METRO хот: Хүүхдийн тоглоомын талбайд архидан согтуурахаа больцгоо

Гэртээ харих гээд явж байтал хэдэн залуучууд хүүхдийн тоглоомын талбайд архи ууж, тамхи татан суухтай тааралдлаа. Хүүхдийн тоглоомын талбайд шүү дээ.  Урин дулаан цаг ирж, гадаа суухад тааламжтай болсныг мэдэж байна. Коронавирусийн улмаас баар, цэнгээний газрууд хаалттайг ч ойлгоно. Гэхдээ архи, пиво уух газар мундсан  биш дээ, хүүхдийн тоглоомын талбайд согтууруулах ундаа хэрэглэж, тамхи татаад байх даа яах вэ дээ. Хэдий орой байлаа ч хэн нэг хүүхэд гэрийнхээ цонхоор тоглоомын талбай тийш харж, архи ууж, чанга ярин маргалдаж, тамхи улалзуулж суугаа та нарыг харна. Тэр хүүхэд ямар үлгэр дууриалал авах уу, бодоод үз дээ.  Жаахан ч гэсэн соёлтой байгаач, залуус аа. 

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайтай хотхон, хороолол хэд байдаг билээ. Арай томхон нь л хүүхэд тоглох талбайтай. Ихэнхэд нь байхгүй. Хэн нэгэн барилгын компанийн захирлын барьсан гоё байшин хүүхдийн тоглоомын талбайг эзлээд дууссан.  Гэтэл байгаа хэдхэн талбайг нь томчууд эзлээд, уушийн газрын ширээ болгочихоор хүүхдүүд хаана тоглох болж байна.  Хүүхдүүд л болсон хойно зуны  өдрүүдийг гэртээ сууж өнгөрүүлэхийг хүсэхгүй.  Бүгд л тоглож наадахыг хүсдэг, тоглоомын талбайдаа гүйлддэг. Зарим гүйж яваад бүдэрч унана, нэгийгээ унагаана.  Бяцхан үрс тамхины иш, хүний шүлс, хогон дунд тоглох сайхан уу.   Энийг мэдсээр байж хүүхдийн тоглоомын талбайг тамхины иш, ус, ундааны сав, шүлсээр бохирдуулахаасаа ичдэггүй ээ.   

Хүүхдүүд гэртээ, тоглоомын талбай ер нь хаана ч гэсэн аюулгүй, тав тухтай, цэвэр орчинд өсөж хүмүүжих ёстой. Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь хотын соёлыг түгээх нэг хэлбэр. Хүүхдийн хувьд нийгмийг харах толь нь томчууд байдаг. Гэтэл хүүхдүүд тоглох газрынхаа дэргэдээс хэн нэгний согтуурах, татсан тамхиныхаа ишийг хаа хамаагүй хаяхыг хараад ямар үлгэр дуурайлал авах нь ойлгомжтой. Хорвоотой танилцаж байгаа бяцхан үрсэд бүх зүйл шинэ бас сониноор тусна. Хүүхдүүд одоогоор эргэн тойрондоо үүсэх зөв, буруу үйлдлийг шүүн тунгааж ойлгох  болоогүй.  Томчуудын бүх үйлдлийг “Энэ хүн ингэж хийсэн учраас би ч бас хийж болно” хэмээн хүлээж авдаг. Тиймээс бяцхан үрсийн ирээдүйн төлөө томчууд бид өөрийн хэлэх үг, хийх үйлдлээ ухамсарлаж  өөрөөс эхлэх хотын соёлыг түгээцгээе, залуус аа, томчууд аа.  

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.71.53hjh   • 2020, 5 сарын 15. 15 цаг 51 минут

бөбө нарын үүр болоод удаж байгаа шүүдээ

202.131.234.194Зочин   • 2020, 5 сарын 15. 13 цаг 44 минут

Зөв сэдэв байна. Бас орон сууцны хороололд амьдардаг иргэд гэрийн тэжээвэр нохойгоо өглөө болгон ойролцоох сцргууль цэцэрлэгийн хашаагаар баалгаж шээлгэж явдагаа болих хэрэгтэй шүү. Мөн жижиг жижиг нохой муур хөтөлсөн, тэвэрсэн хүүхэн залуучууд хүнсний захаар явдагаа болих хэрэгтэй ш дээ хүмүүс хүнсээ цуглуулаад явж байхад хажуугаар нь нохойтойгоо дэлгүүр зах хэсээд байгаа хүмүүсийг бас болиулах хэрэгтэйв иргэд бас шаардлага тавьдаг байх хэрэгтэй байна.

202.9.46.61Зочин   • 2020, 5 сарын 15. 10 цаг 27 минут

ЦАГДАА , ЗАМЫН ЦАГДАА НАР АЖИЛАА ОЛИГТОИ ХИИХГҮИ БАИГААГИИН УЛМААС ОЛОН НИИТ ЗӨРЧИЛ ГАРГАЖ БАИНА...

193.109.85.10иргэн   • 2020, 5 сарын 15. 10 цаг 21 минут

энэ талаар иргэн бүхэн уг зүй бус үйлдлийн эсрэг шаардлага тавих хэрэгтэй. Нэг нь зөв шаардлага тавьж байхад манайхан за яадаг юм бэ? чиний гэр орон биш аав ээж шиг чинь хүн байна гэх мэтээр хуурамч өрөвдөгч дүр эсгэж өөгшүүлдэг зангаа больчих. Тэднийг гишгэх газаргүй болтол шаардлага тавьж нийтээрээ жигших хэрэгтэй

192.82.65.173Зочин   • 2020, 5 сарын 15. 9 цаг 18 минут

Зөв бичиж. Гол нь хорооны цагдаа гэж өрхийн эмнэлэгт орж аальгүйтсэн нөхөд хороогоо эргэж тойрч бмаар бна. Юу ч хийхгүй цагдаатай эсэхээ ч мэдэхгүй бна.

145.14.28.165Зочин   • 2020, 5 сарын 15. 9 цаг 02 минут

Uhamsargui yumnuudtai hatuu garaar uzeh heregtei. Hotoos zahiramj gargaj torgodog boloh heregtei. Huuhdiin togloomiin tallbaid arhi uuj tamhi tataj oroi udesh amgalan taivan baidal aldagduulval mungutei ni yarij torgovol doroo jurmandaa orno

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.