2020 оны 5-р сарын 15
14 цаг 00 минут

Г.Занданшатар: УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулсан 7 дахь парламент үүргээ амжилттай биелүүллээ

НЭМЭЛТ: 2020.05.15  14:02 МИНУТ 

УИХ-ын чуулган үргэлжлүүлэн баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо. Эцсийн найруулгад саналтай гишүүн байсангүй.

Хамгийн сүүлд  “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, тодруулбал малчдад ноолуур тутамд 20 мянган төгрөг өгөх тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүдийн төсөлтэй холбогдуулан үг хэллээ.

Ингээд Байнгын хороо уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлая гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтад 55 гишүүнээс 55 дэмжиж 100 хувийн дэмжигдлээ. Тиймээс тогтоолын төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томъёоллоор санал хураалаа. Ингээд гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар чуулган засварлаж байгаа талаар мэдэгдлээ.

Тэрбээр “Хаврын ээлжит чуулган завсарлахаар шийдвэрлэснийг та бүхэнд мэдэгдэж байна. Чуулган тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 25 хүртэл нэг сар завсарлана.

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган эх орон ард түмнийг түгшээсэн хүнд нөхцөл байдалд  цахимаар хуралдлаа. Монгол Улсын төр засаг энэ нөхцөл байдалд онцгой анхааралтай ажиллаж байна. УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх нэг удаагийн хууль болон Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээний тухай хууль, Санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах УИХ-ын тогтоолыг баталсан.

Эрхэм гишүүдээ хаврын ээлжит чуулган 30 өдөр хуралдаж 120 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Дунджаар 66 хувийн ирцтэй хуралдаанд оролцож, богино хугацаанд өндөр үр бүтээмжтэй ажилласан УИХ-н гишүүддээ талархал илэрхийлье.

Эрхэм гишүүдээ УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулсан 7 дахь парламент үүргээ амжилттай биелүүллээ. Дөрвөн жилд 1400 гаруй хууль тогтоомж батлан гаргажээ. Өмнөх парламентуудаасаа илүү бүтээлч парламент байсан гэдгий хэлье. Томоохон өөрчлөлт шинэчлэлт хийсэн парламент болж түүхэнд үлдэнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг та бүхэн хийж чадсан.

УИХ-ын эрхэм гишүүд болон ард иргэддээ амжилт, баяр бахдалыг хүсэн ерөөе. Ингээд УИХ-ын хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулж байгааг мэдэгдье” гэв.

 Д.Сарангэрэл: Монгол-Японы сургалтын эмнэлгийг хувьчлах ямар ч боломж  байхгүй

НЭМЭЛТ: 2020.05.15   13:00 МИНУТ 

Чуулганаар үргэлжлүүлэн Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. 

Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Байнгын хорооны саналаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтад 55 гишүүн оролцож, 44 нь дэмжиж,  80 хувийн саналаар хуулийн төслийг баталлаа. 

Хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтад 55 гишүүн оролцож, 47 гишүүн дэмжиж,  85.6 хувийн саналаар санал дэмжигдлээ. 

Ингээд хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэнээр энэ хууль батлагдлаа. 

Хуулийн төслийн талаар гишүүд үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийг орж ирэхэд нь би ажлын хэсэгт нь орсон. Японы Засгийн газрын хөрөнгө оруулалттай эмнэлгийг танай нам зориудаар хувьчилж, одоо дампууруулж байгаа гэж би үзэж байна.  Улсын төсөвт нэг ч төгрөг оруулаагүй. Японы талаас эсэргүүцээд, гомдол тавихад УИХ-ын дарга та хүртэл очиж, нөхцөл байдалтай танилцаад шийдлээ гэсэн. Гэтэл Засгийн газар саналаа татлаа гэсэн нэрээр энэ байдал хэвээрээ болчихоод байна. Төрийн албан хаагчдын эмнэлгийг шорон болгох гэж байхад нь эсэргүүцсэн. Одоо энэ эмнэлгийг Анагаах ухааны эмнэлэг болгохоор тэмцэж байна. 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: О.Баасанхүү гишүүнд хэн буруу ойлголт өгснийг мэдэхгүй байна. Энэ эмнэлгийн хувьчлах боломж огт байхгүй. Япончууд өөрсдөө 3-5 жилийн хугацаанд энд ажиллаж, менежментийг нь хийх нөхцөл бололцоо бүрдэж байгаа. Баянзүрх дүүргийн зарим хороодын иргэдээс гадна үндэсний хэмжээнд нэн шаардлагатай лавлагаа түвшний эмнэлгийн тусламж авах боломж бүрдүүлсэн. Өнгөрсөн хугацанд 13.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2020 оны төсвөөс  сайдын багцаас 2.3 тэрбум төгрөг шилжүүлсэн. Ямар ч эмнэлэг ийм хэмжээний хөрөнгө дангаараа авсан тохиолдол байхгүй. Хувьчлалтай холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой. УИХ-аар энэ асуудал ороогүйг О.Баасанхүү гишүүн мэдэж байх учиртай. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн асуусан. Маш тодорхой хариулсан. Энэ эмнэлэг үйл ажиллагаагаа жигд хэвийн үргэлжлүүлэх бүх бололцоо бүрдсэн. Улсын төсвөөс болон Дэлхийн банкнаас хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Шаардлагатай байсан 8 тэрбумын асуудлыг Боловсролын сайдын багцаас шийдсэн. Бүх нөхцөл бололцоог бүрдүүлээд ажиллаж байгаа. О.Баасанхүү гишүүний яриад байгаа шиг зүйл байхгүй. Сонгууль дөхөөд, улстөржүүлээд байх шаардлага байхгүй. Цаашдаа манай хоёр яам бүх боломжоороо ажиллана. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг болно гэсэн тогтоол шийдвэр гарсан. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Энэ хуулийн төслийг оруулж ирсэн Д.Сарангэрэл сайдад баяр хүргэе. Коронавирустэй хоблоотойгоор дэлхийн эрүүл мэндийн салбарт учирч байгаа хүнд асуудлуудыг шийдвэрлэхэд салбарын шинэчлэл, тулгамдсан асуудлуудаа отгон чуулганаараа шийдэж байгаад талархал илэрхийлье. Энэ том хууль батлагдсанаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг манай орны онцлог, хүн амынх нь байршил, эрүүл мэндийнх нь эрэлт хэрэгцээнд тулгуурлан хуульчилж өгснөөөрөө онцлогтой хууль болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 30 хувийг үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хуульчилж өгч байна. Өмнө нь зөвхөн эмнэлэг талаас нь харж хуулиудыг санаачилж байсан. Энэ удаа иргэн, аж ахуй нэгжийн оролцоог хамруулж өгсөн нь чухал онцлогтой байлаа. 

Ч.Улаан: Ноолуурын 20 мянган төгрөгийн урамшууллыг баталгаатай олгоно

НЭМЭЛТ: 2020.05.15   12:13 МИНУТ 

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулав. Энэхүү тогтоолд ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох асуудлыг тусгасан юм. Улмаар байнгын хорооны саналаар уг тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор саналт хураалт явууллаа. Санал хураалтад 54 гишүүн оролцож, 45 гишүүн дэмжиж, 83,5 хувийн саналаар дэмжлээ. 

Тиймээс тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Тогтоолын төслийн талаар гишүүд асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Ч.Улаан сайдаас хэдэн зүйлийг асууя. 300 тэрбум төгрөгийг үйлдвэрлэгчдэд өгч, малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах гурван талын гэрээний асуудал яригдсан. 300 мянган тэрбум төгрөгийг хэчнээн компани  100 мянган төгрөгийн нөхцөлөөр авсан юм бэ. Нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгнө гэж хэлснээс хойш ноолуурын үнэ өнөөдөр хэдэн төгрөг байна вэ. Экспорт хумигдсанаар ноолуурын экспорт дангаараа хэдэн хувиар буурав. Ноолуураа хадгалсан малчид хэзээ ноолуураа борлуулах юм бэ.  Манайд 10 мянган тонн ноолуурыг шингээх газар байхгүй. Ноолуурыг  зургаан сараас дээш хадгалах боломжгүй, чанарт нь нөлөөлнө. Чанаргүй ноолууртай малчид үлдэх вий. Энэ талаар авч буй ямар бодлого байна вэ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

Ноолуур бэлтгэхэд зориулж Хөгжлийн банкнаас эх үүсвэр гаргаж арилжааны банкуудаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр ЗГ-аас гарсан. Энэ хугацаанд банкуудад бүтцийн өөрчлөлт орж тодорхой хугацаа шаардагдсан байх. Өнөөдрийн байдлаар энэ зээлийг  гар дээрээ  авсан компани алга. Банкуудын хооронд гэрээ, хэлэлцээр хийгдэж бэлэн болсон.  Ирэх долоо хоногоос зээл гар дээр нь очих байх гэж найдаж байна. Зах зээлийн үнийн өөрчлөлтийн тухайд ажлын хэсэг мэдээлэл өгнө. Ноолуур бэлтгэлийн ажил бүрэн жигдрээгүй байгаа.  Одоогоор түүвэр судалгаанууд хийгдэж байна. Экспортын хэмжээг өнгөрсөн жилтэй харьцуулахад одоогоор ноолуурын бэлтгэл ажил жигдрээгүй учраас ноолуурын экспорт хийгдээгүй байна. Тариалалтын зээлийн тухайд Хөгжлийн банк ажиллаж байгаа. Зээлд хамрагдах хүсэлтэй ААН-үүдийн хүсэлтийг яамнаас банкуудад хүргүүлсэн. Ойрын хугацаанд зээлийн асуудал шийдэгдэнэ. Банкууд өөрсдийн шалгуур хангасан ААН-үүдэд зээлийг олгоно.

Банкны хөнгөлөлттэй зээлийн олголтоос хамаарч түр хугацаанд саатсан. Зээл олгогдож эхэлснээр ноолуур бэлтгэлийн ажил үргэлжлээд явна. Кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Холбогдох бэлтгэл ажлыг Засгийн газар хангасан. Үүнд зарцуулах 200  тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Журам нь тодорхой болсон. 2019 онд мал бүртгэлийн А дансанд бүртгэгдсэн ямааны тоог мөн Монгол Улсад батлагдсан стандартаар тогтоосон хэмжээгээр тооцож кг тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг олгоно. Оны эцэст 203.443 малчин болон мал бүхий этгээд 29.2 сая ямаа тоолуулсан. Малчдын дансанд урамшууллыг шилжүүлэх бэлтгэл ажил хангагдаж арилжааны банкуудтай  дансаа нэгтгэсэн. Эх үүсвэр шийдэгдэнгүүт малчдын данс руу орно. Сангийн яам энэ сардаа багтааж эх үүсвэрээ бүрдүүлнэ гэж хэлсэн. Ноолуур бэлтгэлийн ажилд дотоодын үйлдвэрлэгч болон гадаадын худалдан авагчид оролцохыг чөлөөтэй дэмжинэ. Малчин, ноолуур худалдан авагч хоёр хоорондоо үнээ тохирч борлуулна. Засгийн газар, яам оролцохгүй" гэлээ. 

Д.Эрдэнэбат: Хуульзүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарыг албан тушаалаас нь огцруулахыг шаардаж байна

 НЭМЭЛТ: 2020.05.15   11:30 МИНУТ 

Чуулганы "отгон" хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд зарим гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Өнөөдөр сүүлчийн чуулган хуралдаж байх шиг байна. АН-аас УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагыг таньд гардуулъя гэж шийдлээ. 2020 оны тавдугаар сраын 07-ны өдөр Европын холбооны комисс шийдвэр гаргаж Монгол Улсыг хар жагсаалтад багтаасан. Манай улс ийнхүү дэлхийн хамгийн том зах зээл болох 450 сая хүн амтай, 21 их наядын эдийн засгийн хүчин чадалтай Европын холбооны эдийн засгийн хоригт хамрагдах болж байна. 

Гэвч Засгийн газар тодорхой ажил хийгээгүйн улмаас үндэсний аюулгүй байдаллд ноцтой оххирол учирч байна. Манай улс олон улсын байгууллагууд, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, үнэнч байгаагаа нотолж, мөн тэдгээр гэмт хэрэгтэй тэмцэх чадвартай гэдгээ харуулахын тулд уг үйл ажиллагааг эрхэлсэн, ажилдаа хариуцлагагүй хандсан Хуульзүйн сайд Ц.Нямдорж, гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарыг албан тушаалаа нь огцруулах, хоёрдугаарт холбогдох хууль тогтоомжийг нэн яаралтай шинэчлэх, гуравдугаарт хар жагсаалтаас гарахаар авч буй арга хэмжээгээ тайлагнах,  үнэн зөв мэдээ тайлан хүргүүлэх чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулах гэсэн шаардлагыг таньд албан ёсоор хүргүүлж байна" гэв. 

УИХ-ын гишүүн Л.Болд "Онцгой нөхцөл байдал үүсэхгүй бол өнөөдөр чуулган отгон хуралдаанаа хийж байна. Энэ УИХ-ын хугацаанд "ШИНЭ" намын зөвлөл  байгуулагдаж олон асуудлуудад саналаа тусгаж ирсэн. Хамгийн том ололтын нэг бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байлаа. Энэ ажилд УИХ-ын олон гишүүд бүтээлчээр оролцсон. "ШИНЭ" намаас анхаарсан гол заалт бол баялагийн хувьсгалыг хэрэгжүүлэх заалт юм. Энэ заалтаа хэрэгжүүлэх хуулийг дараагийн УИХ-д батлах болж байх шиг байна. Баялаг гэдэг бол түгээмэл ойлголт гэж гөрдөж, 1992 оны Үндсэн хуулийг мушгин гуйвуулах цаг үеийг төсгөл болгох зүйлийг энэ УИХ-ийн үед хийсэн болов уу гэж бодож байна. Баялгийн үр ашгийг шууд ард түмэн хүртдэг байх заалтыг оруулж ирсэн" гэлээ. 

62
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

62 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 16. 1 цаг 44 минут

Мэдээжшдээ .... юу солиороод байгаан?

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 16. 1 цаг 30 минут

Рама... За эртхэн амар даа.... М

167.71.135.20Зочин   • 2020, 5 сарын 15. 22 цаг 00 минут

Бас л супер , үзэсгэлэнтэй тийчилдэг ... сарвалзаад ... Гэнэт ааааааааааааааа😭Бодох тусам самсай шархирах

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 15. 23 цаг 53 минут

Хэхэ... Супер шуу 2уул хэхэ

31.173.27.179Зочин   • 2020, 5 сарын 16. 0 цаг 38 минут

Чи л догь💪

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 15. 21 цаг 34 минут

Эрт хун бага дээр хунсээ ав

167.71.135.20Зочин   • 2020, 5 сарын 15. 21 цаг 42 минут

Юу ч авах вэ? дээ хө. Энэ л нэг юм зуурч байгах. Миний гар юунд ч хүрч болохгүй . Бичиж бол болж байна

167.71.135.20Зочин   • 2020, 5 сарын 15. 21 цаг 40 минут

Энэ огт дуугай харж байснаа , та 2 бичээл өайна уу гэнэ,тмйм яасан гэсэн, намайг ганц ч асуухгүй байна уу гэжийнэ , би үгүй үгүй чи яв гэлээ. Б д бас жоохон хэцуу бж магад . Гэхдээ энэ чамд жинхэнэ сайн байжээдээ, ингэтлээ гонсойж байхыг бодоход хэхэ. Түүнээс төрсөн эцэг эх биш тэгсхээл больчихмоорын гэж бодогдов .. ккк

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 15. 23 цаг 53 минут

Тиймээ хе

31.173.27.179Зочин   • 2020, 5 сарын 16. 0 цаг 40 минут

Парк победы энд. Хүйтэн байна. Найзаа доошш уншаарай ❤️

167.71.135.20Са   • 2020, 5 сарын 15. 21 цаг 24 минут

Чи намайг бага гар , гэчихээд өөрөө тэнээл ... Одоо яхлтай

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 15. 21 цаг 33 минут

Хэхэ... Би хаачих вэ. Дома....

167.71.135.20Зочин   • 2020, 5 сарын 15. 21 цаг 49 минут

Чи ...... иййййййхоооо .. ею .. мхэнннннн уүүүүүнннн ... гэдэг хэхэ 🤣😂😂🤣😂🤣🤣

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 16. 1 цаг 32 минут

Хаха... Хууе юун парк победы. Паркаар явах хориотой бгааштээ. Болгоомжтой цагдаа

167.71.135.20Ам   • 2020, 5 сарын 15. 21 цаг 01 минут

Та хэдийн зугаалж буй газар сайхан ногоорчээ ..

64.119.20.94Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 47 минут

Унэн дээ МАН бол тэр чигтээ 60 тэрбумынхан .Хэрэг бишдээд ирэхээр Хук ЖДУ ээр намаа хоер хувааж байж Мигээр туг тахиж мафитай тэмцэгчийн дурд тоглож олон юм амлаад нэгийг нь ч биелуулээгуй .Тэр буу хэл УИХ ын дарга нь негее улсаа худалдсан гайхал С .Баяраас зевлелгее авдаг болсон биз дээ ?

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 15. 18 цаг 52 минут

За нэг зүйл хэлье. Эхлэлээс илүү төгсгөл чухал байдгийг хоёуланд нь мэдрүүлсэн үйл явдал болоод өнгөрлөө .Гэхдээ намайг бага зовоосой , болбол сайн сайхан амьдарчихаасай гэж боддог байсан цөөхөн хүний төлөөлөл чи байсан шүү .Энэ хүүхэд ч бас ядаж л цаг хугацааны хохиролгүй, цааш сурсанч , эс сурсанч бичиг цаас нь албан ёсоор болж байгаа нь чиний хүч хөдөлмөр шүү. Цаашид яах ийх нь өөрийн нь асуудал . Энэ бүгдэд хуудуугүй баярлаж байгаа шүү. Зарим нэг зүйл эгдүүцмээр зэвүүнч , найз нь амьд мэнд учраас амьдрал үргэлжилнэ ээ

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 16 минут

Мэдэж байгаа...м

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 30 минут

Чамд мэдэхгүй юм байх бишдээ ... ккк . Мэдэж байгаа л гэх . Чухам яг юуг мэдээд байгаа юм бол?

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 15. 21 цаг 34 минут

Ккккк.... Тэ

167.71.135.20Зочин   • 2020, 5 сарын 15. 21 цаг 37 минут

Яг та юу мэдэж байгаа гэж?

167.71.135.20Зочин   • 2020, 5 сарын 15. 21 цаг 46 минут

Доош уншаач чииииии

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 37 минут

хэхэ....

167.172.168.242Зочин   • 2020, 5 сарын 15. 19 цаг 00 минут

Хүний л амьдрал . Би ч бас чамтай учраад , зүгээр л амьдрах хүсэл тэмүүлэл оргилдог гэдгийг өөрөөч хожим анзаарсан.. Мэдээж би чи бид хичээсэн .Бүх зүйл санаснаар болоогүй ч , миний хувьд бүх цаг хугацаа , бүх учрал өдөр бүр , өглөө бүр шигэ , бүр цоо шинэ байдаг байлаа . Дандаа өөр өөр мэдрэмж , үнэхээр гайхалтай .. Амьдарлын минь бүтэн тойрог, багагүй хугацаа.

167.172.168.242Зочин   • 2020, 5 сарын 15. 19 цаг 04 минут

Төгсөнө гэж төсөөлөөгүй явсан нь хүнд цохилт болсноос биш , бусад нь бол байдаг л зүйлшдээ. Угаасаа бурхан хар цагаанаар нь ялгачихна биз.

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 17 минут

Рама... Дурсамж бур сайхан шуу ........ Аааааааа...м

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 33 минут

Хоёулаа ааа гээд .. зэрэг үсэрдэг , тоглодог бж .. Ингээд бодохоор харамсаад байдагдаа . Болж л өгвөл , дурсахгүй ,, өөр газар , өөр хүмүүнтэй мартахыг л хичээж баына даа ,, 🥵

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 36 минут

рама... доош уншаа юу....найзаа..хэхэ

167.172.184.239Зөөлөн   • 2020, 5 сарын 15. 18 цаг 07 минут

11 жилийн өмнө доошоо доошоо гээд хэхэ .. Пекин-д: бид 2 яалаа хээхээ ... Хамгийн нандин дурсамж тэнд бий .. / Эргэн дурсав . Нандин байж/ Одоо бүх зүйл дуусч сайхан дурсамж их үлдэж

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 36 минут

Анх удаа доошлоод , огиод хээхээ .. Одоо бүр .. сурмаг хээхээ Хэхэ хоёулаа .. пэжир пажирыг тоохгүй хээхэа .. Инээлдээл .. цаашооо Хээхээ гоё ..

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 15. 21 цаг 35 минут

Гое дурсамж

167.71.135.20Зочин   • 2020, 5 сарын 15. 21 цаг 45 минут

Би дуртай тэ 😂😂😂😂

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 18 минут

Хэхэ.сансарын украйн кухнягийн доош . Нурдаг юу билээ... Ккк

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 57 минут

Чи зүгээр л гайхамшиг өайв . Тэр үед.

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 37 минут

Чи ч гайхамшиг шүү ... хэхэ . Одоо хэн нэгэнтэы харьцуулаад хожмоо хэлнэ ээ хө .. 🤣🤣🤣🤣

167.172.168.242Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 30 минут

Яасан ? Одоо бүр Даваа гуайд хэлэх нь үү? Хэлөө хэл.Би айхгүй ээ. Жинхэнэ хн ... Ер нь 10 номер авна аа. Тэгээл өдөржин найзтайгаа ярина аа ёодгын..

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 36 минут

хэхэхээ.... даваа гаригт би яринаааа..... хэхэ... юун Дава хэхэ...за..м

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 38 минут

Ааан хэхэ ... нэг дэхь хэхэхэ....

167.172.168.242Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 55 минут

Маанаг чи блрклоод яанам. Өдрийн нэг номер аваад залгаж бас болношдээ. Хихи. Та 2 оос өөр ухаантай хүмүшс байдагшдээ.

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 13 минут

хихи... би маанаг... манарааал.....

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 13 минут

би биш гэж хэлсэн дээ... би залгаж байнааа гэж хэлсэн дээ тэ уг нь..... ойсон уу..халдвар их тул маргааш амралтын өдөр өнлөө хүн багад хүнсээ авах

109.252.28.161Зочин   • 2020, 5 сарын 15. 20 цаг 39 минут

Ойлгоогүй ээ, ойлгохыг ч хүснхгүй ээ , би залгана .. хэхэ

167.172.168.242Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 04 минут

Батжаргалд ийм мсж ирж багшаас нь : Галина Михайловна : Ура ! Экзаменов не будет !

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 12 минут

ккк... ОГЭ байхгүй юм шиг.... ярьсанаар хэвээр... Б тв үзэж хэлээ сайжруул.. бусад нь яахав

150.129.140.229Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 49 минут

YOSTOI NEG NUDNII BULAIGAA CHIRJ BJ DUUSGALAA DA YU CH HIIGEEGUI DE

76.126.7.68Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 45 минут

Goodbye ... 40н жидү Хулгайчид, нямдоржийн ирээдүй хүчин гантулга, миеэг санхүүжүүлэгч алуурчин номт, лизензийн чэнж ёрөнхий сайд эрдэнэбат, хотгор шанаг хүрлээ ирвэс агнагч чоожоо

66.181.180.196Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 36 минут

ШИНЭ ЭВСЭЛ "- Д БНН, МУАН ОРООГУЙ БОЛ ИХ Л БОЛОМЖТОЙ БАЙЛАА. АРД ОЛНЫ СОНГОЛТ БОЛ "ШИНЭ ЭВСЭЛ", МӨН ОДООГИЙН ХУРЭЛСУХИЙН КОМАНДЫГ СОНГОЖ МОНГОЛ УЛСАА ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХУГЖУУЛЖ, МОНГОЛ ТУМЭН НУРУУ ТЭНЭГЭР АМЬДАРЦГААЯ....

109.252.28.161Новшнууд   • 2020, 5 сарын 15. 15 цаг 42 минут

Хүүтэй болсны баярын мэнд . Юу манай хүү 0214 шдээ. Та У ын ээж биш юмуу . Бишээ эх нь мэргэжлийн хяналт. Ай та тэгвэл манайд төлөх хэвлэлтийн зардлыг 50 хувь хямдруулсандаа . Манай хүү гээд . Ай хэзээ вэ? ... Тэгээд хулхидаад төлөөгүй . Би танд хэлээд , аав нь утсаа авахгүй байна гээд ... дараа нь Батзаяа гэж хүн шилжүүлсэндээ эгч . За эгч нь л хүнд туслах гэж , чамд худ хэлжээ. Уучлаарай . Ахиж битгий харьц гэв . Өнөадөр төрсөн өдөр нь юм гэнэ кккк . За яахав дээ. Бас л чиний өмнүүр ороод л дальчигнасан биз. Би бүр ор тас мартаж.

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 35 минут

мэндээ.. найз нь 1 дэхэд залганаа.... болгоомж, амралтын өдөр эртхэн хүнсээ дэлгүүрээс аваа тэр нь дээр .... м

167.172.168.242Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 45 минут

Ичих булчирхай түй ч үгүй . Хүүхэд шуухдынхаа юмыг ч төлөхгүй , хураагаад , хураагаад , томроод , дэлбэрээд , тэр нь бүүр явсаар явсаар өөрсдийгөө барьж идэх вийдээ. Одоо надруу яриад зарж , үрж та нарт ашиггүй тул Ц чинь баяртай байх шиг. Сайхан кофегоо уугаад уйдаад гээл .. хохо. Бүр байгээ гэхэд хүүхдийнхээ төлбөрийг төлчихөөд надад томор 2 луйварчин .

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 35 минут

тиймээ төрсөн өдөр нь...

167.172.168.242Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 50 минут

Харин хүн эхийг нь гэж андуурч . Өөр хаана юу гэж худ яриа бол , айх бас ичих шиг ккк . Гэхдээ та нар гуйгахү , би л өөрөө чамайг амар амгалан байлгах гэж .. тэгдэг байсан . Та нар надаас гуйх хүмүүс биш. Агуу хүмүос хохо

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 15 минут

намайгаа амгалан байлгасан, байлгадагт баярладаг аа.... б-тай бурхан.......

79.98.213.82рама   • 2020, 5 сарын 15. 14 цаг 57 минут

рамаа.... хүнсний дэлгүүр гарахдаа бээлий маск зүүнэ шүү.... халдвар шинж тэмдэггүй байгаа тул оросууд хайнга байгаад байна.... ирэх 7 хоногт эхээр яринаааа.. мууран цаг ....м. тайвааан

167.172.168.242Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 28 минут

Хэзээний юм яриад байгаа юм бvv мэд. Бас л чамаас менге асуухаар нь л би л чиний урдуур ороод л тусалчихья нтр гэсэн биз. Тэр давилуун занг минь Ц та 2 ашиглаж кккк . Чи өнөө залгана гэсэн бас битгий залга гэнэ үү? Кккк .Инээдтэй юмаа. Уйдаад байдгымуу та 2 . Янз янзаар ядарсан хүмүүсийг ашиглаал .. Ашиглуулсан хүмүүсээ шоолж тавлаал. Ухаантнууд кк

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 36 минут

юу гэж дээ.. найз нь нөхцөл байдлыг хэлсэн шүү дээ... ойлгоо... утсар яриад хэлсэн юмс хэвээр ээ.. одоо биеэээ... м

167.172.168.242Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 07 минут

Чи залгачихна гэж худ ярьсаан . Би мэдсэн. Одоо энэ мөнгө нь дуусаад хүчээр далд Орно гэж ..

79.98.213.82Зочин   • 2020, 5 сарын 15. 17 цаг 16 минут

хн......... даваад шүү...м

202.9.40.70Зочин   • 2020, 5 сарын 15. 14 цаг 54 минут

Хөгөө хөлдөө чирсэн гэвэл онох байх

202.55.184.18Зочин   • 2020, 5 сарын 15. 14 цаг 47 минут

худлаа хуц

122.201.24.146Буд   • 2020, 5 сарын 15. 14 цаг 46 минут

Естой сонин юу ч хийгээгуй шуу 9 татвар нэмж хоер засаг унагаж 3 гишуунээ явуулаж жду банк дамбууруулах хулгай хийх гм мащ олон уйл явдал боллоо ядаж ганц Монголд ашигтай Оюутолгойн гэрээг сайжруулахгуй яав даа унэхээр хэцуу байна

202.179.27.61Зочин   • 2020, 5 сарын 15. 14 цаг 19 минут

АН-ы хулгайчдын дараа МАН гараад юу хийв, долларыг тэнгэр хадаалаа, 9 төрлийн татвар нэмлээ, зөрчлийн хуулиар ажил хийдэг иргэдийн дампууруулж архичин түүлгэчин болголоо, МАНАН гэдэг бүлгийн толгойлогч болох гэж хоорондоо 1 жил хэрэлдлээ, үндсэн хууль гэж үлгэр ярьж жил, хөөн хэлэлцэх хугацаагаар АН МАН-ы хулгайчдыг чөлөөллөө, ждү бусад санг тонолоо, хар тамхи мөнгө угаалт элдэв юмаар хар жагсаалтад орууллаа, өр өр гэж айлгасан ч өөрсдөө юу ч хийгээгүй байхад өр нь 2 дахин нэмэгдлээ. одоо ханаагүй дахиад гаргана гэж байдаг бүр нэг үзээрийн юмаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.