О.Оюун-Эрдэнэ: Коронавирус модны хөвөнгөөр зөөвөрлөгдөнө гэж хэлэх боломжгүй байна

Жил бүрийн тавдугаар сарын 15-аас зургадугаар сарын дунд үе хүртэл модны цагаан хөвөн хийсэж, иргэдийг бухимдуулдаг. Цар тахал дэгдсэнтэй холбоотой иргэдийн дунд модны хөвөнгөөр “Covid-19” зөөвөрлөгдөн дамжих эрсдэлтэй талаар  санаа зовинож байна. Энэ талаар болон модны хөвөнгийн тухай  НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-Ихэнх хүмүүс  модны цагаан хөвөн гэж нэрлэдэг  унгиралын талаар тайлбарлаж өгөөч?

-Цагаан хөвөн буюу унгирал нь ургамлын тоос юм. Энэ тоосыг үүсгэдэг нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь улиасны үржлийн үе байдаг. Эр, эм модны үржил явагдах үед улиасны тоос ялгардаг.

-Тэгвэл улиасны тоос нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Модны тоос нь ихэвчлэн ургамлын харшил үүсгэдэг. Зарим тохиолдолд нүдний салст бүрхүүлийн харшил үүсгэнэ. Мөн хаврын улиралд хамар, залгиураар нэвтрэн орж, амьсгалын эрхтнүүдийн харшил үүсгэсэн байдаг. Өдөөгч нь байгаа тохиолдолд харшил үүсэхгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Тэгэхээр бид эх үүсвэр рүү чиглэсэн арга хэмжээ авах ёстой. Энэ нь  моднуудыг зөв арчилж,  тарьж ургуулахыг хэлнэ.

-Модны тоос хийсэж эхлэх үед иргэд ургамлын харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

- Нэгдүгээрт, амны хаалт зүүх хэрэгтэй. Тэгэхдээ халдварт өвчний улмаас хүн бүр амны хаалт  маш сайн зүүж байна. Тиймээс тоос үүсгэгч нөхцөлдүүлэгч хүчин зүйлийн талаар ярих  хэрэгтэй.  Яг одоо улиасны моднуудын  булцууг задрахаас нь өмнө  тайрч, тастаж авбал цагаан хөвөн хотоор нэг тарахгүй. Модыг зөв тайрах хэрэгтэй. Жишээлбэл, хавар хот тохижилтынхон моднуудыг тайрдаг даа. Энэ нь улиасны  тоос буюу  хөвөнг багасгаж байгаа нэг хэлбэр юм. Тэгэхээр албан байгууллагууд болон иргэд хашаан дахь модоо тохирсон хугацаанд нь зөв тайрвал  цагаан хөвөн үүсэхгүй байх боломжтой. Мөн иргэд харшилтай болохгүйн тулд дархлаагаа дэмждэг байх хэрэгтэй. Мөн харшил өдөөгч ургамлуудтай зөв харьцах нь хамгийн чухал юм.

-Улиасны унгирал  буюу модны үржил хэзээ явагддаг вэ?

-Тавдугаар сарын дунд үе буюу  15-аас зургадугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг. Одоо моднууд бүгд булцуулж, үржилд орон үрээ цацахад бэлэн болчихсон байгаа. Эдгээр булцуйнууд задарч,, үрээ өөр моднуудад цацаж, үржил нь явагдана. Тиймээс модыг зөв таривал гадуур хийсэх хөвөнгийн хэмжээ багасна. Нэг газарт дандаа эр мод тарихын оронд эр, эмээр нь сөөлжлүүлвэл гадуур хийсдэг хөвөн багасах боломжтой гэж үздэг.

-Модны тоос буюу цагаан хөвөнг үүсгэдэг  улиасны үр ашгийг дурдвал?

-Улиангар болон улиас нь хотын дуу чимээг өөртөө шингээж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг. Мөн хотод байгаа нүүрстөрөгч, гэрэлтүүлэг болон нарны энергиэс ялгарах туяаг өөртөө шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг. Цаашлаад сүүдэрлэлт болон хөрсний шим тэжээл усыг татаж байдаг. Мод, ургамал тарих тусам агаарын бохирдол буурдаг.  Жишээлбэл, нэг га газрыг моджуулахад  30-40 хувийн агаарыг цэвэршүүлдэг.

-Иргэд нүүдлийн шувуудаар коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх вий хэмээн эмээж байсан. Тэгвэл үүнтэй адил модны цагаан хөвөнгөөр коронавирус  зөөвөрлөгдөх эрсдэл байгаа болов уу?

-Агаарын температур, чийглэг гэх мэт нөхцөлүүд байдаг. Коронавирусийг дотооддоо  алдсан Европийн холбооны улсууд үүнд ямар байр суурьтай хандаж  байгааг одоогоор мэдэхгүй байна. Харин Монголчуудын хувьд  коронавирусийг дотооддоо алдаагүй байгаа.  Мөн цаг агаар харьцангуй дулаарч байгаа энэ үед хамгаалах хэрэгслээ маш сайн ашиглах хэрэгтэй. Бидэнд  вирусийг хөвөн дээр хэдэн цаг тогтох боломжтой гэх мэт судалгааны мэдээлэл одоогоор байхгүй байна. Тийм учраас коронавирус модны хөвөнгөөр зөөвөрлөгдөнө  гэж хэлэх боломжгүй юм. Учир нь “Covid-19” нь  шинэ төрлийн вирус учраас бүх тохиолдол, кейсүүд нь   өөрчлөгдөж байгаа. Хэрэв модны хөвөнгөөр коронавирусийн халдвар дамжвал бид цаг алдалгүй иргэдэд мэдээлж, ямар арга хэмжээ авах ёстойг нь зөвлөх болно

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.200Зочин   • 2020, 5 сарын 14. 12 цаг 02 минут

Улиас улиас л гэх юм .Тэр улиасан дунд чинь 60жил амьдарч байна.Хавь ойрынхонд маань харшил үүсч байсан тохиолдол мэдэхгүй л юм байна.

202.21.98.10Зочин   • 2020, 5 сарын 14. 9 цаг 36 минут

Өмнө нь нүүдлийн шувуудаар дамжих магадлалтай, одоо модны хөвөнгөөр дамжина гэж байна. Маргааш царцааны нүүдлээр гэх юм байна лдөө

202.9.40.55Зочин   • 2020, 5 сарын 14. 8 цаг 46 минут

барууны том институт-д бүгд л дүгнэлтээ гаргаад эхэлсэн дээ ямар учраас мэдээллийг хаалттай байлгаад байгааг нь ойлгохгүй байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.