Английн "Арсенал" клубын хагас хамгаалагч Месут Өзил Туркийн "Улаан хавирган сар" тусламжийн байгууллагад их хэмжээний мөнгөн дүнтэй хандив өргөжээ. Тодруулбал, 713 мянган турк лир буюу 101 мянган ам.доллар хандивласан юм байна.
Энэхүү хандив нь коронавирусийн үед лалын шашинтнуудыг мацаг барихад дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Рамадан сарын үеэр оройн хоол идэхэд зориулсан тусламж юм байна. Өзилийн ачаар 114 мянган хүн оройн хоолтой хонож, Рамадан сарыг өнгөрөөх аж. Туркийн "Улаан хавирган сар" байгууллага нь "Улаан загалмай" нийгэмлэг, "Улаан хавирган сар" хөдөлгөөний нэг хэсэг аж. Тус улсдаа хамгийн томд тооцогддог эмнэлгийн байгууллага юм байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ozil laluudiin ih daramtand baidag gedgee haruulj bna da!