2020 оны 5-р сарын 5
16 цаг 01 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УОК, СЕХ-ны гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа.

Гадаадад байгаа иргэдийн асуудлаар:

Коронавируст цар тахлын үед гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Тухайлбал, Энэтхэг улсад байгаа монгол иргэд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй, наад захын хүнсний хомсдолтой тулгарч байгаа тул Энэтхэгээс иргэдээ татах, ингэхдээ “МИАТ” компани тус улс руу нислэг үйлдэх боломжгүйг харгалзан үзэж, Энэтхэгийн компаниар нислэг хийлгэх боломжийг судалж, шийдвэрлэх чиглэлийг УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өглөө.

Энэ маягаар шууд нислэг үйлддэггүй улс орнуудаас иргэдээ татах боломж бүрдвэл олон улсын нислэг үйлдэх боломжтой орон нутгийн байр, боловсон хүчнийг ашиглан ачааллыг хуваарилах санал гаргасныг УОК-ын гишүүд хэрэгжүүлж боломжтой гэсэн бөгөөд энэ чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

Мөн уулзалтаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд тохирсон орон сууцны зээлийн бодлого гаргах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, түүний хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхиийлөгч Х.Баттулга цар тахалтай холбогдуулан боловсруулж, баталсан нэг удаагийн хуульд хүргүүлсэн саналдаа энэ асуудлыг тусгасан бөгөөд хэрэгжилтийг түргэн шуурхай хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.

Сонгуулийн асуудлаар:

СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Гэсэн ч намууд нэр дэвшигчээ тодруулах, сонгуулийн сурталчилгаа эхлэх, санал өгөх өдөр гэсэн томоохон бөөгнөрөл, цугларалтыг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах талаар тодорхой дүрэм, журам гаргаагүй байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын сонгуулийн үед дагаж мөрдөх журмыг нарийвчлан гаргаж, аливаа эрсдэл гаргасан үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг холбогдох эзэнтэй нь тодорхой болгож, ойрын хугацаанд боловсруулах санал хэллээ.

Түүнчлэн цар тахлын үед зохион байгуулах гэж буй УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид нийлээд 474 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо байгааг анхааралдаа авч, хямралын нөхцөлд үр ашиггүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэйг онцоллоо.

Уулзалтад УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, мөн гишүүд оролцов.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.65Zzz   • 2020, 5 сарын 5. 17 цаг 00 минут

Oron suuts gej hutsaj bhaar ajilgui bolson irgediinhee amjirgaag bod!

139.5.219.59Зочин   • 2020, 5 сарын 5. 17 цаг 19 минут

МОНГОЛЧУУД ЯДУУ АМЬДРАЛТАЙ, АСУУДАЛ ИХТЭЙ, АМГАЛАН ТАЙВАН БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. БҮГД ӨРТЭЙ ТҮҮНИЙГЭЭ ТӨЛӨХ ГЭЖ ӨӨР ЗҮЙЛ БОДОХ СӨХӨӨГҮЙ ГҮЙЛДЭЖ БАЙНА.НИЙГЭМ НЬ ДЭЭР ДООРГҮЙ СТРЕССТЭЙ, НЭГ НЭГЭНДЭЭ УУРАА ГАРГАЖ ЗӨРЧИЛДӨӨН МИНУТ ТУТАМД БОЛЖ БАЙНА. ЭНЭ БҮХНИЙ АРД ХЭЗЭЭ ГАРАХ ВЭ ГЭВЭЛ......ИРГЭД СОЁН ГЭГЭЭРЧ, БОЛОВСРОЛД АНХААРЧ, ХАР ЦАГААНЫГ ЯЛГАЖ ТАНЬЖ, ЖИЖИГ ТОМ ЛУЙВАРЧДЫГ ТӨРД ГАРГАХГҮЙ БОЛЖ, ХУУЛЬ БҮГДЭНД ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ БОЛЖ БАЙЖ ЦЭГЦЭРНЭ..ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ‼️СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛАГ ХИЙЦГЭЭЕ?!?!??!!!

64.119.24.66otbai   • 2020, 5 сарын 5. 19 цаг 41 минут

bayrallaa

103.57.95.119Зочин   • 2020, 5 сарын 5. 16 цаг 40 минут

Юу сэдчихээл сонгууль хойш нь чангаагаад байгаа бол доо Монгол ялав гэдэг хүн.

103.57.95.108Зочин   • 2020, 5 сарын 6. 10 цаг 34 минут

#АНХААР‼️‼️‼️ Германы шилдэг эдийн засагч, эрдэмтэн Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар‼️‼️‼️ Оюутолгойн гэрээг сайжруулах тогтоолын төсөл УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдсэн энэ цаг үед Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлууд урьд урьдынхаас илүүтэй сөхөгдөж байна. Зөвхөн Монгол биш, дэлхий даяараа үүнд анхаарлаа хандуулаад эхэлсэн нь нууц биш. “Оюутолгойн гэрээ бол Монголын ч биш, бүр дэлхийн түүхэнд гарсан, зууны ч биш Мянганы шилдэг луйвар” гэж дэлхийн эдийн засгийн томоохон мэргэжилтэн, Европын шилдэг 1

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.