УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр АН-д элсэж, намын батлахаа гардаж авлаа. Өмнө нь тэрбээр ШИНЭ намд элсэж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр ийн АН-д элслээ. Энэ үйл явдлын дараа сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Та өмнө нь ШИНЭ намд элсэж байсан. Гэтэл өнөөдөр АН-д элсэж байна. Яагаад ийм сонголт хийх болов?
-ШИНЭ-ийг АН-аас гарсан хоёр гишүүн нийлж байгуулсан. Тэр хоёр хүнтэй 5 аймгаар тойрч ажилласан. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэдэг утгаар нь хамтарч ажилласан. Нам болгох үйл явцад нь би оролцоогүй. Сөрөг хүчнийхээ ажлыг би хангалттай сайн гэж хувьдаа дүгэж байгаа. С.Жавхлангийн гаргасан сонголт болгон мэргэн байдаг. Би өөрийнхөө гаргасан сонголт болгонд итгэлтэй байдаг. Ганцаараа явсан С.Жавхлан маш олуулаа болж байна. Миний үзэл баримтлал түгэн дэлгэрэх боломж бүрдэж байна.
-Та Баянзүрх дүүргээс АН-аас нэр дэвшихээр тохиролцсон юм уу?
-Одоохондоо энэ талаар яригдаагүй байна.
-100 сая төгрөгийн дэнчингээ өгсөн юм уу?
-Одоогоор мөнгө төгрөгийн асуудлыг яриагүй байгаа.
-Таныг нэр дэвшүүлэхгүй бол яах вэ?
-Харж л байя
-Бие дааж сонгогдохоор хүчгүйдээд байна уу?
-Ганцаараа явахаар үнэхээр хүчгүйддэг юм байна. Ингэлээ гээд би олон бие дааж байгаа хүмүүсийг үгүйсгэж байгаа юм биш шүү.
-АН-ын аль үзэл баримтлал нь танд таалагдаад сонгосон юм бол?
-Миний мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа. Үзэл санааг минь бас дэмжсэн. Хүн урам өгөх, үзэл санааг дэмжиж байгаа газар руу явдаг шүү дээ. Тийм учраас сонголтоо хийсэн.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ мэдрэлийг сонгож яах юм. Дуугаа дуул. Бөх тамирчин дуучин жүжигчин наймаачин лам яруу найрагч сэтгүүлч биш бол хэн ч байсан яахав.
Өөрийгөө дөвиилгөж өөрийн эрх ашгийг эхлэн тавьдаг хүн болжээ. Хүнд дээрээс өгсөн өгөгдөл байдаг. Тэр дагуу явсан бол дүү минь өдийд ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн нэр төртэй хэвээр байхсан. Түүнийгээ чи мэднэ дээ.Харин одооны энэ сонголт тун буруу. Монголын болж бүтэхгүй нөхдүүдтэй холбогдож яадаг байна аа Байгаагаараа байхгүй дээ.
Бие даагчаар дэвшихгүй яасан юм бэ? нэг нэр хоёр хоч болох гэж зөндөө хүн бие дааж дэвшиж байхад үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үүнийг санадаа дүү минь буруу л юм хийлээ дээ
bid harlaa s javlan odoo hangalttai chamaig demjine gej baihgui ardchilsan nam erh barij baihdaa mongol ulsiig mini suiruulsniig bid martaagui
Unah nuhee uhlaa
Дахиад сонгогдвол 1 тэрбумын кноп дарах хүрд эргүүлэх боломж олдож юу магад
Үзэл бодолдоо үнэнч бол дайсан байсан ч хүндлүүлдэг. Ийм өөрөөсөө ч урвагсадыг нохой ч шиншлэхгүй биз.
Энэ гишүүн одоо болноо. Урлагийн ажлаа хийгээд нэр төртэй явсан дээ. Улаан бал нэвтрүүлгээр ороод ярьж байгаа нь 10 жилийн сурагч шиг санагдсан шүү. Нам ч хэрэггүй
Чи бол гүн ухаантан биш бас гэгээрсэн хүн биш зүгээр л ашиг харсан байхдаа
Ноён урваач Нохой шарваач гэж яасан үнэн үг вэ,
эргүү дөрвөд
Миний үзэл баримтлал түгэн дэлгэрнэ гэнэ үү. АН-ын үзэл баримтлалыг түгээх байлгүй дээ. Хэл нь халтирсан уу эсвэл намын дарга болж байгаа юм уу
Дуу дуулах овоо авьяастай ч гэлээ ухаан санаа нь нэг бишээ. Галзуурчихгүй байгаа хөөрхий минь