход Г.Лхагвасүрэн захирал намайг өлгийдөж авсан. Тухайн үед Н.Батсүх багш маань намайг гардаж бөхийн эрдэм заасан. Цаашлаад З.Ойдов, З.Дүвчин, Ч.Дамдиншарав, Д.Цэрэнтогтох аварга гээд олон мундаг багш нараар их зүйлийг заалгаж, сурсан. Бөх хүн заавал багштай, төлөвлөгөөтэй, алсын зорилготой байж амжилтад хүрдэг. Энэ олон мундаг багш нар надад их зүйлийг зааж сургасан. Түүнийх нь хүчээр би чамгүй амжилтад хүрч, өдий зэрэгтэй явна.

 -Та 2001 онд улсын начин болсон дурсамжаа ярилгүй орхичихлоо?

 -Би 1999 онд сумын заан, дараа жил нь аймгийн арслан цол хүртсэн. Улмаар 2001 онд 1024 бөх барилдахад улсын начин цол хүртэж байлаа.  Жил бүрийн наадмын өмнө барилдаж байгаа залуучуудынхаа өнгийг шинжиж, бэлтгэлийг нь базаадаг даа, ахмад туршлагатай бөхчүүд, багш нар маань. Манай энэ энэ залуучууд улсын цолонд хүрч магадгүй гээд шинждэг. Тэр жил миний дээд үеийн ах залуучууд цолонд хүрэх магадлалтай бөхчүүдийн тоонд багтаж байлаа. Би цолонд хүрч магадгүй залуучуудын тоонд багтаагүй байсан юм.  Гэсэн ч бэлтгэлээ маш сайн хийгээд л наадамд барилдсан даа.

Гурвын даваанд аймгийн арслан н.Алтансүхтэй таардаг юм байна.  Давхар ачаад давсан. Тухайн үед начин болно ч гэж бодоогүй. Учраа бөхтэйгээ л сайн барилдахыг зорьж байлаа.  Гурвын даваанд намайг давахад улсын заан З.Дүвчин багш “За энэ хүүхэд цол авч мэдэхээр байна шүү” гэж Д.Цэрэнтогтох аварга, Б.Ганбаатар арслан, Д.Эрдэнэбат заан тэргүүтэй томчуудад хэлж байсан гэсэн. Дөрвийн таваанд Ц.Сумъяабэйс, тавын даваанд Б.Одхүү хоёртой барилдаж, даваад л начин болж байлаа.

2001 онд Монголд жүдогийн ч, чөлөөт, сонгомолын ч Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Би сонгомол бөхийн 76 кг-ын жинд барилдсан юм. Жин их хассан. 80 хүрэхгүй жинтэй л улсын наадмаар барилдсан. Сар гаруй жин хассан болохоор тамир жаахан муутай байсан. Гэхдээ бэлтгэл сайтай болохоор гайгүй барилдчихсан. Б.Одхүү намайг гурван бөхөөс амласан байдаг юм. Бэлтгэлийнхээ буянаар л улсын цолонд хүрч байлаа.

-Тэр жилийн наадмаар даваагаа ахиулах боломж хэр байсан гэж боддог вэ?

-Боломж байсан. Миний үеийн зэрэг цол авсан залуучууд дараагийн даваанд хоорондоо тунасан. Харин намайг зургаагийн даваанд Д.Сумъяабазар аварга амалж авсан. Би чинь начин цол авчихсан, баяртай байсан. Тэр үед би Сумъяа ахад юу болох вэ дээ. Намайг хүүхэд шиг л хаясан. Нэгэнт том цол авчихсан, хэтэрхий баяртай байсан болохоор тэр жилийн наадам тэгээд л өндөрлөсөн дөө. Хэрвээ залуучуудтайгаа тунаж барилдсан бол даваа ахих боломж байсан байх.

-Өөрөө цол авна гэж бодоогүй гэсэн. Тийм үед улсын начин цол хүртсэн болохоор нисэх мэт л баярласан байх даа?

-Би чинь Азийн аваргад оролцчихсон. Хоёр жил бэлтгэлийг маш шаргуу хийдэг байсан үе. Орос, Хятад руу явж бэлтгэлээ базаадаг байв. Бэлтгэл үнэхээр сайн байсан. Залуу байхдаа би бэлтгэл тасалж үзээгүй. Төлөвлөгөөтэй бэлтгэлээ яс хийдэг байсан. Тэгээд ч улсын шигшээ багт багтаж, сонгомол бөхийн Азийн аваргад Монгол Улсыг төлөөлж орсон. Наадмаас том тэмцээнд оролцчихсон учраас сэтгэл хөөрөл дарагдчихсан байсан үе л дээ. Тийм болохоор тэгтлээ их хөөрөөгүй. Гэхдээ улсын цолонд хүрсэн болохоор маш их баярлалгүй яахав.

Би тэр жилийн наадмаар түрүүлнэ гэж бодож байсан 

 -2007 оны наадмыг эргээд нэг дурсая. Олон сайн бөхчүүдийг давсан. Зааны даваа бүр сонирхолтой болсон?

- Би 2001 оноос эхлээд чөлөөт бөхөөр идэвхтэй хичээллэж, шигшээ багт багтаж, Азийн аваргад оролцож медаль хүртэж байсан үе. З.Ойдов багш маань намайг “Чи дэлхийн  чөлөөт бөхийн 84 кг-ын бөх. Дэлхийн аваргын тэмцээнээс медаль авах ёстой” гэсэн. Тийм учраас дэлхийгээс медаль авах зорилготой барилдаж байлаа. Иймд үндэсний бөхийг 5, 6 жил ардаа тавиад, чөлөөтөөр хичээллэж, их спортоо идэвхтэй хөөсөн хэдэн он жилүүд өнгөрсөн. 2006 оны хавар, тавдугаар сарын сүүлчээр Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстанд болох гэж байсан юм. Чөлөөтийнхөн бид ч бэлтгэлээ хийгээд, Хийморийн овоо руу кроссонд гүйдэг.  Тэр өдөр хийморийн овоо рүү гүйж гарахад лам нар очиж ном хураад, тахилын ёслол үйлдэж байлаа. Тэнд оччихоод буцаад явж байтал чөлөөтийн жижиг Б.Санжаа гуай тааралддаг юм байна.

Надаас “Чи юу хийж яваа юм” гэж асуулаа. Би ч “Азийн аваргад оролцох гээд бэлтгэлээ хийгээд явж байна” гэсэн. Намайг сайн мэддэг хүн учраас хэсэг хугацаанд ярилцаж, зөвлөгөө өгсөн.  Б.Санжаа гуай за чи одоо хэдэн настай билээ гэж асууж байна. Би  27 настай гэлээ. Гэтэл ах нь чамд нэг юм хэлье гээд “Би 27 наснаас хойш жингээ хасаад, тамир суугаагүй юм. Ясны тамираа барчихсан. Уг нь нэлээд эрт улсын цол авчихаар байсан. Чамайг хараад байхад их жин хасах юм. Больвол яасан юм бэ. Чи үндэсний бөхийн цолтой. Цолоо ахиулъя гэж боддог уу” гэж байна. Би ч “Улсын аварга болно гэж боддог шүү дээ” гэлээ. Ийнхүү яриа өрнөсний дараа би хэлсэн үгийг бодоод л гүйсээр байгаад Спортын төв ордонд ирлээ. Учрал тохиол гэж байдаг байх. Тэр үед З.Ойдов багштай Спортын төв ордны үүдэнд таардаг юм байна. Тэгээд “Багш аа, би Б.Санжаа гуайтай тааралдсан чинь надад ингэж хэллээ” гээд хэлэхгүй юу. Гэтэл багш “Цаадах чинь их олон жил жин хассан, мэднэ шүү. Ер нь цаадахын чинь хэлж байгаа зөв байх. Одоо больчихгүй юу миний хүү” гэдэг юм байна.

Тэгээд л би Азийн аваргад явахгүй, жин хасахгүй гэж шийдээд чөлөөт бөхөөр барилдахаа больсон. Миний оронд аймгийн арслан Г.Батпүрэв Азийн аваргад оролцож, хүрэл медаль хүртэж байлаа. Харин би бүтэн жил үндэсний бөхийн бэлтгэл хийж, 2007 онд улсын заан цол хүртсэн. Багш нар, олон жил барилдсан ахмад хүмүүс хүнд зөв зүйлийг хэлдэг. Тэрийг нь ч би их сайн хүлээж авахыг хичээдэг.

-Д.Сумъяабазар аварга амалж авахад юу бодогдож байсан бол?

-Тухайн үед аварга хүн эрэмбээрээ амалж байна гэсэн бодол л бууж байсан. Бөхийн талбар гэдэг ариун. Ах, дүү хоёр барилдсан. Миний бэлтгэл сайн байсан, аз хийморь  нь ивээж,  аврга Сумъяа ахаараа заан цол хүртсэн. Би тэр үед өөртөө нэлээд итгэлтэй, наадмаар түрүүлнэ гэж бодож байсан юм.  Улсын арслан Х.Мөнхбаатартай наймын даваанд таарсан. Тамирчин хүн чинь уначихаад, харамсах юм байдаг даа, тийм үү. Х.Мөнхбаатар ч түрүүлнэ гэж бодож байсан, би ч ялгаагүй. Тэгээд л барилдсан, унасан. Одоо бид хоёр сайн найзууд.

"Шударга өрсөлдөөн ялалтын цом" бол Үндэсний бөх дэлхийд гарахад ойрхон байгааг илтгэсэн шагнал 

-Тэр жилийн наадмыг үзэж байхад маш их харамсаж байх шиг санагдсан. Д.Сумъяабазар аваргыг давчихсан болохоор түрүүлэх боломж гарч ирлээ л гэж бодсон. Гэтэл Х.Мөнхбаатар арслантай барилдахад хий таарсан уу их амархан уначих шиг санагдаж билээ?

-Өөртөө наадамд түрүүлнэ гэсэн маш  том зорилго тавьж, бэлтгэлээ базаасан. Түүндээ хүрээгүй болохоор л харамссан байх. Түүнээс биш сайхан барилдаад л унасан. Яах аргагүй өндөр, том даваа. Давсан нь баярлаж, унасан нь харамсалгүй яахав. Энэ чинь  тамирчин хүний л зан.

-Хэдхэн хоногийн өмнө цахим орчинд үнэн хүчээрээ цолонд хүрсэн бөхчүүдийн барилдаан гээд бичлэг тавьсан байсан. Тэр дунд таны хоёр цолонд хүрсэн барилдааны бичлэг багтсан байна. Ид сайн барилдаж байсан хоёр мундаг бөхийг давж, улсын цолонд хүрч, цолоо ахиулж байсан.  Үнэн хүчээрээ улсын цолонд хүрнэ гэдэг бахархал байх?

-Тамирчин, тэр дундаа их спортоор хичээллэж байсан хүн өмнөө том зорилго тавьж хөдөлмөрлөдөг. Би тийм амжилтад хүрнэ гэж. Өөртөө их өндөр зорилго тавьдаг, түүнийхээ төлөө зүтгэсэн. Түүндээ хүрч чадсан уу, чадаагүй юу гэдэг л байна. Төрийн наадамдаа  15 удаа барилдаж,  5 удаа шөвгөрч, 5 удаа тавын даваанд унасан. Бусдад нь гурвын даваанд хүртэл унаж л явлаа. Тийм айхтар өндөр амжилт биш ч гэсэн миний хувьд аав, ээжээ баярлуулж, нутаг усныхандаа хүндлэгдсэн. Хэзээ ч буруу юм хийгээгүй. Шударгаар барилдаж, цол авсан. Чадлынхаа хэмжээгээр зүтгэж, энэ амжилтыг гаргасан. Одоо надад амаа бариад, харамсаад байх юм байдаггүй. Болохгүйгээсээ болох хүртэл зүтгэсэн. Тэгж л энэ цолонд хүрсэн. Тэртээ тэргүй Монголын үндэсний баяр наадмыг монгол хүн бүр үзсэн, үздэг. Одоо дэлхий хүртэл үзэж байна. Тэнд юу болж байна вэ гэдгийг ард түмэн нүдээрээ харж байсан.

Намайг барилдахад нутгийнхан маань их хүлээж үздэг байлаа. Намайг начин болдог жил баярласандаа зурагтаа хагалсан хүн олон байдаг. Заан боллоо гэхэд машинтай нь аймаг руу гарч давхиад л. Хот руу хүрч ирсэн хүмүүс ч олон байдаг. Надад ард түмний хүндлэл цол авснаас илүү сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Одоо хаана ч явсан “Сайн байна уу, заан аа” гэж бүгд хүндэлдэг. Тэр л үнэхээр сайхан. 

-Та 2001 онд  Олон улсын олимпын хорооны “Шударга өрсөлдөөн ялалтын цом” шагналыг Монгол улсаас хүртсэн анхны хүн. Үндэсний бөхөөс энэ шагналыг авсан ганц хүн нь та. Их сонирхолтой санагдаж байна. Энэ талаар яриач?

-2001 онд намайг энэхүү шагналаар шагнасан юм. Начин цол хүртсэний намар нь Ш.Магван гуай надад гардуулж байлаа. Энэ шагналдаа би их хайртай. Шударга өрсөлдөөнийг үнэлж өгдөг шагнал. Олимпийн наадам зохион байгуулах нь зөвхөн ялахын төлөөх бус бөгөөд гол үнэ цэн нь эв найрамдал, хүндлэл байдаг тул хүний мөн чанарыг дэмжихийн тулд шударга өрсөлдөөнийн манлайллыг харуулдаг зорилготой юм. Монгол үндэсний бөхөд энэ шагналыг анх удаа надад гардуулсан юм. 2011 онд ОХУМ, С.Мияарагчаа энэхүү шагналыг хүртсэн. Энэ бол Монголын үндэсний бөх дэлхийн бөх болоход ойрхон байгаа гэдгийг илтгэсэн шагнал юм. Чөлөөт, жүдо бөх бол их спорт. Олимпын хөтөлбөрт багтсан. Тэгвэл  үндэсний бөх тийм хэмжээний спорт болох боломжтой гэдгийг Олон улсын олимпын хороо үнэлсэн хэрэг. Энэ ард түмэн ийм өв соёлтой юм. Ийм үнэт зүйл гэж үндэсний бөхийг үнэлж өгсөн шагнал гэж бий боддог.

Үндэсний бөхийн хөгжил урт хугацааны, оновчтой бодлого хэрэгтэй байна 

 -Та Үндэсний бөхийн холбооны Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа. Гүйцэтгэх захирал гэдэг ямар чиглэлийн ажлуудыг хийж хэрэгжүүлэх үүрэгтэй хүн бэ?

-2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр “Их эе” хуралдсан. Тэр үеэр бидний үеийн залуучууд дуу хоолойгоо нэгтгээд, Монголын Үндэсний бөх цаашаа яаж хөгжих, бид юу хийж чадах талаар хоорондоо ярилцаж тодорхой санал дэвшүүлэх зорилготой  оролцсон. Түүнээс өмнө би ганцхан удаа л “Их эе”-д оролцож байсан. Хоёр өдөр хуралдсан юм. Эхний өдөр нь суугаад, маргааш нь оролцоогүй. Ид барилдаж байсан болохоор хуралд суугаад байх сонирхол надад байдаггүй байсан. Харин нас тогтоод, үндэсний бөхөөрөө нэг их барилдахаа больсон учраас хуралд нь сууя, дуу хоолойгоо хүргэе. Бөхөө хөгжүүлье, бидний үе ирсэн. Бид цааш нь авч явах ёстой. Үндэсний бөхөөр барилдаж, өдий зэрэгт хүрсэн. Илүү сайн сайхан болгоё, дараа үедээ өвлүүлье гэсэн зорилготой залуучууд нэгдээд, дуу хоолойгоо хүргэсэн.

Тэр хурлын үеэр цаашаа яаж хөгжих, ямар бодлого баримтлах тухай маш сайн ярилцсан. Тэгэхэд намайг гүйцэтгэх захирал болооч гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд л би энэ албан тушаалыг хашиж эхэлсэн. Аливаа байгууллагын гүйцэтгэх захирал өдөр тутмын үйл ажиллагаа болох аж ахуйн ажил, хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээсэн хүн байдаг.  Аливаа бодлогыг хэрэгжүүлэх нь гүйцэтгэх захирал буюу CEO хүний үүрэг шүү дээ.  Энд төлөвлөлт, алсын хараа байх ёстой. Богино, урт хугацааны төлөвлөлтийг ч хийх ёстой юм. Би ажлаа аваад хоёр жил гаруй болж байна. 2018 оны “Их эе”-ээс олон залуучууд Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүдээр  сонгогдож, бид хамтраад амжилттай ажиллаж байгаа.

Олон жил маргаантай байсан, сорилтуудтай тулгарч байсан холбооны үйл ажиллагааг цэгцлээд, хоёр талыг ойлголцуулж цааш нь аваад явъя гэсэн зорилготой л ажилласан, бид. Өнгөрсөн хоёр жил Үндэсний бөхийн хувьд сорилт байсан. Юу болоод байгаа юм, одоо яах ёстой вэ гэдгээ бид бодох цаг болсон. Үндэсний бөх цаашаа яаж хөгжих юм, яаж хөгжүүлэх юм бэ гэдэг нь одоо биднээс шалтгаална. Одоо барилдаж байгаа, зодог тайлж буй болон бөхийн спортоор хичээллэж эхэлсэн  гурван үе бөхөө цааш нь хөгжүүлж, авч явна. Өмнө нь 30 жил Үндэсний бөхийн холбоог удирдсан удирдлагууд муу, сайн ч хийсэн ажилтай. Тэр хүмүүс өдий болтол аваад ирсэн юм. Харин бид цааш нь үргэлжлүүлж авч яавахын тулд дуу хоолойгоо гаргах ёстой. Тэр дунд маргаан ч гарч болно, зөвлөлдөөд, хэлэлцээд явж ч болно. Энэ үйл явц одоо өрнөж байна. Бид одоо “Их эеэ” л хийх ёстой.

-Та бүхний өнгөрсөн хоёр жилийн хугацааны зорилго биелээд, холбоо хоёр тийшээ харахаа больж, нэгдсэн байдлаар бодлогоо яриад явж байгаа гэж ойлгож болно биз дээ?

-Хоёр жилийн өмнө ажил авахад маргаан нь, шүүхийн нөхцөл байдал нь ямар байсныг би мэдэхгүй. Жишээлбэл, би 15 жил үндэсний бөхөөр барилдахад одоо миний ажлын өрөө буюу Р.Нямдорж гуай ажлаа явуулдаг байсан өрөөнд нэг ч орж үзээгүй л байсан. Одоо ид барилдаж байгаа залуучууд яг л надтай адилхан. Холбооны удирдлагын өрөөгөөр тэр болгон орж ирээд байдаггүй. Бэлтгэлээ хийгээд, ямар цолонд хүрэхийг зорьж байна, түүндээ хүрэхээр хичээгээд л явж байгаа. Түүнээс биш Холбооны ажил руу ордоггүй. Сайн засаглалтай үед ард түмэн тайван байдаг гэдэгтэй адилхан л явж ирсэн.

Одоо бөхийн нэр хүнд бага зэрэг уналаа. Бодлогын чанартай ажил хийх хэрэгтэй байна. Ийм үед бөхчүүд бүгдээрээ л оролцох хэрэгтэй. Би Үндэсний Бөхийн холбооны гүйцэтгэх захирал болсноос хойш ажил 50 хувьтай эмхэрсэн гэж ойлгож болно. Хийсэн ажил, үзүүлэх зүйл ч их бий. Гэхдээ би ганцаараа хийчихсэн юм биш, багаараа ажиллаж байгаа. Энэ хамт олон цаашид багаараа нийлээд ажиллаад, зориод явбал амжилтад хүрнэ. Монгол бөхийг зөвхөн бид өмчлөөд байгаа юм биш. Жишээлбэл, Дундговь аймгийн Өлзийт сумаас олдсон хадны сүг зурагнаас харж шинжлээд, үндэсний бөхийг  5-7 мянган жилийн түүхтэй  гэж тодорхойлсон. Бид өв уламжлаад аваад ирсэн. Энэ чинь үнэт зүйл юм шүү дээ. Яагаад баяр наадмаар түрүүлж байгаа бөхөд Японы компани машин өгөөд байгаа юм. Монголын хүний хамгийн үнэт зүйл, өв нь энэ юм гэдгийг тэд мэдрээд өгч байна. Монгол түмний үнэт өвийн томоохон төлөөлөл нь үндэсний бөх гэдгийг хүн бүр мэднэ.  

Энэ өв, үнэт зүйлийг хайрлаж, хамгаалж, цааш нь авч явах хэрэгтэй юм. Хэн нэгэн хүн хувьдаа ашиглах эрх байхгүй. Энэ бол өв залгамжлагдаж явах ёстой зүйл. Хойч үедээ улам сайхан болгоод хүлээлгэн өгч байх өв. Түүнээс биш үндэсний бөхөд ямар нэг маргаан байх ёсгүй юм. Үүний төлөө л бид ажиллаж байна. Дотор нь хоёр жил ажиллахдаа үндэсний бөхөд юу юу шаардлагатай байна гэдгийг мэдэрлээ, зарим ажлуудыг эхлүүлсэн.

-Үндэсний бөхөд элдэв маргаан, хэрүүл тэмцэл байх ёсгүй, ариун талбар. Гэтэл байгаад л байна. Бөхчүүдийн нэр хүнд унаж байгаа. Бөхчүүд наадмаар барилдахаас өөрийг хийдэггүй, нийгэмд тус хэрэгтэй зүйлийг тэд бүтээдэггүй гэх мэтээр шүүмжлэх болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Аливаа уламжлагдан ирж, цаашаа хөгжиж буй спортод сорилтууд байнга тулгарч л байдаг юм байна. Би нэлээд судалгаа хийж үзсэн. Жүдо бөхийн холбооны дүрмийг орчуулуулж, судаллаа. Сүмо бөхийн дүрмийг ч ялгаагүй. Бидэнд алс хэтийн зорилго, төлөвлөлт байх ёстой юм байна. Бид 30 жил ингээд яваад ирсэн. Тэгвэл дараагийн 30 жилд юу төлөвлөж, яаж ажиллах ёстой юм. Гол нь бидэнд маш оновчтой төлөвлөлт, урт хугацааны бодлого хэрэгтэй байна. 

Монгол Улсын Их хурлын гишүүн, ЗГХЭГ-дарга, сайд Л.Оюун-Эрдэнэ санаачлан олон эрдэмтэн, судлаачдын баг ажиллан “Алсын хараа-2050” бодлогын бичиг баримт боловсруулж гаргалаа. Монголын Үндэсний бөхийн хөгжлийн урт хугацааны бодлогын бичиг баримт дутагдаж байсан юм. “Алсын хараа-2050” бол бид ирэх 30 жил ямар байдлаар урагшлах вэ гэдгээ  төлөвлөж байгаа бодлого. Үндэсний бөх ч гэсэн энэхүү бодлогын бичиг баримтад үндэслэн төлөвлөлтөө хийх ёстой. Төр, хувийн хэвшил яаж хамтарч ажиллаж болдог гэдгийг “Алсын хараа-2050”-иар харуулах  хэрэгтэй юм. “Алсын хараа-2050” бодлогын бичиг баримтад үнэт зүйлийг маш тунгалаг байдлаар тодорхойлсон байдаг. Үнэт зүйл нь монголчууд бид хэрхэн холын бодолтой урагшлах  замыг зааж өгөх чиглэл боллоо. Энэ дагуу Үндэсний бөхийн холбооныхон өөрсдөө санаачлан “Үндэсний бөхийн алсын хараа-2050” гэсэн бодлогын бичиг баримттай болж байна.

-Гол барих бодлого нь юу байгаа. Үндэсний бөхөд голчлон өөрчлөх шаардлагатай зүйл нь юу байна?

-“Үндэсний бөхийн алсын хараа-2050” стратегийн бодлогын бичиг баримттай болох шаардлага нь бид хөгжлийн үе шатуудыг төлөвлөх ёстой. 30 битгий хэл 10 жилээр төлөвлөсөн бодлого байсангүй. Төрийн хэмжээнд урт хугацааны 30 жилийн цаадахыг харсан бодлого гаргаж байна. Бид ч гэсэн төр, засгийн бодлоготой уялдуулж төлөвлөх хэрэгтэй. Бодлогоо нийт бөхчүүдээрээ хэлэлцүүлэх ёстой. “Их эе” маань цар тахлаас болоод хойшлоод байна. Коронавирус гараагүй байсан бол “Их эе”-ээ хуралдуулчих байсан юм.  Бид өөрсдөө ямар зорилго тавих юм. Үндэсний бөх Олон улсын тавцанд гарах нь л том зорилго. Бөхчүүд гэдэг Монголын үндэсний өв тээгчид. Одоо нэр хүнд нь жаахан унасан байгаа ч гэсэн хүссэн хүсээгүй л бөхчүүд маань соёлын өвийг тээж яваа хүмүүс.

Энэ өв соёлоо улам хөгжүүлээд, цааш нь аваад явбал том трэнд. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн хүмүүстэй хамтарч, хөгжлийн бодлогын бичиг баримттай болж байна. Одоо бөхчүүдээрээ хэлэлцүүлээд, төртэйгээ хамтарч ажиллана.

-Гол зорилго 2050 он гэхэд Үндэсний бөх дэлхийн хэмжээний спорт болж хөгжих гэж ойлгож болох уу?

-Монголын Үндэсний бөхийг тэлэх чиглэл баримтлаж байна. Сүүлийн 30 жил бид өөрсдийгөө боловсруулчихлаа. Төртэйгээ маш сайн хамтарч ажилладаг. Улсын баяр наадмаа хамтарч зохион байгуулдаг. Ерөнхийлөгч цол олгодог. Энэ чинь бидэнд том шагнал. Харин бид өөрсдөө юу хийх ёстой вэ. Эхний ээлжинд монгол угсаатан, туургатан бүртэй хамтарч ажиллах хэрэгтэй. Цаашлаад нүүдэлчин угсааны улсуудтай хамтарч, үндэсний бөхөө хөгжүүлж, дэлхийд таниулах ёстой. Бид өнгөрсөн хугацаанд энэхүү бодлогыг өргөн хүрээнд хэлэлцэж байсангүй.

Саяхан би Турк улсад зохион байгуулагдсан Ethnosport буюу үндэсний уламжлал, соёлын наадмын их хуралд оролцоод ирлээ. Тэр хуралд оролцож байхдаа маш олон гоё санааг олж авч, үндэсний бөхөө илүү сайн хөгжүүлэх шаардлагатайг улам их ойлгосон. Бид Үндэсний бөхөө монгол туургатан, цаашлаад нүүдэлчин удмын улсуудад хөгжүүлж, олон улсын том спортуудтай мөр зэрэгцүүлж чадвал Монгол Улсын нэр хүнд өснө. Аялал жуулчлалын салбар хөгжинө.

Холбоо үйл ажиллагаа явуулж байгаа бол дүрэм, журмаа өөрчилж л байх ёстой

 -Үндэсний бөх олон улсад гарч хөгжихийн тулд илүү боловсронгүй болох хэрэгтэй байна. Их спортын  хэмжээнд хүрсэн байхыг ч шаардана. Хамгийн наад зах нь дүрэм нь илүү нарийн байх ч шаардлагатай болох байх. Одоо мөрдөж буй дүрмийг өөрчлөх, шинэчлэх талаар ярьж байгаа юу. Цаашлаад бодлогын бичиг баримтдаа ч тусгах байх?

-Бодож, төлөвлөж буй ажил их байна. Олон улсад гарахад бидэнд юу шаардлагатай болох вэ гэсэн асуултын хариулт нь бодлогын асуудал юм. Стандарт байх хэрэгтэй. Олон улсын стандарт гэдэг дэлхийн улс оронд ижил тэгш байх ёстой зүйл шүү дээ. Түүнд таарсан стандартыг хангах ёстой. Бид гадаад улс руу Монголын Үндэсний бөхөө экспортлох зорилготой ажиллаж  байна. Тэгэхээр үүнд зориулсан бодлогын бичиг баримттай л болох ёстой. Өмнө нь ийм бодлогын бичиг баримт байгаагүй. Одоо хийх цаг нь болсон. 

Үндэсний бөхийн дүрэм өөрчлөгдөх ёстой юу гэвэл тийм. Жүдо, чөлөөт бөхийн дүрэм цаг үеэ дагаад маш хурдан өөрчлөгддөг. Түүнтэй адилхан Үндэсний бөхөд өв соёл гэдэг гол ноён нуруугаа хадгалаад, жижиг дүрмийн өөрчлөлтүүдийг байнга хийж байх хэрэгтэй. Яаж үзэгчид, үнэн хэрэглэгчдээ татах вэ. Ард түмэндээ ямар гоё үзүүлбэрийг үзүүлэх вэ. Уран гоё барилдаан үзэх гэж л бөх сонирхогчид ирдэг. Үзэгчдийн хүсэл, таашаалд нийцсэн барилдаан үзүүлэхэд чиглэсэн ямар өөрчлөлт, бодлого хэрэгтэй байна вэ гэдгийг мэдэж, мэдэрч гаргамаар байна.

Одоо Үндэсний бөхөд би гэсэн үзэл давамгай байх шиг байна. Би цол авчихвал боллоо гэдэг ч юм уу. Гэтэл бид гэж бодож, нэгдэх цаг болсон. Бид өөрсдөө оюунлаг, ёс зүйтэй, дүрэм журамдаа захирагддаг болж байж үнэнч хэрэглэгч, бөх сонихогчдоо татна. Ард түмний хайртай спорт нь үндэсний бөх мөнөөс мөн. Бөхчүүд бид ард түмнээ хүндэлж, тэднийгээ татахын тулд дүрэм журамтай, ёс жудагтай байх ёстой.  Ард иргэд Үндэсний бөхдөө хайртай байвал үзэгчдийн тоо өснө. Үзэгчдийн тоо өсөх тутам бид улам уран гоё барилдаан үзүүлэх, бөх хүн юу хийж чаддаг вэ гэдгийг харуулах ёстой. Тэгж байж бөх оршин тогтноно. Залуучууд надтай уулзаад, “Б.Сайнбаяр заан аа, Гүйцэтгэх захирал аа, ямар гоё барилдаан зохион байгуулбал хүн олноор үзэх вэ” гэдэг. Бид эхлээд үнэнч хэрэглэгч, үзэгч, ард түмнийхээ хүслийг бодолцож барилдаанаа хийх хэрэгтэй. Жишээлбэл, нэг аймгийн арслан 1000 хөгжөөн дэмжигчтэй гэж бодъё. Тэр 1000-ыг яаж 10 мянга болгох вэ гэдэг бодлого хэрэгтэй. Тэгж байж бөх улам гоё болж, энэ спорт цаашаа хөгжинө. Бид алсын хараатай, бодлого болох цаг яг одоо л ирчихээд байна.

-Бөх сонирхогч барьц сонгохыг тийм ч их таашаадаггүй. Гэтэл спортод түргэн шуурхай, хугацаатай байх шаардлага бий. Тэгвэл барьц сонгохоос өөрөөр хурдан шуурхай барилдуулах гарц юу байна.

-Барьц сонгох тэр үедээ оновчтой шийдвэр байсан. Холбоо үйл ажиллагаа явуулж байгаа бол дүрэм, журмаа өөрчилж л байх ёстой юм шүү дээ. Яг тогтсон юм байна гэдэг оновчтой биш. Байнга л өөрчилж, сайжруулж явах хэрэгтэй. Тиймээс бид барьц сонгоог халъя гээд, хоёр сар хэрэгжүүлж үзсэн. Ард иргэд ч, ид барилдаж байгаа залуучууд ч дуртай байсан. “Сайнаа ах аа, энэ болж байна” гээд өөрсдөө санал санаачилга гаргаж эхэлсэн. Энэ чинь л бөхийн хөгжил байхгүй юу. Бид залуучуудынхаа санаачилгыг бодлогоор дэмжээд, өөрчлөлт, шинэчлэлтээ хийвэл барьц сонгоог өөрчилж болно. Орлох маш гоё дүрэм, журмыг ч гаргах боломжтой.

Үндэсний бөх байнга сайжирч, хөгжих хэрэгтэй байна. Тиймдээ ч бид дэлхийн томоохон бөхийн төрлүүдийн дүрмийг судалж байгаа. Жүдо, чөлөөт бөх, сүмо улам боловсронгуй болоод, сайжирсаар ирсэн. Тэндээс аваад, үндэсний бөхөд нэвтрүүлэх боломжтой дүрэм байна уу гэдгийг судалж үзэж л байгаа.

-Бас нэг шийдэх ёстой зүйл бол шүүлт. Шүүлтэд камерын бичлэг ашиглах асуудлыг тавьж байгаа. Ч.Санжаадамба аваргыг Г.Ганжад тавын даваанд давж, начин болдог жил маргаан гарч байсан. Хамгийн сонгодог жишээ энэ. Шүүлтэд камер ашиглаагүйгээс болсон гэдэг маргаан байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж, засаж, өөрчилж байна?

-Бидний хийж хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь камерын шүүлт. Шүүлт цаг үеэ дагаад хөгжиж байх ёстой. Ард түмэн үнэн зөв шүүхийг хүсдэг. Бид технологийн шинэ шийдэл юу байна гэдгийг судалж үзсэн. Шүүлтийг зөв хийхгүй л болохгүй.  Бөх сонирхогчид барилдаан үзээд, давхар шүүж, мэдэрч байдаг. Үнэн зөвөөр хардаг гэсэн үг. Буруу шүүвэл шуугилдаад, эсэргүүцэх тохиолдол ч бий. Тиймээс бид технологийн дэвшлийг судалж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хавраас хойш цөөнгүй ажил хийлээ. SPS телевизтэй хамтраад, Бөхийн өргөөнд шалан дээгүүр гүйдэг камер байрлуулахаар ярьж байна. Мөн агаарын камер ч суурилуулахаар ажиллаж байна даа.   

 

 

81
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

81 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.224Зочин   • 2020, 5 сарын 7. 6 цаг 45 минут

ухаантай хөдөлмөрч сайн бөх. цэвэр хөдөлмөрөөр гарч ирсэн хүн. бөхөд найраа энэээ тэрээг хийж үзээгүй жинхэнэ жудагтай шударга бөх дө. Бөхийн холбоог өөд нь татаарай, хэдэн муу бөхчүүдээ харж хандаарай. ажилд нь амжилт хүсье.

202.126.88.37Ккк   • 2020, 5 сарын 5. 16 цаг 58 минут

ХӨӨРХӨН АМБИЦТАЙ БАНДИ. ЧАМАЙГ ДЭМЖИХ НЭГ БӨХ БАЙХ УУ. МУУ Л НЭРТЭЙ ЮМ БИЛЭЭ

192.82.65.224Зочин   • 2020, 5 сарын 7. 6 цаг 46 минут

хуцаарай чи муу. найраанд чинь ороогүй болохоор атаархаж явдаг уу чи.

64.119.18.113Зочин   • 2020, 5 сарын 5. 10 цаг 58 минут

48kg hun 150kg hun ha ha ha tegeed yallaa ch geh shig guigeed l

64.119.18.113Зочин   • 2020, 5 сарын 5. 10 цаг 57 минут

HA HA HA HARIN UNDESNII BUHIIG SPORT GEVEL BI MAI HUTS PIZDA MINE GEJ HELNE ENE BOL ZUGEER L NAADAAN. SPORTOD TSAG HUGATSAA NAS JIN ORCHIN GEED ZUNDUU YUM BAIDAG UNDESNII BUHUD ENE BUGD OGT HAMAAGUI TEGEHEER DOPING HEREGLESEN CH BOLNO YAAJ48kg HUNIIG 50kg HUNTEI BARILDUULAH VEE AAAAAAAA

64.119.18.113Зочин   • 2020, 5 сарын 5. 10 цаг 54 минут

uul n undesnii uv mun l doo gehdee odoo bol onigoo bolson shdee porter modoor sumiin nachin bolj baina geed l bod doo ulsiin naadam bol buuur onigoooo

85.141.76.232Зочин   • 2020, 5 сарын 5. 1 цаг 24 минут

Маараа.....эрт амар даа..... Маараа...

213.202.230.115Мойтгор   • 2020, 5 сарын 4. 23 цаг 30 минут

Чи хариу бичээчээ . Яачихаад байгаа юм .

85.141.76.232Зочин   • 2020, 5 сарын 5. 0 цаг 36 минут

Одоо гфам барьж биеээ бодно шуу.маарай.....

109.252.28.161Сээмгэр шар   • 2020, 5 сарын 5. 0 цаг 43 минут

Гам барих тухайд огт больсоншдээ . Чиний хvч . Одоо тэрvvгэр яанам бэ ? хе Ядаж Чиний нэг ч гэсэн хеделмерийг vнэ цэнэтэйгээр хадгална аа

109.252.28.161Хн.....   • 2020, 5 сарын 5. 0 цаг 23 минут

**** гэж

85.141.76.232Зочин   • 2020, 5 сарын 5. 0 цаг 30 минут

ееее....таарах байлгуй дээ.... Харин евдеж ул болно... Дархлаагаа дэмж.мах авсан уу ....ай. Маарай

85.141.76.232Зочин   • 2020, 5 сарын 5. 0 цаг 31 минут

Ай.....

66.181.161.114Зочин   • 2020, 5 сарын 4. 23 цаг 22 минут

За даа, монгол бөх үнэт өв болохыг Сайнбаяр сурталдаад сууж байх ч хаашаа юм. Зүгээр та минь ээ, сүүлийн үед энэ бөхийн бантанг эрэгцүүлэхэд өөр бодол төрөх юм. Монгол бөх бол спорт байх бололцоогүй зүйл юм. Спорт багийнх байж л амжилттай хөгждөг юм байна. Ядаж нэг дасгалжуулагч, бэлтгэл хангагч, ивээн тэтгэгч, менежер гээд л явдаг биз дээ. Гэтэл монгол бөхөд тийм юм алга. Тэржэд амжилт гаргавал нэг л хүний ялалт, амжилтын тухай ярина. Чухамдаа ганцхан хүний эрх ашиг. Хувь хувьдаа эрсдлээ даагаад явна. Шатвал ганцаараа дуусна. Мандвал ганцаараа

66.181.161.114Зочин   • 2020, 5 сарын 4. 23 цаг 27 минут

торойно. Монгол хүний зан төлвийн онцлог бас иймэрхүү чанартай төлөвшинө. Гэтэл энэ дэлхий хөгжлийн өөр голдрилоор явчихлаа. Зах зээл гэдэг зүйл дээр бүгд төвлөрдөг болчихлоо. Энэ бол угтаа хамтран зүтгэхийн нэр. Эрх ашигаа нэгэтгэхийн нэр. Ингээд ирэхээр жишээ нь л гэхэд манай монгол бөхийн үнэт зүйлийн яг эсрэг явчихаж байна. Гэсэн ч ингэж явах нь тоймтой, зардал хавьгүй багатай, үр ашиг өндөртэй байдаг юм байна. Тэгээд ганцаараа торойж тасрах биш бүх эрх ашиг нэг учраас шатсан, зовсон ч татаж авах суваг тусламжийн гар олддог юм байна. Энэ н

66.181.161.114Зочин   • 2020, 5 сарын 4. 23 цаг 32 минут

ийгмийн өөрийнх нь мөн чанартай нийцэж буй учир цаашаа амьдраад явчихдаг. Ийм тогтоц, систем хамаагүй урт настай байдагийн учир нь ердөө энэ юм. Нэгдсэн нэг эрх ашиг, нэгдсэн зардал бас нэгдсэн ололт амжилт ба үр ашиг. Тэгвэл монгол бөх ямар вэ? Юуны өмнө цөөхөн хэдэн аврагын фракцаар задарч байна. Эхлэл нь. Хэдэн аварга байна төдий тоогоор эрх ашиг салж байна. Тийм байгаа биз? Сайхан аврагууд хэмээн амаа олохгүй магтах боловч ширээний ард өөд өөдөөсөө хараад сууж чадахгүй байгаа биз дээ? Үүнд нөгөө дундаж бөх хүний ухамсар, төлөвшил, боловсрол

66.181.161.114Зочин   • 2020, 5 сарын 4. 23 цаг 38 минут

иргэншил нөлөөлнө. Гэхдээ л хамгийн гол зүйл бол эрх ашиг. За болоогүй ээ. Аймаг нийслэлээр сална. Пуны өмнө тоймтойгоос 22 эрх ашиг болж сална. Энэ нь цаашлаад 330 эрх аүиг болж задарна. Сум дотроо дахиад голын урд ба хойно, нурууны өвөр ба арынх гээд явчихна. Дахиад цаашаа Тасархайн бууцны, голын адгийн, Тээлийн эхний, Товгорын дөрөлжний гээд явчихаар ямар вэ? Дахиад бүр цаашаа, урд ба хойд гэрийн, гэдсэнд ирсэн, гал дээр гарсан, орж суусан гээд явна. Дахиад цаашаа, эмээ өвөөгийн хүүхэд, аавын хайртай хүү гээд явна. Дахиад цаашаа... Еөөе. Энд

66.181.161.114Зочин   • 2020, 5 сарын 4. 23 цаг 43 минут

төгсгөл гэж байна уу? Хүн төрөлхтөн сансрын уудмыг таньж амжаагүй учраас төгсгөлгүй гэж төсөөлдөг. Бичил биет бүтцийг электрон нейтроноос цааш дахиад задарна гэх учраас бас төгсгөл олоогүй байна. Гэвч энэ бол шинжлэх ухаанд бахархал, гайхамшиг, хөгжлийн эх үндэс болсон сэдлийг төрүүлэх эх сурвалж болдог. Харин монголчууд? Бид ингэж эгэл бөөмсөөс ч илүү нарийн задрах зохион байгуулалт нь бидэнд яг үнэндээ хэр ашигтай тусдаг вэ? Энэ хавьцаа л манай нийгмийн ч тэр энэ бөхийн ч тэр асуудлын цөм нь байгаа юм биш үү?

66.181.161.114Зочин   • 2020, 5 сарын 4. 23 цаг 49 минут

Дээр өгүүлсэн оршихуйн хязгаарын асуудал хүн төрөлхтнийг урагш дэвшүүлэх сэдэл нь болж байна. Яагаад вэ гэвэл тэнд хүн төрөлхтний танин мэдэх, хүртэх гэсэн нэг л эрх ашиг байгаа учраас тэр юм. Харин монголчууд бидний дор бүрдээ салан сарнисан эрх ашигийн хуваагдал биднийг цаг үе бүрд олсон хүн төрөлхтний агуу дэвшлийн ололтын тасархай болсон хөгжил дэвшлийг маань юу ч үгүй болтол будаа болгох эх сурвалж болж байна. Монгол бөх бол үүний шилдэг жишээ. Энд ярьж буй залуу л гэхэд Өвөрхангайн дошны хүүхэд гэдгээрээ үнэт зүйлээ хийчихээд яаж олон бөх

66.181.161.114Зочин   • 2020, 5 сарын 4. 23 цаг 54 минут

чүүдийн эрх ашигийг төлөөлж чадна гэж бодож сууна аа? Энд ямар нэг логик уялдаа байна уу? Энд ердөө л нэгдсэн эрх ашиг гэж алга учраас монгол бөх ядаад америкийн нэг муу, захын гудамны зодооны тэмцээний эмх цэгц зохион байгуулалтанд хүртлээ 100 жилээр хаягдсан байна шүү дээ. Худлаа гэх үү? Бодож үз. Нохой зодоон, монгол бөх 2-г харьцуулаад үз. Юун жудо вэ? Юун чөлөөт вэ? Юун сумо вэ? Юун олимп дэлхийн тэмцээний төрөлд багтах вэ? Бүр ингэсээр нэг заалны барилдаан ч зохион байгуулж чадахгүйд хүрч байгаа биз дээ? Худлаа юу? Ингэсээр сүүлдээ яадын?

100.15.93.159Зочин   • 2020, 5 сарын 4. 22 цаг 17 минут

Нөгөө Допингболдынхоо учрыг олоочээ.Ийм байдлаар олон улсад гарах ч дээ

185.117.118.209Сайхан   • 2020, 5 сарын 4. 22 цаг 15 минут

Хэхэ ,,, хэхэ Маараа

112.214.193.61Зочин   • 2020, 5 сарын 4. 21 цаг 48 минут

Үндэсний бөх шиг хэрэггүй юм алгадаа .хөгжүүлж чадахгүй байж....

109.252.28.161Vст   • 2020, 5 сарын 4. 21 цаг 27 минут

Маараа хариулбал зvгээд шvv ккк

109.252.28.161Маар   • 2020, 5 сарын 4. 21 цаг 47 минут

Яачихваа ??

66.181.180.109Контрразведка   • 2020, 5 сарын 4. 21 цаг 56 минут

you have to confess your self now,tell the truth

167.172.176.127$   • 2020, 5 сарын 4. 22 цаг 08 минут

Baga tenegteed bai , Minii naiz , Sport iin rub ordnii ued hureed it oirhon baigaa yum chini .

66.181.180.109Контрразведка   • 2020, 5 сарын 4. 22 цаг 20 минут

you are trafficant of dugs specciallly the ice a meth from chinese sources and there is police depament into i know you well you are criminal.

66.181.180.109Контрразведка   • 2020, 5 сарын 4. 22 цаг 22 минут

you are trafficant of dugs specciallly the ice a meth from chinese sources and there is police deparment involved into i know you well you are criminal.

66.181.180.109Контрразведка   • 2020, 5 сарын 4. 22 цаг 22 минут

i sad you have to confess,tell the truth

66.181.180.109Adolf   • 2020, 5 сарын 4. 20 цаг 27 минут

ariwain guril shar tos idej sur tuvd lam yu iddegig med byasalgal hii amidar temts chinii huvid hun bolj tursunuu oilgoh bolno

109.252.28.161Сеесгер   • 2020, 5 сарын 4. 20 цаг 25 минут

Сайн уу ? Маараа . «Залуу байхад дурлахаараа догдолдог байж билээ , Одоо ч даралт ихэсдэг болж» ёоёо

85.141.76.232Зочин   • 2020, 5 сарын 4. 20 цаг 36 минут

Маараа...ай

109.252.28.161Сеесгер шар , Орон Гаран   • 2020, 5 сарын 4. 20 цаг 46 минут

Чи маанаг уу ? Уншаад ойлгодогvй юм уу ?

85.141.76.232Зочин   • 2020, 5 сарын 4. 20 цаг 58 минут

Кккк.... Орон гаран...ойлоо...

109.252.28.161Бааст   • 2020, 5 сарын 4. 21 цаг 11 минут

Бид ер нь энд тааралдах болов уу? Хэхэ ///Ер нь шvv/ Яг одоо биш , маргааш биш негеедер биш ер нь хэхэ

185.117.118.209Зочин   • 2020, 5 сарын 4. 22 цаг 43 минут

Маараа хаачваа хэхэхэ

66.181.180.109Зочин   • 2020, 5 сарын 4. 20 цаг 20 минут

uuriiguu zoliosloj sur

66.181.180.109Зочин   • 2020, 5 сарын 4. 20 цаг 33 минут

uunii tuluu amia aldahadch belen baij sur

202.179.31.30Зочин   • 2020, 5 сарын 4. 18 цаг 49 минут

МҮБХноос Цогтбаатар гэгчийг зайлуулах хэрэгтэй

213.55.221.31Har   • 2020, 5 сарын 4. 18 цаг 35 минут

Saihan yariltslaga bna. Yndesni buh saihan shyy.

202.55.188.45Доо   • 2020, 5 сарын 4. 16 цаг 59 минут

Сайнбаяр бол сайн заан,сайн тамирчин хүн. Харин одооны энэ бөх гэсэн 90д оноо хойшхи хогнууд бол хүн биш үнэгүй хоол идэх хоосон таахалзахөөс өөр юмгүй амьтад бөх гэхээр дургүй хүрдэг болсон доо

103.57.95.132Зочин   • 2020, 5 сарын 4. 16 цаг 50 минут

Дэлхийд нэрээ гаргах спортоо дэмжицгээе. Одоогийн энэ үндэсний бөхийг үзэх ямарч сонирхол алга. Гавьяа шагнал авах гэсэн хор найруулсан чавганц шиг юмнууд болждээ. Ажил хөдөлмөр хийцгээ

202.9.46.43Зочин   • 2020, 5 сарын 4. 16 цаг 26 минут

Бөхийн барилдааныг үзэх их уйтгартай байдаг.

109.252.28.161Rama   • 2020, 5 сарын 4. 15 цаг 46 минут

Ter humuusiin yarij baigaagaar Ta bid 2 ikh aztai humuus yum . Ted heleh dee joohon l hotsorson bol tegeel yostoi jinhken Buh yum duu sah. Baisan .

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 4. 16 цаг 33 минут

за ойлголоо... одоо биеээ тордох... мах, тахиа, бусад хүнс сайн аваа .... чи эр хүн болжээ... халдвар өндөр дэлгүүрт маск, бээлий зүү....

109.252.28.161Zochin   • 2020, 5 сарын 4. 16 цаг 39 минут

Za , hoyulaa er hun shig baiya gesen bizde ? Ta namaig uuruu surgasan .

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 4. 16 цаг 49 минут

Akh , namaig yuch bolson namaig ene tuhai bitgii hel gesen shu . Oilgoson uu ? Bi tanid helj baij sanaa amar ard baina. Aa

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 4. 17 цаг 22 минут

ок

109.252.28.161Zochin   • 2020, 5 сарын 4. 17 цаг 26 минут

Makh ntr avakh bolov ? Talkh l idej bna bi ...

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 4. 17 цаг 54 минут

мах зайлшгүй аваа мах идэж тэнхэрнэ монгол хүн...тахиа ч ав....

109.252.28.161Zochin   • 2020, 5 сарын 4. 15 цаг 44 минут

D USAnd orj bn . Garj irheer bid delguur orno . Amidral uneheer sonin . 1t corona , 2t nuguu utas , 3 karantin . Yag iim ued Ta baikhgui baidag ni ikh uchirtai . Tegehdee neeh gomdood baisan yum bol Minii huvid baihgui e .

109.252.28.161Zochin   • 2020, 5 сарын 4. 15 цаг 40 минут

Shine doloo honogiin mend . Sain baival taniikh , muu yum baival hadam T , CH ... hen tegdeg bile :))) . Ta baharhaj baival bolj dee . Er ni akhaa hun doroo /hurdan , nud irmehiin zuur/ yum bnshde . Bid hunii tuslamj avsaan . Minii oilgosnoor nuguu yumnaas bugd duusaagui yum uldej gene ee . Bi l tegj oilgoson . Teriig savnii huurul gedeg gene . Aimar2

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 4. 15 цаг 10 минут

маараа.... яаж байна даа... ах нь маргааш яринаа... Баагийй чи просто молодец. горжусь

66.181.167.154Зочин   • 2020, 5 сарын 4. 14 цаг 24 минут

Sainaa zaan hamgiin shudraga zaan

66.181.167.154Зочин   • 2020, 5 сарын 4. 14 цаг 23 минут

Ene Sainbayar zaan mash zuw yarisan bna shyy

31.165.215.200irgen   • 2020, 5 сарын 4. 14 цаг 12 минут

yag zov mongol ulsiin soeliin ov , bohchyyd huviin um bolgochihson bas bi boh geed l torlyy guigeed er ni estoi utgagui bolood baina

203.91.115.37Зочин   • 2020, 5 сарын 4. 13 цаг 54 минут

БӨХ ГЭЭч Ю МНУУДЫГ 10 ЖИЛ ХОЙШЛуууАХ ХЭРЭГТЭЙ

203.91.115.37Зочин   • 2020, 5 сарын 4. 13 цаг 51 минут

ДОПИНТОЙ ХЭДЭН Ю МЫГ ИХ ХА МГААЛЖЭЭ

98.215.35.16Odhvv   • 2020, 5 сарын 4. 12 цаг 59 минут

7giin davaand Sumiyag hereggvi davsiin nachin heveerei baih estoi bsiin

66.181.161.92зочин   • 2020, 5 сарын 4. 12 цаг 50 минут

монгол бөх бол гайхамшиг. энэ бол спорт өв уламжлал ёс зүй хүмүүжил баяр бахдал сэтгэлийн цэнгэлмонголчууд бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн соёл юм шүү. үүнийгээ монголчууд бид л хайрлаж хамгаалж хөгжүүлж үр хойчдоо өвлүүлэн үлдээхгүй юч бол энэ дэлхийн хаана ч хэн ч үүнийг минь биднээс илүү хайрлан хамгаалахгүй шүү.

202.9.46.43Зочин   • 2020, 5 сарын 4. 13 цаг 00 минут

өмхий бөх лам нам гуравгүй монгол байсаар ирсэн.

66.181.161.92зочин   • 2020, 5 сарын 4. 12 цаг 45 минут

аливааг муутгах шүүмжлэх зогсоох үгүй хийх маш амархан. харин хөгжүүлэх сайжруулах үргэлжлүүлэх бүтээх буй болгох хэцүү. иймийн тулд энд монгол бөхийг шүүмжилсэн муухайгаар хэлсэн үгүй хийхийг уриалсан монгол хүн бүр та сайн бодоорой. өөрт буй бүхнийг гоочлоод өрөөлийн сайхан бүхнийг даган дуурайсаны дараа танд таны үр хойчид монгол гэж хэлэх юу үлдэх вэ. тэр үед биднийг хэн гэж ойлгох бол. харин муу муухайгаар дайрахын оронд өөрт байгаа жаахан зүйлээ өнгөлж зүлгэж тордож бусдын жишигт хүргэхийн тулд монгол хүн бүр эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байх

66.181.161.92зочин   • 2020, 5 сарын 4. 12 цаг 40 минут

монголчууд бид нар өөрсдийнхөө өв уламжлал, үнэт зүйлсийг муухай гэлгүй бүгд тал талаас нь дэмжин өргөж хойч үедээ өвлүүлэн үлдээнэ. монгол бөх бол монголчуудын үнэт өв. бусдын хийсэн сайхныг даган хөөрч гүйхийн оронд өөрийн улсын өвийг сайжруулан хөгжүүлж өвлүүлэн үлдээхийн тулд монгол хүн бүрийн оролцоо маш чухал. монгол бөхийг дэмжин сайшааж, тэтгэн хөгжүүлэх хэрэгтэй. монгол гэсэн бүхнийг үнэлж хөгжүүлж хүндэтгэн хайрлаж чадсан тэр л цаг дор монгол улс монгол ард түмэн монгол өв уламжлал мөнхөд оршин тогтоно.

66.181.161.92зочин   • 2020, 5 сарын 4. 12 цаг 34 минут

сайн байна. зөв замдаа орж байгаа юм байна. олон сайхан зүйл хийгээрэй. одоо та нарын цаг мөн шүү. хууль эрх зүйн хувьд одоо асуудалгүй боллоо. урагшаа харсан, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн, ёс зүй шударга ёсонд нийцсэн олон сайхан бодлого хэрэгжүүлээрэй. амжилт хүсье.

100.15.93.159Зочин   • 2020, 5 сарын 4. 12 цаг 21 минут

Үндэсний бөхийг үндэснийхээр нь байлгамаар байна.Нутгийн зөвлөл нэртэй жинхэн ****/хэлэх ч муу үг олдохгүй/нууд олон сайхан залуусаар тоглолоо доо

202.9.46.165Зочин   • 2020, 5 сарын 4. 11 цаг 50 минут

Эхлээд Сумьяатай барилдахдаа юу гэж ахтайгаа барилдахав гэчээд 2 дахь удаагаа барилдахдаа бөхийн дэвжээ бол Ариун гэдэг чинь юу гэсэн үгийн. Дээр доорх зиндаархал цолны аархал эмээрхэл хаа ч байх юм. Энэ зүйл бүх өмсгөл яг ижил болоод /жүдо чөлөөт шиг/ бүх ам авах ёс байхгүй болоод, цолбайхгүй болоод Монгол үндэснийбөх байхгүй болж байж л алга болох зиндаархал нутгархал талцал байхгүй юудаа. ЭНэ юу гэсэн үг вэ гэвэл Монгол бөх энэнээс цааш хөгжил байхгүй ээ. Ердөө л энэ

66.181.169.70Зочин   • 2020, 5 сарын 4. 11 цаг 47 минут

Хайр даахгүй гахайнууд

66.181.169.70Зочин   • 2020, 5 сарын 4. 11 цаг 46 минут

Бөх үзэхээ болиод удаж байна. Утгагүй заваан юмнууд

98.253.30.34Gunig   • 2020, 5 сарын 4. 11 цаг 06 минут

Undesnii buh shig uitgartai budliantai ymar ch meh hiihgui bie biee turj hooson utaggui sport MGL d l bh shig bna.

64.119.17.132Oyunbold arslam   • 2020, 5 сарын 4. 10 цаг 56 минут

Baterdene huvida ashiglah shahsiin bish u baterdeni tejeesen golog min

202.9.46.43Зочин   • 2020, 5 сарын 4. 10 цаг 48 минут

бөхчүүдээ хийх ажилгүй зүгээр суухаар явж ажил олж хийцгээ. Уул уурхайд та нар шиг бие бялдартай хүмүүс очиж ажил хийхэд яг тохирно. Бөхийн барилдаан бол ард түмнээ хөгжөөдөг спорт болохоос барилдаж шагнал урамшуулал авдаг спорт биш шүү. бөх барилдаж мөнгө олж чадахаас сэтгэхүйгээрээ мөнгө олж чадахгүй хоосон толгойнууд

66.181.189.244Зочин   • 2020, 5 сарын 4. 10 цаг 36 минут

Та нар харин үндэсний өв соёлыг минь ашиглаж найраа хийж мөнгөжөөд байржаад унаажаад байгаа юм бишүү .

192.82.66.151Зочин   • 2020, 5 сарын 4. 10 цаг 31 минут

Бүгдээрээ бөх үзэхээ болио үзээд байх юм байхгүй бид нараас арай толгой муутай арай хүнд жинтэй хэдэн нөхөд л байгаа

66.181.169.70Зочин   • 2020, 5 сарын 4. 10 цаг 27 минут

Муу сайн луйварчид.

66.181.169.70Зочин   • 2020, 5 сарын 4. 10 цаг 26 минут

Нийгэмд ямар ч хэрэггүй гахайнууд. Шуналын туламнууд

66.181.169.70Иргэн   • 2020, 5 сарын 4. 10 цаг 25 минут

За бөхчүүд, хөөсөн мантуунууд. Та нар зүгээр зайлцгаа. Хэнд ч хэрэггүй махан бөмбөгүүл. Тийм овоо юм бол түймэрт яв

103.57.95.223Зочин   • 2020, 5 сарын 4. 9 цаг 37 минут

Зөв хандлагатай хүн аж

166.137.240.125Зочин   • 2020, 5 сарын 4. 9 цаг 29 минут

Дэлхийд гарья гэвэл допинг допинг допинг.

202.9.46.43Зочин   • 2020, 5 сарын 4. 9 цаг 06 минут

Бөх барилдаж байхаар явж ажил олж хий. Тэр уул уурхайд та нар шиг бие бялдартай хүмүүс ажиллахад яг тохирно.

202.21.100.210Зочин   • 2020, 5 сарын 4. 8 цаг 18 минут

undesnii box manai unet ov mon ch odoo barildaj bui ta nar boxiin ner nuuriig shorootoi xutgaj bna baastai guzeenuudee jujigchin dopingchin luivarchin zodoonch geed ta nart bxgui yum alga lalaruudaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.